Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2016/01155

 

Эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би T.Энхбатад холбогдох цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 617846 төгрөг гаргуулах тухай Дорнод аймгийн ******* ******* ******* газрын нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 16-ны өдөр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймгийн ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт иргэний үндсэн үүрэг /Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах/, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дугаар зүйлд заасны дагуу 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг жил бүр Засгийн газрын тогтоол, аймгийн ******* ******* захирамжаар цэргийн жинхэнэ албанд татах шийдвэрийг гаргаж нутаг дэвсгэрийн хэмжээнд цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасны дагуу “Байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана” хэмжээн заасны дагуу мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаар хуульчилсан. Энэхүү орлуулан хаах болзлыг Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол”-ын 4 дүгээр зүйл “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах эсхүл төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг сум, хорооны ******* дарга, тухайн иргэний ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэл, нийгмийн халамжийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг тус тус үндэслэн цэрэг татлагын товчооноос иргэн бүрээр гаргаж, аймаг, дүүргийн Цэргийн штабт саналаа оруулна. Аймаг, дүүргийн

Цэргийн штаб уг үндэслэл, саналыг магадлан хянаж, дүгнэлтийн хамтаар аймаг, дүүргийн ******* даргад уламжлах бөгөөд эцсийн шийдвэрийг ******* дарга гаргана гэж заасны дагуу хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй иргэн *******аас Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* ******* ажлын алба нь ******* ******* байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 33.1.4-д “Хууль тогтоомж, Засгийн *******, Хурал, ******* ******* шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох чиг үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэж заасны дагуу мөнгөн төлбөрийн 617846 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий этгээд Энхбатаас мөнгөн төлбөрийн 617864 төгрөгийг гаргуулан авах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймаг  тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт Энхбат, Дорнод аймгийн ******* ******* ******* газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнхтуяа нар 2016 оны 10 сарын 05-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

1. Нэхэмжлэл гаргагч Дорнод аймгийн ******* ******* ******* газрын нэхэмжилсэн Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий төлбөр 617846 төгрөгөөс 180000 төгрөгийг чөлөөлөхийг, хариуцагч ******* нь үлдэх 437846 төгрөгийг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрөв.

2. Хариуцагч ******* нь дээрх төлбөрийг 2016 оны 12 сарын 30-ны дотор бүрэн төлж дууссан байхаар тохиролцов.

3. Дээрх хугацаанд хариуцагч ******* төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд Дорнод аймгийн ******* ******* ******* ******* нь гүйцэтгэх хуудас гаргуулан албадан гүйцэтгүүлж болно гэж заажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэн хэргийг тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлжээ.

            Тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр талууд Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий төлбөр 617846 төгрөг гаргуулах тухай маргаанаа өөрсдөө шийдвэрлэн, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Дорнод аймгийн ******* ******* ******* газрын нэхэмжилсэн 617846 төгрөгөөс 180000 төгрөгийг чөлөөлөхийг, хариуцагч ******* үлдэх 437846 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.  

            Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, хариуцагч ******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэмжээ 437846 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж болох 13785 төгрөгийн 50 хувийг гаргуулж төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан “нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* нь хариуцагч *******аас Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий төлбөр 617846 төгрөгийн 180000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 437846 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх тухай” 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 138/ЭГ2016/00101 тоот эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 6892,5 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар талууд энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Б.ТҮМЭНЦЭЦЭГ