| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0046/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 54
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгчдэгч Д.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Дн Нд холбогдох 2016000000051 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ннь 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Монсуль ХХК-ны шатахуун түгээх станцийн гадна талбайд цуг архи согтууруулах ундаа хэрэглэсэн Б.Отэй “Өөрийгөө бөө хэмээн хэлж намайг хараана гэлээ” хэмээн маргалдаж улмаар толгой, нүүр, ууц, нуруу хэсэгт нь олон удаа өшиглөж, эрүүл мэндэд нь бүсэлхийн 2 дугаар нугаламын зүүн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Би найзынхаа төрсөн өдөрт очсон. Бид нар 2 шил архи уучихаад “Мон суль” ХХК-ийн шатахуун түгээх газар дээр очоод хоорондоо зодолдсон. Орой нь Б.О эмнэлэгт хэвтсэн гэв.
Дүрс бичлэг бүхий хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-10-рт/
Хохирогч Б.Огийн мөрдөн байцаалтад өгсөн "...Машинаас буугаад явж байхад Н араас бууж ирээд -хаачих гэж байгаа юм бэ гэж хэлээд намайг цохиж аваад, хавсраад газар унагаасан. Босож ирэхэд намайг өшиглөж авахад Монсуль ШТС-н түгээгч ирж салгасан. ШТС-н үүдэнд ирээд нэг удаа хавсарч 2-3 удаа нүүр, толгой орчим цохиж аваад дахиад хавсрахаар нь газар суухад зүүн хавирга, нүүр орчим нэг нэг удаа өшиглөөд түгээгч дахиад ирээд салгаад аваад явахад эргэж ирээд миний ар нуруу орчим 1-2 удаа өшиглөхөд Мягмарцэрэн Нг салгасан. Н миний хүзүүнд байсан бөөгийн хамгаалалтын толь буюу хүзүүнд байсан зүүлтээр намайг 1 метр орчим ар нуруугаар чирсэн ...Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-рт/
Гэрч Д.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Н Огийн нуруу ууц хэсэг рүү 2 удаа өшиглөхөөр нь би Нг салгасан. Намайг салгаад байж байхад Н буцаж очоод Ог хүзүүнд байсан зүүлтнээс нь 1 метр орчим газар чирэхэд би салгасан ...Нэг нэгнээ хараана гээд л байх шиг байсан. Тэр асуудлаас болоод зодоон болсон байх" гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-рт/
Гэрч Б.Чын мөрдөн байцаалтад өгсөн "...Нг салгасан. Би хажуу талаас нь салгаад байж байхад Огийн нуруу, ууц орчим 2-3 удаа өшиглөсөн" гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-рт/
Гэрч Ч.Ны мөрдөн байцаалтад өгсөн "...Монсуль шатахуун түгээх станцийн гадаа Н Ог цохиж авахыг би хараагүй, хүзүүнд нь байсан зүүлтнээс чирж байх шиг байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-рт/
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлд: Д.Ннь 1.13%
согтолттой гэх бүртгэл /хх-ийн 52-53-рт/
Хохирогч Б.Огийн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22
цаг 30 минутанд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн
тусламжийн тасагт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 66-67-рт/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2020 оны
06 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаартай "...5. бүсэлхийн 2-р нугаламын зүүн
сэртэнгийн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын
2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр
зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 48-49-рт/
Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 95-96-рт/
Хохирогч Б.Огийн “Н хохирлыг мөнгөн хэлбэрээр бүрэн барагдуулсан санал гомдолгүй” гэх хүсэлт /хх-103-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Ннь 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Монсуль ХХК-ны шатахуун түгээх станцийн гадна талбайд цуг архи согтууруулах ундаа хэрэглэсэн Б.Отэй “Өөрийгөө бөө хэмээн хэлж намайг хараана гэлээ” хэмээн маргалдаж улмаар толгой, нүүр, ууц, нуруу хэсэгт нь олон удаа өшиглөж, эрүүл мэндэд нь бүсэлхийн 2 дугаар нугаламын зүүн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан “хохирогч Б.Огий мэдүүлэг, гэрч Д.М, Б.Чойням, Ч.Н нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 192 дугаартай дүгнэлт, дүрс бичлэг бүхий хяналтын камерын бичлэг, Д.Нгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тус үйлдэл нь эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Д.Нүйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Хохирогч Б.О нь “...хохирлоо мөнгөн хэлбэрээр барагдуулсан тул Д.Нд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...“ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Д.Нгийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Ннь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурор 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Д.Ннь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан /хх 111-рт/ байх бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлтийг гаргаагүй тул улсын яллагчийн шүүхэд гаргасан дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ннь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овогт Дн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Ннь шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА