Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/86

 

2020 оны 05 дугаар сарын 22 өдөр                         Дугаар 2020/ШЦТ/86                                                   Ханбогд сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн,

               Улсын яллагч: Б.Энхмэнд,

               Шүүгдэгч: С.Д  /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Салдан долоо овгийн Сүхбаатарын Дт холбогдох эрүүгийн 2029000000057  дугаартай  хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч С.Д нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг Нүүрс тээврийн 25 дахь км-т байрлах засварын газрын цайны газарт О.Энхзултай хувийн таарамжгүй харьцаанаас буюу “Гал түл” гэх асуудлаас маргалдаж улмаар галын дэгээ төмрөөр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархины доргилт, зүүн гарын алгыг нэвтэрсэн шарх бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д нь мэдүүлэхдээ: “Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдсаны улмаас дэгээ төмрөөр гаран тус газарт нь цохисон ” гэв.

Хохирогч О.Энхзулын өгсөн: “Би Дтай цуг 15 цагийн үед архи цуг уугаад тэгээд байж байхад Д намайг “гал түл” гэсэн тэгэхээр нь би “байж байгаад гал түлье” гэсэн тэгсэн Д “одоо түл” гэсэн тэгэхээр нь би “чи юун сүртэй пизда вэ” гэсэн тэгтэл Д газар байсан галын дэгээ төмөр аваад намайг цохих гэхээр нь гараараа хаасан чинь миний гарын алгыг тэр цохиж байсан дэгээ төмрөөрөө нэвт цохисон тэр үед дэлгүүрийн худалдагч Золбаяр бид хоёрын болиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч Б.Золбаярын өгсөн: “Намайг дэлгүүрт сууж байхад Д, Зулаа хоёр хоорондоо гал тогооны зааланд муудалцаад хоорондоо зодолдож эхлэхээр нь би болиулаад хоёр тийш нь салгасан. Тэр үед Д гартаа урт дэгээ төмөр барьчихсан байж байсан. Тэгэхээр нь би дэгээ төмрийг аваад цааш нь газар тавьсан. Харин Зулаагийн зүүн гарнаас цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би айгаад харж чадаагүй. Тэгэхдээ би “цусаа арч” гээд 00-н цаас өгсөн. Тэгээд удалгүй байж байгаад Зулаа “цагдаа дуудна” гээд гэрээс гараад явсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч Б.Өнөрбаярын өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр О.Энхзул гэх хүнд зодуулаад цус алдаад байна гэсэн дуудлаганд нүүрс тээврийн 25 дахь км-т очиж эмнэлэгт авчирсан. Би үзлэг хийсэн, үзлэг хийх үед Энхзул гэх хүний зүүн гар сарвуу хэсэгтээ нэвт хатгагдсан байдалтай шархтай байсан. Зүүн гарын сарвууны 2 дугаар хурууны дунд хэсэгтээ нэвтэрсэн шархтай байсан. Би гарны шарханд нь 5-6 оёдол тавьж цус тогтоох өвчин намдаах эмчилгээ хийсэн.”  гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

 Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 230 дугаартай:

  1. О.Энхзулын биед тархины доргилт, зүүн гарын алгыг нэвтэрсэн шарх үүссэн гэмтэл учирсан байна.
  2. О.Энхзулын зүүн гарт учирсан гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тархины доргилт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Учирсан гэмтлүүд цаашид биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.
  4. О.Энхзулын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11-р хуудас/

Шүүгдэгч С.Дын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч С.Дын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/,

            Шүүгдэгч С.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 36-38-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

 Шүүгдэгч С.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч О.Энхзул нь мэдүүлэхдээ: “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/ байх тул шүүгдэгч С.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн шатанд шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

-улсын яллагчаас С.Дыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх шүүгдэгч С.Д нь тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.

Бусад асуудлаар: Шүүгдэгч С.Д нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.