| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0077/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/85 |
| Огноо | 2020-05-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/85
2020 оны 05 дугаар сарын 22 өдөр Дугаар 2020/ШЦТ/85 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн,
Улсын яллагч: Б.Энхмэнд,
Шүүгдэгч: Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүм овгийн Цияний Бөд холбогдох 2029000000061 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций уулын 5-9 тоотод байх дугуй засварын газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Ч.Дашмааг толгой нүүрэн хөл рүү нь цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, баруун шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь мэдүүлэхдээ: “Хохирогч Ч.Дашмаа нь намайг байнга дарамталдаг байсан. Эмэгтэй хүн дугуйгаагаа янзлуулах гээд ирэхэд “Цогтцэций сумын янхануудыг дугуйг янзлах гэлээ чи” гээд дарамталдаг байсан. Үүний улмаас ийм зүйл болчихлоо гар хүрсэн нь миний буруу ” гэв.
Хохирогч Ч.Дашмаагийн өгсөн “...Бийн дугуй засварын газар хоорондоо маргалдсан чинь намайг цохиж унагаад буланд шахаж толгой нүүрэнд цохиж хөл рүү өшиглөсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 17-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 245 дугаартай:
хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Яллагдагч Ц.Бийн өгсөн: “...над руу орилж хашигчаад байхаар нь би
түлхэж унагаагаад толгой хэсэгт нь хэл хэдэн удаа цохисон тэгээд бид хоёр гэр лүү ороод хэрүүл хийсэн” мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/
Шүүгдэгч Ц.Бийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ц.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40-42-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Ч.Дашмаагийн биед “ тархины доргилт, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, баруун шилбэний цус хуралт” гэмтэл учруулсан Ц.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д” гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу /удаан/” мөн журмын 2.3.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр /15-30%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Ч.Дашмаагийн биед учирсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Ч.Дашмаад хохирол төлбөрт 4 770 000 төгрөг төлсөн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн шатанд шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэв.
-улсын яллагчаас Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Ц.Бийг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.
Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 4 770 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.