Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/84

 

2020 оны 05 дугаар сарын 21 өдөр                           Дугаар 2020/ШЦТ/84                                            Ханбогд сум

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн,

Улсын яллагч: В.Төгсбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Түмэндэмбэрэлийн Бд холбогдох 1929003610062 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар байрлах “Цэцээгүн” дэн буудлын өрөөнд ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүүгийн 72 боодол үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-25-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 39-р хуудас/

Хохирогч Б.Алтангэрэлийн өгсөн: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаартай тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар 5 жилийн хугацаанд түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглосон байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/

Т.Бгийн гэрчээр өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сараас эхлэн Цэцээгүн буудлыг ажиллуулдаг Гэрэлтуяа гэдэг эгчтэй ярьж тохиролцоод буудлын халуун усны хажуу талын тоосгон байшинг нь сарын 250 000 төгрөгөөр түрээслэж, эхлээд 33 ширхэг хар өнгийн боодолтой дэрэвгэр жиргэрүү хураагаад тэрийгээ нүүрсний машинаар урагш нь гаргаад 10 гаруй боодолтой үлдсэн байсан. Уг бараа нь Ван, Чой гэдэг хоёр хятад хүний бараа байгаа юм. Тэгээд тэрнээс хойш 3 хоногийн дараа Ван, Чой нар Улаанбаатар хотоос 3 удаа Дэрэвгэр жиргэрүү явуулаад би машин олж өгч, Цагаан хаданд тосч аваад Цэцээгүн буудлын тоосгон байшинд нь хураасан. 2019 оны 12 дугаар сарын 04-ний орой Улаанбаатар хотоос 1 стана машинаар 52 боодолтой Дэрэвгэр жиргэрүү ирсэн. Тухайн үед Ван тэр барааг хооронд нь нийлүүлэхгүй шүү гэхээр нь би Гэрэлтуяагийн нөхрөөс саарал сэндвичид чинь ирж байгаа Дэрэвгэр жиргэрүүг хийе 10 хоног байлгах байх 200 000 төгрөг өгье гэхэд тэр залуу зөвшөөрч надад түлхүүрээ өгөхөөр нь би саарал байшинд нь оруулж хураасан юм. Тэрнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ван, Чой нар Идэрчулууны стана машинд 72 боодолтой дэрэвгэр жиргэрүү ачиж ирэхээр нь тосч аваад Цэцээ гүний хашаанд машиныг нь оруулж тавьчихаад ачиж ирсэн зүйлийг нь буулгаагүй байж байхад цагдаа нар ирж машиныг саатуулсан юм. Бид нар дэрэвгэр жиргэрүү ургамлыг Хятадруу гаргах гэж байсан юм. Би Ван, Чой гэдэг хоёр хүнтэй анх 2019 оны 06 дугаар сард Ганц модонд танилцаж байсан. Энэ хүмүүс Монголд Дэрэвгэр жиргэрүү худалдаж аваад надаар хил гаргуулж сарын 6000 юаниар цалин өгдөг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/

Б.Идэрчулууны гэрчээр өгсөн: “Болдоо гэдэг залуу надруу утсаар залгаад Улаанбаатар хотоос Цагаанхадруу ачуулах ачаа байна ачих уу гэхээр нь би зөвшөөрөөд үнэ хөлсөө 1 000 000 төгрөгөөр тохирсон. “...30 орчим минутын дараа тэр байрны дунд хавийн орцны гаднаас цагаан шуудайнд савласан нилээд олон шуудайтай зүйл ачаад хоёр хятад хүн цэнхэр өнгийн приүс-20 машинд суугаад бид нар хоёр машинтай Улаанбаатараас Цагаанхадруу хөдөлсөн. Тэр шөнөдөө давхиад 12 дугаар сарын 06-ны өдөр 12 цагт Цагаан хадан дээр ирээд Болдоо бид нарыг Цэцээ гүн буудал дээр тосч аваад буудлын хашааруу ороод зогсчих гэхээр нь би хашааруу орж зогссон. Ойролцоогоор 300-400 килограмм жинтэй хатаасан өвс ачуулсан”.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

Гэрч Р.Гэрэлтуяагийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өглөө Цагаанхаданд ирэхэд манай саарал сэндвичний өрөөнд хар өнгийн боодолтой зүйлс хураачихсан харагдахаар нь би Бд энэ өрөөнд хураахгүй шүү гэхэд эгчээ 10-15 хонуулаад авчихна гэсэн. Би Болдоог анх өрөө түрээслэхэд нь юу хураах юм бэ гэхэд борц гэж хэлж байсан. Тэрнээс хойш 10 сарын дундуур хар ууттай зүйлээ хураасных нь дараа наад хураасан зүйл чинь борц мөн юм уу гэхэд өвс гэхээр нь ямар өвс байдаг юм бэ гэхэд Дэрэвгэр жиргэрүү гэхээр нь болох юм уу гэхэд зүгээр зүгээр гэж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,

Гэрч Ж.Батсуурийн өгсөн: “...Б та машиндаа юм ачаад хилээр гаргаж өгөх боломж байгаа юу урагшаа ороод мөнгө төгрөг өгье гэж асуухаар нь би тэгвэл аччих гэж хэлээд 3 шуудайтай зүйл нүүрс дунд ачуулсан. Тэгээд би буцаагаад тэр хүнрүү залгаад “Энэ шуудайтай юм аа ирж ав, дэмий юм болно” гээд тэр хүн ирж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

Шинжлэх ухааны академи Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/76 дугаартай дүгнэлт /хх-ийн 81-82-р хуудас/

Яллагдагч Т.Бгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-р хуудас/

               Шүүгдэгч Т.Бгийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Т.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132-р хуудас/,

Шүүгдэгч Т.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа, /хх-ийн 100-103-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар байрлах “Цэцээгүн” дэн буудлын өрөөнд ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүүгийн 72 боодол үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан буюу ховор ургамлыг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүгдэгч Т.Бгийн байгалийн ургамлыг хууль бусаар хадгалсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хурааж авсан дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндэс, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогтдож байна гэж үзэв. Дэрэвгэр жиргэрүү нь байгалийн ховол ургамал болох нь Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтын 399-рт зааснаар ховор ургамлын жагсаалтад бүртгэгдсэн байна.

Шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Т.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн   24.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, хэргийн талаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нь нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж гэж үзэв. Иймд шүүгдэгч Т.Бг  “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн  1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Т.Бгийн зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан ховор ургамал дэрэвгэр жиргэрүүгийн нийт 72 боодол үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц орон нутгийн төсвийн оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т заасны дагуу шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэв.

-Улсын яллагчаас Т.Бд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах талаарх саналыг  хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд  шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 24.8 дугаар зүйлийн  1 дэх заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ авахаар  шийдвэрлэв.