Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 122

 

2017 оны 02 сарын 20 өдөр           Дугаар 156/ШШ2017/00122    Хэнтий аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2017/00062/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
           Нэхэмжлэгч: ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын  нэхэмжлэлтэй, 
            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 3-29а тоотод оршин суух, Оюунтүлхүүрийн Хэрлэнтуяа (РД:СЕ87011008), /Н.Батням/ нарт холбогдох

           “Зээл, зээлийн хүүд 9 267 221 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын  захирал Б.Алимаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
Иргэн Н.Батням, О.Хэрлэнтуяа нар нь 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Хэрлэн суман дахь ХААН Банкны Төв Тооцооны Төвөөс 11,062,704.08 /Арван нэгэн сая жаран хоёр мянга долоон зуун дөрвөн төгрөг найман мөнгө / төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар, зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Эрдэнэт хивс 5 ширхэг, Гэрийн тойруулга хивс, компьютер, принтер, хөргөгч, 5 ханатай гэр зэрэг хөдлөх хөрөнгө барьцаалсан. Н.Батням, О.Хэрлэнтуяа нар нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 3,411,753.73 төгрөг, зээлийн хүүд 1,062,230.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 865.76 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээг цуцлан зээлдэгч Н.Батням, О.Хэрлэнтуяа нараас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 1. 2015 оны 08-р сарын 14-ны өдрийн ЗГ201542348850 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах. 2. Зээлийн төлбөр: Үндсэн зээлийн төлбөр 8,140,155.57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,107,231.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19,834.31 төгрөг, нийт 9,267,221.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/  
Хариуцагч О.Хэрлэнтуяа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний нөхөр Н.Батням нь 2015 оны 11 дүгээр сард зуурдаар нас барсан. Нас барах үедээ ХААН банкинд цалингийн зээлтэй байсан юм. О.Хэрлэнтуяа миний бие бас цалингийн зээлтэй. Нөхрийнхөө цалингийн зээлийг 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл тодорхой хэмжээгээр төлж байсан ч 7 сараас хойш төлөх боломжгүй болсон. Одоо зээлийн үлдэгдэл болох 9 267 221 төгрөгнөөс 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөгийг төлж барагдуулсан.                Үлдэгдэл 7 267 221 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Би өөрөө сардаа цалингийн зээлийн төлбөрт 437 000 төгрөг төлдөг гэжээ. /хх-ийн 21-22х/

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               
                                                                                                      
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч О.Хэрлэнтуяа, Н.Батням нарт холбогдуулан зээл, зээлийн хүүд 9 267 2221 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Н.Батням, О.Хэрлэнтуяа нар нь 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 062 705 төгрөгийн цалингийн зээл авсан болох нь нэхэмжлэгчийн байгууллагын захирлын тайлбар /хх-ийн 1х/, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №31201542348850 тоот барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 9-13х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 21х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Хэрлэнтуяа нь хүлээн зөвшөөрч зээлийн үлдэгдэл 7 267 221 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
         
            Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Батням, О.Хэрлэнтуяа нарт холбогдох 9 267 221 /есөн сая хоёр зуун жаран долоон мянга хоёр зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч О.Хэрлэнтуяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 163 337 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Хэрлэнтуяагаас 81 668 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


             
ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР