| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0074/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/81 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.4., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/81
2020 оны 05 дугаар сарын 14 өдөр Дугаар 2020/ШЦТ/81 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маралмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овгийн Байгалийн От яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1929001400052 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Таван толгойн уурхайгаас Гашуун Сухайт чиглэлийн хатуу хучилттай автозамын 104 дэх км-т “Хааш шоргоолж” ХХК-ийн эзэмшлийн 00-73 УЧ, 00-76 УЧ улсын дугаарын чиргүүлтэй, 90-69 ӨМҮ улсын дугаартай Шакман маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Төрболдын жолоодож явсан “Хаан шоргоолж” ХХК-ийн эзэмшлийн 90-63 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00-67 УЧ дугаартай 2-р чиргүүлийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж бусдад их хэмжээний буюу 70 530 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь мэдүүлэхдээ: “О миний бие тухайн ослыг гаргасандаа маш их харамсаж байна. 2019 оны 03 сарын 21-ний өдөр Уурхайн хатуу хучилаттай замын 104 дэх км-т осол гаргасан. Миний урд явж байсан Төрболд гэнэт зогссон. Тухайн үед би машинаа зогсоож чадаагүй. Өөрийн гаргасан осол аваартаа гэмшиж байна” гэв.
Осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-30-р хуудас/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 31-34-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Болдбаатарын: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажил дээр байхад Төрболд гэх манай нүүрс тээврийн жолооч залгаад 104 дэх км-т 90-63 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахад араас Б.Оийн унаж явсан 90-69 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөчихсөн гэж хэлэхээр нь ослын газарт очиж үзсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Маралмаагийн: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай компани ажилтан жолооч Б.О нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өөрийн хайхрамжгүй болгоомжгүй байдлын улмаас урдаа явж байсан өөрийн компани тээврийн хэрэгслийн араас мөргөж, замын хажуугаар өөрийн унаж явсан 90-69 ӨМҮ улсын дугаартай 1 дүгээр чиргүүл 00-73 УЧ, 2 дугаар чиргүүл 00-76 УЧ дугаартай автомашиныг онхолдуулж “Хаан шоргоолж” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,
Гэрч Г.Төрболдын: “...104 дэх км-т явж байхад миний урд явж байсан тээврийн хэрэгслүүд хурдаа хасаж зогссон тухайн үед би тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж, зогсоох үед миний жолоодож байсан тээврийн хэрэгслийн араас гэнэт автомашин мөргөх шиг болсон. Би автомашинаасаа буугаад харахад манай компани шакма маркийн 90-69 ӨМҮ улсын дугаартай 2 давхар чиргүүлтэй тээврийн хэрэгсэлд миний жолоодож явсан шакма маркийн 90-63 ӨМҮ улсын дугаартай 1 дүгээр чиргүүл нь 00-75 УЧ, 2 дугаар чиргүүл 00-67 УЧ дугаартай тээврийн хэрэгслийн 2 дугаар чиргүүлийн араас мөргөж осол гаргасан байсан.” /хх-ийн 60-р хуудас/,
Б.Оийн гэрчээр өгсөн: “...Таван толгой уурхайгаас 103 дахь км-т явж байхад Төрболдын машины өөдөөс нэг машин замын хагархай тойроод урсгал сөрөөд ороод ирэхэд Төрболд машины огцом тормомлож зогсооход би машины зогсооход тормос гишгэхэд машин зогсож амжилгүй Төрболдын машины 2 дугаар чиргүүлийн араас мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,
2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б.О нь: “...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн зөрчсөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/,
Монголын Хөрөнгө хохирол үнэлгээчдийн холбооны 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/02 дугаартай үнэлгээгээр тогтоосон дүн 70 530 000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 95-96-р хуудас/,
Шүүгдэгч Б.Оийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116-р хуудас/,
Шүүгдэгч Б.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 110-114-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Таван толгойн уурхайгаас Гашуун Сухайт чиглэлийн хатуу хучилттай автозамын 104 дэх км-т “Хааш шоргоолж” ХХК-ийн эзэмшлийн 00-73 УЧ, 00-76 УЧ улсын дугаарын чиргүүлтэй, 90-69 ӨМҮ улсын дугаартай Шакман маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч Н.Болдбаатарт их хэмжээний гэмт хэргийн хохирол, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч Б.О нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Б.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхээс шүүгдэгч Б.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Хаан шоргоолж” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.4-т хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол гарахад тухайн өдрийн цаг агаарын байдал, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч “Хаан шоргоолж” их хэмжээний хохирол буюу 70 530 000 төгрөгийн хохирол учирсанаас “Монре даатгал” ХХК-аас 66 115 495 төгрөг, шүүгдэгч Б.О 4 414 550 төгрөгийг төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
- Улсын яллагчаас Б.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг,
- шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан , түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын доод хэмжээгээр “_тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс нэмэгдэл ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн B, C, E ангиллын №934041 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг дурьдах нь зүйтэй.