Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 678

 

 

 

 

 

 

 

 

    2020        07           08                                      2020/ШЦТ/678

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Б.С ,

өсвөр насны шүүгдэгч Т.Ө , түүний хууль ёсны төлөөлөгч Төмөрбаатар,

өсвөр насны шүүгдэгч Н.Т , түүний хууль ёсны төлөөлөгч Б.Д , тэдгээрийн өмгөөлөгч Д.Онон,

өсвөр насны шүүгдэгч Б.Г , түүний хууль ёсны төлөөлөгч П.Б,

өсвөр насны шүүгдэгч Ш.Т , түүний хууль ёсны төлөөлөгч Н.Ш , тэдгээрийн өмгөөлөгч Д.Дарханбаатар,

шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч Б.Баттулга,

өсвөр насны шүүгдэгч И.Ө , түүний хууль ёсны төлөөлөгч С.О , тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

өсвөр насны шүүгдэгч Э.М , түүний хууль ёсны төлөөлөгч Д.П, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Г, Б.Д, Т.Ө нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар,

Н.Т, Б.С, Ш.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар,

И.Ө, Э.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908037711154 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт 0000 тоотод байнга оршин суух, Нийслэлийн 000 дугаар дунд сургуулийн 12а ангид суралцдаг, урьд ял шийтгэлгүй, С.Б Б.Г/РД:аа00000000/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам 5үл 6, эцэг, эх, эгч дүүгийн хамт 000 тоотод байнга оршин суух, "ааааа” дамжаанд оюутан, урьд ял шийтгэлгүй, Б.Д /РД:аа000000/

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Говь-Аптай аймгийн Жаргалан суманд төрсөн, эрэгтэй, 16 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгчийн хамт 0000 тоотод байнга оршин суух, эрхэлсэн тодорхой ажил сургуульгүй, урьд ял шийтгэлгүй, Т.Ө /РД:аа00000/.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт 0000 тоотод байнга оршин суух хаягтай, мөн сумын дунд сургуулийн 0000 дүгээр ангид сурагч, урьд ял шийтгэлгүй, Н.Т /РД:аа000000/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, хххх их сургуулийн хөдөө аж ахуйн ойн инженерийн ангийн оюутан, урьд ял шийтгэлгүй, Б.С /РД:аа000000/.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт 0000 тоотод байнга оршин суух бүртгэлтэй, 0000 тоотод оршин суух, “хххх” коллежийн тогоочийн 3 дугаар дамжаанд оюутан, урьд ял шийтгэлгүй, Ш.Т /РД:аа0000/.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 17 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, дүү нарын хамт 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, 0000 тоотод оршин суух, Ерөнхий боловсролын 0000 дүгээр сургуулийн 9г ангийн сурагч, урьд ял шийтгэлгүй, И.Ө /РД:аа000000/.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт 0000 тоотод оршин суух, хххх” сурБ.Гын төвд үсчний дамжаанд суралцдаг, урьд ял шийтгэлгүй, Э.Ү /РД:ааа00000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

1. Шүүгдэгч Б.Г , Т.Ө , Н.Т  нар бүлэглэн, үгсэн тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 30 дугаар байрны гаднах авто зогсоолд байрлуулсан А.Мөнхбаярын эзэмшлийн 07-67 ОРХ улсын дугаартай ягаан өнгийн Хонда фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 1.381.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2.               Үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Б.Г , Т.Ө , Н.Т  нар бүлэглэн, үгсэн тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 16 дугаар гудамжны 8 тоот хашаанд байрлуулсан Л.Должинсүрэнгийн эзэмшлийн 32-12 УНГ улсын дугаартай Ниссан тино маркийн машиныг хашаан дотроос түрж гарган завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

3.               Шүүгдэгч Б.Г , Н.Т  нар бүлэглэн, үгсэн тохиролцож, 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хороолол 19 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 06-43 УНЧ улсын дугаартай саарал өнгийн Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. Шүүгдэгч Т.Ө , Н.Т  нар бүлэглэн, үгсэн тохиролцож 2019 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8в байрны баруун талын зогсоол дээр байсан Н.Нямдоржийн эзэмшлийн 84-66 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн Верна аксент маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 2.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

5. Шүүгдэгч Б.Г , Б.Д  нар бүлэглэн, үгсэн тохиролцож, 2019 оны 06 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороо 4а байрны зогсоолд байрлуулсан иргэн Лхагвадоржийн эзэмшлийн 31-01 УНӨ улсын дугаартай саарал өнгийн Тоёота саксед маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

6. Үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Б.Г , Б.Д  нар бүлэглэн, үгсэн тохиролцож, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8-58 дугаар байрны гадна байсан П.Баярсайхны эзэмшлийн 21-67 УБХ улсын дугаартай саарал өнгийн Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 2.230.050 төгрөгийн хохирол учруулсан,

 

7. Шүүгдэгч Б.Г , Б.Д , Т.Ө , Б.С , Ш.Т  нар бүлэглэн, үгсэн тохиролцож, 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны урд талын дамжинд байрлуулсан П.Цагаанхүүгийн 12-57 УНЛ улсын дугаартай Тоёота пробокс маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

8. Шүүгдэгч Б.Г , Б.Д , Т.Ө , Б.С  нар бүлэглэн, үгсэн тохиролцож, 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн 2 дугаар гудамжны 22 тоот хашаан дотроос Г.Нарангэрэлийн эзэмшлийн 44-03 УНВ улсын дугаартай Тоёота камри маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 1.205.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

9. Шүүгдэгч Б.Д , Б.С  нар бүлэглэн үгсэн тохиролцож 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчин хотхоны орчмоос Э.Оргилболдын эзэмшлийн 29-72 УНР улсын дугаартай Тоёота чейзер маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

10. Шүүгдэгч Б.Г , Т.Ө  нар бүлэглэн, үгсэн тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар байрны гадна зогсоол дээр байсан Б.Баатаржавын эзэмшлийн 41-40 УНП улсын дугаартай саарал өнгийн Хонда фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

11.             Шүүгдэгч Б.Г , Т.Ө , Э.М  нар бүлэглэн, үгсэн тохиролцож 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Л.Батбаярын эзэмшлийн 95-94 ӨМА улсын дугаартай Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

12.             Шүүгдэгч Б.Г , Б.Д , Ш.Т  нар бүлэглэн, үгсэн тохиролцож 2019 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо 22 дугаар байрны гадна байрлуулсан А.Мөнхтамирын эзэмшлийн 14-96 УНН улсын дугаартай цэнхэр өнгийн Хонда Фит маркийн маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

13.             Шүүгдэгч Б.Д , И.Ө , О.Отгонбаяр нар бүлэглэн, үгсэн тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 58в байрны 2 дугаар орцны үүдний зогсоолд байрлуулсан Э.Хүнбишийн эзэмшлийн 85-05 УНО улсын дугаартай цэнхэр өнгийн Хонда фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

14.             Шүүгдэгч Б.Г  ганцаараа 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны гадна байрлуулсан Д.Отгонбаярын эзэмшлийн 83-21 УНП улсын дугаартай саарал өнгийн Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

15.             Шүүгдэгч Б.Д  ганцаараа 2019 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалыг 60 дуггаар байрны гадаа байсан С.Оюунтуяагийн эзэмшлийн 97-23 УББ улсын дугаартай Тоёота королла маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

16.             Шүүгдэгч Б.Д  ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 36 дугаар байрны урд зогсоолд байрлуулсан Б.Нарантуяагийн эзэмшлийн 92-60 УНЛ улсын дугаартай цайвар цэнхэр Хонда фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

17.             2019 оны 08 дугаар сарын 02-наас 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан

дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 1 дүгээр гудамжны 27 тоот хашааны орчимд зам дагуу байрлуулсан М.Баярсайхны эзэмшлийн 83-90 УНО улсын дугаартай саарал өнгийн Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

18.             2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын 40 дүгээр байрны гадна талын ил зогсоолд байсан Б.Бямбадоржийн эзэмшлийн 68-70 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

19.             2019 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1 дүгээр гудамжны 3 тоот хашааны гадна байсан С.Баярсайхны эзэмшлийн 79-38 УНЯ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота спринтер маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

20.             2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн

4 дүгээр хороо Гаалийн 6а байрны гадаа байрлуулсан Д.Батбаярын эзэмшлийн 12-34 УБӨ улсын дугаартай Тоёота чейзер маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

21. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо

21 дүгээр гудамжны 268 тоот орчим байрлуулсан Г.Мөнхбатын эзэмшлийн 27-49 УНЭ улсын дугаартай цэнхэр өнгийн Хонда фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, машин дотор байсан запас дугуй, дорцов, ком багаж, өвлийн куртик, домкрат, өвлийн гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

22.             2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Б.Даваацэрэнгийн эзэмшлийн 63-19 УНР улсын дугаартай цагаан өнгийн Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 605.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

23.             Шүүгдэгч Б.Д , Б.Г , Т.Ө  нар бүлэглэн, үгсэн тохиролцож 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 7 дугаар гудамжд 117-р цэцэрлэгийн баруун талд байсан Б.Бямбадоржийн эзэмшлийн 68-70 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Хонда Фит маркийн тээврийн хэрэгслээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бэлэн мөнгө, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, цохилттой дрил гэх зэрэг эд хөрөнгийг авсны улмаас 465.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С  мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа гэв.

 

өсвөр насны шүүгдэгч Т.Ө  мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

өсвөр насны шүүгдэгч Н.Т  мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтын явцад бүгдийг ярьсан учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

өсвөр насны шүүгдэгч Б.Г  мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

 

өсвөр насны шүүгдэгч Ш.Т  мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас нэмж өгөхгүй” гэв.

 

шүүгдэгч Б.Д  мэдүүлэхдээ “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

өсвөр насны шүүгдэгч И.Ө  мэдүүлэхдээ “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй” гэв.

 

өсвөр насны шүүгдэгч Э.М  мэдүүлэхдээ “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

  1. Шүүгдэгч Б.Г , Б.Д , Т.Ө , Б.С  нар бүлэглэн, үгсэн

тохиролцож, 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн 2 дугаар гудамжны 22 тоот хашаан дотроос Г.Нарангэрэлийн эзэмшлийн 44-03 УНВ улсын дугаартай Тоёота камри маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 1.205.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр ангийн 2 дугаар гудамжны 22 тоот хашаан дотор байсан тээврийн хэрэгсэл алдагдсан” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 83-85 дугаар хуудас/,

 

2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах 44-03 УНВ улсын дугаартай тоёота камри маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр тогтов. ...”гэсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 87-88 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 14-ний орой 21 цаг 30 минутын үед ажлаа тарж ирээд хашаандаа өөрийн эзэмшлийн 44-03 УНВ улсын дугаартай тоёота камри маркийн автомашинаа байрлуулан тавьчихаад гэртээ орж унтаж амарсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед намайг унтаж байхад аав сэрээгээд “миний хүү машинаа яасан юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь машин хашаанд байгаа шүү дээ гэж хэлээд босоод хартал машин байхгүй. Хашааны том хаалга бага зэрэг завсартай харагдсан. 2014 онд зүс таних хүнээсээ 2.0 сая төгрөгөөр худалдаж авч байсан тоёота камри машин байсан. Миний машины урд гупер зурагдсан, крыло зурагдсан, урд гуперний гэрэл хагарсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 96, 98-р хуудас/,

 

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №14257100 дугаартай “урд гупер, зүүн урд крыло, мотор, урд гуперын нэмэлт гэрэл зэргийг 1.205.000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 116 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №19/060 дугаартай “...Тоёота камри машиныг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 119 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Сугар, Дашдондог, И.Ө бид 4 цааш яваад цэргийн ангийн гудамжнаас үүр цайгаад гэгээ орж байхад тоёота камри машин байхаар нь Сугараагийн олсон гэх түлхүүрээр хаалгыг онгойлгосон. Би машиныг асаагаад унаж цааш Нисэх оръё гээд явсан. Замдаа И.Ө “би уная” гээд унасан. Буянт-Ухаа дээр ирээд машиных нь ус халаад зогссон. Хажуугийн байрнуудын байсан зогсоол дээр зогсоод И.Ө радиаторын тагийг нь автал ус нь тургисан. Хэсэг хөргөөж байгаад хүйтэн ус хийж, дахиад асаах гэтэл асахгүй болохоор нь машиндаа хоноод маргааш нь автобусанд суугаад харьцгаасан..., машин унаж үзмээр санагдаад байсан юм” гэсэн мэдүүлэг / хэргийн 1 дүгээр хавтас 133 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тоёота камри машин байхаар нь Б.Г хаалгыг нь таттал онгорхой байсан. Тэгээд миний олсон түлхүүрээр камри машиныг асаагаад бид нар суугаад явцгаасан.Машин унаж үзмээр санагдаад сонирхоод, машин дотроос эд зүйл аваагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 138 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Сугарт байсан тоёотагийн түлхүүрээр Б.Г машиныг асаагаад бид нисэх явъя гэж ярилцаад явцгаасан. Камри машин яагаад эвдэрснийг мэдэхгүй байсан учраас машинд 2 цаг гаруй сууж байгаад автобусанд суугаад явцгаасан.., бид нар машиныг зарах талаар бодоогүй, унаж байгаад буцаагаад тавья гэж боддог байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 144 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Т.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би 5 шарын буудлаас цааш машиныг унаж яваад Буянт-Ухаа хороолол дөнгөж өнгөрөөд баруун гар тийшээ эргэх гэж байтал машин унтарсан. Машиныг түрээд ойрхон байсан орон сууцны хороолол дунд оруулсан. ...Машин унаж үзэх гээд хулгайлсан” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 151 дүгээр хуудас/,

 

 

  1. Шүүгдэгч Б.Г , Б.Д , Т.Ө , Б.С , Ш.Т  нар

бүлэглэн, үгсэн тохиролцож, 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны урд талын дамжинд байрлуулсан П.Цагаанхүүгийн 12-57 УНЛ улсын дугаартай Тоёота пробокс маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч П.Цагаанхүүгээс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан “ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны байрны гаднаас 2019 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө тоёота пробокс машин алдаад олж авсан. Эзэн холбогдогч нь олдсон тул хохирол барагдуулж өгнө үү” гэсэн өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 162 дугаар хуудас/,

 

Хохирогч П.Цагаанхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 14-ний орой 23 цаг 30 минутын үед гэрийнхээ гадна зам дагуу 12-57 УНП дугаартай тоёота пробокс машинаа тавиад гэртээ орж амарсан. Маргааш өглөө нь 8 цаг өнгөрөөгөөд гарч ирэхэд машин байхгүй болчихсон байсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр өөрийн биеэр очиход харъяалах дүүрэгт өргөдлөө өг гэсэн. Гэтэл 20 цагийн үед эргүүлийн цагдаа байна гэж яриад Тойргийн цаад талын Нийгмийн даатгалын дэргэд 12-57 УНЛ пробокс машин байна гэж ярьсан. Би машинаа 10.0 сая төгрөгөөр 2015 онд худалдан авч байсан. Миний машины касчер таг цоорсон, доод тэвш, гар, 1 амортизатор гулзайсан байсан. Миний машины буруу талын кропоор юм мөргүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 168 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №19/058 дугаартай “Тоёота пробокс машиныг 7.000.000, кропны касчер, урд тэвш, зүүн урд амортизатор зэргийг 650.000 төгрөгөөр тус тус үнэлсэн” гэсэн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 172 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Б.Г, Сугар, Тэлмэн, И.Ө бид тав 2019 оны 6 дугаар сарын 14-ний шөнө Тэлмэнгийн гэрт хөзөр тоглож байгаад хоорондоо ярилцаад Хилчин хотхон руу явцгаасан. Гудамжинд тавьсан машинуудаас пробокс машин байсныг авч явсан. Б.Г онгойлгосон. Сугарт байсан машины түлхүүрээр Б.Г машиныг асаагаад бид нар суугаад Зүүн салаа явсан. Улаан худгийн орчимд зогсоод Сугар суугаад машиныг барьж яваад гэнэт замын хажуугийн явган хүний зам дээгүүр гараад явах үед машины доод тал цохигдож дуугарсан. Машинаас бууж тойргийн тэр хувьд байдаг Нийгмийн даатгалын хажууд машиныг орхиод бид нар цаашаа явсан. Машин унах гэж авч явсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 185-186 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...бид нар бүгдээрээ машин унаж үзэх үү гэхээр нь ярилцаж байгаад зөвшөөрөөд явсан. Би пробокс машины дээр очоод жолооч талын хаалгыг нь татаж үзсэн чинь онгорхой байсан. Би орж суугаад дотроос онгойлгоод бүгдээрээ машинд суусан. Машиныг яаж асаах уу гэж бид нар ярилцахад Сугар гудамжнаас олсон гээд тоёота гэсэн бичигтэй түлхүүр гаргаад ирсэн. Уг түлхүүрийг өнгөц хийгээд дарсан чинь машин ассан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 192 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өсгөн “...2019 оны 6 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Ш.Т, Б.С, Б.Г, Б.Д бид тав хөзөр тоглож байгаад шөнө 24 цагийн үед санагдаж байна. Хилчин орохоор болсон. Хилчин дээр очоод тэр хавиар явж байгаад Хилчингийн урд талын гэр хороолол руу гардаг гудамжинд Пробокс машин байсан. ...бид нар машинд суугаад Б.Ст байсан машины түлхүүрээр машиныг асаагаад Б.Г унаж авсан. Улаан худгийн хажуугаас Б.С уная гэж хэлээд цаашаа явж байгаад явган хүний зам руу ороод дээшээ доошоо цохигдож явж байгаад буцаад машин зам руу орсон. Зүүн салааны эцэс дээр очиж зогсоход машины доод талд нь тос масло нь гоожиж байсан. ...Бид нар машин унаж үзмээр санагдаад хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 198 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ш.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр сагсны талбай дээр тоглож байгаад шөнө 22 цаг өнгөрч байх үед манайд ирсэн. ...бид нар манайд хөзөр тоглож байгаад Б.Дсанаа гаргаад бид нар хоорондоо ярилцаж байгаад зөвшөөрсөн. ...Хилчин хотхоны урд талын хашаан дундуур явдаг гудамжинд тавьсан байсан Пробокс машиныг хулгайлж унасан. ...Машин унаж үзэх гээд сонирхож авсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 204 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 00 цагийн үед ...Хилчин хотхоны урд талын гудамжинд тавьсан байсан Пробокс машин дээр Б.Г очоод машины хаалгыг нь татсан чинь онгойсон. ...Зүүн салааны 1 дүгээр буудлын орчим би машиныг унаад цааш явж байгаад 3 дугаар буудлын орчим явж байтал зам дээр согтуу хүн явж таараад би рулиэ хажуу тийш нь дарсан чинь явган хүний зам дээгүүр гараад явчихсан. Эцэс дээр очоод машинаас буугаад доогуур нь харсан чинь масло, тос гоожиж байсан. Бид нар буцаж уруудаад баруун салааны нийгмийн даатгалын ард талд нь машинаа орхиод цаашаа явган явсан.., Бид нар ярилцаж байгаад машин унаж үзмээр сонирхол төрсөн” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 209 дүгээр хуудас/,

 

  1. Шүүгдэгч Б.Д , Б.С  нар бүлэглэн үгсэн тохиролцож 2019 оны 06

дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчин хотхоны орчмоос Э.Оргилболдын эзэмшлийн 29-72 УНР улсын дугаартай Тоёота чейзер маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Иргэн Э.Оргилболдоос “Хилчин хотхоны 6 дугаар байрны урд талын гудамжнаас тээврийн хэрэгслээ хулгайд алдлаа” гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 214 дүгээр хуудас/,

 

2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны 6 дугаар байрны урагш 70м зайд 29-72 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан гэснийг хохирогчоор заалган гэрэл зургийн аргаар бэхжүүлэв..., хөрс нь зөөлөн, хүрэн бор хөрстэй тээврийн хэрэгсэл явагч хэсгийн мөр гарсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 216-218 дугаар хуудас/,

 

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...29-72 УНР улсын дугаартай тоёота чейзер маркийн тээврийн хэрэгсэл нь Баянзүрх дүүргийн ТС-5 автомашины журмын хашааны баруун хойд талд копуд хэсэг нь зүүн урд зүгт харсан машин бүхэлдээ шороо мэт зүйлээр бохирлогдсон, урд гуперын 2 талын будаг халцарч унасан, урд сетик байхгүй, карма бага зэрэг хонхойсон байв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 219-220 дүгээр хуудас/,

 

Хохирогч Э.Оргилболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 15-ны орой 21 цаг 30 минутын үед ажлаа тараад өөрийн амьдардаг гэрийнхээ гудамжинд 29-72 УНР улсын дугаартай Тоёота чейзер маркийн машинаа байрлуулан, хаалгыг нь цоожлоод гэртээ орж унтсан. Маргааш нь 15 цагийн үед гэрээсээ гараад машин дээрээ яваад очтол машин байхгүй, ойр хавиар хайгаад олоогүй. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 10-аад хоногийн дараа надтай ярьсан цагдаа “таны машин Натур худалдааны төвийн тэнд байх журмын хашаанд байгаа юм шиг байна” гэхээр нь хамт яваад очиход машин тэнд байсан. Машинаа харахад мөргөлдүүлсэн бололтой копудны түгжээ сэтэрч үсэрсэн, сетик мултраад унасан, гупер хагарсан, зүүн урд их гэрэл хагарсан, зүүн урд талын крыло үрчийсэн байдалтай байсан. Машинаа онгойлгож үзэхэд ажилд өмсдөг хувцас байхгүй, татварын гэрчилгээ байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 227-229, 231 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Даваанямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би өөрийн машинтай таксинд явж байгаад шөнийн 03-04 цагийн үед монгол 3 дугаар сургуулийн гэрлэн дохион дээр зогсож байтал ардаас цагаан өнгийн чейзер машин ирээд мөргөсөн. Буугаад очиход 2 хүүхэд машинд байсан. Тэр 2 хүүхэд “ахаа зохицъё, машинаа танай хашаанд аваачиж тавьчихъя, тэгээд хохирлыг чинь барагдуулчихаад машинаа авъя” гэж гуйсан. Би зөвшөөрөөд явах гэтэл машин нь асаагүй, түлхүүр нь өөрийнх нь түлхүүр биш түлхүүр тааруулсан юм шиг байсан. Намайг “бичиг баримтаа өгчих” гэхэд “байхгүй, та манай ээжтэй ярьчих” гээд нэг мобикомын дугаар өгсөн. Би тэгэхээр нь “цагдаад дуудлага өглөө, та 2 бичиг баримт байхгүй юм байна” гээд хэлчихсэн. ...тэр 2 хүүхэд машинаа хаячихаад хоёулаа гүйгээд явчихсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 237 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №1911 дугаартай “Тоёота чейзер машины эвдрэл гэмтэл 280.500 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хавсралт /хэргийн 2 дугаар хавтас 4 дүгээр хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №19/166 дугаартай "Тоёота чейзер машиныг 2.000.000 төгрөгөөр, ажлын хувцас 120.000 төгрөг, нийт 2.120.00 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнийн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 6 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 02 цагийн Тэлмэнгийн гэрт унтаж байхад 02 цагийн үед Б.Д ирээд “би Хилчин хотхон дээр ахынхаа машиныг олчихлоо” гэж хэлэхээр нь явахгүй гэтэл тэгвэл очоод асаагаад өг гэхээр нь хамт явсан. Хилчин хотхоны урд талын гудамжинд байсан тоёота чейзер машин дээр Дашдондог очоод хаалгыг нь таттал онгорхой байсан. Би надад байсан түлхүүрийг холхиулж байгаад асаасан..., Яармаг, 120 мянгат, Дарь эх ороод 100 айлын буудал дээр ирээд Б.Д машины жолоо авсан. ...Тэгээд цаад талд нь байдаг гэрлэн дохион дээр очоод приус 20 машины араас мөргөсөн. ...Би ээжийн утасны дугаарыг цаад хүнд өгч тохиролцох гэж оролдсон. Цаад жолооч цагдаа дуудсан чинь Б.Д “зугтъя” гэхээр нь бид хоёр зугтаагаад Тэлмэнгийнд очиж унтсан. ...Машин унаж сонирхож үзмээр санагдаад хулгайлсан..." гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 19 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өсгөн “...Би тэр машин дээр анх ганцаараа очоод Б.С байсан түлхүүр тааруулж хаалгыг нь онгойлгосон юм. Тэгээд Тэлмэнгийнд очоод Сугарааг авахдаа машин авчихлаа гэж хэлсэн. Тэгсэн Б.С“ хаана ямар машин байгаа юм" гэхээр нь Хилчин хотхонд чейзер машинд түлхүүр тааруулаад хаалгыг нь онгойлгочихлоо, хоёулаа очиж уная” гэж хэлээд дагуулж явсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 26 дугаар хуудас/,

 

  1. Шүүгдэгч Б.Г , Б.Д  нар бүлэглэн, үгсэн тохиролцож, 2019 оны 06

дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороо 4а байрны зогсоолд байрлуулсан иргэн Ц.Дагвадоржийн эзэмшлийн 31-01 УНӨ улсын дугаартай саарал өнгийн Тоёота саксед маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Иргэн Ц.Дагвадоржоос цагдаагийн байгууллагад гаргасан “...хүүхдийн тоглоомын талбайн хажууд байрлуулсан мөнгөлөг саарал өнгийн машин алга болсон байна” гэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 31 дүгээр хуудас/,

 

2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 32-33 дугаар хуудас/,

 

2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Алдагдсан гэх тээврийн хэрэгсэл олдсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо нутаг дэвсгэр баруун салааны 4 дүгээр автобусны буудлын орчимд 31-01 УНӨ улсын дугаартай саарал өнгөтэй дээрээ саарал өнгийн хөнгөн цагаан ачааны даралт хийсэн, тээврийн хэрэгслийн гуперын зүүн урд талын доод хэсгээр юм мөргөж хонхойсон байдалтай, урд талын улсын дугаарын 2 тал нь тасарч 01У гэсэн бичиг үлдсэн байх ба гуперны баруун урд талын хар өнгийн эмжээр унаж алга болсон байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 34-37 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Дагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 16-ны орой 21 цаг 30 минутын үед өөрийн гэр болох 4а байрны гадна машинтайгаа ирээд байрны зүүн хойд талд тоёота саксеед машинаа байрлуулсан. Манай цонх машин тавьсан цонх руу хардаг бөгөөд 23 цагийн орчим цонхоороо хартал машин харагдахгүй байхаар нь өөр газар ч тавьсан бил үү гэж бодоод гарч ирж хайгаад олоогүй тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Маргааш нь машинаа хайгаад явж байтал Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд зам дээр миний машиныг үлдээсэн, мөн хажууд нь цагаан өнгийн том машиныг шон мөргүүлсэн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 40 дүгээр хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №1874 дугаартай “Тоёота саксеед машиныг 6.500.000 төгрөг, эвдрэл гэмтлийн үнэлгээ 700.000 төгрөгөөр үнэлсэн” авто машин техникийн эвдрэл, хохирол үнэлгээний тайлангийн хавсралт /хэргийн 2 дугаар хавтас 48 дугаар хуудас/,

 

  1. Үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Б.Г , Б.Д  нар бүлэглэн, үгсэн

тохиролцож, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8-58 дугаар байрны гадна байсан П.Баярсайхны эзэмшлийн 21-67 УБХ улсын дугаартай саарал өнгийн Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 2.230.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...П.Баярсайханаас 2019 оны 06 дугаар сарын 17-нд байрны гадаа байсан автомашин алга болсон байна...” гэсэн тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 96 дугаар хуудас/,

 

2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8-58 дугаар хөндлөн байрлалтай байрны урд зогсоол дээр байрлуулж тавьсан 21-67 УБХ улсын дугаартай цагаан өнгийн фит автомашин алдагдсан гэх газарт үзлэгийг хийв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 98 дугаар хуудас/,

 

2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...доод хэсгээр цэнхэр, дээд хэсгээрээ цагаан өнгийн гэрлийн шонг урд талаараа мөргөсөн байдалтай цагаан өнгийн 21-67 УБХ улсын дугаартай Хонда фит маркийн машин ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо харсан байрлалтай байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 99-101 дүгээр хуудас/,

 

Хохирогч П.Баярсайхны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8-58 дугаар байрны ертөнцийн зүгээр урд зүгт байрлах зогсоол дээр өөрийн эзэмшлийн 21-67 УБХ дугаартай хонда фит маркийн машинаа 00 цаг 30 минутын үед тавиад өглөө 7 цагийн орчим гарч ирэхэд байхгүй байхаар нь хайгаад байсан чинь 16 цагийн орчим цагдаагаас залгаад миний машиныг 24 дүгээр хорооны байрны ойролцоо байгаа гэхээр нь уг газарт очиход миний машиныг шонгийн мод мөргүүлсэн байдалтай үлдээсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 106 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Болд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байхад манай найз Б.Г, Дашка хоёр саарал өнгийн пробокс машинтай ирсэн. Тэгээд намайг “хамт явах уу” гэхээр нь “хэний машин юм” гэхэд “манай ахын машин байгаа юмаа, би түр гуйж унаж байгаа” гэж хэлэхээр нь уг машинд суугаад явсан. Бензин дуусах гэж байна гэхээр нь би гэрээсээ очоод 2500 төгрөг аваад Баянхошууны тойргийн клонкоос бензин аваад гэр хороолол дундуур явж байгаад Ш.Т бид хоёр сагсан бөмбөгийн талбай дээр бууж үлдээд Б.Г Дашдондог хоёр хаашаа явж байгаагаа хэлэхгүй цаашаа явсан. Тэгээд сагсны талбай дээр хүлээгээд ирэхгүй болохоор нь Тэлмэн бид хоёр Тэлмэнгийн гэрт байж байхад Б.Г цагаан өнгийн фит, Дашдондог өмнө нь унаж ирсэн саарал өнгийн пробокс машинтай ирээд “Баруун салааны Бумбатын рашаан оръё” гээд явсан. Б.Г цагаан өнгийн фит машинаар шон мөргүүлсэн. Тэгээд Б.Гыг аваад пробоксдоо суулгаад явах гэсэн чинь бензин дуусчихаар нь тэндээ орхисон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 125 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №1873, №14156418 дугаартай “автомашин 3.500.000 төгрөг, гупер, гуперийн төмөр суурь, зүүн урд их гэрэл, дохио, зүүн урд крыло зэрэг 2.230.050, нийт 5.730.050 төгрөг...” гэсэн авто машин техникийн үнэлгээ, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хэргийн 2 дугаар хавтас 129 дүгээр хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 135-142 дугаар хуудас/,

 

“Гуртын тавилан” ЗГБХН-ийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №09241 дугаартай “...П.Баярсайхан нь манай байгууллагатай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 21-67 УБХ дугаартай машиныг унаж явах нөхцөлтэйгээр зээл авсан бөгөөд энэ хугацаанд машинаа хулгайд алдсан байна. Уг хэрэгт Баярсайхныг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилов...” гэсэн томилгоо /хэргийн 2 дугаар хавтас 151 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Б.Г бид хоёр ПС тоглож байгаад 21 цагийн үед гарч ирээд 21 дүгээр хорооллын автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун талд байрлах 5 дугаар байрны баруун талын зогсоол дээр байсан саарал өнгийн пробокс машин байхаар нь би хүн харж байя гээд Б.Г Б.Савсан түлхүүрээр онгойлгохоор би очоод машинд суусан. Машин дотор байсан олон түлхүүрийн нэгийг хийхэд ассан. Тэгээд далангийн замаар яваад Тэлмэнг гэрээс нь очиж аваад ягаан худгийн сагсны талбай дээрээс Болдоог аваад явсан. Бид дөрөв хамтдаа Баянхошууны нуур орчмоор явж байгаад буцаад сагсны талбай дээр ирээд Ш.Т Болдоо хоёрыг буулгасан. Хуучны байрны гадна талын ил зогсоол дээр байсан цагаан өнгийн хонда фит машин дээр очоод би харж байсан. Б.Г пробокст байсан харриер машины түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод асаасан. Тэр машинаар замд үлдээсэн пробокс дээр ирээд би пробоксоо унаад, Б.Г фитээ унаад явсан. Б.Г миний урд түрүүлээд явж байгаад гэрлийн шон мөргөсөн. Уг машиныг унаж яваад буцаагаад байранд нь тавина гэж авч явсан..., эвдэрсэн учраас тэнд нь үлдээгээд явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 168 дугаар хуудас/,

  1. Шүүгдэгч Б.Д , И.Ө , О.Отгонбаяр нар бүлэглэн, үгсэн

тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 58в байрны 2 дугаар орцны үүдний зогсоолд байрлуулсан Э.Хүнбишийн эзэмшлийн 85-05 УНО улсын дугаартай цэнхэр өнгийн Хонда фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Иргэн Э.Хүнбишээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан “...Ханын материалын 58в байрны гаднаас 85-05 УНО гэсэн цэнхэр өнгийн машинаа алдсан тул олж өгч тусална уу...” гэсэн гомдол /хэргийн 2 дугаар хавтас 174 дүгээр хуудас/,

 

2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 58в гэсэн хаяг хадсан цагаан өнгийн 5 давхар угсармал байрны 2 дахь орцны үүднээс хонда фит 85-05 УНО машин алдагдсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 175-179 дүгээр хуудас/,

 

2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын амнаас хойшоо айлгүй, эзгүй талд урагш харсан байрлалтай 85-05 УНО улсын дугаартай хонда фит маркийн шавар шавхай болсон машин байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 180-185 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Хүнбишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед өөрийн эзэмшлийн 85-05 УНО улсын дугаартай хонда фит машинтайгаа гэртээ ирээд гэрийнхээ гадаа байрны зогсоол дээр машинаа тавьсан. Маргааш өглөө нь 7 цагийн үед ажилдаа явах гээд гараад иртэл машин алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан. Өдөржин машинаа хайгаад олоогүй. Гэтэл орой нь цагдаагийн газраас автомашиныг чинь Баруун салааны Бумбатын рашааны ойролцоогоос оллоо гэж хэлсэн. Машин дотор байсан бэлэн 80.000 төгрөг, хүүхдийн мөнгөн гинж, эмэгтэй хүний мөнгөн эдлэл зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би 80.000 төгрөгийг тоолоод, машиныхаа жолооч талын сүүдрэвч саравчны завсрын халаасанд хийсэн юм. Би өөрөө уг мөнгийг хийсэн болохоор надаас өөр мэдэх хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 197, 199 дүгээр хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №19/149 дугаартай “Хонда фит машин 3.800.000 төгрөг, хүүхдийн мөнгөн гинж, мөнгөн эдлэл-129.000 төгрөг, нийт 3.929.000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 213 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 04-ний орой Отгонбаяр, И.Ө  бид 3 Хилчин хотхоны шийтэн дээр сагс тоглож байгаад шөнө 23-24 цагийн үед ханын материал руу явсан. Шөнө 01 цагийн үед байрны гадна цэнхэр өнгийн хонда фит машин байхаар нь би өөрт авч явсан жижиг ногоон автеркаар фит машины хаалгыг онгойлгосон. Энэ үед Отгонбаяр, И.Ө  хоёр камерын талд камер хаагаад зогсож байсан. Би машины хаалгыг онгойлгож автеркаар асаасны дараа И.Ө машиныг унаж зогсоолоос гаргаад цааш унаж явсан. Тэгээд Хилчин хотхоноос хоёр хүн аваад Лаборатори дээр нэгийг нь буулгаад нөгөө хүнийг нь Өндөр настны буудал орчим буулгаад таксины мөнгө гээд 5000 төгрөг авсан. Уг мөнгөөрөө машиндаа бензин хийгээд Зайсан орчихоод баруун салааны Бумбатын рашаан орсон. Тэнд машинаа шаварт суулгаад машиндаа унтацгаагаад өглөө нэг жийптэй ах ирээд машиныг шавраас гаргаж өгсөн.Тэгээд машин бензингүй болсон байсан учраас бид нар гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 223 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч И.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Дашдондог байрнуудын дундуур машины хаалга татаж үзээд яваад байсан. Тэгснээ нэг Фит машин дээр очсоноо намайг халхалж бай, манай ахын машин байна, ах миний царайг харчихвал танина гэхээр нь Отгонбаяр бид хоёр маргалдаад зодолдох гэж байгаа хүн шиг дүр үзүүлээд байрны камерыг хааж зогссон. Зайсан руу явж байхдаа бид 3 машиныг ээлжилж унаж явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 236 дугаар хуудас/,

 

  1. Шүүгдэгч Б.Г , Н.Т  нар бүлэглэн, үгсэн тохиролцож, 2019 оны 07

дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хороолол 19 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 06-43 УНЧ улсын дугаартай саарал өнгийн Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...иргэн Д.Мөнх-Эрдэнээс 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 20 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны гадаа зогсоол дээр байсан 06-43 УНЧ улсын дугаартай Хонда Фит маркийн автомашинаа алдсан...” гэсэн тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 46 дугаар хуудас/,

 

2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...автомашин алдагдсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1-р хорооллын 19 дүгээр байрны 1 дүгээр орцны гадаа шороон зогсоол дээр тавьсан байсан гэж иргэн Д.Мөнх-Эрдэнэ зааж байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3 дугаар хавтас 47-49 дүгээр хуудас/,

 

2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо голын замын хажууд алдагдсан гэх тээврийн хэрэгсэл нь саарал өнгийн 06-43 УНЧ дугаартай Хонда фит маркийн машины гадна хэсэг шороо мэт хар саарал өнгийн зүйлээр бохирлогдсон байв” гэсэн тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 51-52 дугаар хуудас/,

 

2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “06-43 УНЧ улсын дугаартай саарал өнгийн Хонда фит машиныг Д.Мөнх-Эрдэнэд хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 53 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг машиныг 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Г.Наранхүү гэдэг хүнээс худалдаж аваад бага зэрэг засварлаад зарах гээд үнэгүй.мн дээр зар тавьсан. 2019 оны 07 дугаар сарын 14-ний орой 20 цаг 50 минутын орчим нэг эрэгтэй хүнд машинаа үзүүлээд зогсож байхад надаас машин авах гэж байгаад болилоо гээд явсан залуу сууж байсан. Гэртээ ороод байж байтал дахин нэг хүн машин үзье гээд гараад иртэл машин байхгүй болсон байсан. Таны автомашин олдсон гэж мөрдөгч Э.Ерөөлт хэлсний дагуу очиход машины зүүн талын керлон цааш чихэгдсэн, гуперний под керлон алга болсон, машины мотор ажиллахгүй болсон байсан. Би машинаа асаах гэж үзээд асахгүй болохоор нь тэндээ үлдээгээд явсан.Миний машинаас алдагдсан эд зүйл байхгүй. Харин машинаар ус туулж нилээн явсан байсан учраас мотор нь зуураад зогссон байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 63-66 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №СХ3-19-547, №СХЗ-19-547 дугаартай “хонда фит” тээврийн хэрэгсэл 2.000.000 төгрөг” гэсэн тайлан, хавсралт /хэргийн 3 дугаар хавтас 83 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №19/059 дугаартай “автомашины сэлбэг засварын хөлс зэргийн үнэлгээ нийт хохирол 750.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хэргийн 3 дугаар хавтас 86 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Н.Т бид хоёр ярилцаад сагсны талбайгаас зүүн тийшээ алхаад явж байсан чинь саарал өнгийн Хонда Фит машин байсан. Тэгэхээр нь бид хоёр “энэ машиныг уная” гээд Н.Т  машины хаалгыг өөрт байсан түлхүүрээр онгойлгоод надад хэлсэн.Тэгээд би машиныг унаад 20 дугаар байрны үзүүрийн зогсоол дээр тавьсан. Тэндээсээ Баянхошууны цэргийн ангийн наад талын гудманд очоод машиныг үлдээгээд явсан. Машин унаж үзмээр санагдаад уг машиныг онгойлгоод унаад явсан. Н.Т  бид хоёр хоорондоо ярилцаж байгаад цуг санааг гаргасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 100-101 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Н.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хонда фит машин байхаар нь Б.Г надад урьд нь өгсөн машины түлхүүрээр би машиныг онгойлгосон. Би машиныг асаагаад хөдөлгөх гэсэн чинь чадахгүй байсан болохоор Б.Г өөрөө машиныг жолоодож зогсоол гаргаад цааш явсан..., бид нар зүгээр машин унах гэж авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 107 дугаар хуудас/,

 

  1. Шүүгдэгч Б.Г , Т.Ө , Н.Т  нар бүлэглэн, үгсэн тохиролцож

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 30 дугаар байрны гаднах авто зогсоолд байрлуулсан А.Мөнхбаярын эзэмшлийн 07-67 ОРХ улсын дугаартай ягаан өнгийн Хонда фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 1.381.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч А.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өглөө 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 30 дугаар байрны гадна өөрийн эзэмшлийн 07-67 ОРХ улсын дугаартай ягаан хонда фит маркийн тээврийн хэрэгслээ байрлуулж орхисон. Тэгээд би гадуур ажил амжуулж явж байгаад орой 20 цагийн үед гэртээ ирсэн чинь машин маань байж байсан ба машинаасаа түрийвчээ аваад гэртээ орсон. Тэгээд өглөө нь буюу 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 07 цаг 50 минутын үед ажилдаа явах гээд гарч ирэхэд байрны гадаа тавьчихсан байсан тээврийн хэрэгсэл байхгүй болчихсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний алдсан тээврийн хэрэгсэл 2001 онд үйлдвэрлэгдсэн ...Эзэмшигч нь би байгаа юм... Миний машиныг Морингийн давааны орчим том машинтай мөргөлдүүлээд орхиод явсан байсныг цагдаа нар журмын хашаанд авчирсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 20, 22 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн 35-34 УБЭ дугаартай Хово синотрак маркийн 30 тн даацтай машинтай явж байгаад Янгиртай хөшөөний тойргийн цаах нь явж байтал баруун гар талаас ягаан өнгийн фит машин маш хурдтай хажуугаар гэнэт гарч ирээд миний машины урд гуперийг мөргөсөн. Би фит машины дээгүүр дайрч гарахгүйн тулд тормоз гишгээд урсгал сөрж зогссон. Фит машинтай хүн зугтаагаад цаашаа явсан. Би замын цагдаад дуудлага өгсөн. Тэр үед миний машинд эвдэрсэн зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг/ хэргийн 1 дүгээр хавтас 28 дугаар хуудас/,

 

“Вендо” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн №14608160 дугаартай “зүүн урд их гэрэл, урд гупер, капут, зүүн урд крыло зэрэг ...1.381.00 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 44 дүгээр хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №19/050 дугаартай “Хонда Фит автомашиныг 3.500.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 47 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед И.Өын гэрт очсон. Бид хоёр хамтдаа 117 дугаар цэцэрлэг орж юм ярьж сууя гээд явж байгаад Н.Т тай таарсан. Бид юм ярьж сууж байгаад “машин олж унъя” гэж ярилцаад Ханын материалын эцсийн байрны гаднах зогсоол дээрээс ягаан өнгийн фит машиныг хулгайлсан. И.Өын олсон түлхүүрээр машиныг онгойлгоод асаасан. Машиныг би унаад явж байтал Монлаагийн орчим ирээд машины бензин дуусаад зогссон. Маргааш орой 20-21 цагийн үед замаасаа 5 литр бензин аваад машинд хийгээд Н.Т ын гудамжинд авч ирсэн. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр барилгын материалын дэлгүүрээс хар өнгийн будаг аваад фит машины урд талын гупер болон ард талын хаалганаас хойших хэсгийг хараар будсан. Машиных нь номерыг сольсон. И.Ө 2 смайл арын хаалга дээр нь зураад орхисон. Маргааш нь И.Өтай таараад биднийг хулгайн машин унаж явааг мэдсэн байсан. Тэгээд И.Ө машиныг унаж үзье гээд Буянт-Ухаа орчмоос унаж яваад Хово машины араас мөргөсөн. Бид нар зугтаагаад тэндээ машиныг орхисон. Буцаад очиход машин байхгүй байсан. ...Машин унаж явмаар санагдаад машиныг аваад явсан. Өөр илүү дутуу санаа байгаагүй. Машин унах дуртай, машин дотроос ямар нэгэн юм аваагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 62-63 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 16-ны орой 20 цаг өнгөрч байхад манай гэрийн гадна Б.Г, Н.Т  бид гурав уулзсан. ...21 цагийн үед Ханын материал орсон. Б.Г өөрөөсөө түлхүүр гаргаж ирээд ягаан Фит дээр очсон. Б.Г машины хаалгыг онгойлгоод суусан. ...Би урд талын хаалга болон хойд талын хаалга дээр том жижиг 2 ширхэг смайл зураад машинаа орхисон. Маргааш нь Б.Г, том Өсөхөө, Н.Т  нар гол гэж яваад осолд орсон гэж сүүлд нь мэдсэн. Би тэр үед хамт яваагүй “гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 70 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 16-ны орой 20 цаг өнгөрч байхад Б.Г, И.Ө бид гурав уулзсан. Б.Г, И.Ө бид гурав машин хулгайлж унъя гэж ярилцаад алхаад явсан. Б.Г өөрөөсөө нэг машины түлхүүр гаргаж ягаан өнгийн фит машин дээр очих үедээ “та хоёр явж бай” гэхээр нь И.Ө бид 2 цаашаа явж байхад Б.Г нөгөө Фит машинаа унаад хүрээд ирсэн. Машинд суугаад явж байтал бензин дуусаад зогссон. Маргааш нь 5 литр бензин аваад фит машинд хийгээд манай гудамжинд авч ирж орхисон. 2 өдрийн дараа Б.Г, И.Ө хоёр шүршдэг будаг авч ирсэн. Б.Г, И.Ө хоёр машиныг будсан. Маргааш нь том Өсөхөө машиныг унаж явж байгаад эргэлттэй зам дээр гүйцэж түрүүлэх гэж байгаад Хово машины хажуугаас мөргөсөн. Тэгээд зугтаагаад гэр хороололд машиныг орхиод цаашаа гол руу явсан. Маргааш нь буцаж ирэхэд машин байхүй байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 76 дугаар хуудас/,

 

       9. Үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Б.Г , Т.Ө , Н.Т  нар бүлэглэн, үгсэн тохиролцож, 2019 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 16 дугаар гудамжны 8 тоот хашаанд байрлуулсан Л.Должинсүрэнгийн эзэмшлийн 32-12 УНГ улсын дугаартай Ниссан тино маркийн машиныг хашаан дотроос түрж гарган завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 16-8 тоот хашаанаас машинаа хулгайд алдсан...” гэсэн тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 112 дугаар хуудас/,

 

2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 16-8 тоот хашаа байх ба уг хашаа нь хаалга нь онгорхой, монгол гэрийн хаалгыг дарж тавьсан гэх блокнууд байв.., монгол гэрийн урд автомашин байсан гэсэн хэсгийг гэрэл зургаар бэхжүүлэв..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3 дугаар хавтас 113-116 дугаар хуудас/,

 

2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Монгол керамик” ХХК-ий тоосгоны үйлдвэрээс баруун зүгт хашааны хажууд саарал өнгийн Ниссан тида автомашин байх ба 28-09 УБЭ гэсэн улсын дугаартай...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3 дугаар хавтас 117, 119-120 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед хашаандаа өөрийн эзэмшлийн 32-12 УНГ улсын дугаартай Ниссан Тино машинаа гэрийнхээ хажуу талд байрлуулсан. Өглөө 06:10 минутын үед манай хажуу талын Пүүжээ ах гадна талаас манай гэрийн хаалга даруулаад блок тавьсан байсныг холдуулаад хаалга онгойлгож орж ирээд “та нар чинь байсан юм уу, танай машин чинь байхгүй байна” гэхээр нь гайхаад гараад хартал машин алга байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд 2019 оны 07 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед Хилчин хотхоны ойролцоо байрлуулсан байхад нь олоод цагдаад мэдэгдэж шалгуулсан. Манай хашаанд 40x60 хэмжээтэй 8ш хоосон блок байсан. Овор хэмжээ ихтэй блокуудыг гэрийн үүдэн дээр байшин шиг өрөөд тавьсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 131-132, 134 дүгээр хуудас/,

 

Гэрч Ч.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...28-09 УБЭ улсын дугаартай соната-6 машины дугаараа 2019 оны 7 сарын дундуур наадмаас хойно Баянхошууны хуучин эцэст явж байгаад хаячихсан юм. ...Машиныхаа дугаарыг хулгайд алдаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 147 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №19/185 дугаартай “...автомашины сэлбэг зэргийн үнэ 292.500 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хэргийн 3 дугаар хавтас 151 дүгээр хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №19/061 дугаартай “Ниссан Тино маркийн автомашин 3.560.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /хэргийн 3 дугаар хавтас 157 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө И.Ө, Н.Т  бид гурав явж байхад 124 дүгээр сургуулийн хавьд айлын хашаан дотор амьжиргаа цагаан, Ниссан тино маркийн автомашин байсан. Н.Т , И.Ө хоёр айлынх нь хаалгыг хашаан дотор нь байсан блокоор даруулж тавьсан. Тэгээд машиныг жаахан түлхэж холдуулж байгаад би машиныг асаасан. Машины хаалга нь түгжээгүй, түлхүүр нь дотроо зоолттой байсан. Би машинтай явж байгаад замын хажуугийн бордюр дээр хүчтэй гарсан. Ингэх үедээ машины радиотар, гупер эвдэрсэн байх. Миний хувцас шавхай болчихоод арчих юм байна уу? гэсэн чинь Н.Т , И.Ө хоёр машин дотроос жинсэн өмд, саарал цамц гаргаж өгсөн. Тэгээд өмдийг нь цааш нь шидээд цамцаар нь шавхайгаа арчаад хаясан. Н.Т  гэрийнхээ хажуу талаас 2 номер олсон гэсэн. Тэгээд 28-09 УБУ гэх нэг номерыг нь Ниссан тино машины 32-12 УНГ улсын дугаараар Н.Т  сольсон. Машин унаж үзмээр санагдаад, машин унахаар гоё санагдаад байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 170 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...хашаан дотор Ниссан Тино маркийн автомашин байхаар нь Б.Г очиж үзээд түлхүүр нь зоолттой байна гэхээр нь Н.Т  бид хоёр хашаан дотор өрсөн байсан блокноос 4-5 блок зөөж хашаанд байсан монгол гэрийн хаалгыг нь гаднаас нь дарж тавиад машиныг түрээд гэрээс зайтай болгож байгаад асаагаад явсан. Машин унаж үзмээр санагдаад, машинаа унаж үзээд орхиод явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 177 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би 19 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр явж байгаад И.Өтай таараад юм яриад зогсож байсан чинь Б.Г гэрээсээ гарч ирсэн. Тэгээд бид 3 Баруун салааны тэнд хүнтэй уулзах гээд очсон чинь байхгүй байхаар нь сургуулийн хажууд саарал өнгийн машин байхаар нь очоод харсан чинь түлхүүр нь дотроо зоолттой байсан. ...Б.Г жолооны ард суугаад И.Ө бид 2 урдаас нь түрээд асаагаад зам дээр гараад алхаж байсан чинь Б.Г уг машиныг унаад ардаас ирэхээр нь бид 2 суусан. ...Машин унах гэж авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хуудас 182 дугаар хуудас/,

 

  1. Шүүгдэгч Т.Ө , Н.Т  нар бүлэглэн, үгсэн тохиролцож 2019 оны 7

дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8в байрны баруун талын зогсоол дээр байсан Н.Нямдоржийн эзэмшлийн 84-66 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн Верна аксент маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 2.510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...8в байрны зогсоол дээрээс 84-66 ТӨВ улсын дугаартай Хьюндай Верна маркийн автомашинаа алдсан...” гэсэн тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 186 дугаар хуудас/,

 

2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8в байрны баруун талын ил зогсоол дээрээс алдагдсан 84-66 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн Хьюндэй верна машинаа Вест массаж гэсэн хаягийн дагуу чиглэлд байрлуулсан гэснийг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3 дугаар хавтас 187-189 дүгээр хуудас/,

 

2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Толгойтын урд байрлах ТС-3 журмын хашааны баруун дунд хэсэгт 84-66 ТӨВ улсын дугаартай Хьюндэй верна маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарч цуурсан, урд гуфер хагарч урдаас копут, панел нь цуурсан дотогш цөмөрсөн..., хойд талын салхины шил хагарч үгүй болсон, хойд гупер багааж хэсэг урагш цөмөрч чихэгдсэн байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3 дугаар хавтас 190-192 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 84-66 ТӨВ дугаартай верна автомашинаа 31 дүгээр байрны урд байрлах зогсоол дээр тавьсан. Маргааш нь 07 цаг 40 минутын орчим утас дуугарахаар нь аваад ярьсан чинь “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс дэслэгч Ган-Эрдэнэ байна 84-66 машины жолооч мөн үү” гэхээр нь “мөн” гэж хэлсэн чинь “таны машин дэлгүүр болон гэрлийн шон мөргөсөн байна. Та хурдан хүрээд ир" гэхээр нь цонхоороо харсан чинь машин байхгүй байсан. Цагдаа хэмжилт хийгээд машиныг ачилтын машинаар ачаад явсан. Миний машины түлхүүр дотроо хугарчихсан, би нэг илүү түлхүүрээрээ машинаа цоожлоод гэртээ орсон юм. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 201 дүгээр хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №2018, №14488668 дугаартай “Хьюндэй Аксент Верна автомашин 3.000.000 төгрөг, эвдрэл гэмтэл 2.510.000 төгрөг” гэсэн тайлан, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3 дугаар хавтас 227-228 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №19/183 дугаартай “беларус фирмийн радиатор 400.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /хэргийн 3 дугаар хавтас 235 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хүүхдийн эмнэлгийн зүүн талд аксент машин байхаар нь Н.Т  очиж онгойлгоод би жолоон дээр нь суугаад машин онгойлгосон түлхүүрийн үзүүрийг нь хийгээд дарсан чинь машин асахаар нь би уг машиныг бариад, Н.Т  миний хажууд суугаад явсан. Б.Г миний урд талд ниссан тино машинтай явж байгаад хурдаа сааруулахаар нь би ардаас нь мөргөх шахаад сандраад тормос гишгээд зүүн гар тийшээ дарсан чинь замын эсрэг талд байсан дэлгүүрийн хашлага, шон мөргөөд зогссон. Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн зүүн талд бие засах гээд явж байхад замд түлхүүр байхаар нь уг машинд хийж үзэхэд машин онгойж байсан. Бид нар уг машиныг унаж зугаацах зорилгоор авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 1-2 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...газар нэг түлхүүр байхаар нь цагаан өнгийн верна машинд хийж үзсэн чинь хаалга нь онгойхоор нь И.Өт “энэ түлхүүр машинд таарч байна” гэж хэлсэн чинь И.Ө уг түлхүүрийг аваад машинд хагас хийгээд дарсан чинь асахаар нь И.Ө жолоо бариад явсан. Б.Г гэнэт тормоз гишгэсэн чинь И.Ө Б.Гыг мөргөх гэж байна гэж сандраад зүүн гар тийшээ дараад замын эсрэг талд байсан дэлгүүрийн хашааг мөргөөд зогссон. Машины урд болон ар талд бүхэлдээ эвдэрч гэмтсэн харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 18-19 дүгээр хуудас/,

 

  1. Шүүгдэгч Б.Г , Т.Ө  нар бүлэглэн, үгсэн тохиролцож 2019 оны 07

дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар байрны гадна зогсоол дээр байсан Б.Баатаржавын эзэмшлийн 41-40 УНП улсын дугаартай саарал өнгийн Хонда фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд “Нарлаг 2” хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн хойд талд тавьсан байсан Хонда Фит маркийн 41-40 УНП улсын дугаартай автомашин алдагдсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4 дүгээр хавтас 25-28 дугаар хуудас/,

 

2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...тээврийн хэрэгсэл олдсон газар нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо Агшин төвийн урд талын зогсоолд 41-40 УНП дугаартай Хонда Фит машин зогсож байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4 дүгээр хавтас 29-32 дугаар хуудас/,

 

2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Б.Баатаржавд 41-40 УНП авто машиныг асааж шалгуулахад бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй байсан тул хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хавтас 36 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Баатаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар байрны гадна өөрийн Хонда Фит 41-40 УНП дугаартай автомашинаа тавиад гэртээ орсон. Маргааш нь өглөө 9 цагийн үед машин тавьсан газраа очтол машин байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 46-47 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Хонда фит маркийн тээврийн хэрэгсэл 3.500.000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан, хавсралт /хэргийн 4 дүгээр хавтас 62 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед найз Б.Гтай хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны урд гадуур явж байгаад 23 цаг болж байхад 6 дугаар байрны гадаа саарал өнгийн машин байж байхаар нь бид хоёр машиныг унаад Баянхошуу ороод унтчих уу гэж ярилцаад зөвшөөрөөд Б.Г байрны урд байсан машиныг халаасандаа байсан нэг түлхүүрээр онгойлгон машинд суусан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 72 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн үед И.Өтай хамт явж байгаад 6 дугаар байрны хажууд саарал өнгийн машин зогсож байхаар нь надад байдаг нэг түлхүүрээр онгойлгочихсон. Тэгээд машиныг асаагаад И.Ө хажууд суугаад Баянхошуунд би гэрийнхээ гадаа буугаад И.Ө цаашаа явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 77 дугаар хуудас/,

 

  1.  Шүүгдэгч Б.Д  нь ганцаараа 2019 оны 07 дугаар сарын 20-ноос 21-

нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1 дүгээр гудамжны 3 тоот хашааны гадна байсан С.Баярсайханы эзэмшлийн 79-38 УНЯ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота спринтер маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-3 тоот хашааны гадаа болсон гэх ба тус гудамжинд байсан 79-38 УНЯ дугаартай цагаан өнгийн тоёота спринтер алдагдсан гэснийг хохирогч С.Баярсайханаар заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4 дүгээр хавтас 82-84 дүгээр хуудас/,

 

2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-3 тоот ногоон өнгийн хашааны гадна 79-38 УНЯ дугаартай спринтер маркийн машин байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4 дүгээр хавтас 85-88 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Баярсайхны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-03 тоотод буюу гэрийнхээ хашааны гадаа 79-38 УНЯ улсын дугаартай Тоёота спринтер маркийн машинаа тавьчихаад гэртээ орж Соко, Тулгаа гэх хоёр залуутай 1 шил архи уучихаад унтаж байгаад машинаа хашаандаа оруулах гээд гартал машин маань байхгүй болчихсон байсан. Маргааш өглөө 07 цагийн орчимд миний машиныг авч ирээд тавьчихсан байсан бөгөөд машиныг мөргөлдүүлээд эвдэлсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 97 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №19/093 дугаартай “...автомашин 3.000.000 төгрөг, доод гар, тяг, крыло, дохио, дугуй обуд зэрэг-240.000 төгрөг, нийт 3.240.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хэргийн 4 дүгээр хавтас 110 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 20-ны орой харанхуй болсны дараа Сонгинохайрхан дүүргийн Зүүнсалааны 2 дугаар автобусны буудлын орчим гудамжинд цагаан өнгөтэй Тоёота спринтер маркийн машин байсныг өөрт байсан Тоёота карина маркийн машины түлхүүрээр асаасан. Уг машины арын хаалга нь түгжээгүй, дэлгээтэй байсан. Би машиныг унаж явтал Б.Гын гудамжны дээд талаас гэнэт эрэгтэй, эмэгтэй хүн гарч ирэхээр нь би машинаа тормослоод хажуу тийшээ дарсан чинь шонгийн мод шүргээд жолоочийн эсрэг талын урд хэсгээр мөргөсөн. Тэгээд үүрээр буцаагаад тавьсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 122 дугаар хуудас/,

 

        13. шүүгдэгч Б.Д  нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 60 дугаар байрны гадаа байсан С.Оюунтуяагийн эзэмшлийн 97-23 УББ улсын дугаартай Тоёота королла маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2019 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс С.Оюунтуяа нь өөрийн эзэмшлийн 97-23 УББ улсын дугаартай корола машинаа алдсан...” гэсэн тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хавтас 126 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 21-ний орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 60 дугаар байрны гадна урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн 97-23 УББ тээврийн хэрэгслээ байрлуулж тавиад найз Цэвээнсүрэнгийн гэр рүү очиж байж байгаад орой 22 цаг 45 минутын үед буцаж машин руу гараад цэнэглэгчээ үзчихээд машиныхаа хаалгыг түгжээд буцаад найзынхаа гэр рүү орсон. Тэгээд өглөө 07 цаг 10 минутын үед гарч ирсэн чинь машин байхгүй болсон байсан. Машины номерын урд гупер хагарсан бас жолооч талын гуперний урд тал хагараад цөмөрчихсөн, машины МРЗ эвдэрчихсэн байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 141 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Жамъяандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...97-23 УББ улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Уг машин С.Оюунтуяа бид хоёрын дундын өмч. Эхнэр С.Оюунтуяаг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг зөвшөөрч байна..:.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 142 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №19/051 дугаартай “Тоёота королла маркийн автомашин 3.200.000, МРЗ тоглуулагч болон урд гупер 152.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хэргийн 4 дүгээр хавтас 153, 157 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би хэдний өдрийг санахгүй байна, шөнө 3 цагийн үед Ханын материалын орчим ганцаараа явж байсан. Надад марк 2 машины түлхүүр байсан. Тэгээд тэр түлхүүрээр нэг байрны гадаа зогсоол дээр байсан королла маркийн машинд хийж үзтэл онгойчихсон. Тэгэхээр нь унаж яваад Баянхошууд байрлах нууран дээр очоод ... машин дотор унтаж байгаад өглөө 07 цагийн үед сэрээд 0119-р ангийн 7 дугаар гудамжинд орхичихсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 170-171 дүгээр хуудас/,

 

  1. Мөн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2019 оны 08 дугаар сарын 02-наас

03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 1 дүгээр гудамжны 27 тоот хашааны орчимд зам дагуу байрлуулсан М.Баярсайханы эзэмшлийн 83-90 УНО улсын дугаартай саарал өнгийн Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 1-27 тоот хашаа байх ба уг хашааны хажууд сэндвичэн байшин байх уг байшингийн урд алдагдсан машин байсан гэснийг эзнээр нь заалган тэмдэглэлд тусгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4 дүгээр хавтас 211-213 дугаар хуудас/,

 

2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг болсон гэх газрыг Дашдондогоор заалгахад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны Ар яргайтын ам гэх газарт хулгайд алдагдсан 83-90 УНО улсын дугаартай хонда фит маркийн машин нь уулын модон дунд байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4 дүгээр хавтас 214-217 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед Хонгорзул гэх залууд машиныхаа сэвийг гаргуулах гээд аваачиж өгсөн. Тэгтэл засварын газар нь дүүрсэн байхаар нь хөдөө явах гээд яараад байсан учраас Хөтөлийн төв засмал замын хажуугийн явган хүний зам дээр орхиод явсан. 2019 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн үед Хонгорзул над руу залгаад “машиныг чинь алдчихлаа” гэхээр нь “чи цагдаад мэдэгдэж бай, би оройдоо очно” гэж ярьсан.Тэгээд сүүлд “машин чинь олдчихлоо, эвдрээгүй зүгээр байна” гэхээр нь “чи янзалж байгаарай” гээд 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хонгорзулын засварын газраас очиж авсан. Гэрчилгээг нь нэр дээрээ шилжүүлж амжаагүй болохоос мөнгө төгрөгийг нь өгчихсөн миний машин байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 226 дугаар хуудас/,

 

Гэрч А.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз Баяраа машинаа надаар засуулна гээд ажил дээр авчирч өгсөн юм. Манай засварын газар зайгүй байсан болохоор нийтийн байрны гадаа тавьчих гэхэд тавьчихаад яваад өгсөн. Тэгээд өглөө сэрээд харсан чинь нөгөө машин нь байхгүй байсан. Мөнгөлөг саарал өнгөтэй 83-90 УНО гэсэн дугаартай фит маркийн машин байсан...” гэсэг мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 231 дүгээр хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Хонда фит маркийн автомашин 2.200.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хэргийн 4 дүгээр хавтас 237 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би засмал замаар алхаад явж байгаад 112-ын буудлын тэнд саарал өнгийн Фит машин 2 давхар байшингийн хажууд хашааны үүдэн дээр явган хүний замд байхаар нь жолоочийн арын хаалгыг татаж үзэхэд онгойсон. Тэгээд уг машин дотор нь ниссан машины түлхүүр байсан. Уг түлхүүрээр асааж унаад хотын төвөөр явж байгаад шөнө Зүүн салааны амралтын газар лагерь луу явж байгаад Яргайтын тэнд бензин нь дуусаад зогссон. Тэгээд уг машинд хоноод маргааш өдөр нь 10 цаг хүртэл унтаж байгаад гэртээ харьсан. Машин унах гэж л авсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 248 дугаар хуудас/,

 

  1. Мөн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2019 оны 08 дугаар сарын 03-наас

04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 36 дугаар байрны урд зогсоолд байрлуулсан Б.Нарантуяагийн эзэмшлийн 92-60 УНЛ улсын дугаартай цайвар цэнхэр Хонда фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан “...2019 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 36 байрны 1 орцны зогсоолд байсан Б.Нарантуяагийн 92-60 УНЛ дугаартай цайвар цэнхэр өнгийн Хонда Фит машин алдагдсан...” гэсэн тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хавтас 176 дугаар хуудас/,

 

2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Толгойтын гудамжны 36-р байрны автомашины зогсоол байх ба иргэн Б.Нарантуяагаар автомашин байсан гэх газар болох “приус 30 тээврийн хэрэгсэл байрласан газрын оронд байсан гэж заасныг тэмдэглэлд тусган, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хавтас 177-178 дугаар хуудас/,

 

2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Булагийн 1-р гудамжны 18 тоот хашааны урд цэнхэр өнгийн 92-60 УНЛ улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгсэл зогсож байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4 дүгээр хавтас 178-190 дүгээр хуудас/,

 

2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай “92-60 УНЛ дугаартай Хонда фит маркийн автомашиныг иргэн Б.Нарантуяад хүлээлгэн өгөв...”  гэсэн тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хавтас 181 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад орцны үүдэнд миний машин байсан ба өглөө босоод ирсэн байхгүй болсон байсан. Миний машины кундактор эвдэрчихсэн байсан, надаас өөр хүн мэдэхгүй. Машины бензин дуусч байсан. Ойр хавийн клонкоос машинаа асуухад мэдэхгүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 187 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №927 дугаартай “Хонда фит маркийн машин 3.000.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 4 дүгээр хавтас 192 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Авто сургуулийн урд талын замын хажуугаас хар өнгийн чиптэй түлхүүр олсон. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 36 дугаар байрны гадна зогсоолын хажуугаар явж байгаад олсон чипний түлхүүрийг нь сугалаад цэнхэр өнгийн Хонда Фит маркийн машины хаалганд тааруулсан чйнь машин онгойсон. Тэгээд машиныг унаж яваад Баянхошууны Гүнжийн нуурын орчим явж байхад машины бензин дуусахаар нь орхиод гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 205-206-р хуудас/ Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд “2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 83-90 УНО дугаартай автомашин алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 210 дугаар хуудас/,

 

  1. Шүүгдэгч Б.Г , Т.Ө , Э.М  нар бүлэглэн, үгсэн

тохиролцож 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Л.Батбаярын эзэмшлийн 95-94 ӨМА улсын дугаартай Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “102 дугаар байрны урд байсан 95-94 ӨМА улсын дугаартай цагаан өнгийн фит машин алдагдсан...” гэсэн тэмдэглэл /хэргийн 5 дугаар хавтас 41 дүгээр хуудас/,

 

2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал гарсан гэх газар нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 102 дугаар байрны гадна авто зогсоол байв..., хойд эгнээнд нь уг алдагдсан гэх цагаан өнгийн фит машин байрласан байсан гэснийг “1" дугаар байрлуулан фото зургаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5 дугаар хавтас 43-45 дугаар хуудас/,

 

2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 6-30 тоот хашааны урд талд цагаан өнгийн Хонда фит маркийн 95-94 ӨМА улсын дугаартай машин байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5 дугаар хавтас 50-53, 54-56 дугаар хуудас/,

 

2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Эд зүйлс түр хураан авсан тухай “Б.Г аас хуучин бор өнгийн оосортой автомашины түлхүүр...” гэсэн тэмдэглэл /хэргийн 5 дугаар хавтас 57 дугаар хуудас/,

 

2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай “...95-94 ӨМА улсын дугаартай хонда фит машиныг Л.Батбаярт хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 5 дугаар хавтас 59 дүгээр хуудас/,

 

“Гялс төгрөг” ХЗХ-ий албан бичигт Батбаяр нь хонда фит 95-94 ӨМА машинаа барьцаанд тавьж гялс төгрөг ХЗХ-ны нэр дээр шилжүүлсэн тул хохирогч иргэний нэхэмжлэгчээр Л.Батбаярыг томилов...” гэсэн итгэмжлэл /хэргийн 5 дугаар хавтас 65 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо 102 дугаар байрны гаднаас өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Хонда фит маркийн 95-94 ӨМА улсын дугаартай автомашинаа хулгайд алдсан. 2018 оны 2 сард 4.0 сая төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 72 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 8 дугаар 14-ний өдрийн №БГ2-19-741 дугаартай “хонда фит” тээврийн хэрэгсэл 3.500.000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан, хавсралт /хэргийн 5 дугаар хавтас 86 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.М ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Б.Г бид хоёрыг пс тоглоомын газарт байхад И.Ө чат бичээд хүрээд очьё гараад ирээрэй гэсэн. Б.Г Т.Ө  хоёртой хороолол тал руу явж байтал И.Ө гэнэт машин онгойлгоод орж суучихаар нь Б.Г бид 2 буцаж гүйгээд 25 дугаар эмийн сангийн ойр хавьд зогсож байтал И.Ө ардаас явган хүрч ирээд Б.Гыг аваад буцаад машин руугаа явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Б.Г, И.Ө хоёр машин унаад гарч ирээд намайг машиндаа суулгаад аваад явсан. Б.Г машиныг барьсан. Тэгээд Б.Г бууж үлдээд И.Ө машин барьж чадахгүй гэхээр нь би уг машиныг унаад Баянхошуу явсан. Уг түлхүүрийг зун олж байсан бөгөөд Б.Гад үзүүлтэл надад өгчих гээд авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 100-101 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Мөнхдөлгөөн, И.Ө нартай 25 дугаар эмийн сангийн тэнд сагс тоглож байгаад орой 20 цагийн орчим гэр лүүгээ явах үедээ гурвуулаа хоорондоо ярилцаж байгаад 102 дугаар байрны урд талд зогсоолд байсан цагаан өнгийн Хонда Фит маркийн 95-94 ӨМА улсын дугаартай автомашиныг Мөнхдөлгөөний олсон түлхүүрээр онгойлгож унаж явъя гэж тохиролцоод машиныг И.Ө онгойлгож асаахаар нь би машиныг унаад 21 дүгээр хороолол чигтэй явсан. 21 дүгээр хорооллоос солигдож, Мөнхдөлгөөн машиныг бариад би тэндээ бууж үлдээд тэр хоёр цааш явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 109-110 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өсгөн “...Мөнхдөлгөөн, Б.Г хоёр залгаад 21 дүгээр хорооллын автобусны буудлын ар талд хүрээд ир гэхээр нь гараад очсон. Тэгээд орой 22-23 цагийн үед Б.Г бор өнгийн оосортой Хьюндай маркийн машины түлхүүр гаргаж ирэхээр нь би уг түлхүүрийг аваад замын урд талд байран дундуур ороод 102 дугаар байрны гадаа зогсоолд байсан Хонда Фит маркийн автомашин байхаар нь Б.Гын өгсөн түлхүүрээр онгойлгох гэж үзтэл онгойж байхаар нь суугаад асаасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 117-118 дугаар хуудас/,

 

  1.  Шүүгдэгч Б.Д  нь ганцаараа 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26

нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын 40 дүгээр байрны гадна талын ил зогсоолд байсан Б.Бямбадоржийн эзэмшлийн 68-70 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

  1. Шүүгдэгч Б.Д , Б.Г , Т.Ө  нар бүлэглэн, үгсэн тохиролцож

2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 7 дугаар гудамжид 117-р цэцэрлэгийн баруун талд байсан Б.Бямбадоржийн эзэмшлийн 68-70 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Хонда Фит маркийн тээврийн хэрэгслээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бэлэн мөнгө, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, цохилттой дрил гэх зэрэг эд хөрөнгийг авсны улмаас 465.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Иргэн Б.Бямбадоржоос цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан “...Орчлон хорооллын 40-р байрны зогсоол дээр 68-70 УНӨ цагаан өнгийн машин байршуулсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим дэлгүүр гарахад байсан, маргааш нь 11 цагийн үед хотын төв рүү гарах гэтэл байхгүй байсан учир машиныг олж өгнө үү...” гэсэн гомдол /хэргийн 6 дугаар хавтас 119 дүгээр хуудас/,

 

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...хулгайд алдагдсан гэх 68-70 дугаартай машин нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 7 дугаар гудамжд 117-р цэцэрлэгийн баруун талд байв.., копутын сөхөж үзэхэд аккумлятор байхгүй байна гэснийг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6 дугаар хавтас 120-123 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ рүү томилолтоор явсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр 25-ны өдөр эхнэр Ганхорол руу утасдаад “машин үзээдэх” гэхэд “байна” гэж хэлсэн. Маргааш өглөө нь 10 цагийн үед эхнэр залгаад “машин чинь байхгүй байна” гэж хэлсэн. Би Сэлэнгэ аймгаас шууд ирээд цагдаад өргөдөл гаргасан. Гэтэл өчигдөр цагдаагаас Өнөболд гэх залуу утасдаад машиныг чинь олчихлоо гэж хэлсэн. Түрийвчтэй бэлэн 80.000 төгрөг, иргэний болон жолооны үнэмлэх, банкны карт, цохилттой дрил, гар дрил, сагсны бөмбөг, аккумлятор алдагдсан байсан. Миний машин нь 68-70 УНӨ улсын дугаартай Хонда фит машин байгаа юм. 2019 оны 6 сард 3.5 сая төгрөгөөр худалдаж авсан. Номерны талаар юм мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 128, 130 дугаар хуудас/,

 

Гэрч С.Ганхоролын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр машинаа харахад байсан... 26-ны өглөө 11 цагийн үед гарч машинаа харахад байхгүй байсан. Тэгэхээр нь нөхөр Бямбадорж руу утсаар энэ тухай хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 132 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №1227 дугаартай “...бэлэн мөнгө, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, цохилттой дрил гэх зэрэг 465.000 төгрөг..." /хэргийн 6 дугаар хавтас 158 дугаар хуудас/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №15284647 дугаартай “Хонда фит маркийн тээврийн хэрэгсэл 3.800.000, урд гупер, зүүн урд крыло эвдрэл гэмтэл 295.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 6 дугаар хавтас 160 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн үед Орчлон хорооллын байрны гадна зогсоолд байсан цагаан өнгөтэй Хонда фит машиныг түлхүүр тааруулан онгойлгосон. Тэгээд машиныг унаад Хилчин хотхоны байран дунд тавиад гэртээ орж унтсан. Маргааш нь машин дээрээ очиж асааж унаад явж байтал Жанцангийн гудамжинд машин унтарсан. Дахин асаагүй. Үүнээс хойш 7-8 хоногийн дараа машин дээрээ очиход байж байсан. Б.Гтай таараад бид хоёр нөгөө фит машиныг түрээд жаахан газар явж байтал жижиг Өсөхөө гараад ирсэн. Тэгэхээр нь гурвуулаа түрээд доод талын гудамжинд тавьсан. Маргааш өглөө нь бид гурав уулзаад машин дээр очсон. Машины ард талаас хайрцагтай дриль гаргаж ирсэн. Дрилийг авч зарахаар тойрог руу явсан. Б.Г бид хоёр автобусны буудал дээр байж байхад И.Ө дрилийг 30.000 зарчихаад ирлээ гэхээр нь Шангрила орж МС дуучны тоглолт үзээд харьцгаасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 176 дугаар хуудас/,

 

  1. Шүүгдэгч Б.Г , Б.Д , Ш.Т  нар бүлэглэн, үгсэн тохиролцож

2019 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо 22 дугаар байрны гадна байрлуулсан А.Мөнхтамирын эзэмшлийн 14-96 УНН улсын дугаартай цэнхэр өнгийн Хонда Фит маркийн маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Тэлмэн, Дашдондог бид нар 00 цагийн үед манайхаас гараад Даймонд тоглоомын газарт тоглохоор очиход хаалттай байсан. 02 цагийн үед Баянгол дүүргийн Монголын үндэсний их сургуулийн зүүн талын 22 дугаар байрны харалдаа байсан Хонда фит 14-96 УНН дугаартай машин байхаар нь би гэрийнхээ хаалганы түлхүүрийг тааруулж онгойлгоод машиныг асааж зурагтын эцэс хүртэл би барьж авсан. Түүнээс хойш Дашдондог Баянхошууны чиглэлд барьж явсан. Тэлмэн бид хоёр манайд хонохоор болоод Баянхошууны хуучин эцэст буусан, Дашдондог цаашаа явсан. Машин унахаар хулгайлдаг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 189 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “ ...Зурагтын шинэ эцэс хүртэл Б.Г барьж явсан. Түүнээс цааш би барьж явсан. Тэлмэн Б.Г хоёрыг Баянхошууны хуучин эцэст буулгаад би цаашаа явсан. Тэр хоёр Б.Гынд хонохоор явсан. Би Хилчин хотхон ороод тэндээ машинд хоносон. Ихэвчлэн Хонда фит тээврийн хэрэгсэл хулгайлдаг. Б.Г нь гэрийнхээ түлхүүрээр тааруулж онгойлгоод асааж явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 194 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ш.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 01 цагийн орчим найз болох Б.Г, Дашдондог нартай хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Диамонд нэртэй цахим тоглоомын газарт тоглохоор очиход уг тоглоомын газар хаалттай байсан. 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны харалдаа зогсож байсан “Хонда фит” маркийн 14-96 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхаар нь Б.Г түлхүр тааруулж онгойлгоод машиныг хорооллын бичлээс хойш ...би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 200 дугаар хуудас/,

 

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо 22-р байрны зүүн талд байрлуулан тавьсан гэх Хонда фит 14-96 УНН дугаартай машин алдагдсан гэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 6 дугаар хавтас 202-204 дүгээр хуудас/,

 

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8В байрны урд талын зам дагуу 14-96 УНН цэнхэр өнгийн Хонда фит маркийн тээврийн хэрэгсэл байв..., ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6 дугаар хавтас 210-213 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Мөнхтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 13-ны 23 цагийн үед 22-р байрны гадна талд 14-96 Хонда фит машинаа байрлуулан тавьсан. Маргааш өглөө нь 07 цагийн орчим хичээлдээ явах гээд гарахад машин байрлуулсан газартаа байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 2017 оны 10 дугаар сард хувь хүнээс 3.5 сая төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 222 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Хонда фит маркийн тээврийн хэрэгсэл 2.800.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хэргийн 6 дугаар хавтас 227 дугаар хуудас/,

 

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 9 дүгээр байрны хойд зүгт машины зогсоол хэсэгт үзлэг хийв. Автомашин алга болсон гэх зогсоол дээр 44 номер тавьж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6 дугаар хавтас 244-246 дугаар хуудас/,

 

  1.  Шүүгдэгч Б.Г  ганцаараа 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд

шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны гадна байрлуулсан Д.Отгонбаярын эзэмшлийн 83-21 УНП улсын дугаартай саарал өнгийн Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Автомашинд үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаян цагааны 12-37 тоот хашааны гадна үзлэгийг хийхэд хашаанд тулгаж тавьсан 83-21 УНП дугаартай Хонда фит загварын саарал өнгийн жижиг тэрэг байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6 дугаар хавтас 248-250 дугаар хуудас/,

 

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Б.Г аас хураан авсан 1 ш түлхүүрийг хураан авав, эд мөрийн баримтаар тооцов...” гэсэн мөрдөгчийн тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 7 дугаар хавтас 1-3 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед 9-р байрны гадна талын зогсоол дээр 83-21 дугаартай Хонда фит машинаа байрлуулан тавиад гэртээ орж амарсан. Маргааш нь 07 цагийн үед таксинд явах санаатай гэрээсээ гарч иртэл миний машин байхгүй байсан. 2014 онд Цайз зах дээр хувь хүнээс 4.7сая төгрөгөөр худалдан авч байсан. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, бүрэн бүтэн хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хавтас 11 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн “Хонда фит 83-21 тээврийн хэрэгсэл 2.500.0 төгрөг...” гэсэн авто машин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 7 дугаар хавтас 16 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би өдрөө мартсан байна. Орой 21 цаг өнгөрч байхад гэрээс гараад Ууганбаярын найзындаа хөзөр тоглож байгаад 00 цаг өнгөрч байхад гараад явж байгаад машин унамаар санагдаад хорооллын эцсийн арын 13 дугаар сургуулийн хажууд явж байгаад саарал өнгийн Хонда фит маркийн машин байхаар нь өөрт байсан тоёота гэсэн түлхүүрээр онгойлгох гэж оролдоод онгойхоор нь унаад Энхбаярын замаар явж уулан дээгүүр Хөтлөөр буугаад Жанцангийн Гарынаа гэх цахим тоглоомын газар машинаа хаяад гэрлүүгээ алхаад харьсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хуудас 25 дугаар хуудас/,

  1.  Шүүгдэгч Б.Д  ганцаараа 2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд

шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Гаалийн 6а байрны гадаа байрлуулсан Д.Батбаярын эзэмшлийн 12-34 УБӨ улсын дугаартай Тоёота чейзер маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

  1.  Мөн ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 10 дугаар сарын 17-ноос

18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Б.Даваацэрэнгийн эзэмшлийн 63-19 УНР улсын дугаартай цагаан өнгийн Хонда Фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 605.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 21

дүгээр гудамжны 268 тоот орчим байрлуулсан Г.Мөнхбатын эзэмшлийн 27-49 УНЭ улсын дугаартай цэнхэр өнгийн Хонда фит маркийн машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, машин дотор байсан запас дугуй, дроцов, ком багаж, өвлийн куртик, домкрат, өвлийн гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 6а байрны гадаа зогсоол дээр байсан 12-34 УБӨ дугаартай тээврийн хэрэгслийг зогсоосон гэх газрыг заалгаж гэрэл зураг дарж бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 7 дугаар хавтас 30-32 дугаар хуудас/,

 

2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын задгай .... 27-49 УНЭ хонда фит..., цагаан өнгийн 63-19 УНР тээврийн хэрэгсэл, 12-34 УНӨ дугаартай тээврийн хэрэгсэл олдсон гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7 дугаар хавтас 33-35 дугаар хуудас/,

 

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай “...Б.Д оос 12-34 УБӨ дугаартай тоёота чейзер машиныг хураан авч, Д.Батбаярт хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /хэргийн 7 дугаар хавтас 39-41 дүгээр хуудас/,

 

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Б.Д оос хураан авсан 2 ширхэг жижиг төмөр түлхүүрийг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй тул...” гэсэн мөрдөгчийн тогтоол /хэргийн 7 дугаар хавтас 44 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө өөрийн 12-34 УНӨ дугаартай тоёота чейзер машинаа Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 6а байрны гаднаас алдсан тул цагдаагийн байгууллагад хандсан. 2006 оны үед манай охин Азжаргал надад 4.5 сая төгрөгөөр худалдан авч өгч байсан. Уг машин өөр хүний гар дамжаагүй, би өөрөө унаж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хавтас 50, 53 дугаар хуудас/,

 

         “Дамно” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №БГ2-19-1070 дугаартай “тоёота чейзер маркийн тээврийн хэрэгсэл 2.300.000 төгрөг” гэсэн авто машин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 7 дугаар хавтас 58-59 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хархорингийн 32 дугаар байрны зогсоол дээрээс жижигхэн гэрийн төмөр түлхүүрийг машин хулгайлдаг өдөр олсон. Миний унаж явсан машины бензин нь дуусчихаар нь хажууханд нь нэг тоёота чейзер машин байхаар нь нөгөө олсон түлхүүрээ хаалганд нь хийж үзэхэд онгойхоор нь асааж үзтэл асчихсан. Тэгээд унаад явсан. Ийм түлхүүрээр машин онгойлгодог гэдгийг Сугараа гэх таньдаг хүүхэд маань зааж өгсөн юм. ...би цагаан өнгийн 63-19 УНР улсын дугаартай машиныг 2019 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед түлхүүр тааруулж хулгайлаад Эмээлтэд очиж машиндаа хоносон. Маргааш нь асаах гэтэл асахгүй байсан. Тэгж байгаад цагдаад баригдсан. Би эхлээд 00 цагийн үед Хархорин захын орчмоос 63-19 хонда фит машиныг хулгайлаад Таван шар дээр ком багажийг нь 25.000 төгрөгөөр зараад 20.000 төгрөгөөр бензин хийгээд эмээлт орсон. Фит явахаа байгаад эвдэрсэн. Салхины шилний нарны хаалтны саравчны завсар байсан 35.0 мянга орчим төгрөг байхаар нь буцаж зам дээрээс таксидаад буцаад хот руу явсан. Тэгээд шөнийн 02 цагийн үед хорооллын эцэс орчмоос хонда фит машин байхаар нь өөрт байсан түлхүүрээр тааруулаад уг машиныг асаагаад буцаад Эмээлт зах руу яваад өмнө орхисон 63-19 УНР Хонда машин дээр ирээд тэндээ хоносон. Цэнхэр фит дотор байсан дугуйн дорцов, түлхүүрийн ком, хувцас зэрэг эд зүйлсийг цагаан хонда фит рүү зөөж оруулсан ” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хавтас 68 дугаар хуудас/,

 

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн гудамжны 268 тоотын урд Ашид хүнсний дэлгүүрийн зүүн хойд талд 27-49 УНЭ цэнхэр өнгийн фит машинаа байрлуулж тавьсан гэх газрыг иргэнээр заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 7 дугаар хавтас 77-79 дүгээр хуудас/,

 

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Жанцан гэх газар байх ба цэнхэр өнгийн 27-49 УНЭ дугаартай автомашин байв. Уг машины 2 талын толь, урд талын хойд талын их гэрэл, шил, эд ангиуд бүрэн бүтэн байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 7 дугаар хавтас 80-82 дугаар хуудас/,

 

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Эд зүйлс хүлээлгэн өгсөн “...шар иштэй хадаас таглагч, тасдагч, дугуй хийлэгч насос, машин МПЗ тоглуулагч, машины залгуур, салаалагч, олгой хаймер, чирэгч Хонда фит машины хуучин бүрээс зэргийг хүлээн авсан Г.Мөнхбат...” гэсэн тэмдэглэл /хэргийн 7 дугаар хавтас 85 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 40 минутын үед өөрийн 27-49 УНЭ дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ирэхэд манай хашааны гадна талаар нүх ухаад зуурмаг цутгасан байсан. Тэгэхээр нь машинаа хашааныхаа гадаа байрлуулсан. Өглөө 06:40 минутын үед машинаа асаах гээд гараад иртэл байхгүй байсан. Усан цэнхэр өнгийн урд гуфер дээрээ халцархайтай байсан. 2017 оны 9 сард 3.650.000 төгрөгөөр худалдан авч байсан. Алдсан машин дотор 2 запас дугуй, ком дроцов, түлхүүрийн ком, өвлийн гутал, хүүхдийн өвлийн куртик, хар өнгийн өргөгч байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хавтас 89-90 дүгээр хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №БГ2-19-1111 дугаартай “...цэнхэр хонда фит 1.400.000 төгрөг...” гэсэн авто машин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 7 дугаар хавтас 98-99 дүгээр хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №20/002 дугаартай “...запас дугуй 2ш-120.000, ком дорцов 2ш-400.000, түлхүүрийн ком 1ш-100.000, өвлийн куртик 1ш-40.000, домкрат 1ш-40.000, өвлиийн гутал 2-50.000 төгрөг, нийт 800.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хэргийн 7 дугаар хавтас 101-102 дугаар хуудас/,

 

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны 1 дүгээр орцны урд талын авто зогсоол байсан Хонда фит 63-19 УНР машин алдагдсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7 дугаар хавтас 134-136 дугаар хуудас/,

 

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын задгай гэх газарт зам дээр 63-19 УНР дугаартай тээврийн хэрэгсэл байв.., гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 7 дугаар хавтас 137-139 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай “...Б.Д оос хонда фит машиныг хураан авч Б.Даваацэрэнд хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хэргийн 7 дугаар хавтас 140-141 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Даваацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би өөрийн эзэмшлийн машинаа 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 33-р байрны гадаа зогсоолд орхиод маргааш нь гэрээсээ гарч ирээд ажилдаа явах гээд машин дээрээ иртэл машин хулгайд алдагдсан байсан. Машин дотроос ком түлхүүрийн багаж, МПЗ тоглуулагч, бэлэн 45.000 төгрөг байсан, миний алдсан машиныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс хүлээлгэн өгсөн, миний машин дотор олгой хаймер, машины татлага, насос, машины суудлын бүрээс, куртик, тасдагч зэрэг эд зүйлс байсан. Дээрх эд зүйлс нь минийх биш, хулгайн эд зүйлс байх, цагдаад тэмдэглэл үйлдээд хурааж авсан. Би машиндаа бензин хийх гээд 35.000 төгрөгийг жолоочийн дээд талын нарны хаалт саравчинд хавчуулсан байсан ” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хавтас 152, 155 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №СХЗ-19-968 дугаартай “...Хонда фит машин 3.000.000 төгрөг” гэсэн авто машин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 7 дугаар хавтас 168 дугаар хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 120/001 дугаартай “кроп, МПЗ, түлхүүр багаж, бэлэн мөнгө, кропны тос зэрэг 685.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хэргийн 7 дугаар хавтас 172 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...шөнө 01 цагийн үед Хархорин зах дээр ганцаараа гэрлүүгээ харих гэж явж байсан. 32-р байрны хажууд цагаан өнгийн Хонда фит байхаар нь цагаан өнгийн түлхүүр олоод тэр түлхүүрээр нээгээд машиныг асаасан. Машиныг унаад шууд Эмээлт рүү явсан. Тэр өдөр найзтайгаа уулзаж чадаагүй машинд хоносон. Ганцаараа үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хавтас 183-184 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

хохирогч Баярсайханд 450.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 137 дугаар хуудас/, хохирогч Баярсайханд 350.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 137 дугаар хуудас/, хохирогч Баярсайханд болон төрсөн ээж Золжаргалд 540.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 149 дүгээр хуудас/, хохирогч Баатаржавд тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмлдэглэл /хэргийн 4 дүгээр хавтас 36 дугаар хуудас/, хохирогч Баатаржавын эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 4 дүгээр хавтас 148 дугаар хуудас/, шүүгдэгч Ш.Т гийн “Шинэ иргэншил” мэргэжил сурБ.Г үйлдвэрлэлийн төвд суралцдаг гэссэн тодорхойлолт /хэргийн 6 дугаар хавтас 1 дүгээр хуудас/, шүүгдэгч Ш.Т гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 6 дугаар хавтас 6 дугаар хуудас/, гэрч Шийтэрийн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 8 дугаар хуудас/, хохирогч Мөнх-Эрдэний 750.000 төгрөг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 76 дугаар хуудас/, хохирогч Мөнхтамирын мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 222 дугаар хуудас/, хохирогч Отгонбаярын мэдүүлэг /хэргийн 8 дугаар хавтас 11 дүгээр хуудас/, хохирогч Должинсүрэнд 352.500 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 8 дугаар хавтас 228 дугаар хуудас/, хохирогч Нарангэрэлд 903.750 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 8 дугаар хавтас 229 дүгээр хуудас/, хохирогч Мягмарсүрэнд эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдлэглэл /хэргийн 3 дугаар хавтас, 194 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.С ын суралцдаг талаарх тодорхойлолт /хэргийн 6 дугаар хавтас, 17 дугаар хуудас/, шүүгдэгч Б.С ын цахилгаанчин мэргэжлээр төгссөн гэсэн үнэмлэхийн хуулбар /хэргийн 6 дугаар хавтас 18 дугаар хуудас/, шүүгдэгч Б.С ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 6 дугаар хавтас 24 дүгээр хуудас/, гэрч Уранчимэгийн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 26 дугаар хуудас/, гэрч Энхзаяагийн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 27-28 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Н.Т ын сургуулийн тодорхойлолт /хэргийн 6 дугаар хавтас 33 дугаар хуудас/, гэрч Даваажаргалын мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 40-41 дүгээр хуудас/, гэрч Даваасүрэнгийн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 42 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Н.Т ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 6 дугаар хавтас 44 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч И.Ө ын мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 236 дугаар хуудас/, хувийн зан байдлын тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 240 дүгээр хуудас/, Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнйи тайлан /хэргийн 2 дугаар хавтас 213 дугаар хуудас/, хохирогч Э.Хүнбишийн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 197, 199 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Д ийн нас тоолсон тэмдэглэл /хэргийн 5 дугаар хавтас 154 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Д ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 5 дугаар хавтас 178 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Д ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 5 дугаар хавтас 190 дүгээр хуудас/, гэрч Энхтуяагийн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 191-192 дугаар хуудас/, хохирогч А.Мөнхтамирын мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 222 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Э.М ий нас тоолсон тэмдэглэл /хэргийн 5 дугаар хавтас 224 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Э.М ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 5 дугаар хавтас 30 дугаар хуудас/, гэрч Энхтүвшингийн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 231 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг ханБ.Гтай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

         

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл:

 

Нэг. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокуророос өсвөр насны шүүгдэгч Т.Ө т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл өсвөр насны шүүгдэгч Т.Ө  нь 2004 оны 5 сарын 03-ны өдөр төрсөн /хэргийн 5 дугаар хавтас 107 дугаар хуудас/ ба тэрээр авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт анх холбогдсон буюу прокурорын “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоол үйлдэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 15 нас 10 сар 27 хоногтой байсан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх энэ өдрийн байдлаар 16 нас 02 сар 05 хоногтой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “14-өөс 16 хүртэлх насны хүн”-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэргүүдийг тоочин заасан бөгөөд үүнд Т.Ө ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тусгагдаагүй, энэ гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх этгээд нь 16 насанд хүрсэн байх шаардлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилжээ. 

Өсвөр насны шүүгдэгч Т.Ө  нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 10 сар 27 хоногтой буюу үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй байсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “...шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” гэсэн заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Харин өсвөр насны шүүгдэгч Н.Т  нь прокурорын “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоол үйлдэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 16 нас 8 сар 4 хоногтой байсан бөгөөд  Н.Т ад холбогдуулан гаргасан өмгөөлөгчийн “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

        Шүүгдэгч Б.Д , Б.С , өсвөр насны шүүгдэгч Б.Г , Н.Т , Ш.Т  нар нь үргэлжилсэн үйлдлээр, урьдаас хэлэлцэн тохирч,

 

Өсвөр насны шүүгдэгч И.Ө , Э.М  нар нь урьдаас хэлэлцэн тохирч гэм буруугийн шууд санаатай үйлдлээр бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах шунахайн зорилгогүйгээр, автомашиныг жолоодон зугаалах, сэлгүүцэх гэсэн санаа зорилгоор эзэмшигч, өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр жолоодон авч явсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нь хохирогч нарын авто машиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч, гэрч, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдсон.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.Д , Б.С , өсвөр насны шүүгдэгч Б.Г , Н.Т , Ш.Т  нарын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Өсвөр насны шүүгдэгч И.Ө , Э.М  нарын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч Б.Д , Б.С , өсвөр насны шүүгдэгч Б.Г , Н.Т , Ш.Т , И.Ө , Э.М  нарыг үргэлжилсэн үйлдлээр “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэр бүхий шүүгдэгч нар нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан, ийнхүү авч явахдаа эд хөрөнгийг гэмтээсэн гэм буруутай үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр. Шүүгдэгч Б.Д , Б.С , өсвөр насны шүүгдэгч Т.Ө , Б.Г , Н.Т , Ш.Т  нар нь үргэлжилсэн үйлдлээр, урьдаас хэлэлцэн тохирч гэм буруугийн шууд санаатай үйлдлээр бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах шунахай зорилгогүйгээр, автомашиныг жолоодон зугаалах, сэлгүүцэх гэсэн санаа зорилгоор эзэмшигч, өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр жолоодон авч явах явцдаа бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нь хохирогч нарын авто машиныг унаж явахдаа гэмтээсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч, гэрч, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдсон.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.Д , Б.С , өсвөр насны шүүгдэгч Т.Ө , Б.Г , Н.Т , Ш.Т  нарын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч Б.Д , Б.С , өсвөр насны шүүгдэгч Т.Ө , Б.Г , Н.Т , Ш.Т  нарыг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Гурав. Шүүгдэгч Б.Д , өсвөр насны шүүгдэгч Б.Г , Т.Ө  нар нь урьдаас хэлэлцэн тохирч гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хохирогч Б.Бямбадоржийн эзэмшлийн 68-70 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Хонда Фит маркийн тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, цохилттой дрил гэх зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

 

Шүүгдэгч Б.Д  нь ганцаараа 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 21 дүгээр гудамжны 268 тоот орчим байрлуулсан хохирогч Г.Мөнхбатын эзэмшлийн 27-49 УНЭ улсын дугаартай цэнхэр өнгийн Хонда фит маркийн машинаас запас дугуй, дроцов, ком багаж, өвлийн куртик, домкрат, өвлийн гутал зэргийг хүч хэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нь хохирогч нарын авто машинд байсан эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч, гэрч, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдсон.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.Д , өсвөр насны шүүгдэгч Т.Ө , Б.Г  нарын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч Б.Д , өсвөр насны шүүгдэгч Т.Ө , Б.Г  нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Мөнхбаярт 1.381.100 төгрөгийн, Г.Нарангэрэлд 1.205.000 төгрөгийн, П.Цагаанхүүд 650.000 төгрөгийн, Э.Оргилболдод 400.500 төгрөгийн, Ц.Дагвадоржид 700.000 төгрөгийн, П.Баярсайханд 2.230.050 төгрөгийн, Э.Хүнбишд 350.000 төгрөгийн, Д.Мөнх-Эрдэнэд 750.000 төгрөгийн, Л.Должинсүрэнд 352.500 төгрөгийн, Н.Нямдоржид 2.910.000 төгрөгийн, С.Баярсайханд 240.000 төгрөгийн, С.Одонтуяад 152.000 төгрөгийн, Б.Бямбадоржид 760.000 төгрөгийн, Д.Батбаярт 896.000 төгрөгийн, Г.Мөнхбатад 800.000 төгрөгийн, Б.Даваацэрэнд 685.000 төгрөгийн хохирол, нийт 14.462.150 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нарт уг хохирол төлөгдсөн /гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хохирогч нарын хүсэлт, хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл-хэргийн 7 дугаар хавтас 228, 233, 324, 236 дугаар хуудас/, /хохирогч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтүүд-хэргийн 8 дугаар хавтас 26-43 дугаар хуудас/, /хохирлын тооцоо-хэргийн 8 дугаар хавтас 45-51 дүгээр хуудас/ болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзэв.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Б.Г ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 дахин багасган 360 цаг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх болон хорих ялыг тус тусд нь эдлүүлэх,

 

шүүгдэгч Б.Д т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх болон хорих ялыг тус тусд нь эдлүүлэх,

 

өсвөр насны шүүгдэгч Т.Ө т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял болон хорих ялыг тус тусд нь эдлүүлэх,

 

өсвөр насны шүүгдэгч Н.Т ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 460 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 700 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Б.С т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 440 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 680 цагаар тогтоох,

 

өсвөр насны шүүгдэгч Ш.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 600 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

 

өсвөр насны шүүгдэгч И.Ө т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

 

өсвөр насны шүүгдэгч Э.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

 

            шүүгдэгч Б.Г , Ш.Т  нарын өмгөөлөгч Б.Дарханбаатар: Шүүгдэгч Б.Г , Ш.Т  нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Б.Г, Тэмлэн нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дахин гэтм хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхлйж байгаа, мөн сургуульд суралцдаг, ажил эрхэлж эцэг эхдээ туслана гэдгээ илэрхийлж байх тул үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал болон өсвөр насны байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тзааснаар оногдуулах ялыг тэнсэж өгнө үү гэж,

 

            шүүгдэгч Н.Т , Б.С , Т.Ө  нарын өмгөөлөгч Д.Онон: Шүүгдэгч Сугар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхдаа дахин гэтм хэрэг үйлдээгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Улаанбаатар их сургуулийн хөдөө аж ахуйн салбарт суралцдаг, зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг тэнсэж өгнө үү,

шүүгдэгч Т.Ө ын хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү,

шүүгдэгч Н.Т  нь учруулсан хохирлоо төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгрөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх бащ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдээгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, одоо 12 дугаар ангид суралцдаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэнсэж өгнө үү гэж,

 

шүүгдэгч И.Ө ын өмгөөлөгч Д.Ганхуяг: Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зйүлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкци нь нийтэд тустай ажил хийлгэх, торгох ял гэсэн сонгох санкцитай гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд өсвөр насны шүүгдэгчид оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялыг тодорхойлж өгсөн байдаг. Иймд миний үйлчлүүлэгчид торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэж,

 

шүүгдэгч Б.Д ийн өмгөөлөгч Б.Баттулга: Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэх үедээ 14 настай байсан буюу 18 насанд хүрээгүй байсан. 8 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж нэмж нэгтгэн 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 156 хоногийг түүний эдлэх ялд оруулан хасуулах саналтай байна гэж,

 

өсвөр насны шүүгдэгч Э.М ий өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний нөхцөл байдлыг харгалзан эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэж болно гэж заасан байдаг. Иймд өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан байдаг. Иймд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэж тус тус дүгнэлт гаргав.

 

 

Шүүх нэр бүхий шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэх зэрэгт чиглэсэн зорилго бүхий байдаг, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулахаар заажээ. Шүүгдэгч Б.Д , Б.С , өсвөр насны шүүгдэгч Б.Г , Т.Ө , Н.Т , Ш.Т , И.Ө , Э.М  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-үүдийг бүлэглэж үйлдсэн байх тул Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.

 

Иймд дээрх нэр бүхий шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Д ийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 156 /нэг зуун тавин зургаа/ хоног,

 

            өсвөр насны шүүгдэгч Б.Г ын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 30 /гуч/ хоног,

 

            өсвөр насны шүүгдэгч Ш.Т гийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 30 /гуч/ хоног тус бүрийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.

 

  1. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг машины түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргуулах зардалгүй, шүүгдэгч Т.Ө , И.Ө , Б.С , Н.Т , Э.М  нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Сайхан зуслан овогт Төмөрбаатарын И.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Б.Д бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

               шүүгдэгч Б.С бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

               өсвөр насны шүүгдэгч Б.Гыг бүлэглэн

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

               өсвөр насны шүүгдэгч Н.Т ыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

               өсвөр насны шүүгдэгч Ш.Т бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

               өсвөр насны шүүгдэгч И.Өыг бүлэглэн

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

               өсвөр насны шүүгдэгч Э.М бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

               Шүүгдэгч Б.Д бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

               шүүгдэгч Б.С бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

               өсвөр насны шүүгдэгч Б.Гыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

               өсвөр насны шүүгдэгч И.Өыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

               өсвөр насны шүүгдэгч Н.Т ыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

               өсвөр насны шүүгдэгч Ш.Т бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

              

               Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч Б.Г, Т.Ө, И.Ө нар бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          

  1. Шүүгдэгч Б.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн

1, 8.1 дүгээр зүйлийн 5, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

           шүүгдэгч Б.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 5, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

           өсвөр насны шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

           өсвөр насны шүүгдэгч Н.Т ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

           өсвөр насны шүүгдэгч Ш.Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

           өсвөр насны шүүгдэгч И.Ө ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

           өсвөр насны шүүгдэгч Э.М ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

            Шүүгдэгч Б.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 5, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            шүүгдэгч Б.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 5, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            өсвөр насны шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            өсвөр насны шүүгдэгч Н.Т ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            өсвөр насны шүүгдэгч Ш.Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

           

            шүүгдэгч Б.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 5, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            өсвөр насны шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            өсвөр насны шүүгдэгч Т.Ө ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

өсвөр насны шүүгдэгч Б.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 360 цагийн хугацаагаар,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 360 цагийн хугацаагаар,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өвсөр насны шүүгдэгч Н.Т ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагийн хугацаагаар,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 240 цагийн хугацаагаар,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагийн хугацаагаар,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Ө т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч Б.Д ийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 156 /нэг зуун тавин зургаа/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч, түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

 

               өсвөр насны шүүгдэгч Б.Г ын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 120 цагаар,

 

               өсвөр насны шүүгдэгч Ш.Т гийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч, түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Т.Ө , И.Ө , Б.С , Н.Т , Э.М  нар

энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

              

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг машины түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г , Б.Д , Ш.Т  нарт авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Ө , И.Ө , Б.С , Н.Т , Э.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО