Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2016/01135

 

                                      Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг

                                      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах “*******” хувьцаат компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* *******, ******* Энхтүвшин нарт холбогдох,

“64000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХК нь ******* сумын Гадуут багийн Оргойт дахь тариан талбайн зүүн захын 2103000389 нэг талбарын дугаар бүхий улаан буудай тариалсан 398,5 га-гын талбайд ******* багийн иргэн ******* түүний ах ******* нарын 1000 гаруй тооны адуу удаа дараа орж тариан талбай сүйтгээд байна. Үүнд: 2016.07.17-нд улаан буудай тариалсан талбайд 1200 га газар *******ын адуу орж түйвээсэн. 2016.07.21-нд ******* сумын Засаг дарга ын гаргасан удирдамжын дагуу ******* багийн иргэн *******, ХАА-н мэргэжилтэн Э.Энхбаяр, БОУХБайцаагч , ******* ХК-ний захирал Г.Одгэрэл нар очиж *******ын малчин , нарт Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж адуугаа хариулагатай байлгахыг анхааруулсан. 2016.07.23-ны өглөө 03-05 цагийн хооронд *******, ******* нарын адуу зүүн талын 398,5 га-ын талбайд дахин орж 200-аад га талбайг ихээхэн сүйтгэв. 2016.07.23-ны өглөө тарианд орсон нийт адууг Г.Одгэрэл, О.Баяртогтох нар өглөө 5 цаг 30 минутын орчим *******ын гадаа туун хүргэж өгч түүний эгчийн хүүхэд Бат-Эрдэнэ, малчин нарт хүлээлгэн өгсөн. Иймд Тариалангийн тухай хууль сурталчилан ойлгуулж удаа дараа уулзан учирласаар байтал малаа хариулагагүй орхин адуугаа улаан буудай тариалсан талбайд оруулж талхлан Талиалангийн тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар бүлгийн 24.1.1 дэх зүйлийг ноцтой зөрчиж, тариаланчид бид 2 жилийн хөдөлмөр, хөлс, хөрөнгөөр хохирч 2016 онд Улсын нөөцад улаан буудай тушаах гэрээ тасалдахад хүрээд байгаа учир мөн хуулийн 5 дугаар бүлгийн 28.1.8-д зааснаар Дорнод аймгийн ******* сумын ******* багийн иргэн *******, ******* нараас 64000000 төгрөгийг “*******” ХК-д гаргуулан олгож биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын захирал Г.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  “*******” ХК-ний ******* сумын ******* багийн Оргойт дахь тариан талбайн зүүн захын 2103000389 нэгж талбарын дугаар бүхий улаан буудай тариалсан 398,5 га талбайд ******* багийн иргэн *******, түүний ах ******* нарын 1000 гаруй тооны адуу удаа дараа орж тариан талбайг талхалсан тухай өргөдөл гаргасан билээ. Гэтэл манай нэхэмжилж байгаа мөнгө нь төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтны торгож улсын орлого болгох ёстой мөнгө болохоос биш аж ахуйн нэгж торгож болохгүй гэдгийг саяхан олж мэдлээ. Иймээс 64000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаасаа албан ёсоор татгалзаж, шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзлээ гэжээ.

Шүүх хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан “64000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийхэд тухайн хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Одгэрэл “...манай нэхэмжилж байгаа мөнгө нь төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтны торгож улсын орлого болгох ёстой мөнгө болохоос биш аж ахуйн нэгж торгож болохгүй гэдгийг саяхан олж мэдлээ. Иймээс 64000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаасаа албан ёсоор татгалзаж, шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзлээ” гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлж шүүхэд ирүүлжээ.  

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. “*******” хувьцаат компани нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 64000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477950 төгрөгийн хэмжээг тал хувиар бууруулж 238975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгож, үлдэх 238975 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.ТҮМЭНЦЭЦЭГ