Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 197

 

    Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 11-01 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, РД:ОЮ59070514, Бархаанхан овогт Доноровын Батсүхийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1959 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 58 настай. Би 1976 оны 7 дугаар сараас 1977 орны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд туслах дизельчнээр, 1977 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн 1980 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд мөн нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй бөгөөд одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандсан. Иймд миний 1976 оны 7 дугаар сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал туслах дизельчнээр, 1980 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.Батсүх нь Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1976 оны 7 дугаар сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал туслах дизельчнээр, Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Доноровын Батсүхийн Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1976 оны 7 дугаар сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал, 1980 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал тус тус ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 1977 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 14 тоот “Д.Батсүхийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Доноров овогтой Батсүхийг ардын цэргийн албанд явах болсон тул туслах дизельчин үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ,

3. Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 68 тоот “Зарим тэргүүний хүмүүсийг шагнах тухай” тогтоолын хавсралтын 2-рт Д.Батсүх 70 төгрөгөөр шагнагджээ,  

4. Гэрч C.Сүрэнжавын шүүхэд өгсөн: “Миний бие 1976 оноос Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн Үйлдвэр бригадад тракторын жолоочоор 1992 он хүртэл, 1992 онд нэгдэл хувьчлагдаж “Дэлгэрмөрөн” ХК болоход 1993 оны 6 дугаар сар хүртэл тус тус ажилласан юм. 1976 оны 6 дугаар сард хадлангийн салаанд 12 трактор анх ирэхэд Д.Батсүх бид хоёр шинэ трактор хүлээн авч байлаа. Тэгээд 1977 он хүртэл ажиллаад 1977-1980 онд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн тракторын жолоочоор 1992 оны 5 дугаар сард “Социализмын зам” нэгдэл тарах хүртэл бид хамт ажилласан юм. 1992 онд компани болоход Д.Батсүх миний хуучин тракторыг аваад компани руу орж байсан, гэхдээ аль компанид орсныг нь сайн санахгүй байна” гэх мэдүүлэг,

5. Гэрч С.Цэвээнгэрэлийн шүүхэд өгсөн: “Миний бие 1978 оноос Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн Үйлдвэр бригадад тракторын жолоочоор 1992 он хүртэл, 1992 онд нэгдэл хувьчлагдаж “Ургац” ХК болоход 1999 оны 6 дугаар сар хүртэл тус тус ажилласан юм. Д.Батсүх нь 1980 онд цэргийн албанаас халагдаж ирээд манай Үйлдвэр бригадад тракторчнаар 1992 оны 4 дүгээр сарыг дуустал ажиллаад 5 дугаар сараас нь манай байгууллага “Бургастай”, “Дэлгэрмөрөн”, “Ургац” компаниуд болж хуваагдсан юм. Би өөрөө “Ургац” ХК-д орсон харин Д.Батсүх аль компанид орсныг би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

6. Гэрч С.Сүрэнжав, С.Цэвээнгэрэл нарын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Д.Батсүх нь Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1976 оны 7 дугаар сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал туслах дизельчнээр, Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Д.Батсүхийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 1977 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 14 тоот “Д.Батсүхийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 68 тоот “Зарим тэргүүний хүмүүсийг шагнах тухай” тогтоол, гэрч С.Сүрэнжав, С.Цэвээнгэрэл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Д.Батсүхийн Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1976 оны 7 дугаар сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал 1 жил туслах дизельчнээр, Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 12 жил, 6 сар тракторчноор, нийт 13 жил, 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Батсүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бархаанхан овогт Доноровын Батсүхийн Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1976 оны 7 дугаар сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал 1 /нэг/ жил туслах дизельчнээр, Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 12 /арван хоёр/ жил, 6 /зургаа/ сар тракторчноор, нийт 13 /арван гурав/ жил, 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Батсүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР