Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 48

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Я.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ид овогт Ян Бд холбогдох 2016000000043 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Я.Бнь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Алагнуурын говь" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох зүүн гарын гоёо ургамал 3360 граммыг, нэн ховор ургамал болох потанины хотир ургамал 484 грамм нийт 3844 грамм ургамлыг түүж, 82-53 ГАА улсын дугаартай, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 6-14 тоотод авчран хадгалж байгаль орчинд 88.896 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Я.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би Алтай сумд хүн хүргэж өгчихөөд буцаж ирэх замдаа эхнэр, хүүхэдтэйгээ хамт 69 машинтай явж байсан. Замдаа машинаа хөргөөд бие засах гээд явж байх зуур улаан гоёо гэдэг ургамал байж байсан. Надад тухайн ургамлыг элэгний С, В вируст их сайн гэж ганц нэг хүмүүс хэлж байсан. Тийм учраас тухайн ургамлыг аваад хүн эмчилье гэсэн бодолтойгоор 6 ширхэг гоёо ухаж авсан нь үнэн. 69 машинтай авч ирсэн. Фэйсбүүк дээр тавьсан. Гэтэл уг үйлдэл маань буруу  үйлдэл болж Цагдаагийн газар хураалгасан. Тэгээд би буруу зүйл хийснээ мэдсэн. Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч,    иргэний   нэхэмжлэгч    Ц.Эын мөрдөн байцаалтад өгсөн   "...Манай   сумын Алагнуурын говь нь 3 дугаар баг буюу Гаханч багийн нутаг дэвсгэр болно. Алагнуур говьд заг, бударгана, тоорой, зүүн гарын гоёо, хулангийн ундаа зэрэг нэн ховор болон ховор ургамал ургадаг юм. Зүүн гарын гоёо нь ховор ургамалд, хулангийн ундаа  нь нэн ховор ургамалд орно.  2020 онд ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй, Я.Бгэх хүн зөвшөөрөл аваагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 54, 57-рт/,

Гэрч С.Угийн мөрдөн байцаалтад өгсөн "...Я.Бманай нөхөр байгаа юм. 2020 оны 05 дугаар сарын  19-ний өдөр Алтай сумаас аймгийн төв рүү ирэх замдаа Алагнуурын говиос улаан өнгөтэй гоёо гэх ургамал, хулангийн ундаа зэргийг манай нөхөр замдаа зогсоод машинаа хөргөөд зогсож байхдаа бие засах зуураа түүсэн юм. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр аймагт ирээд Говь-Алтай аймгийн зарын группэд зарахаар манай нөхөр зар тавьсан байсан. Манай нөхөр ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, замд таарахаар нь түүчихсэн юм. Нийт 6 ширхэг гоёо, хулангийн ундаа ургамал нь 1-2 ширхэг багц бут түүсэн байсан. Б ганцаараа түүсэн. Б нь өөрийн эзэмшлийн 82-53 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр эхнэр Ундармаа би, хүү Золжаргал нарын хамт явж байсан юм. Зарын групп дээр тавиад зарах гэсэн боловч зарагдаагүй, удчихаараа муудчихна гэж бодоод зүсээд жижиглээд хатааж байсан. 98607530 гэсэн дугаар миний нөхөр Я.Бийн гар утасны дугаар, 2 жил орчим эзэмшиж, ашиглаж байгаа. "В Y" миний нөхөр Я.Бийн фэйсбүүк хаяг..." гэх мэдүүлэг /хх-ийн 64, 66-рт/,

Насанд хүрээгүй гэрч Б.Зын мөрдөн байцаалтад өгсөн "...Алтай сум руу яваад ирэхдээ замдаа нэг бөндгөр улаан юм аав түүсэн. Ямар зүйл болохыг би мэдэхгүй байна. Ээж Ундармаа хамт түүлцээгүй. Манай аав УАЗ-469 машинтай, дугаарыг нь мэдэхгүй..."гэх мэдүүлэг /хх-ийн 69-рт/,

Шинжээч Б.Пийн мөрдөн байцаалтад өгсөн "...Бугат сумын Алагнуурын говьд тухайн ургамлууд нь ургадаг, тархац нутаг юм. Эмийн түүхий эдийн бүтээгдэхүүн болгон ашиглаж, ардын эмчилгээнд хэрэглэдэг..." гэх мэдүүлэг /хх-ийн 92, 94-рт/

 

Шинжээч  15 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн ургамлын дээжүүд нь
шинжилгээнд тэнцэхээр ямар ургамал болохыг тодорхойлох бүрэн боломжтой байна.
Зүүн гарын гоёо түгээмэл нэршил "Улаан гоёо", потанины хотир, түгээмэл нэр нь
хулангийн ундаа. 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын Байгалийн
ургамлын тухай хуулийн хавсралт "нэн ховор ургамлын жагсаалт"-д потанины хотир,
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор зүүн гарын гоёо
"ховор ургамлын жагсаалт"-д бүртгэгдсэн, Монгол улсын "Улаан ном"-д орсон нэн
ховор, ховор ургамал юм. Энэ хоёр зүйл ургамал нь байгалийн ургамал болно.
Тухайн ургамал  нь шинэ,  шүүслэг, хагтаж гандаагүй,  шинэ байдлаа хадгалсан,
хуучирч   муудаагүй,   хатаахаар  зүсэж  бэлтгэсэн   байдлыг  харахад  ургамлыг 2-5
хоногийн дотор түүсэн байна. 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр түүсэн байх
боломжтой байна. Энэ хоёр зүйл ургамал нь Их нууруудын хотгор, Зүүн гарын говь,
Говь-Алтай, Алтай өвөр говь, Дорноговийн тойргийн цөл, цөлөрхөг хээрийн бүсийн
элсэн довцог, хөрсөнд хармагийн үндэс түшиж шимэгчлэн нэг буюу хэд хэдээрээ
бэхлэгдэж ургана. Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумын нутаг нь Зүүн гарын
говийн мужид ордог. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар
сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар баталсан экологи эдийн засгийн
үнэлгээнд орсон байна. Потанины хотир /хулангийн ундаа/ 24,000 төгрөг /килограмм/,
Зүүн гарын гоёо 23,000 төгрөгийн /килограмм/ экологи-эдийн засгийн үнэлгээтэй..."
гэсэн дүгнэлт, гэрэл зураг/хх-ийн 74-77-рт/,

"Ашид билгүүн" ХХК-ийн 1000502 дугаартай "...Я.Бийн эзэмшлийн
82-53 ГАА улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2000 онд Монгол Улсад орж
ирсэн,   31512  /469/  маркийн  автомашины  өнгө үзэмж,  техникийн  байдал,  норм
норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж зах зээлийн дундаж үнийг 2,000,000
төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов" гэсэн дүгнэлт /хх-ийн 84-88-рт/

“Govi-Altai zariin group" гэсэн хаягт "Хулангийн ундаа, улаан, цагаан гоёо, 4
хуруу ургасан халгай шинээр ирлээ 98607530" гэсэн пост зургийн хамт оруулсан
байсныг   бэхжүүлсэн   гэрэл   зураг,   Я.Баярмагнайгийн   гар   утсанд   үзлэг  хийсэн
тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-6, 28-30-рт/,

Я.Баас  3360   грамм,  484   грамм   ургамал,   82-53  ГАА  улсын
дугаартай,  УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл эд мөрийн баримтаар хураан
авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-13, 20-22-рт/

Жимобайл ХХК-ийн 02/4633 дугаартай албан бичиг, хавсралт, Говь-Алтай
аймгийн Бугат сумын Засаг даргын 1/69 дугаартай албан бичиг/хх-ийн 138-139, 140-рт/

Говь-Алтай аймгийн прокурорын газрын эрүүгийн хэргийн тоо бүртгэлийн туслах ажилтан Д.Бийн “ ...Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс эд мөрйн баримт болох зүүн гарын гоео, хулангийн ундаа зэрэг ургамлуудыг авчруулж мөрдөгч цагдаагийн дэслэгч П.Буянтогтохоос хүлээж авахад зүүн гарын гоео ургамал 2960 грамм, потонины хотир ургамал 484 грамм жинтэй байсан” гэх тайлбар /хх164-рт/,

Я.Бийн яллагдагчаар өгсөн "...Хууль бус үйлдэл хийснээ хүлээн
зөвшөөрч байна. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр аймгийн төв рүү буцах
замдаа Алаг нуурын говиос улаан өнгөтэй гоёо гэх ургамал, хулангийн ундаа зэргийг
түүсэн.  Аймагт ирээд  Говь-Алтай  аймгийн  зарын  группэд түүсэн  ургамлуудаа зарахаар зар тавьсан байсан. Би ямар нэгэн зөвшөөрөл аваагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 105 дугаар хуудас/ хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Я.Бг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Я.Бнь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Алагнуурын говь" гэх газраас зүүн гарын гоёо ургамал 3360 граммыг, потанины хотир ургамал 484 грамм нийт 3844 грамм ургамлыг түүж, 82-53 ГАА улсын дугаартай, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн  тоотод авчран хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хулангийн ундаа нь 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт "нэн ховор ургамлын жагсаалт"-д потанины хотир нь
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор "ховор ургамлын жагсаалт"-д бүртгэгдсэн, Монгол улсын "Улаан ном"-д орсон нэн
ховор, ховор ургамал бөгөөд шүүгдэгч нь дээрхи ургамлуудыг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр түүсэн болох нь тогтоогдож байна.

Улсын яллагч нь яллах дүгнэлтдээ байгаль орчинд 88.896 төгрөгийн хохирол учруулсан гэсэн боловч уг ургамалуудын экологи эдийн засгийн унэлгээ нь ховор ургамал болох нь зүүн гарын гоёо 23000 төгрөг, нэн ховор ургамал болох потанины хотир ургамал нь 24000 төгрөг байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3-т ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж хуульчилсан байх тул  ургамлын аймагт учруулсан хохиролыг дээрхи ургамлуудын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 444490 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

 

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч Я.Бүйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Э, гэрч С.У, насанд хүрээгүй гэрч Б.Золжаргал нарын мэдүүлэг, шинжээч Б.Пүрэвдоржийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ны 1000502 дугаартай дүгнэлт, Я.Бн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Я.Бн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Я.Бг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Я.Бнь шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь хохирол төлбөрт 90.000 төгрөгийг төлсөн бөгөөд ургамлын аймагт учруулсан 444480 төгрөгний хохирлын зөрүү болох 354.480 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахыг дурдах нь зүйтэй байна. 

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Я.Бнь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.  

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналтай шүүгдэгч Я.Бнь танилцаж, гарын үсэг зурсан/хх162-рт/ байх бөгөөд шүүхээс прокурорын гаргасан санал, шүүгдэгч гэм буруугаа хүлээж буй байдал, уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас ургамлын аймагт учирсан хохирлын зөрүүг төлөх, энэ хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Я.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад ховор ургамал болох зүүн гарын гоёо ургамал 3360 граммыг, нэн ховор ургамал болох потанины хотир ургамал 484 граммыг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан боловч хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэхэд зүүн гарын гоёо 2960 грамм, потанины хотир 484 граммыг шилжүүлж ирүүлсэн байна.

Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны төв хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ховор болон, нэн ховор ургамлыг эмчилгээнд ашиглах зорилгоор шилжүүлэн авах хүсэлт гаргасан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц нь тус аймгийн Уламжлалт анагаах ухааны төвд эд мөрийн баримтаар хураасан ургамлуудыг шилжүүлэх, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу улсын орлого болгохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохиролд 90.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, , 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ид овогтой Ян Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч Я.Бд Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, ургамлын аймагт учирсан хохирлыг нөхөн төлөх, энэ хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, үүрэг хүлээлгэх албадлагын хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг шүүгдэгч Я.Бд мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Я.Баас ургамлын аймагт учирсан хохирлын зөрүү болох 354.480 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ховор ургамал болох 2960 грамм зүүн гарын гоёо, нэн ховор ургамал болох потанины хотир ургамлыг Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны төвд шилжүүлж, 82-53 ГАА улсын дугаартай УАЗ31512 маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж улсын орлого болгуулж, компакт диск 2 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 90.000 төгрөг төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц АЯ 0003441 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоол давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА