Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2021/0350/З |
Дугаар | 221/МА2022/0044 |
Огноо | 2022-01-06 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2022/0044
“Л” ХХК нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай.
Нэхэмжлэгч “Л” ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18*******ны өдрийн 777 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Л” ХХК*******ийн захирал Г.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа
Хэргийн индекс: 128/2021/0350/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Л” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн 04 дүгээр шийдвэрийн “Л” ХХК*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”*******аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18*******ны өдрийн 777 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2*******т заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн 04 дүгээр шийдвэрийн “Л” ХХК*******д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн төлөөлөгч Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28*******ны өдрийн 159 дүгээр тогтоолоор ... өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал, 2020 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн 178 дугаар тогтоолоор ... 2020 оны 11 дүгээр сарын 12*******ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01*******ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх ... эдгээр тогтоолуудад дурьдсан хугацаа нь XV*******019262 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг урьдчилан төлөх болон ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх хугацаа тус тус хамаарч байна гэжээ.
3.2. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28*******ны өдрийн 159 дүгээр тогтоол нь өмнө гарсан Засгийн газрын тогтоолуудаар авсан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг үргэжлүүлэн сунгасан тогтоол бөгөөд уг тогтоолуудаар иргэдийн хөл хориог хязгаарлаагүй, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Харин Монгол Улсад Корона вирусын анхны тохиолдол илэрснээр Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол гарч төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. “Л” ХХК*******ийн хувьд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1*******д заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан.
3.3. Гэтэл анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч хуулийн этгээдээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй байсан байхад Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй шууд тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль бус гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
3.4. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх талаар төсөөтэй харилцааг зохицуулсан Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41*******д “хүндэтгэн үзэх шалтгаан” 6.1.41.г*******д “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэж заасан. Гэтэл “Л” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх 2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдрөөс өмнө, алдангийн хамт төлөх 2020 оны 12 дугаар сарын 10*******ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд Ковид*******19 цар тахлаас шалтгаалан төлж чадаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
3.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч талын Ковид*******19 цар тахлын улмаас улс даяар хөл хорио, хязгаарлалт тогтоосон, нэхэмжлэгч хуулийн этгээдээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй байхад ... тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль бус” гэх тайлбарыг бас бүрэн үгүйсгэх боломжгүй байна” гэжээ.
3.6. Ковид*******19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэн аж ахуйн нэгж байгууллагууд санхүүгийн хүндрэлтэй байдалд орсонтойгоор Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга хэмжээнүд авч хэрэгжүүлж байсан бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хойшлуулах талаар аливаа нэг шийдвэр гараагүй, нэхэмжлэгч компани санхүүгийн хүндрэл бэрхшээлд орсон нь тусгайлан авч үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
3.7. Иймд маргаан бүхий захиргааны акт гаргах нөхцөл болсон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй нь тодорхой байхад нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11*******т заасны дагуу дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Анх нэхэмжлэгч “Л” ХХК*******иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашиг малтмалын газрын 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн 8/12 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 26*******ны өдрийн 1/347 дугаар албан бичгүүдийг тус тус захиргааны актыг илт хууль бус актад тооцуулах”*******аар шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 04*******ний өдөр нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 11*******ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1247 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1*******д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, улмаар нэхэмжлэгчээс дахин шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 09*******ний өдөр “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн 8/12 дугаартай албан бичгийг захиргааны илт хууль бус актад тооцуулах”*******аар нэхэмжлэл гаргасныг мөн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6*******д заасан үндэслэлээр татгалзаж шийдвэрлэж байжээ.
2.1. Нэхэмжлэгч “Л” ХХК*******иас 2021 оны 04 дүгээр сарын 30*******ны өдөр маргаан бүхий “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 04 дүгээр шийдвэрийг илт хууль бус актад тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс 2021 оны 05 дугаар сарын 10*******ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
3. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 18*******ны өдөр товлосон байх бөгөөд тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий “...Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 04 дүгээр шийдвэр...”*******ийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилсөн байна.
3.1. Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий актыг илт хууль бус актад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчээс “хүчингүй болгуулах”*******аар өөрчилсөн байхад нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх дээр дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий “...Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 04 дүгээр шийдвэр...”*******ийг нэхэмжлэгчээс илт хууль бус актад тооцуулахаар буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5*******д зааснаар нэхэмжлэл гаргаж, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1*******14.4*******д заасан хугацааг үл харгалзан захиргааны хэрэг үүсгэсэн. Гэтэл нэхэмжлэгчээс дээрх шаардлагаа “хүчингүй болгуулах”*******аар өөрчилсөн байхад шүүхээс нэхэмжлэгч “Л” ХХК*******ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг баримталсан эсэх, нэхэмжлэл гаргах эрхээ алдсан эсэх дээр дүгнэлт өгөлгүйгээр өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.
3.2. Тодруулбал, нэхэмжлэгчээс маргаан бүхий 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 30*******ны өдрийн байдлаар хандаагүй бөгөөд хариуцагчийн гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн 8/12 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 26*******ны өдрийн 1/347 дугаар албан бичгүүдийг “илт хууль бус актад тооцуулах”*******аар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь маргаан бүхий “04” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй тул шүүхээс хөөн хэлэлцэх хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулсаны дараагаар “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” эсэхийг шийдвэрлэхээр байна.
4. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1*******д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт хангалттай биш байхад маргаан бүхий 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 04 дүгээр шийдвэрийн “Легал медиа” ХХК*******д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.1. Учир нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчээс XV*******019262 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2015 онд 1,521,000 төгрөгийг, 2016 онд 3,042,000 төгрөгийг, 2017 онд 4,563,000 төгрөгийг, 2018 онд 15,209,471 төгрөгийг, 2019 онд 1,209,471 төгрөгийг, нийт 25,544,942 төгрөгийг төлсөн талаар маргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тус тусгай зөвшөөрлийн төлбөрийг “...2020 оны 11 дүгээр сарын 10*******ны өдөр төлөх ёстой...” гэж, нэхэмжлэгчээс тус тусгай зөвшөөрлийн төлбөрийг хойшлуулахаар “...2020 оны 12 дугаар сарын 10*******ны өдөр албан бичгээр хандаж байсан...” гэж тус тус тайлбарлаж, нэхэмжлэгч “Легал медиа” ХХК*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн “Гомдол гаргах тухай” №02/2021 дугаар албан бичгээр хариуцагчид хандан “...Манай байгууллагын хувьд өмнөх жилүүдийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухай бүрд нь бүрэн төлж байсан ба цар тахал, эдийн засгийн бодит хүндрэл учирсан энэхүү цаг үеийн нөхцөл байдлыг харгалзаж үзэж 2020 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлт гаргасан боловч .... 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн 4 дүгээр шийдвэрээр ... цуцалсан байна... 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тодорхой хугацаагаар сунгаж өгнө үү” гэж хүсэлт гаргасны дагуу хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 26*******ны өдрийн албан бичгээр “...ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжтой байсан хугацаа 2020 оны 12 дугаар сарын 10*******ны өдөр байсан ... Ашигт малтмалын туахй хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн ... 04 дүгээр шийдвэрээр цуцалсан байна ... иймд тусгай зөвшөөрлийн төлбөрийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэж тус тус дурьджээ.
4.2. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч “Л” ХХК нь маргаан бүхий “04” дүгээр шийдвэр гарахаас өмнө, тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг хойшлуулахаар хариуцагчид хандаж байсан нь хэргийн оролцогч нараас тайлбарлаж байх бөгөөд уг хүсэлтийг захиргааны байгууллагад нэхэмжлэгч хэрхэн хэзээ гаргаж байсан нь тодорхойгүй, түүнийг захиргааны байгууллагаас хэрхэн шийдвэрлэсэн нь мөн тодорхойгүй, эсхүл хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 18*******ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 8/5283 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлээд байгаа эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Тийм учраас үүнтэй холбоотой холбогдох нотлох баримтыг гаргуулж, нэг мөр тодруулсны дараагаар маргааны үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой байна.
5. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, талуудын маргаж байгаа үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3*******д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18*******ны өдрийн 777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН