| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0075/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/82 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/82
2020 оны 05 дугаар сарын 21 өдөр Дугаар 2020/ШЦТ/82 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овгийн Энх-Амгалангийн Мт холбогдох эрүүгийн 1929003590056 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун Сухайт хилийн боомтоор 49-06 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 20-34 БЧ улсын дугаартай чиргүүл Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 93 кг 11 шуудайтай дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийг нууж Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд уншигдсан зүйл үнэн зөв тул надад хэлэх зүйл байхгүй” гэв.
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 23-р хуудас/
Хохирогч Б.Алтангэрэлийн өгсөн: “Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамлыг тээвэрлэх болон улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
Гэрч О.Түмэнцогтын өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 09 цагийн үед Гашуун Сухайт боомтын нүүрсний гарах чиглэлд гаалийн хяналтын бүсрүү орж ирсэн Фотон маркийн 46-06 УНЦ улсын дугаартай автомашины 20-34 БЧ дугаарын чиргүүлийн шалгахад 11 шуудайтай 93 кг Дэрэвгэр Жиргэрүү ургамал, 14 уут 120 кг бог малын мах, 198 ууттай 125 кг адууны өлөн гэдэс нуусан байсныг илрүүлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн, Дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог, малын мах, адууны хатаасан өлөн гэдэс нь тарифын бус хязгаарлалт тогтоосон бараанд хамаардаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/
Гэрч Э.Алтангэрэлийн өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 цагт хилийн цэргээс надруу ярихдаа танай компанийн эзэмшлийн Фотон маркийн 46-06 УНЦ улсын дугаартай автомашины жолооч нь хууль бусаар ачаа ачиж хилээр нэвтрүүлэх үедээ саатуулагдаж баригдсан гэж ярьсан. Тэгээд би Гашуун сухайт хилийн боомтон дээр очиж хилийн цэргийн Түмэнцогттой уулзаж хураагдсан зүйлсэд үзлэг хийхэд нь байлцаж, Ханбогд сумын цагдаа руу хүргэж өгөхөд нь хамт явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/
Э.Мын гэрчээр өгсөн: “...нэг танихгүй эгч надтай ирж уулзаад 16 боодолтой зүйл гаргаад өгөөч нэг боодолд нь 100 юань өгнө гэсэн гэхээр нь би зөвшөөрөөд тэр хүн шөнө жижиг машинтай ирж миний машины чиргүүл дээр хэдэн шуудайтай зүйл ачаад миний утасны дугаарыг аваад чамайг урагшаа орохоор чинь утсаар чинь холбогдож юмаа аваад хөлсийг чинь өгнө гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/
Шинжлэх ухааны Академи Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 57-р хуудас/
Яллагдагч Э.Мын мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/
Шүүгдэгч Э.Мын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Э.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-р хуудас/,
Шүүгдэгч Э.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн үнэмлэх, гадаад паспортын хуулбар /хх-ийн 106-109-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Э.М нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун Сухайт хилийн боомтоор 49-06 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 20-34 БЧ улсын дугаартай чиргүүл Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 93 кг 11 шуудайтай дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон хөгжил, Аялал жуучлалын сайдыг 2015 оны 07 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтаар “ховор ургамлын жагсаалтын” 399 дугаарт “дэрэвгэр жиргэрүү” (Saposhnikovia divaricata) ордог байна.
Монгол улсын төрийн зохих байгууллагаас зөвшөөрөл аваагүй, улсын хилээр нэвтрүүлэх эрх олгоогүй байхад улсын хилээр ховор ургамлыг нэвтрүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Мын хориглосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл нь тогтоогдож байна гэж үзэв.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Э.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоосон байх тул улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 93 кг жинтэй Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц орон нутагийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг тул хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж 3 500 нэгж буюу 3 500 000 төгрөгөөр торгох ялын саналыг багасгах дүгнэлтийг,
Шүүх шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 000 нэгж буюу 2 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.