Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 123

 

2017 оны 02 сарын 20 өдөр           Дугаар 156/ШШ2017/00123    Хэнтий аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2017/00072/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
           Нэхэмжлэгч: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, 
            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А-24 байрны 06 тоотод оршин суух, иргэн Боржигон овогт Намсрайн Лхагвасүрэнд (РД:СЮ59052571) холбогдох

           “Гар утас зээлээр худалдан авсан 1 177 252 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн  гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20087768 тоот гэрээ байгуулан 99173658 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн IPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Iphone 6s 16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир уйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100,000 төгрөгийг хассан болно.    
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1 177 252 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/ 
Хариуцагч Н.Лхагвасүрэн нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие эрүүл мэндийн улмаас удаан хугацаагаар эмчилгээнд байгаа учир өөрийн эзэмшилд байсан 99173658 дугаарын төлбөрийг төлж чадаагүй байгаа болно. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн хэдэн цөөн тооны малыг харж амьдарч байгаа билээ. Иймд нэхэмжилж буй 1 177 252 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 400 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 400 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 377 252 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               
                                                                                                      
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-нь хариуцагч Н.Лхагвасүрэнд холбогдуулан гар утас зээлээр худалдан авсан 1 177 252 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Н.Лхагвасүрэн нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 20087768 тоот гэрээгээр Iphone 6s 16GB утсыг зээлээр худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар /хх-ийн 1х/, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 20087768 тоот худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 4-6х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 14х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Лхагвасүрэн нь хүлээн зөвшөөрч 1 177 252 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 400 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 400 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 377 252 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
         
            Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Лхагвасүрэнд холбогдох 1 177 252 /нэг сая нэг зуун далан долоон мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Н.Лхагвасүрэнгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 32 804 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Лхагвасүрэнгээс 16 402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


             
ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР