Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 498

 

 

 

 

 

 

 

 

  

                               

                                

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Б.Бямбадагва, Б.Батсайхан,

иргэдийн төлөөлөгч П.Должинсүрэн,

шүүгдэгч И.А-, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Г.Тамир, Ц.Дэлгэрням,

шүүгдэгч И.А-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Б.Ч-түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

шүүгдэгч Я.Ө-түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

насанд хүрээгүй хохирогч Э.Э-, Т.Н-, Г.З-, Э.С-нарын өмгөөлөгч Д.Баасансүрэн,

насанд хүрээгүй хохирогч Х.Б- хууль ёсны төлөөлөгч Н.З-,  өмгөөлөгч С.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

   Нийслэлийн Прокурорын газраас Б.А-холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

   И.А-холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар,

   Б.Ч- холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэг,  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

   И.А- холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Я.Ө- холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ...................... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын  ....-ны өдөр Говь-А- аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч,цахилгаанчин  мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт .............. оршин суух хаягт бүртгэлтэй боловч ............ оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .. сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн ... дэх хэсэгт зааснаар ..жилийн хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн .... оны .. сарын ...0-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ..... дугаар зүйлийн .... дахь хэсэгт зааснаар ... жил хорих ялаар шийтгүүлж, .... оны .. сарын ..-ний өдөр “Хорих ял дүйцүүлэн хасч, ялаас чөлөөлж” сулласан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...оны .. сарын ..-ны өдрийн ..дугаартай шийтгэх тогтоолоор ...оны Эрүүгийн хуулийн ... дугаар  . дэх хэсэгт зааснаар ......нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .... төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ... овогт Б.А-. /РД:............../

 

2. Монгол Улсын иргэн, ..... оны ..дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............. оршин суух .................... оршин суух бүртгэлтэй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....оны ..сарын ....-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дүгээр зүйлийн .... дахь хэсэгт зааснаар ... жил .. сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар оногдуулсан хорих ялаас ... жилыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг ..жил ..сарын хугацаагаар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны .. сарын ..ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор .... оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ...... төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, . овогтой И.А-. /РД: ............/

 

3. Монгол Улсын иргэн, .... оны ..дугаар сарын  ...-ий өдөр Говьсүмбэр аймгийн Чойр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........ мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, эх, охины хамт ............. оршин суух хаягт бүртгэлтэй,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны ..дүгээр сарын ..-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .. дугаар зүйлийн .. дахь хэсэгт зааснаар .. жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг .. сарын хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны .. дүгээр сарын ...-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор .дугаар зүйлийн ....., ......, .... дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар . жил .. сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар . жилийн хорих ялаас өршөөгдөн .жил .. сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ..... оны ... сарын ..-ны өдрийн .... дугаартай захирамжаар хорих ял дүйцүүлэн хасч, ялаас чөлөөлж сулласан, хэрэг хариуцах чадвартай, ...... овогтой Б.Ч. /РД:................./

 

4. Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй,бага боловсролтой,мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт ............. оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .. сарын ..ний өдрийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....дүгээр зүйлийн ...., .... дахь хэсэгт зааснаар .. жил ..сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,..жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн ..... оны ... сарын ... -ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар .. жил ..сарын хугацаагаар хорих ял дээр  өмнөх ялаас 2 сарыг нэмж нэгтгэн нийт  .. жил .. сарын хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн .оны 11 сарын 09-ний өдрийн 68/62 захирамжаар өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн сулласан, хэрэг хариуцах чадвартай, ............ овогт  И.А-. /РД:.........../

 

5. Монгол Улсын иргэн,.... оны ..дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, ах нарын хамт ........... оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ..... оны .. сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91  дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, БагА-ур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ....оны ..сарын ...ны өдрийн ...дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ...... овогт  Я.Ө-. /РД:............/

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

1. Яллагдагч Б.А- нь хүн худалдаалах гэмт хэргийг зохион байгуулж бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн талаар.

И.А-, Я.Ө-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Т.Н-биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд .................дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А-, Я.Ө-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Э-ын биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ................. дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А-, Я.Ө-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Г.З-ыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ............... дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А-, Я.Ө-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.С-биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ............... дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А-, Я.Ө-нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Б-биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд .............. дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

И.А-, Я.Ө-нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Э-биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ................. дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Б.Ч-бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр .........дүүргүүдийн нутаг дэвсгэрт хохирогч А.Н-биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэсэн, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Б.Ч-, И.А- нартай бүлэглэн хохирогч А.М-биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд .............. дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

 

Яллагдагч Б.А- нь ганцаараа үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг

Насанд хүрээгүй хохирогч Э.Э-ыг .... оны .. дугаар сарын ....-ны үед  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын баруун талд машин дотор хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Насанд хүрээгүй хохирогч Э.С-2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр  хорооны 4 дүгээр хороолол Ovootel зочид буудалд хүсэл зоригийн эсрэг, согтуурсан, мансуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2018 оны 04 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй хохирогч Х.Б-хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Нийслэл зочид буудалд хохирогч А.М- хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

Хохирогч Э.С-16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 2018 оны  03 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны  05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд .......... дүүргүүдийн нутаг дэвсгэрт түрээслэн амьдарч байсан орон байрандаа бэлгийн харьцаанд орсон, улмаар насанд хүрээгүй хохирогч Э.С-жирэмсэн болгосон,

Хохирогч А.Н-2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, Samsung galaxy J-7 маркийн гар утсыг нь дээрэмдэн 414.000 төгрөгний хохирол учруулсан,

 

2. Яллагдагч Б.Ч-нь хүн худалдаалах гэмт хэргийг өөрөө болон бусадтай бүлэглэн үйлдэж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон талаар

И.А-тай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Э-биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй,  Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт идэвхтэй үйлдлээр хамтран оролцсон,

И.А-, Б.А- нартай бүлэглэн хохирогч А.М-биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт идэвхтэй үйлдлээр хамтран оролцсон,

Б.А-тай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч А.Н-биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн, бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

Яллагдагч Б.Ч-ганцаараа

Насанд хүрээгүй хохирогч Х.Э-биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй,  Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

Насанд хүрээгүй хохирогч Х.Б-биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй,  Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уянга зочид буудалд хохирогч С.А-хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонор зочид буудалд хохирогч Д.Г-хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, шулуун гэдсэнд бэлэг эрхтнээ оруулах замаар хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр-....... Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэл зочид буудалд тус тус Э.С-хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ тоотод  хохирогч А.М- хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 50-2 байрны зүүн талд хохирогч Д.Г-хүч хэрэглэхээр заналхийж LG маркийн гар утасыг дээрэмдэн 70.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах ......... зүүн талд хохирогч С.А-хүч хэрэглэн Iphonе-5 маркийн  гар утас, 13.000 төгрөгийг нь дээрэмдэн 213.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Компорт хотхоны ..... тоотод хохирогч Э.М-хүч хэрэглэн Iphonе-6 маркийн  гар утас дээрэмдэн 590.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах ........... тоотод  хохирогч А.М-хүч хэрэглэн Iphonе-6 маркийн  гар утас, 100.000 төгрөг дээрэмдэн 400.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... тоотод  хохирогч Э.С-хүч хэрэглэн Iphonе s plus-6 маркийн 700.000 төгрөгний үнэтэй  гар утас мөн Оро маркийн  360.000 төгрөгний гар утас, 60.000 төгрөгийг нь дээрэмдэн 1.120.000 төгрөгний хохирол учруулсан,

Хохирогч О.Д-2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Компорт хотхоны ..... тоотод санаатай зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Хохирогч Ч.Н-2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Чка зочид буудалд санаатай зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Хохирогч С.А-2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уянга зочид буудалд хүчиндэх гэмт хэрэг үйлдэх үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Хохирогч Г.Г-2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт санаатай зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Хохирогч А.М-2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо  ............... тоотод  санаатай зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

3. Яллаглагч И.А- нь хүн худалдаалах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдэж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон талаар        

Б.А-, Я.Ө-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Т.Н-2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

Б.А-, Я.Ө-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Э-ыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

Б.А-, Я.Ө-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч  Г.З-ыг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

Б.А-, Я.Ө-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.С-2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан  Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

Б.А-, Я.Ө-нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Б-2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй,  Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

Б.А-, Я.Ө-нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Э-2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд, Б.Ч-бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 18-наас 2018 оны 07 дугаар сарын 23-ны  өдөр  хүтэлх хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

Б.Ч-Б.А- нартай бүлэглэн хохирогч А.М-2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Э-2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хэрлэн дэлгүүрийн урд талд нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Нийслэл зочид буудалд хохирогч А.М-хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

2018 оны 09 дүгээр сард  Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ovootel зочид буудалд хохирогч Х.Б- хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

4. Яллагдагч И.А- нь

Б.А-, И.А-, Я.Ө-нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Т.Н-2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт автомашин жолоодон хамжигчаар хамтран оролцсон,

Б.А-, Я.Ө-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Э-ыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт автомашин жолоодон хамжигчаар хамтран оролцсон,

Б.А-, Я.Ө-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Г.З-ыг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт автомашин жолоодон хамжигчаар хамтран оролцсон,

Б.А-, Я.Ө-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.С-2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан  Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт автомашин жолоодон хамжигчаар хамтран оролцсон,

5.Яллагдагч Я.Ө-нь

Б.А-, И.А-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Т.Н- 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

Б.А-, И.А-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Э-ыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

Б.А-, И.А-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Г.З-ыг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

Б.А-, И.А-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Э.С-2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан  Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

Б.А-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Б-2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

Б.А-, И.А- нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Э- 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэн, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

Мөн 2018 оны 03 дугаар сард Баянгол дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт байрлах Либерти зочид буудалд насанд хүрээгүй хохирогч Х.Б-хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “Хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. С-, Б-, Э- гэх гурван охиныг анх би үйлчлүүлэгчээр худалдаж авч байсан. Тэгэхдээ Х-ахын машинтай Ө- бид гурав очиж авсан. Тэгээд Болор гэж буудалд орж ууж, идэж амарцгаагаад хоёр хоносон. Тэгэхэд бид нар ингэж явдаг юмаа, бид нарыг харж хандах хүн хэрэгтэй байна гэсэн ярианы үндсэн дээр бид нар хоорондоо нийлээд хороололд байр түрээслэсэн. С- бид хоёр хамтран амьдраад нөгөө хоёр охин биеэ үнэлдэг байсан. Намайг дагуулж яваад зохион байгуулаад биеийг нь үнэлүүлсэн гээд байгаа. Би эдгээр охидуудыг дагуулж явж байгаагүй. Харин эдгээр охидуудыг дагаж яваад эд нарыг хамгаалаад үйлчлүүлж байгаа залуучууд нь зодохоор салгаад болиулаад унаа, тэргээр тээвэрлэж өгсөн нь үнэн. Мөн байр түрээслэж өгсөн нь үнэн. Эдгээр охидууд бичиг баримт байхгүй гэхээр нь би бичиг баримтаа ашиглуулаад Жуковт байр түрээслэж өгсөн. Би ийм хүнд гэмт хэрэгт холбогдсон гэж өөрөө ч мэдээгүй явсан. Намайг тэдгээр охидуудыг зочид буудалд 7 хоног цоожилсон гэж байгаа. Тэдгээр охидууд өөрсдөө утастай байсан. Яагаад цагдаа дуудаагүй юм. Мөн хөлсний байранд гаднаас нь цоожилчихоод явдаг байсан гэж байгаа. Хөлсний байрны жижүүр нь манай хөлсний байр гаднаасаа цоожилж болдог. Тэгэхдээ дотроосоо онгойдог. Тэр охидууд бид нарыг тоохооргүй сэхүүн зантай. Том том андройд утас барьсан охидууд байдаг байсан гэж хэлдэг. Би тэдгээр охидуудыг цоожлоогүй. Бид нартай цуг энэ хэрэгт холбогдсон И- гээд залуу байдаг. Тэр залуу урьд нь надтай гадуур хоёр шөнө яваад тэгээд 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн миний ............. дугаарын утас руу өдөр шөнөгүй залгаад А- чи нөгөө охидуудаасаа надад 50.000 төгрөг аваад өгчихөөч гэсэн. Тэгээд 15, 16, 17-ны өдрүүдэд дуудаад 18-ны өдөр манай ахын төрсөн өдөр дээр ирсэн байдаг. 19-ний өдөр нь цуг яваад бид нар цагдаа нарт баригдаад зодуулаад автомашиныхаа шил толио хагалуулаад баригдсан. Прокурорын зөвшөөрлөөр 48 цаг саатуулагдаад гарч ирэхэд И-мөрдөгч хошууч О- гэж хүн хаацайлж, хамгаалаад хавтаст хэргээс алга болсон. Тэр хүн гэмт хэрэг хийж байгааг нь мэдээд бид нартай цуг явсан. Н-гэж охин худал мэдүүлэг өгсөн байсан. Гар өргөөд такси барих гээд зогсож байсан хар өнгийн Alphard машин хүрч ирээд шүүрч авч суулгаад намайг зараад дарамталсан гэдэг. Хошууч О- мэдүүлэг авахад би Д-гэж найзтайгаа цуг явсан. Д- гэж найзынхаа утсаар зар тавьсан. Ээжийн маань төрсөн өдөр болох гээд надад мөнгө хэрэгтэй байсан учир би биеэ үнэлсэн гэдэг. А.Н-зодсон, хүчиндсэн гэдэг. Тэгвэл Д-нь яагаад зодож хүчиндээгүй юм. Д- нь цуг явж байсан учир цуг байх ёстой. С- бид хоёр сайн дураараа хамтран амьдардаг байсан. Сайн дураараа хамт амьдарсан байхад яагаад хүчиндсэн гээд байгааг би ойлгохгүй байна. С- жирэмсэн гэж би сонсож байгаагүй. Найзууддаа ч тэгж хэлж байгаагүй. Хохирогч нарын мэдүүлэг бүгд худал зөрүүтэй байна. Эрүүгийн цагдаагийн Э-, Б-гэх хүмүүс бид нарыг зодож дарамталсан. Хохирогч гээд байгаа охидуудаас хөтөлж мэдүүлэг авсан. Би тэдгээр охидуудыг хорьж байгаагүй учир тэдгээр охидуудын санаанд хөл хорино гэж буухгүй. Хохирогч охидууд хуулийн хэллэг мэдэхгүй учир бид нарын хөлийг хорисон гэж ярих ёсгүй байсан. Тэгтэл хуулийн хэллэгээр бид нарын хөлийг хориод хөлсний байранд сар цоожилсон гэсэн байсан. 19-ний шөнө Эрүүгийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн хажуу талын .. номерын өрөөнд ...цагийн үед бид нараас мэдүүлэг авсан. Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэхэд чамайг харна. Янзлаад өгнө гэх мэтийн үгнүүдийг хэлсэн. Тухайн үед би хоёр ширхэг монетон кольцотой байсан ба тусгайгийн цагдаа миний чихнээс татсаар байгаад булааж авсан. Үүнийг хохирогч охидууд гэрчилнэ. 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн өдрөөрөө “Тэрэлж” амралтын газар руу явахдаа Э-бид хоёр сайн дураараа бэлгийн харьцаанд орсон. Сайн дураараа бэлгийн харьцаанд орсон мөртлөө 5 дугаар сард хүчиндсэн гээд байгааг ойлгохгүй байна. Хохирогч Х.Б-хорооллын эцэст надтай буудалд унтсан гэдэг. Тэрийг нотолсон зүйл байхгүй. Би Б- унтаагүй. С- хамтран амьдарч байсан учир хүчиндэнэ гэж байхгүй. М- гэж охин Нийслэл зочид буудалд намайг хүчиндсэн гэж мэдүүлсэн байдаг. Шалгаж тогтоогүй мөртлөө хүчиндсэн гээд байгааг ойлгохгүй байна. Дээрх асуудлуудыг шалгаж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.А- мэдүүлэхдээ: “Энэ хэрэг дээр Б-, Э- гэдэг хоёр охин унаа тэрэг байхгүй байна, та үйлчлээд өгөөч гэхээр нь хоёр удаа явсан. Эхний удаа явахад надад 50.000 төгрөг өгсөн. Дараагийн удаа Б-, Э- бид гурав цуг явж байгаад цагдаад баригдсан. Тэгэхэд тэр хоёр охин бид хоёр биеэ үнэлдэг юмаа, энэ хүнийг таксинд авч явж байгаа юм, энэ хүн хамаагүй гэж хэлээд гарч ирсэн байдаг. Дараа нь би эхнэртэйгээ муудаад бага охиноо аваад өөрийнхөө ажиллаж байсан граш буюу засварын газар ирсэн байж байтал Э-гэж охин ирсэн. Э-өмнө граш дээр байнга ирдэг байсан. Э-чаталсан байсан чатнаас болоод би эхнэртэйгээ маргалдсан. Э-, С-, З- гурав намайг түрээсэлж байгаа байрандаа цуг очиж амьдар, жаахан хүүхэдтэй засварын газар байж болохгүй гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээ грашид байлгахгүйн тулд баярлаад очсон. Би хүүхдээ тэд нартай үлдээчихээд ажилдаа явдаг байсан. Намайг ажлаас орой ирэхээр тэдгээр охидууд гараад явчихдаг байсан. Шөнө гэртээ охинтойгоо хоёулаа байж байтал Эрүүгийн цагдаагийн Э- гэж хошууч баахан хүмүүстэй ирээд намайг аваад гарсан. Тухайн үед би яагаад зодуулаагүй гэхээр тухайн хүмүүсийг орж ирэхэд хүүхэд унтаж байна шүү гэж хэлсэн. Тэгсэн хүүхэд нь унтаж байгаа юм байна гээд аваад гарсан. 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэчихсэн 19-ний өдөр шартчихсан байж байдА- хохирогч охидууд бид нар байж байтал И-машинтай А- энэ хэд ирсэн. Яасан бэ гэсэн чинь эдгээр охидуудад үйлчилж өгөх гэж байна гээд хүрээд ирсэн. Энэ хэд хоорондоо юу ярьсныг мэдэхгүй. Бөөнөөрөө гараад явсан. А-, Ө-, А- нартай бүлэглэж насанд хүрээгүй хохирогч Т.Н-, Э.Э-, Г.З-, Э.С-нарын биеийг үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан, элсүүлж, тээвэрлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэдэг дээр тайлбар хэлэхэд хохирогч охидууд намайг 9 дүгээр С-с хойш цуг явж байгаа гэсэн байцаалт өгсөн байсан. Би 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хохирогч охидуудтай цуг байсан. Би дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм зүйл болоогүй. Намайг цуг байсан болохоор буруутгаж байгаа болохоос биш би зарсан зүйл байхгүй. Миний оролцоо байхгүй. Б.А-, Я.Ө-нартай бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Б-, Х.Э-нарын биеийг үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан, эрхшээлдээ оруулан, элсүүлж, тээвэрлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан гэдэг дээр хохирогч охидууд зар тавиад хүн залгахаар тухайн үйлчлүүлэгчтэйгээ уулзахаар надаар хоёр удаа хүргүүлж байсан. Б- гэж охин намайг гурван удаа хүчиндсэн гэсэн байсан. Тийм зүйл байхгүй. Эхнэр Энхцэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу. Нийслэл зочид буудалд хохирогч М- хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэдэг дээр би М- буудалд өрөөнд нь хүргэж өгсөн. Тэгэхэд хажууд нь Х- гэдэг охин, У- гэж залуу байсан. Би оруулж өгчихөөд шууд гэр рүүгээ такси бариад явсан. Би тэнд такситай очоогүй. Согтуу байсан хүний машиныг барьж тийшээ хүргэж өгсөн. Тэгэхээс хүчиндсэн зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч-мэдүүлэхдээ: “2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч С.А-, Д.Г-гэх хоёр охинд машинаараа үйлчилж өгсөн. Таксинд явж байхдаа эгч нь гээд байгаа Э-гэх хүнтэй танилцсан. Э- нь хоёулаа тохиролцоод өдрийн 50.000 төгрөг өгөөд чиний машинаар нааш цааш явж болох уу гэхээр нь тохиролцоод А-, Г- нарыг буудлууд руу хүргэж өгөөд дуудахаар нь очиж авдаг байсан. 2 дугаар сарын дундуур бид нар караоке орж ууж идээд тэндээсээ гараад А-Уянга гэх буудалд ороод ресепшиний хажууд тохиролцоод орлого гэж авах байсан 50.000 төгрөгөө буцааж өгөөд ресепшинд 10.000 төгрөг өгөөд орсон. Тэгсэн ахаа 50.000 төгрөг бага байна гэсэн. Мөн миний биений юм ирсэн байгаа учир таньтай унтаж болохгүй байна. Таньтай дараа учраа олъё гэж хэлсэн. Буудлын өрөөнд ундаа ууж 20 минут орчиж сууж байгаад ах нь гараад машиндаа сууж байя, чи араас гараад ир гээд гараад явсан. Тэгсэн 5 минутын дараа араас гарч ирсэн. Тэгээд Баянбүрдийн замын баруун талд хүргээд өгчих гэхээр нь тэнд нь хүргэж өгчихөөд Г- гэж охиныг нь хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн тэнд үлдээгээд явсан. 7 хоногийн дараа Э- гэж эгч нь над руу залгаад чи яагаад энэ хоёр охиныг хүчиндсэн бэ гэсэн. Намайг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтэс дээр хүрээд ир, чамд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна гэхээр нь очтол эрүүгийн төлөөлөгч нь чамайг У-, С- гэх буудлуудад хүн хүчиндсэн гэх хоёр гомдол ирсэн гэсэн. Би үнэн учраа хэлээд бүх байцаалтаа өгөөд байж байтал чамайг хорихоор боллоо гээд хорьсон. ... дүгээр хаалттай хорих ангид 48 цаг хоригдоод цааш нь үргэлжлүүлэн хоригдсон. Тэгсэн 3 дугаар сарын дундуур над дээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн байцаагч ирсэн. 1 дүгээр сард таксинд явж байгаад тус болж байсан ахын хоёр дүү над руу залгаад ахаа Улаанхуаранд хүрээд ир, намайг зодоод болдоггүй, та ирж туслаач гэхээр нь явж очиход нөгөө 2 охин 4 ахтай цуг нэг өрөөнд байсан. Тэгээд яасан гээд асуутал энэ дөрвөн ах гарах гэсэн гаргахгүй байна, мөн бид нартай унтаж хэвтчихээд мөнгө төгрөгөө өгөхгүй байна, та хоёрыг хэнтэй ч байсан хамаагүй тэд нартай чинь цуг ална гээд хутга бариад дарамтлаад байна гэхээр би тэр хоё охиныг гарч бай гээд өөрөө араас нь гарах гэсэн чинь нөгөө залуучууд хутга бариад босоод ирсэн. Тэгэхээр нь айгаад зугтаагаад гүйж байтал хохирогч Д- миний араас гүйгээд яг барьж авч хутгалах гэхээр нь дэгээ тавьж унагаасан. Тэгээд цаашаа гүйх гэтэл газар хар юм уначихаар нь тэрийг нь аваад цаашаа гүйсэн. Тэгсэн тэр нь хутга бариад намайг хөөж байсан залуугийн утас байсан. Би тухайн үедээ юм бодолгүй авсан. Машинд орж ирээд суутал хаалганаас татаж чангаагаад байхаар нь хөдлөөд явсан. Тухайн үед би зүүн талынхаа хөл рүү хальт хатгуулаад салсан. Дараа тэр хоёр охиноос та хоёр яагаад тэр олон хүмүүс рүү орсон юм. Юу болсон юм бэ гэхэд мөнгөний хэрэг гарсан учир энэ хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр очсон. Тэгсэн бид хоёрыг айлган сүрдүүлээд өгсөн мөнгөө та нар хулгайлчихсан байна гээд эргэж дээрэмдэж авсан. Нэг нь намайг цаад талын өрөөнд оруулаад зодоод байсан. Тэгэхээр нь таныг нойл орохдоо дуудсан гэсэн. Би энэ утас нь унахаар авчихсан. Асуудал болвол чи өөрөө шийдээрэй гээд нэг охинд нь өгсөн. Тэр охин утсыг эзэнд нь өгсөн байсан. Хохирогч нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст утсаа алдсан гээд мэдүүлэг өгөөд хохирогч болоод хувирчихсан байсан. Тэр хоёр охиныг О- гэж байцаагч хөтөлж байцаасан. Мэдүүлгийг нь уншихад Ч- яаж ирсэн юм бэ, яах гэж ирсэн бэ, тэр залуу утсыг нь яаж авч явсан бэ, зодож дарамталж авсан юм уу, гүйж байхдаа авсан юм уу гэх мэтчилэн асуулт тавьсан байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би гарын үсэг зурахгүй, өмгөөлөгчтэй зурна гэдгээ хэлсэн. С-, М- гэх хохирогч охидууд байгаа. .......... манай танил дүү эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Найзынхаа төрсөн өдрөөр ганц хоёр шил юм уугаад өглөө 09 цагийн үед уулзаад тэднийд байж байгаад 11 цагийн алдад ........ гэсэн зар руу ороод мессэж зар харахад 18-19 насны хөөрхөн охидууд байна, санхүү авна гэсэн зар байхаар нь орж залгаад Сансарын 805-ын тэнд уулзахаар тохиролцож уулзаад 200.000 төгрөгөөр нэг хоног хонохоор тохиролцсон. М- гэдэг охин нь намайг А-, А- нартай нийлж Нийслэл буудалд биеийг нь үнэлүүлсэн гээд байгаа. Үүн дээр тайлбар хэлэхэд бид нар тохиролцсоны үндсэн дээр караокед орж ууж идээд надад байсан 270.000 төгрөг дууссан. С- гэдэг охинтой нь танилцаад юм ярихад манай таксинд явдаг ахыг мэддэг болоод сүүлдээ мэнд усаа мэдэлцдэг болоод хамт Нийслэл гэдэг буудалд хоноод өглөө нь сэрэхэд А-, М- нар орж ирсэн. Та нар хаачаад ирсэн юм гэхэд гадуур хоол идчихээд ирлээ гэсэн. Тэрэн дээр намайг 4-5 дүүргээр биеийг нь үнэлүүлж явуулсан гэж буруутгаж байгаа. Намайг 6 дүүргээр биеийг нь үнэлүүлж яваагүй гэдгийг нотлох зүйл нь С- байгаа. Мөн хоносон буудлын ресепшин байгаа. Энэ хэрэг дээр 3 дугаар сард хоригдоод 7 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Тухайн үед миний биеийн байдал муу байсан. Би баруун гарандаа хутгалуулаад баруун гар саажилттай болсон байсан учир даалтанд гараад эмчлүүлсэн. Эмчлүүлэхдээ Говьсүмбэр аймгийн эмнэлэгт хэвтсэн. Даалтанд гараад 7 дугаар сарын 10-ны өдөр Б- гэж байцаагчаас эмнэлэгт хэвтмээр байна гэж чөлөө аваад Говьсүмбэр рүү яваад 8 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Намайг хэрэг хийсэн гээд байгаа хугацаанд би Говьсүмбэр аймагт эмчлүүлж байсан. Яллах дүгнэлтэн дээр 7 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийн хүртэл Э- гэдэг охины биеийг үнэлүүлсэн гэдэг. Э-, Б- гэх охидуудыг 8 дугаар сарын 11, 12, 13, 14-ний өдрүүдэд 6 дүүргээр биеийг нь үнэлүүлсэн гэх хэрэг байгаа. Манай найз Батсайхан хөдөө уул уурхайгаас мөнгөтэй ирээд бид хоёр 8 дугаар сарын 11-ний өдөр Тэргэл гэх буудалд ороод архи, дарс ууж байгаад Э-, Б- хоёр охиныг зараар дуудсан. Ирж уулзаад тохиролцоод буудалд 3 хоносон. Б-гийн мэдүүлэг дээр Ч- ахын утсыг мөнгөтэй нь аваад явсан гэсэн байгаа. Би 4 дүүргээр биеийг нь үнэлүүлж явсан зүйл байхгүй. Би тухайн үед буудлаасаа гараагүй. Э- гэж охинд картаа өгч явуулж доод талын дэлгүүрээс хүнсний зүйл, архи дарс авхуулсан. 1950 руу залгаад хоол унд захиалж идсэн. Би Б-, Э- хоёрыг 4 дүүргээр авч яваагүй. Нотлох баримт дутуу байна гэж үзэж байна. Хохирогч С.А-ыг хүчиндсэн зүйл байхгүй. Тохиролцоод мөнгө төгрөгөө өгөөд унтаж хэвтсэн. Энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г- гэж охины амьдралыг би мэднэ. Г-ыг хүчиндсэн гэдэг дээр бид хоёр буудалд унтаж хэвтэх гэсэн боловч тохиролцож чадаагүй. Таньдаг байсан учир буудалд хонуулсан. Өглөө босоод явахад нь 60.000 төгрөг өгөөд явуулсан. Хүчиндсэн зүйл байхгүй. Э- гэж хамгийн чухал үүрэгтэй байсан хүнээс мэдүүлэг аваагүй. Хамгийн анх биеэ үнэлж байхад нь Э- гэж эгч нь надтай тохиролцож машинаар гэр орон, буудал зэрэгт нь хүргэж өгөхөөр болсон. Хохирогч С-г хүчиндсэн гэдэг үйлдэл дээр тохиролцсоны үндсэн дээр унтаж хэвтсэн зүйл байгаа. Хүчиндсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М-ыг хүчиндсэн гэдэг дээр манай Б- гэдэг дүүгийнх нэг өрөө байртай. Эхнэр хүүхэд нь байсан. Нойлын өрөөнд тэр охиныг хүчиндэх ямар ч нөхцөл боломж байхгүй. Хүчиндсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г-ын гар утсыг дээрэмдэж 70.000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг дээр тухайн охидууд нь буудал руу орох болгондоо биеэндээ байгаа эд зүйлсээ жолоочдоо үлдээгээд ордог байсан. Миний машины голын хайрцаганд утас мөнгө төгрөгөө байнга хийдэг байсан. Э- гэж эгч нь надаас мөнгө авахын тулд өргөдөл бичүүлээд өгүүлсэн байдаг. А-ын I phone гар утас 13.000 төгрөг зэргийг дээрэмдсэн гэдэг дээр мөн адил буудал руу орохдоо эд зүйлсээ үлдээсэн. М-I phone гар утсыг дээрэмдсэн гэдэг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Газар унасан байсан утсыг авсан нь миний буруу. М-гар утас болон 100.000 төгрөгийг дээрэмдсэн гэх үйлдэл дээр чамд ямар ямар утас байгаа юм. Биеэнд байгаа юмнуудаа гаргаад тавьчих гэж хэлээд I phone 6 plus гар утсыг нь авсан. Тухайн утсаа ломбарданд А-ын бичиг баримтаар тавьсан байгаа. М-I phone гар утсыг дээрэмдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч С-гийн гар утсыг дээрэмдсэн зүйл байхгүй. Д- зодож хөнгөн хохирол учруулсан гэдэг дээр зодсон зүйл байхгүй. Маргалдаад бие биенийгээ түлхэлцсэн зүйл байгаа. Н- зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч А-ыг хүчиндэх үедээ зодсон гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ресепшины хаалгаас метрийн зайтай буудлын өрөөнүүд байдаг. Буудлын хаалга нь хуруу зайтай. Би тэр хүнийг зодсон бол тэр хүн орилж үүдний ресепшин сонсох байсан. Хохирогч А-тай тохиролцсоны үндсэн дээр орсон. Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зодсон зүйл байхгүй. Хохирогч М-ыг зодсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зодсон зүйл байхгүй. А-тай бүлэглэж Э-ыг худалдаалсан гэх үйлдэл дээр би Говьсүмбэр аймагт эмчилгээ хийлгэж байсан. Цаг хугацаа нь таарахгүй байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна. 25-ны өдөр Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хотод ирсэн товчооны замын камерын бичлэг байх ёстой. А-, А- нартай бүлэглэж М-ын биеийг үнэлүүлж худалдаалсан гэх үйлдэл дээр би тухайн үед тасраад унтаад үлдсэн байсан. Тиймээс 4 дүүргээр явуулж худалдаалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А-тай бүлэглэж Н- биеийг үнэлүүлж худалдаалсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зүйл анги нь надад тохирохгүй байна. Надаас гуйгаад байхаар нь очиж авч Сансарын колонк дээр буулгасан. Надад цуг байгаагүй, биеийг нь үнэлүүлээгүй гэх нотлох баримт байгаа. 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой баригдахдаа Э-, Б- нарыг зарж борлуулсан гэдэг дээр нотлох баримт байгаа. Мөн бид нарыг шөнийн 04 цагт зодож дарамталж мэдүүлэг авсан. Намайг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн. Тухайн үед өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн. Нотлох баримт гэвэл тухайн өрөөнийх нь хананд миний цус байгаа байх. Мөн камерын бичлэг байгаа байх. Э-гэж байцаагч байцаалт авахдаа хоёр талд 2 цагдаа зогсоод 2 талаас зодож байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.А- мэдүүлэхдээ: “А-, А-, Ө- нартай бүлэглэж насанд хүрээгүй хохирогч Н- биеийг үнэлүүлсэн, худалдаалсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдаалсан гээд байгаа охидуудыг би танихгүй. Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг. А- ахтай өөрийнхөө танил ахаар дамжуулж танилцаж байсан. Тэгээд А- ахын машинаар таксинд явдаг байсан. А- ах над руу залгаад тэндээс тийм охин аваад тийшээ хүргээд өг гэхээр нь 2-3 удаа хүргэж өгч байсан. Э-гэж хохирогчийг биеийг нь үнэлүүлэх зорилгоор худалдаалсан гэмт хэрэгт автомашин жолоодож хамжигчаар оролцсон гэх үйлдэл дээр мөн адил А- ах над руу залгаад тэндээс 2 охин аваад ир, тийшээ тийм охин хүргээд өг гэдэг байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Ө-мэдүүлэхдээ: “Н-, Э-, С-, З-, Б- Э- нарыг биеийг нь үнэлэх зорилгоор худалдаалсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэх үйлдэл дээр дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Цуг машинд явж байсан. Х.Б-г хүчиндсэн гэх үйлдэл дээр Б- гэж охиныг хүчиндсэн зүйл байхгүй. Тийм нэртэй буудлыг би мэдэхгүй. Хүчиндсэн гэх үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хурал болохоос хоёр хоногийн өмнө Б- гэх охинтой байрны тэнд таарсан. Манай доод талын залуутай явж байсан. Тэр залуугаас энэ охин юу хийж яваа юм гэхэд зарын дагуу ирээд явж байгаа юм гэсэн. И-гэж залуу энэ хэрэг дээр цуг байсан боловч байцаалтнаас алга болсон. И-А- руу 2-3 удаа залгасан гэж А- надад хэлж байсан” гэв.

 

1. Шүүгдэгч Б.А-, Б.Ч-И.А-, И.А-, Я.Ө-нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан “Хүн худалдаалах” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох:

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “ ... Хар өнгийн ..... УБО улсын дугаартай Alphard маркийн машиныг гадна талаас нь хараад өнгө, улсын дугаар нь А-ын барьж явдаг машин мөн байна гэх ба автомашины хаалгыг онгойлгож дотор талыг харуулахад хохирогч Э.Э- нь энэ машиныг асаахаар урд гэрэл улаан, цэнхэр өнгийн гэрэл анивчдаг гэх тул автомашиныг асааж гэрэл дохиог ажиллуулахад улаан, цэнхэр өнгийн гэрэл анивчиж байсан. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 142-143 дугаар хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... насанд хүрээгүй хохирогч Т.Н- нь “энэ машин нь А-ын барьж явдаг машин мөн байна, суудлын бүрээс нь ийм улаан өнгийн хас тэмдэгтэй бүрээс байсан, мөн урд талд байгаа үнэртүүлэгчийг зааж, энэ үнэртүүлэгч нь бас мөн байна, ийм үнэртүүлэгч байсан” гэж хэлснийг тэмдэглэв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 144-145 дугаар хуудас/,

 

Таньж олуулах ажилагаа явуулсан “Хохирогч Х.Э-д таньж олуулах ажиллагаанд бэлтгэсэн зургийг үзүүлэхэд 2 дугаарт байрлуулсан зэргийг шууд зааж энэ хүн гэснийг тэмдэглэв. ... Жич: 2 дугаарт Э.Х- /РД:............/-ийн зургийг байрлуулсан байсан болно” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 146-148 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Н- “Би Улаанбаатар хотод найз залуутайгаа уулзахаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирсэн. ... хувийн амьдрА- болсон байсан болохоор уулзаж чадаагүй. Х- 10 хоносон. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 20 цаг 40 минутад эмийн сан орохоор гарсан. Гараад бага зэрэг ганцаардаад таксинд суусан юм. Сууж байхдаа мессеж зар байдаг гэж сонсож байсан учраас бас мессеж зараар хүнтэй холбогдож танилцаж болох байх гэж бодоод 151 гэх дугаар луу “сэтгэл санаа хэцүү байна, уулзах хүн байна уу” гэх утгатай зарыг таксины жолоочийн утсыг гуйж авч мессеж явуулсан. ... Тэгтэл /......../ гэх дугаартай дугаараас залгаад 120.000 төгрөг өгье уулзая гэхээр нь би сэтгэл санаагаар унаад юм хамт уух хүн хайж байна гэхэд болно ш дээ гэж тэр хүн  хэлснээ, дараа нь тэр хүн Сансарын тунель дээр байна хүрээд ир, таксины чинь мөнгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би бага зэрэг санаа зовоод айгаад байна гэсэн чинь ганцаараа байна, гэрээс эхнэр залгаад байна хамт ууж идье гэхээр нь эхнэртэй юм бол яваачээ, та ууж  идэж чадахгүй юм байна ш дээ, эхнэр лүү гээ яваач гэсэн юм. Тэгсэн тэр хүн би МCS-д борлуулалтын менежер хийдэг, чи хөөрхөн юмуу хүрээд ирээч гээд байсан. Бид хоёр ойролцоогоор 1-2 цаг утсаар ярьсан. Тэгэж байгаад Баянзүрх дүүргийн Натур төвийн урд байрлах 9 давхар байрны урд эмийн сан хайж яваад далимаар нь уулзчихъя гэж бодоод очсон. Тэгтэл тэнд саарал өнгийн .... УНЧ улсын дугаартай автомашин байсан. Машин дотроос үл таних хоёр эрэгтэй бууж ирээд А- нь чи мөн биз дээ, утсаар ярьсан эмэгтэй, над дээр ирэх гэж ямар их  хүлээлгэдэг юм, шууд хүрээд ирэхгүй яасан муу хар пизда чинь, ямар зэвүүн гичий вэ гээд намайг шууд гараа зангидаад миний нүүр бие рүү цохиод, үсдэж чирээд машиндаа хүчээр суулгасан. Оруулангуутаа бие рүү гараа зангидаж байгаад цохиж зодож эхэлсэн. ... намайг хөлсөө гартал зодсон. Ч- гэх залуу нь машин бариад явж байсан ба харин А- нь эхлээд намайг нэгжээд, дараа нь бүх зүйлээ гаргаж ир гэсэн. Дараа нь намайг хувцсаа тайл, өмдөө шувтал гэсэн юм. Тэгээд намайг хувцсаа тайлж байхад цохиж зодож байсан. Миний биенээс миний Samsung galaxy J7 маркийн гар утаснаас өөр зүйл гарч ирээгүй. Тэгтэл А- миний утсыг булааж аваад утасны минь кодыг асуухад нь би мэдэхгүй мартчихсан байна гэсэн чинь хутга шиг зүйл гаргаж ирээд дүрчихнэ шүү, ямар зэвүүн пизда вэ, ямар их хүнээр тоглодог юм. Дахиад зодуулмаар байгаа юм биз дээ гээд тэр гартаа барьсан зүйлээрээ намайг үргэлжлүүлэн зодсон юм. ... Машинтайгаа явж байгаад нэг газар очсон юм. Тэр газар харанхуй байсан болохоор би хараагүй юм. Тэгтэл тэндээ очоод энэ зэвүүн гичий утасныхаа кодыг хэлэхгүй байна яах уу гээд нөгөө хутгаа аваад ир, нүүр амыг нь сийчээд өгье, хүн харахын аргагүй болгочихьё гэсэн юм. ... гаднаас А- үл таних залуутай ярилцаж орж ирчихээд бид нартай цуг ажилла гэхээр нь ямар ажил юм тэгээд яах юм гэж асуухад чи л болоод мэдэхгүй байв гэждээ гээд надад тайлбарласан. Тайлбарлахдаа чи буудалд ороод хүнтэй унтаад мөнгийг нь аваад гараад ир гэж надад шахалт үзүүлсэн. Би тэгвэл чадахгүй гэж хэлсэн чинь намайг эвээр яриад байхад олон юм яривал нэмж зодно шүү, чи зодуулмаар байгаа юм уу гэсэн. Тэгтэл нэг цайвар үстэй эмэгтэй цуг буудал ороод энэ охинд мөнгийг нь өгөөд гарга, харин чи тэндээ үлд гээд намайг нэг нэр нь үл мэдэх зочид буудал руу оруулсан юм. Би албан шахалтаар тэр буудал руу цайвар үстэй охиныг дагаад орсон юм. Тэгтэл дотор нь үл таних хоёр эрэгтэй архи уугаад сууж байсан ба тэр охин оронгуутаа үнэ мөнгөө ярилцаад байх шиг байсан. Би зодуулчихсан байсан учраас сайн санахгүй байна. Тэр охин ороод та хоёр архи ууж байгаа бас согтуу байгаа учраас эхлээд мөнгөө авья гээд 140.000 төгрөгийг тэр охин аваад гарч идэх юм аваад ирье гээд намайг дотор үлдээгээд гарсан юм. Тэр охин буцаж орж ирээгүй болохоор тэр хоёр залуу надаас тэр охин чинь хаачсан юм бэ гэхэд нь би дугаарыг нь мэдэхгүй байсан юм. Тэр хоёр залуу цайвар үстэй эмэгтэй мөнгийг нь аваад зугтсаныг нь мэдээд чи биеэрээ төл гэсэн юм. Тэгэхээр нь би авраарай туслаарай гэж хашгираад зугтах гэтэл нэг залуу нь хаалга хаагаад зогссон юм. Тэгээд дараа нь чи куртикээ хаанаас авсан юм гэтэл би Grand plaza-гаас гэсэн чинь нэг бол биеэрээ төл эсхүл куртикээ өг гэсэн юм. Тэгээд би куртикээ өгөөд цамцтайгаа гараад гүйсэн чинь гадаа тэд нар машинтайгаа байж байсан юм. Би тэд нарт энийг би хийж чадахгүй юм байна гэсэн чинь энэ муу ямар даварсан пизда вэ дуугүй байхад давраад байх шиг байна гээд нэмж намайг зодоод машиндаа суулгаад нэг мэдэхгүй буудалд очсон. ... Машинтайгаа гадуур явж байгаад А- Баянбүрдийн тэр хавьд очно гэж ярьж байсан ба тэнд нэг буудлын ойролцоо очоод тэр хүн рүү ороод ямар нэгэн асуудал гаргаж ямар нэгэн юм ярьж болохгүй шүү тэндээ хоноорой гэхээр нь би айгаад байна гэсэн чинь А- уурлахаар нь би айгаад бүдүүн дунд зэргийн охинтой хамт буудал руу ороход дотор хоёр эрэгтэй байсан. Тэр бүдүүн охин нь намайг угаалгын өрөөнд байхад мөнгө төгрөгөө ярилцаад өгөлцөж авалцаад байсан юм. ... Тэгснээ тэр охин намайг угаалгын өрөөнд дагуулж орчихоод би удахгүй уурлаад юм ярина шүү тэгэхээр хоёулаа гараад явна за юу гээд байсан юм. Тэгээд угаалгын өрөөнөөс гараад цаг гаруй байж байгаад нилээн сууж архи ууж сууж байгаад нөгөө хоёроо архиар шахаж байгаад тэр охин гэнэт уурлаж байгаад тэндээсээ бид хоёр гараад ирэхэд 30 гаран насны эрэгтэй  хүн ганцаараа машинтайгаа байсан ба бид  хоёр тэр машинд суугаад А- болон бусадтай уулзсан. ... Баянбүрдийн тойргийн ойролцоо очоод намайг нэг намхан урт үстэй цэнхэр куртиктэй охинтой цуг оруулсан юм. Намайг ороход дотор нь хоёр эрэгтэй хүн байсан бид нар зүгээр л хамт архи ууна гэсэн ба би угаалгын өрөө лүү нь явж ороод гараа угаачихаад гараад иртэл тэр охин зочиных нь өрөөнд байсан юм. Тэр хүмүүс чамд ямар нэгэн зүйл тохиолдсон бол хэлээрэй гэхээр нь хүнд зодуулаад хүчээр байгаагаа хэлэх гэсэн боловч миний утасны дугаарыг мэдэж байгаа бас нэмж зодох байх гэж айгаад хэлээгүй гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 148-153 дугаар хуудас/,

 “... шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байгаа, ямар нэг хуучин гэмтэл байгаагүй, надад тус гэмтлийг А- зодож учруулсан. Зүүн нүдний алим, зүүн доод зовхи, баруун шуу, зүүн бугалга, баруун, зүүн гуяа өвддөг, баруун шилбэнд цус хуралт гэмтлийг А- гараа зангидаж байгаад цохиж учруулсан, хутга гаргаж ирээд хутгална гээд бариулаар нь цохиод байсан.Утсаа гаргаад ир гэхэд нь би гаргаж өгөхгүй байхад цохиж зодоод байхаар нь гаргаж өгсөн. Утасны кодоо хэл гээд бас намайг зодоод байсан. Samsung J7 маркийн 2017 оны 08 сард лизингээр авсан үнийг нь яг хэлж мэдэхгүй  байна. 800000 төгрөг байсан шиг санаж байна. Хар өнгийн утас байсан. Дээрэмдүүлэхэд дотор нь .......... дугаар ашиглагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 153 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Т.Н- “2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 21-ний орой баруун 4 замд түрээсэлж байгаа байрнаасаа гараад 100 айлын шинэ зам руу явах гээд такси барихад хар өнгийн Alphard маркийн машин ирж зогсохоор нь суусан. ... машин хөдлөөд явахад гэнэт хаалга нь түгжигдсэн. Би нээх гээд татаж үзэхэд онгойхгүй байсан. ... гэрлэн дохион дээр зогсож байхдаа эргэж хараад шууд бичлэг хийгээд за энэ охин биеэ үнэлдэг охин байна, чи хаана хэдэн төгрөгөөр биеэ үнэлдэг бэ гэж хэлээд хэдхэн секунт бичлэг хийсэн. Тэгснээ би Хас Монгол хөдөлгөөний хүн байна, чи надад 400.000 төгрөг олж өг, тэгэхгүй бол чиний энэ бичлэгийг facebook дээр биеэ үнэлдэг гэж тавина гэхээр нь надад одоо мөнгө байхгүй, танд 400.000 төгрөг олж чадахгүй гэж хэлсэн. ... Мөнгө байхгүй бол биеэ үнэлж мөнгө олж өг, тиймгүй бол чамайг цагдаа дээр аваачиж өгнө, бичлэгийг чинь тараана, чи асуудлыг хүндрүүлэхгүй, надтай зохицоод миний хэлснээр биеэ үнэлээд 400.000 төгрөг олж өгөөд эвтэйхан надаас салахаа бод гэхээр нь тэр хүний хэлснээр хийе гэсэн. Тэндээсээ Гандангийн хойд талын автобусны буудал дээр ирж зогсоход цагаан өнгийн Prius 20 маркийн машин байсан ба энэ машинаас А- гэх залуу, дараа нь С- гэх эмэгтэй орж ирж суусан. /энэ хоёр хүний нэрийг нь сүүлд мэдэж авсан/ Тэд нар ярихдаа за одоо зараа шинэчилж оруулъя гэж яриад байсан. Цагаан машинд өөр бас хоёр охин сууж байсан А-, С- гэх хоёр хүн машинаас буугаад цагаан машиндаа суугаад хөдлөхөд араас нь миний сууж явсан машин дагаж явсан.  Замдаа хүнтэй утсаар яриад хоногийн 250.000 төгрөг, цагийн 100.000 төгрөг гэж яриад яваад байсан. Тэгснээ намайг нэг хүнд өгөхөөр боллоо гээд 3 дугаар хорооллын 28 дугаар сургуулийн автобусны буудал дээр очиж зогссон. Тэгэхэд эхлээд А- гэх залуу түрүүлж буугаад машинтай хүнийг холоос очиж ажиглаж байгаад ирээд за за машиндаа суу, цагдаа биш юм шиг байна гээд намайг буулгахад мөнгийг нь авхуулахаар нэг охиныг /нэрийг нь Э-гэсэн/ хамт буулгасан. Зааж өгсөн саарал машинд суугаад Э-тэр хүнээс 250.000 төгрөгийг аваад машин руугаа буцсан. Намайг авсан хүн 1 дүгээр хороололд Х- нэртэй буудалд орсон. Буудлаас өглөө 08 цагт гарахад гадаа А- ганцаараа машинтайгаа хүлээж байсан. Намайг заавал гэрт чинь оруулж өгнө гэж хэлээд 4 замд орцонд орж гэрийн үүдэнд хүргэж өгсөн. Би айлын хажуу өрөө түрээслэдэг учраас хаалга цохисон чинь дотроос онгойлгосон. Энэ үед А- хаалганы хойд талд нуугдаад зогсож байгаад намайг оронгуут явсан. Би гэрт орчихоод хажуу айлын хүний утсаар А-ын утас руу залгаад ахаа би дахиад ажил хийж чадахгүй гэхэд чи одоо үлдэгдэл 150.000 төгрөгөө олж өг, өөр гарц байхгүй, чи одоо ганц өдөр гарахад л мөнгө чинь гүйцэнэ, тэгэхгүй бол би чиний гэрийг мэднэ, би чамайг хаанаас ч олно, миний гар хөл урт шүү гээд айлгаад байсан. Би өдөр жоохон унтаж байгаад сэрэхэд хажуу айлын хүн өглөө чиний залгасан дугаараас залгаад чамайг асуугаад байна гэхээр нь би эргээд залгахад чи гарахад бэлэн үү гэсэн. Би за ахаа та 20 цаг гээд хүрээд ирэхгүй юмуу даа гэж хэлсэн. 20 цагийн үед хаалга цохиод А- намайг дуудсан. Тэр орой буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой урд шөнийн 2 машинтай явсан хүмүүс бүгдээрээ хамт явцгаасан ба намайг дагуулаад шөнөжингөө явж нэг удаа цагийн 100.000 төгрөгөөр хүнд өгсөн.  ... Маргааш нь 19 цагийн үед байрны гаднаас үл таних хүн намайг Prius 20 маркийн цагаан машинтай ирж авсан ба тэр хүн А- явуулсан гэж хэлсэн. Нэрийг нь Ө- гэсэн. Энэ залуу намайг 3 дугаар хорооллын бичилд А-т хүргэж өгчихөөд явсан. Би энэ өдөр А-т 50.000 төгрөг олж өгөх байсан юм. Энэ өдөр А-, А- гэх залуу, эмэгтэйгээс Э-, С-, мөн З- гэх эмэгтэй нар А-ын Alphard маркийн машин, А-гийн цагаан өнгийн Prius 20 маркийн машинтай явцгаасан. Энэ орой Э-бид хоёрыг тус бүр 250.000 төгрөгөөр 2 хүнд өгч Баянзүрх дүүргийн Хөдөө аж ахуйн яамны тэнд байдаг Эра нэртэй буудалд оруулсан. А-ын хэлсэн 400.000 төгрөгийг олж өгч дууссан учраас өглөө нь би гэр лүүгээ өөрөө явсан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хажуу айлын утас руу А- залгаад гарч ирэхгүй бол бичлэгийг чинь facebook-т тавина, ээж рүү чинь залгана гээд дарамтлаад байхаар нь би баруун 4 зам дээр гарч А-тай уулзсан. А- нь намайг аваад Жуков орж А-, З-, С-, Э-, Ө- нарыг авсан. Тэд нар саарал өнгийн Sonota 7 маркийн машинтай явсан ба машиныг А- барьж явсан, Тэндээсээ Саппоро орсон. Утсаар ярьсан хүмүүсийг Саппоро дээр дуудаж байсан. Саппоро дээрээс Э-ыг 2 удаа цагаар, С-, З-, бид нарыг 1 удаа цагаар хүнд өгсөн. Саппоро дээрээс 3 дугаар хороолол орж шөлөндөө хоолны газарт орж бүгдээрээ хоол идээд гарч ирээд цагдаагийн хүмүүст баригдсан. Эхний 3 өдрийн 600.000 төгрөгийг А- авсан. Сүүлийн нэг өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 19-нээс 20-ны өдөр шилжих шөнө нэг удаа цагаар явсан 100.000 төгрөгийг С- авсан. А- нь өчигдөр та 4 өнөөдөр надад 1.000.000 төгрөг олж өг, би гар утасныхаа дэлгэцийг эвдчихсэн, бөгжөө ломбарданд тавьсан гэж хэлсэн. З- бид хоёрыг 10 дугаар сарын 19-ний орой тус бүр 100.000 төгрөгөөр Саппоро дээрээс хүнд өгч явуулаад бид хоёр Модны хоёрт буудалд оруулсан. Буудлаас гарах үед А- нар ирж авсан. Э-, З-, С- нарын биеийг үнэлүүлсэн. ... ээжид чинь хэлнэ, цагдаад мэдэгдэнэ, facebook-т биеэ үнэлдэг гэж бичлэг тавьж тараана, эвээр ярьж байхад эвээр яриарай, чамайг дарна шүү гээд А- айлгаад байсан болохоор би биеэ үнэлэх болсон. ... А- нь машинтай авч явдаг, зөөдөг байсан. А- нь бүгдийг нь хариуцаж, мөнгийг нь авдаг байсан. Ө- нь нэг удаа намайг А-т хүргэж өгчихөөд буцаад явсан,өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой хамт явж байгаад баригдсан. А-, Ө- хоёр охидуудыг авахаар ирсэн хүнийг түрүүлж очоод холоос ажиглаж хардаг. Ямар ч байсан А- нь охидуудын биеэ үнэлсэн бүх мөнгийг аваад түрийвчиндээ хийгээд байдаг. Би 4 өдөр биеэ үнэлсэн ба намайг гарч байхад дандаа бэлнээр хүмүүс мөнгөө өгч байсан. Дансаар шилжүүлээгүй. Биеийг нь үнэлүүлэхээр машинаас охидууд буулгахдаа хамт заавал нэг эмэгтэйг буулгадаг. Хамт буусан нь мөнгийг нь аваад буцаж А-т өгдөг. ... .......... гээд дугаар руу хүмүүс залгаад байдаг юм байна лээ. Энэ хэний утас болохыг мэдэхгүй. Энэ утсыг жижиг машиндаа аваад явж байдаг. Утсанд ирсэн дуудлагыг З-, Э-хоёр авч яриад үнэ ханш болон ирэх газар очих газрыг зааж өгдөг” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 155-161 дүгээр хуудас/,

“А-тай уулзахдаа би нэрээ М- гэж худлаа хэлсэн. А- нь 2018 оны 10 дугаар сарын 14,15,16,19-ний орой биеийг үнэлүүлсэн. Энэ үед А-, А-, Ө- нар хамт явж байсан. ... Хар өнгийн Alpard маркийн машин, .. дугаартай байхаа цагаан Prius маркийн машин, саарал өнгийн Sonota 7 маркийн машинаар охидуудыг авч явж хүнд биеийг нь үнэлүүлэхээр өгдөг байсан. А- нь хар машинаа бариад дагаад явдаг, Ө- нь охидуудыг авахаар ирсэн хүмүүсийг түрүүлж бууж хардаг. А- нь машинд суугаад явж байсан. Охидуудын биеэ үнэлсэн мөнгийг А- авдаг. Хар өнгийн Alphard маркийн машин, .... дугаартай байхаа цагаан өнгийн Prius маркийн машин, саарал өнгийн Sonota 7 маркийн машинаар охидуудыг авч явж хүнд биеийг нь үнэлүүлэхээр өгдөг байсан. Дээрх 3 машиныг А- миний машин гэж ярьж байсан. Хар Alphard машиныг А- өөрөө барьдаг, нөгөө 2 машиныг нь А- барьдаг” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас  163-164 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Д-“2018 оны 10 дугаар сард би баруун 4 замд айлын хажуу өрөөг 1 С-р түрээсэлсэн байсан. Над дээр Н- ирээд 2-3 хонож байхдаа Н- нь ээжийн төрсөн өдөр болж байгаа, би бэлэг авч өгмөөр байна гэж хэлсэн. ... Бид 2 ярилцаж байгаад биеэ үнэлж мөнгө олохоор шийдэж интернэтээр зар хайсан. Тэгээд нэг дугаар руу /ямар дугаарт зар оруулсанаас одоо санахгүй байна/ өөрийн  .........дугаарын утаснаас S авна гэсэн зар оруулсан. ... Орой 19-20 цагийн үед Тээврийн товчооны тэнд  хар Alphard машинтай залуу ирж Н- бид хоёрыг машиндаа суулгаад буцаж эргээд 4 зам руу орсон. Энэ үедээ тэр залуу би Хас Монгол хөдөлгөөний хүн байна, миний машины бүрээс нь бүгд хас тэмдэгтэй байгаа биз дээ, та 2 хэдийнээс эхлэн биеэ үнэлж байгаа юм гээд бид хоёр руу гар утсаа гаргаж ирээд гэрэл тусгаад бичлэг хийсэн. Тэгээд бид хоёрыг тус бүр 200.000 төгрөг өгөөд яв гэхээр нь бид 2  мөнгө байхгүй гэхэд тэгвэл та 2 нийлээд 400.000 төгрөг олж өгөөд яв, тэгэхгүй бол биеэ үнэлдэг гэсэн бичлэгийг чинь интернэтэд тавина, facebook-т тавина гэж хэлсэн.  ... Машинд суусны дараа машины хаалга нь автоматаар түгжигдсэн ба наад хаалга чинь дотроосоо онгойхгүй, тэгээд ч энд тэндгүй камер суулгасан байгаа, гаднаас юм харагдахгүй гэж ярьж байсан. Бид 2 машиныг онгойлгох гэж үзэхэд онгойхгүй байсан. ...Намайг энэ орой машинд суулгаад явж байхдаа 3 удаа хүнд өгөхөөр машинаас буулгасан. Ирсэн хүн нь намайг биш хамт бууж очсон охиныг сонгосон учраас би биеэ үнэлээгүй. ...Анх хар машинтай А- ирж авахдаа тус бүр 200.000 төгрөг олж өгөхгүй бол бичлэгийг чинь нийтэд тараана гэж айлгасан учраас хамт явсан.  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 105-106 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Э-ын “Би 2018 оны 3 дугаар сарын сүүлчээр шөнийн 02 цагийн орчим нэг ангид хамт сурдаг Э- хамт /Э-/ алхаад явж байтал Prius маркийн машинтай ах суучих хүргээд өгье гэсэн. Найз Э- урд нь эмэгтэй хүн сууж байгаа юм чинь гайгүй байлгүй гээд бид хамтдаа суугаад гэр лүүгээ хүргүүлсэн. Энэ машин дотор нэг эмэгтэй гурван эрэгтэй хүн байсан. Эмэгтэй нь С- гэсэн анх удаа харсан. А-, Ө-, Х- гэж өөрсдийгөө танилцуулсан. ... Гэрээсээ аавынхаа хоёр эгчтэй таарамжгүй байдлаас болж гэрээсээ гарч нэг ангид хамт сурч байсан О- хамт Дарь-Эхэд хамаатных нь нийтийн байранд хоёр, Баянзүрх дүүргийн хүнсний захын хажууд байрлах буудалд нэг хоног хамт байгаад О- гэртээ харьсан. Би О-өөс салаад А- ахтай утсаар холбогдож дүү нь гэрээсээ гараад ирсэн, нийтийн байранд өрөө түрээслэж суумаар байна гэж хэлсэн. Ахын дүү хүрээд ир ах нь ажил олж өгье гээд Дарь-Эхэд байрлах ажлын байранд нь 15 цагийн орчим очиж уулзсан. Би энэ үед юу хийх вэ гэж А- ахаас асуухад ирэх хоёр хүн заагаад өгнө гэж хэлсэн. А- ах ажлаа дуусаагүй байна гээд орой 22 цаг орчим хүлээгээд байта байтал Ч-, А- нар цагаан өнгийн Prius маркийн машинтай ирсэн. ... Ч- ах машинд суучих гэхээр нь суухад нэг охин байсан. ... Халдвартын эмнэлгийн зам дагуу байрлах буудлын гадаа буулгаад А- гэх ах буудлын гадаа байж байсан. Ч-, А- нар А-д үлдээгээд наад гурваа аваад ор зар тавьчихаад хүлээгээд байж бай гэсэн. Буудалд ороод байж байтал А- ах нэг охин дарсан гэж хэлээд оруулж ирсэн. Энэ охиныг Н- гэж байсан. Ингээд Н- бид хоёрыг А- харгалзаж 14 хоног буудлаар явуулсан ба энэ хугацаанд өдөр бүр 2-4 хүнд худалдаалсан. Цагийн 100.000, хоногоор 250.000 төгрөгөөр худалддаг гэсэн ба надад энэ хугацаанд нэг удаа 150.000 төгрөг өгсөн. Нийтдээ сүүлийн сар гарангийн хугацаанд биеийг үнэлүүлж байна. Намайг дээр дурдсан 14 хоногийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 21 хороололд нэрийг нь мэдэхгүй Содон хорооллын замын эсрэг талд байрнуудын дунд цагаан өнгөтэй гурван давхар буудал, 21 хороолол Шөнийн захын ард байрлах гурван давхар буудал, Орбитын зам дагуу байрлах хоёр давхар саарал буудал, Баянхошууны Жанцангийн буудал дээр GMG хоёр давхар буудалд байрлууладаг байсан. Одоогоос хоёр хоногийн өмнө Жуков тауны хэддүгээр байрыг мэдэхгүй байна ....... .... нэг өрөө байр хөлсөлж байрлуулсан. Дээр дурдсан 14 хоногийн хугацаанд Н- бид хоёрыг, үүнээс бусад хугацаанд С-, З- нарын хамт А- ах харгалзан дээрх буудал, байранд байлгаж байсан. Бид нарыг А- ахаар зугтчих вий гээд харгалзуулан үлдээдэг. Буудал байрны үүдийг түгждэг байсан. Эхэндээ А-г, А- нар харгалзаж биеийг үнэлүүлэхээр худалдсан хүмүүсийг машинтай дагаад гарч ирэхээр нь хүлээж авдаг байсан. Бид  нарыг цагдаад баригдах, биеэ дааж явж байгаад даруулвал тэрнээсээ эс юм зодуулж нүдүүлнэ шүү гэж айлгадаг байсан. Харгалзах хүнгүйгээр ганцааранг нь явуулдаггүй байсан. ... Google-р мессеж зар гэж хайлт хийгээд санхүү авна, 19 настай цэвэрхэн өндөр охин байна утасны дугаар зэргийг мессеж оруулдаг. Энэ дугаар луу холбогдсон хүмүүсийг энд тэнд газар зааж байгаад А- шалгаж үздэг. Цагдаа сэжигтэй хүн биш байвал хоёр охиныг хамт явуулж ярилцаж тохируулаад нэгээр нь тооцоог нь хийлгээд нэгийг нь худалдсан хүнтэй хамт явуулж буудалд оруулдаг. Уулзсан газрынх нь ойролцоо ямар ч хамаагүй буудалд оруулаад гарч ирэхээр нь тосч авдаг. А-, А- ах нар цагаан өнгийн Prius маркийн __ дугаартай үсгийг нь мэдэхгүй байна. А- ах хар өнгийн Alphard маркийн ___ дугаартай үсгийг нь мэдэхгүй машинтай явдаг. ... А-, Ч- нар янхан, гичий, нохойгоор дуудаж байгаад татаж чангаадаг, бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй байхад хүчээр хийсэн. Ч- ах буудалд авчруулж хүчээр тамхи татуулж, архи уулгаж согтоогоод хүчээр бэлгийн харьцаанд орсон байсныг дараа нь сэрэхдээ мэдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 178-182 дугаар хуудас/,

“2018 оны 09 дүгээр сарын 10-наас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл А-, А-, А-, Ө- нарын мэдэлд биеэ үнэлсэн. Эхний өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ч-, А- хоёр, дараагийн өдрүүдэд А-, А- хоёр намайг дагуулж гардаг байсан. ... эхний 4 өдөр биеэ үнэлсэн мөнгийг А- ах аваад А- ахад өгсөн. Дараагийн биеэ үнэлсэн мөнгийг А- ах авсан. Саарал өнгийн Sonota маркийн, цагаан өнгийн Prius маркийн машины эргэн төлөлтийг өгөх ёстой гээд надад мөнгө өгдөггүй байсан. ... нэг удаа 100.000 төгрөг авмаар байна гэхэд өгөөгүй. Би тэдний хэлсэн үгээр байдаг байсан. Би биеэ үнэлээд олсон мөнгөөрөө нийтийн байр ч болтугай түрээслэе гэж бодож байсан. Гэтэл тэд нар надад мөнгө өгөхгүй байсан учраас очих газаргүй болж тэд нарын хэлснийг дагаж, биеэ үнэлэхээс өөр аргагүй байдалд байсан.  А- ахтай анх танилцахдаа насаа хэлсэн. 12 дугаар ангид сурдаг гэдгийг мэддэг байсан. Сургуулийн гадаа ирж уулздаг байсан. ... С-, З-, Н- нарын биеийг нь үнэлүүлдэг байсан. ...Н- ирээд удаагүй. 4-5 хоног болсон. Ирэхдээ нэрээ М- гэж хэлж байсан. С-ийг С- З-ыг З-, Н-, Х-, намайг А- гэдэг байсан. ... А- клиент ирсэн үед түрүүлж буугаад харчихаад ирдэг. Цагдаа мөн үү биш үү, эсвэл дараа мөн үү, биш үү гэдгийг хардаг гэсэн үг. Эргэж ирээд зүгээр клиент байна гэвэл охидуудаа буулгаж клиент рүү явуулдаг. А- нь машин барьж явдаг, Ө- нь намайг 1 сар гаран хугацаанд биеийг үнэлүүлэхэд 3-4 удаа А- ахтай хамт гарч ирсэн. Гарч ирсэн үедээ клиент харж өгдөг. А- нь хааяа машин барьж явдаг, эсвэл урд суугаад явж байдаг. А- ах машин барьж явдаг, мөнгийг нь авдаг. А- ахыг гарч ирээгүй үед мөнгийг нь А- авдаг. А-ыг А-, А-г А- гэж дууддаг. ... Ерөнхийдөө бүгдээрээ А- ахын үгээр хийдэг.  ... Хамгийн сүүлд буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед А-, Ө-, А-, И- гэдэг ах нар С-, З-, Н- бид нарыг 2 машинтай аваад Саппоро орж, цагийн 100.000 төгрөгөөр намайг нэг хүнд өгсөн. ... буудлаас гарч ирэхэд А- ах тосож аваад 3 дугаар хорооллын Фарадоксийн автобусны буудал дээр ирсэн. Энд 23 цагийн үед дахиад 1 цагийн 100.000 төгрөгөөр хүнд өгсөн. Авсан хүн намайг Бичилийн буудалд дагуулж орсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 183-188 дугаар хуудас/,

“А-, Ө- ах хоёр 2018 оны 05 дугаар сарын дундуур буюу 14, 15-ны үед намайг хичээл тарсны дараа сургууль дээрээс ирж цагаан өнгийн Prius маркийн машинтай аваад Дарь-Эхийн замаар хойшоогоо Сэлбэ голын баруун талд намайг аваачсан. Тэгээд Ө- ахыг А- ах өөр тийшээ явуулсан. Хоёулахнаа үлдсний дараа намайг А- ах машин дотор надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. ... А- ах эхнэрийнхээ хамт амьдарч байхдаа надад хайртай, чи биеэ үнэлэхгүй, зүгээр хамт явж бай гэж хэлж байсан. Тэгсэн мөртлөө маргааш нь хамт гарахдаа хүнд өгөөд явуулдаг байсан. Дараа нь эхнэртэйгээ муудалцсан гээд Жуковын байранд охиныхоо хамт ирж З-,С- бид нарын хамт амьдарч байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 190-192 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Г.З-ын “Аавтайгаа хамт байхдаа хойд ээжтэйгээ огт таардаггүй байсан юм. ... Би А-, Ө- нартай танилцахаас өмнө биеэ үнэлж байгаагүй. Намайг ажил дээрээ байж байхад тэр 2 манайд үйлчлүүлж байгаад танилцсан.  ... А- ..... гэсэн Sonota 7 маркийн машинтай явдаг байсан. ...нэг их хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. Ойролцоогоор 20-25 хүнтэй бэлгийн харьцаанд орсон байх. Нэг удаа бэлгийн харьцаанд ороход 100.000 төгрөг, хоногоор 200.000 төгрөгөөр бэлгийн харьцаанд ордог байсан. ... Сансарын колонкийн хойд талд байрладаг Моника, бичилд байдаг ХААН банкны экспресстэй буудлуудаар ордог байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 214-218 дугаар хуудас/,

  “Заримдаа хичээлдээ яваад заримдаа хичээлдээ очдоггүй байсан. ... Шөнө нь нойргүй явдаг байсан болохоор өдөртөө хичээлд явж чаддагүй байсан. Хичээлдээ явсан үедээ хичээл дээр очоод нойр хүрээд унтчих гээд байдаг байсан. ... Миний биеэ үнэлсэн мөнгийг эхэндээ А- авдаг байсан. Сүүлдээ А- авдаг болсон. Ер нь бол надад биеэ үнэлсэн мөнгөнөөс цөөхөн ганц нэг удаа 50 хувийг А- өгсөн. 1 шөнөдөө дундажаар 250.000 төгрөг биеэ үнэлээд олж өгдөг байсан. Би 1 сар биеэ үнэлээд дунджаар 3.000.000- 4.000.000 төгрөг олж өгсөн. Хоол унд хэрэгтэй байна, найзтай нөхөдтэйгээ уулзах мөнгө хэрэгтэй байна, хувцас хунар хэрэгтэй байна, мөнгө авъя гэхээр хэрэглээнд тохируулаад өгдөг байсан. Надад өгсөн мөнгийг бодож үзвэл нийт 600.000-700.000 төгрөг өгсөн байх. ... Эхэндээ тэд нар миний насыг мэдэхгүй байсан. Харин сүүлд Жуковын байранд хамт амьдарч байхдаа би өөрийгөө 12 дугаар ангид сурдаг гэдгээ хэлсэн. ... А- нь машин барьдаг, Ө- нь ирсэн хүнийг түрүүлж очиж хардаг. А-, А- 2 болохоор машинд суугаад явдаг. Мөнгийг нь А-, А- 2 авдаг байсан. Ө- нь байнга хамт гардаггүй. А- ах гараад өгчих гэсэн үед нь гардаг байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 220-222 дугаар хуудас хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Э.С-ийн “Б- буюу Б- бид 2 Шавь цогцолбор сургуульд хамт сурдаг байсан. ... Н-буюу Э-тай 2018 оны 03 дугаар сард буудалд танилцаж байсан. ... бид 3 байр түрээслэн амьдрах болсон. ... миний .......... дугаарын утаснаас Б- 3 охин байна, санхүү авна гэсэн зар тавихад ямар дугаараас холбогдсныг санахгүй байна нэг ах залгаад хаана байгаа бэ хэдүүлээ байна яваад очье гараад ирээрэй гэж ярьсан. Тэгээд удалгүй ирчихлээ гээд залгахаар нь бид 3 гараад очиход хар өнгийн Prius маркийн машинтай 3 залуу бууж ирээд утсаар ярьсан охидууд мөн үү гээд машиндаа суулгасан. ... Тэр хүмүүс одоо энэ А-, Х-, Ө- нар байсан ба пизда нар минь хэн дээр явдгийн, маягаад байвал үсийг чинь хусна шүү, ална шүү гэж бид нараар яриулаад энэ бичлэгийг чинь facebook-т тавина, та нарыг од болгоно, та нар бид нарын доор явахуу, хамгаалалттай явбал ингэж дарамтлуулахгүй гэж айлгаж дарамталж ярьсан. Тэгээд бид 3 айсандаа зөвшөөрөөд хамт явахад дагуулаад хойшоогоо гэр хороололд нэг жижигхэн буудалд авч орсон. ... Тэгээд тэр өдрөөс хойш А-, Ө- нар Н-, Б- бид гурвыг мессеж чатаар санхүү авна гэсэн зар тавиулж биеийг үнэлүүлдэг болсон. ... А- намайг явуулахгүй хажуудаа байгаад Б-, Н-хоёрын биеийг үнэүүлдэг байсан. ... Би тэд нартай 2018 оны 03 С-с 2018 оны 05 сар хүртэл хамт явсан ба тэр үед би А-аас жирэмсэн болоод 2 сар болж байсан. ... Б-, Н-2 тэр хэдтэй үлдэж 2018 оны 07 сар хүртэл биеэ үнэлсэн байсан. А-, Ө-, А-, А- нар бид нарыг насанд хүрээгүй хүүхдүүд гэдгийг мэддэг байсан. Бид нар бүр анх 2018 оны 03 дугаар сард даруулахдаа л насанд хүрээгүй гэж бүгд насаа хэлсэн. ... Өдөрт 500.000-1.200.000 төгрөг олдог. Энэ мөнгөө юунд зарцуулдгийг мэдэхгүй, өөрсдийн машин тэргэндээ юм авч тавиад байдаг. Бид нарт л мөнгө өгдөггүй. ... Тэр хэд анх таарсан өдрөө зодож байсан. Мөн намайг А-ын гэрээс явсан өдөр А- алгадаж зодсон. Мөн Э-ыг нэг удаа хутга гаргаж айлгаж байгаад зодож байсан. Ө-, А- нар охидуудыг зодож байгаагүй. ... Өчигдөр хамт ирсэн И- гэх залуу бол уг нь ямар ч хамаагүй байгаа юм. А-ыг машинаараа яваад өг гэхэд нь мэдэлгүй явж байгаад энд ирсэн “ гэсэн мэдүүлэг /хэргийн 238-240 дугаар хуудас/,

“Э-ыг Н-, Б-г Б-, намайг С- гэж дууддаг. ... Э-, Б- нарын биеэ үнэлсэн мөнгийг А- ах авдаг байсан. ... Би 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тестээр шалгахад жирэмсэн болсон байсан. ... 3 дугаар сарын дундуур буюу энэ хүмүүстэй уулзсан өдрөөс эхлэн А- нь надтай бэлгийн харьцаанд орох болсон. ... Би А-тай унтахыг хүсээгүй байхад надтай анх бэлгийн харьцаанд орсон. Жирэмсэн болсноос хойш надтай ганц хоёр удаа бэлгийн харьцаанд орсон ба тэр үед би хүлээн зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон. ... Жирэмсэн болсон гэдгийг Б-, Э-, А- нар мэдэж байсан. Эмнэлэгт үзүүлж байгаагүй ба би гэртээ ирсний дараа зулбасан. ... 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цагдаад баригдахаас 1 сарын өмнө А-тай уулзсан юм. Уулзсанаас хойш би биеэ үнэлэх болсон. ... Би биеэ үнэлээд өдөрт багадаа 100.000 төгрөг, дундажаар 250.000 төгрөг олж өгдөг байсан. Би биеэ үнэлсэн бүх мөнгийг А- авдаг байсан. Энэ хугацаанд би А-т 2.000.000-3.000.000 төгрөг олж өгсөн. А- нь 21 дүгээр хороололд шинэ байранд орж байгаа, тэр байрны засвар, байрны тавилга, машины эргэн төлөлтөнд мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надад мөнгө өгдөггүй байсан. ... А- нь энэ хэргийн гол хүн. Хамгийн сүүлийн өдөр И- гэх залуу ирээд юу ч мэдэхгүй хамт явж байгаад цагдаад баригдсан. Бас А-г А- нь муу бацаан гээд өөрийн дураар байлгадаг. Машин тэргээ бариулаад ийшээ, тийшээ яваад ир гээд явуулаад байдаг. А- нь А-аас айгаад хэлсэн үгээр нь байдаг. А- нь тоглоомоор ч тэр, шоглоомоор ч тэр байнга л А-г хөл гар луу нь цохиж аваад байдаг. Ихэнхдээ Ө- ах эхэлж машинаас буугаад ирсэн хүмүүсийг хардаг. А- нь машин барьдаг. ... А- нь Ө- ахыг дарамтлаад байдаггүй. Хамт яваад байдаг. А-гээр машинаа бариулаад захираад яваад байдаг. ... А- нь Х-ын машиныг хааяа л ашигладаг байсан. Х- нь охидуудын биеэ үнэлсэн мөнгийг авахад оролцдоггүй байсан. ... А- ах мөнгийг нь авдаг. бусаддаа бензины мөнгө, ундааны мөнгө, тамхины мөнгө өгдөг. ... хамгийн сүүлд буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой А-, Ө-, А-, И- нар Э-, З-, Н- бид нарын хамт 23 цагийн үед Саппоро орж, цагаар болон хоногоор нэг нэг удаа өгсөн.  Мөн энэ өдөр Э-ыг Фарадоксийн автобусны буудал дээр очиж хүнд өгсөн. Дараа нь буюу хамгийн сүүлд З-, Н- хоёрыг Модны хоёрын автобусны буудал дээрээс цагаар биеийг нь үнэлүүлэхээр хүнд өгч явуулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 243-246 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Х.Б-“С- бид 2 Э- гэх охинтой танилцаж энэ охин бас бид хоёртой хамт нийтийн байранд байсан. ... Энэ өдөр 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байсан. Буудалд гурвуулаа бэлэн гоймон идчихээд байж байтал С- хүнтэй уулзчихаад ирье гээд 21 цагийн үед гараад 10 минутын дараа А-, Х-, Ө- гэх 3 хүнтэй хамт орж ирсэн. Энэ хүмүүсийг урьд би харж байгаагүй. Тэр хүмүүс хувцсаа өмс гаръя гэж хэлээд Э- бид хоёрыг чирж гаргаад хар өнгийн Prius 30 маркийн машинд суулгаж авч явсан. Замд явж байхдаа Х- нь утсаараа бичлэг хийгээд та нар хэдэн төгрөгөөр явдаг юм бэ, танай найз дөнгөж сая надтай ярьсан, та нар өдөрт хэдэн хүнтэй хэдэн төгрөгөөр явдаг юм бэ гээд байсан. Бид нарыг Дарь-Эхийн гудамжинд хашаА-уд дунд очиж зогсоход нэг эрэгтэй хүн ирж хаалга онгойлгоод бид гурвыг машинаас буулгасан. Энэ хүнийг А- гэдэг юм билээ. Гудамжинд С-, Э- бид гурвын гадуур хувцсыг тайлуулаад биед утас байгаа эсэхийг шалгаж үзсэн. Бас бичлэг хийгээд байсан. Тэндээс буцааж машинд суулгаж, А- нь араас өөрийнхөө машинтай дагаж явсан. Машинтай явж байхдаа А- нь та нар өнөө шөнө биеэ үнэлж мөнгө олж өг, тэгэхгүй та нарыг цагдаагийн газарт аваачиж өгнө, цагдаа дээр очвол та нарыг биеэ үнэлэгч гэж эцэг эхэд чинь мэдэгдэнэ, бас дараа нь ажилд орох болвол биеэ үнэлэгч гээд авахгүй гэх мэт зүйл яриад байхаар нь айгаад бид гурав биеэ үнэлж мөнгө олж өгөөд өглөө явъя гэж зөвшөөрсөн. Тэд нар амралтын газар хайж явсан боловч олдоогүй. Тэгэж явсаар байгаад 3 дугаар хороололд Тумбаашийн тэр хавьд Ovootel нэртэй буудалд 2 өрөө аваад бид гурвыг нэг өрөөнд оруулж, гаднаас нь цоожлоод А-, Х-, Ө-, А- 4 өөр өрөөнд орсон. 40-өөд минутын дараа тэд нар шилтэй архи барьчихсан халамцуу өрөөнд орж ирээд бид гурвыг архиар шахаж хүчээр нэг нэг хундага архи уулгачихаад гаднаас цоожилсон. Маргааш нь 07 цагийн үед бид гурвыг босгоод машиндаа суулгаж сансарын колонк дээр ирж .......... руу С-ийн утаснаас А- оюутан байна, санхүү авна гэсэн зар оруулсан. ... Колонк дээр ирсэн байхад А-ын машинд түүний доор биеэ үнэлдэг гэх 2 эмэгтэй суусан байсан. Зар оруулснаас хойш удалгүй колонк дээр шорон Э- гэх хүн ирж машинд суусан. Шорон Э- нь миний зүүн гарын тохой руу хутганы үзүүрээр хатгаж, Э- цээж рүү хутганы ишээр 3 удаа цохиод, С-ийг үсдэхэд А- болиулсан. Миний тохойны сорви одоо байгаа. Шорон Э- машинаас бууж явсны дараа 100 айлын автобусны буудал дээр очиж дахин зар оруулаад тэнд зарын дагуу ирсэн хүмүүст Э- бид хоёрыг буудал руу оруулж хүнтэй унтуулсан. Эхний өдөр Э- бид 2 нийлээд 900.000 орчим төгрөг хийж өгсөн. Өглөө 06 цагийн үед 3 дугаар хорооллын нөгөө буудалдаа очоод Э- бид хоёрыг нэг өрөөнд оруулж цоожилсон. С- А- 2 нэг өрөөнд орсон, нөгөө хэд хаана орсныг мэдэхгүй. Орой 17 цагийн үед дахиад Э- бид хоёрыг биеэ үнэлж мөнгө олж өг гэхээр нь бид 2 чадахгүй гэхэд та нарын бичлэгийг facebook-т тавина, биеэ үнэлэгч гэж нийтэд зарлана гэж айлгасан. Үүнээс хойш 2018 оны 06 дугаар сарын дундуур хүртэл Э- бид хоёрыг зарын дагуу гадуур машинтай дагуулж явж биеийг үнэлүүлсэн. ... Э- бид 2 нийлээд нэг өдөрт багадаа 600.000 төгрөг, ихдээ 1.400.000 төгрөг хийж өгч байсан. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Э- намайг сансарын тунел дээр хүрээд ир гээд дуудаад байхаар нь очсон чинь хар Ч- гэх хүнтэй хамт байсан. Тэр хүн А-ын найз гэсэн. Тэгээд энэ хүн Э- бид хоёрыг Сансарын КТМС-ийн Буудай буудалд байрлуулж 4 хоног биеийг үнэлүүлсэн. 5 дахь хоног дээр буудалд хар Ч-гийн найз ирээд тэд архидаж байгаад зодолдоод цагдаа ирж авч явсан, энэ хойгуур бид хоёр буудлаас явсан. ... Эхлээд 3-р хорооллын Ovootel нэртэй буудалд 3-4 хоног, дараа нь 3-р хорооллын эцэст нийтийн байранд 1 сар, дараа нь Жуковт А-ын гэрт 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл байсан. ... 3 дугаар хорооллын буудал, нийтийн байр, А-ын гэрт өдөртөө гаднаас нь цоожилдог, оройд нь дагуулж гараад дуудлагаар хүнд өгч унтуулдаг байсан. ... С-ийг хүмүүстэй унтуулдаггүй байсан. Бид гурвыг хамт цоожилдог байсан. ... С- А-ын хүүхдийг тээж байсан. Биеэ үнэлдэггүй байсан. ... Сансарын КТМС-ийн автобусны буудал дээр, Сансарын колонк дээр, Сансарын тунель, 100 айлын замын хойд талын автобусны буудал, Баянбүрдийн урд талын автобусны буудал, Модны хоёрын хойшоо өгсдөг зам дагуу, буудлын үүдэнд, 3 дугаар хорооллын эцсийн авто угаалгын үүдэнд, Гандангийн замын урд талын автобусны буудал, Натур төвийн үүдэнд, Халдвартын эмнэлгийн баруун талын автобусны буудал дээр машинтай очиж зогсдог, утсаар хүмүүс яриад ирдэг, ирсэн хүмүүсийг эхлээд Ө- нь машинаас бууж хажуугаар нь явж хардаг. Учир нь цагдаа байж магадгүй гэж тэд сэрэмжилдэг. Тэгээд дараа нь Э- бид хоёрыг машинаас буулгаад ирсэн хүний машин руу оруулдаг. Бид хоёрыг хараад таалагдвал авч яваад буудалд ордог. ... Цагийн 100.000 төгрөг, хоногийн 250.000 төгрөгөөр хүнтэй унтуулдаг. Биеэ үнэлсэн мөнгийг А- авдаг. ... Хувцас  хунар ахуйн хэрэглээний зүйлийг 7 хоногт нэг удаа өгдөг байсан 100.000 төгрөгөөр авдаг байсан. Өдөрт нэг удаа байрлаж байгаа газартаа өөрсдөө хоол хийж иддэг байсан. Хоолны материалыг бид өөрсдөө авдаг байсан. ... Биеэ үнэлэхгүй, гарахгүй гэхээр А- намайг үсдэж хана мөргүүлж, мөн алгаддаг байсан. Зөндөө олон удаа ингэж зодож байсан болохоор хэдэн удаа гэдгийг тоолж хэлэх боломжгүй байна. ... Мөн А-, Ө-, А- нар надад бэлгийн дарамт үзүүлж хүчинддэг байсан. ... Нийлж хүчиндэж байгаагүй. А- нэг удаа, Ө- нэг удаа, А- 3 удаа намайг хүчиндсэн. ... А-ын саарал өнгийн Sonota 7 маркийн 74-25 дугаартай машин, 67-71 дугаартай хар өнгийн Alphard маркийн машин, Х-ын хар өнгийн Prius 30 маркийн .... дугаартай машин, А-ын саарал өнгийн Prius маркийн ...... унэ дугаартай машинаар Э- бид хоёрыг авч гардаг байсан. ... А- нь шоронд ял эдэлж байсан хар Ч- гэж ярьдаг байсан. Энэ хүн Э- бид хоёрыг ганц өдөр яваад өгчих гээд гуйгаад байхаар нь үгийг нь дагаж бид 2 биеэ үнэлсэн. Маргааш нь бид хоёрыг буудлаас явуулахгүй байсан. ... 4 хоног миний биеийг үнэлүүлээд мөнгө өгөөгүй. ... Жирэмсэн болоогүй, бэлгэвч хэрэглэдэг байсан. ... А- нар нь хэрвээ цагдаад баригдвал өөрсдөө амь амиа аваад гараарай гэж хэлдэг болохоор тэдний хэлснээр цагдаад хэлдэг байсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 7-13 дугаар хуудас/,

“Ө- нь 2018 оны 03 дугаар сард 3 дугаар хорооллын “Liberty” буудалд хүчиндсэн. Энэ үед хажууд Э- байсан. А- нь 2018 оны 04 дүгээр сард 3 дугаар хорооллын түрээсийн нийтийн байранд хамт амьдарч байхдаа намайг хүнтэй уулзуулна гэж худлаа хэлж дагуулж гараад ганцааранг гэмтлийн баруун талд засмал замын зүүн талд буюу гэмтлийн эмнэлэг талдаа нэрийг нь мэдэхгүй 2 давхар буудалд оруулж хүчиндсэн.  ... 2018 оны 09 дүгээр сарын дундуур би найз нарынхаа хамт 100 айлын 32-ийн тойрогоос хойшоогоо айлд төрсөн өдөр тэмдэглэж байтал А-ын найз А- гэх залуу, С-, З- гурав машинтай хүрч ирсэн. Тэгээд намайг аваад 3-р хорооллын Ovootel буудалд очиход А-, А-, Ч- нарт хамт байсан. А-, Ч-, С-, З-, А- нар 1 давхрын караокед орсон хойгуур А- нь намайг хүчиндсэн. ... Зочид буудлууд ер нь бүртгэдэггүй байсан. Охидуудыг авч орж байгаа клиентүүд өөрсдөө мөнгөө төлөөд дагуулаад орчихдог байсан. ... Би Ч-т 600,000-700,000 төгрөг А-, А- нарт нийт хэчнээн төгрөг биеэ үнэлж өгснийг одоо шууд тооцоод хэлэх боломжгүй байна, яагаад гэвэл Э- бид 2 өдөрт доод тал нь 500,000 төгрөг, дээд тал нь 900,000 төгрөг олж өгдөг байсан. А- ихэнхдээ мөнгийг нь бүгдийг нь авдаг. А- гараагүй үед А- гарч мөнгийг нь авдаг. А-, А- 2 хамт гарвал А-таа бензины мөнгө гэж 50,000-100,000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь А- өөрөө авдаг. А- нь ганцаараа гарсан үедээ Э- бид 2-т 20,000 төгрөг өгдөг. А- нь мөнгө өгдөггүй байсан.  ... Би А-, Ч- нарт зодуулж байсан учраас гомдолтой байна. А-т ч гэсэн гомдолтой.  Энэ хүмүүст биеэ үнэлж олж өгсөн мөнгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн  2 дугаар хавтас 16-20 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч Х.Э-ы “... үл таних 3 залуу өөрсдийгөө танилцуулаагүй, машиндаа суулгаж, Дарь-Эхийн шинэ эцсийн буудлаас ертөнцийн зүгээр тийш гудамж руу орж зогсоод одоо таньдаг болсон А- нь гар утсаараа бичлэг хийхдээ та нар муу сайн гичийнүүд хэдэн төгргөөр биеэ үнэлдэг юм бэ гэхэд хажуунаас нь дараа нь нэрийг нь мэдсэн Х- гэх залуу нь та нар даруулж байгаагаа мэдэж байна уу, даруулна гэж ямар байдгийг мэдрүүлнэ гэж хэлсэн. Тэгтэл удалгүй цагаан өнгийн Prius 20 маркийн машинтай дараа нь нэрийг нь мэддэг болсон А- гэх залуу машинтайгаа ирээд С-, Б- бид гурвын толгой руу гараараа нэг нэг удаа цохиод А-, А- нар та нарын бичлэгийг Нийслэлийн цагдаагийн газарт өгнө, бичлэгийг чинь зугаатай залуус группт тавина, хэрвээ цагдаа руу очихгүй, facebook-т бичлэгээ тавиулахгүй гэвэл бид нарт мөнгө олж өг гэхээр нь Б- бид 2 юм дуугарахгүй сууж байтал С- тэгье тэгье гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 35-38 дугаар хуудас/,

“Би 2018 оны хавар А-, А- нарын мэдэлд биеэ үнэлж байх үед миний бие өвдөөд нүд харанхуйлаад уначих гээд байсан. Орноосоо босож чадахгүй, толгой эргээд юм идэж чадахгүй болсон чинь А- намайг яв гээд явуулсан. Үүнээс хойш А-, А- нар намайг facebook-ийн месенжэрээр чатлаад хурдан ир гээд дууддаг байсан. Би очоогүй. Гэтэл нэг өдөр намайг гэрээсээ гарах үед А- байрны үүднээс /Хангай хотхонд/ барьж аваад Ч-т аваачиж өгсөн. ... Б-тай Сансарын тунел дээр дуудаж уулзах үед Ч- нь машин дотор сууж байсан ба Ч-тай хамт түүний эрэгтэй эмэгтэй 2 найз, мөн Х- гэх охин байсан. Бид нар бүгдээрээ хамт Сансарын Яруу хоолны газрын үүдээр ороод хажуу талд байдаг хоолны газарт хоол идсэн. Тэндээсээ Ч- нь Б- бид хоёрыг Сансарын Тэргэл буудалд аваачиж дуудлагаар биеийг үнэлүүлсэн. ... А-, А-, Ч- нар нь охидыг зараад мөнгийг нь авдаг. ... Цагийн 100.000 төгрөг, хоногийн 200.000 төгрөгөөр үнэлүүлдэг байсан. ... Мөнгийг нь А- авдаг байсан. А-ыг гараагүй үед А- нь мөнгийг авдаг байсан. Мөнгөө хувааж авч байгааг харж байгаагүй. Ч- нь сүүлд ганцаараа миний биеийг үнэлүүлж байхдаа мөнгийг нь авдаг байсан. А- нь намайг 5 удаа гэр рүү оруулж байсан. Энэ үед гадаа хүлээж байгаад гарч ирэхээр аваад явдаг байсан. Гэрт оруулахдаа ороод хэлэх үг зааж өгөөд оруулдаг. Ингэж 5 удаа гэрт оруулах бүртээ 100.000 төгрөг гэрийнхэндээ өгөөрэй гээд өгсөн. Өгсөн мөнгийг нь гэрийнхэндээ өгөөд гарч ирдэг байсан. Үүнээс өөрөөр мөнгө авч байгаагүй. ... Б- бид 2 нийлээд өдөрт дээд тал нь 1.000.000 төгрөг, доод тал нь 500.000 төгрөг олж өгдөг байсан. ... Гэрийнхэндээ хөдөө ажил хийж байгаа гэж хэлээрэй гэдэг байсан. А- нараас айгаад гэрийнхэндээ үнэнээ хэлж байгаагүй. Яагаад гэвэл тэд нар манай гэрийг мэддэг байсан. Ар гэртээ үнэнээ хэлвэл бас зугатвал гэр бүлээр чинь ална,  чамайг ална, шоронд орсон ч бидний ард хүн үлдэнэ гэж айлгадаг байсан. ... 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр аавын төрсөн өдөр болдог юм, энэ өдөр би Б-, С- хоёрын хамт байсан. Энэ өдрийн орой буюу 24-ний өдөр шилжих шөнө бид 3 Бөхийн өргөөний хажууд буудалд байхад С- гарчихаад ирье гэж хэлж гараад эргэж орж ирэхдээ А-, Ө-, Х- гэх хүмүүсийг дагуулж орж ирсэн. Ирсэн хүмүүс янхан гичийгээр дуудаад гаргаж машинд суулгасан. Үүнээс хойш 2018 оны 06 дугаар сарын 10-ны үе хүртэл  /миний бие өвдөж хэвтэх хүртэл/ хугацаанд Б- бид хоёрын биеийг үнэлүүлсэн. Б- миний дараа явсан байсан. Энэ хугацаанд 3 дугаар хороололд нийтийн байранд нэг сар орчим А-, Ө-, С-, Б- бид нар, дараа нь Жуковын 17 дугаар байрны А байрны ......... байранд А-, Ө-, А-ын эхнэр О-, Б- нарын хамт амьдарсан. Дараа нь 2018 оны 07 дугаар сард наадмын дараа 18-ны өдөр А- намайг Хангай хотхоны байрны гаднаас барьж аваад Дарь-Эхийн нийтийн байранд амьдарч байсан Ч-т аваачиж өгсөн. Энэ үед Ч- нь намайг 5 хоног миний биеийг үнэлүүлсэн. 6 дахь хоног дээр нь би Ч-ыг унтаж байхад гэрээс нь зугатсан. 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хороололд ганцаараа явж байгаад Ч-т баригдаад маргааш нь буюу 12-ны өдөр Б-г Сансарын тунел дээр дуудсан юм. Ч- нь Б- бид хоёрыг 3 хоног Тэргэл буудалд байлгаж биеийг үнэлүүлээд 4 дэх хоног дээр нь Ч- найзтайгаа архи уугаад зодолдох үед Б- бид хоёр зугтсан. Энэ үед Б- бид 2 салж яваагүй хамт байсан, бид 2 дахиж 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна. Ч-т Дарь-Эхийн дунд буудлын тэндээс баригдаад 1 хоног Ч- биеэ үнэлж мөнгө олж өгөөд маргааш нь өглөө нь Ч-т бид 2 гэртээ хариад ирье, худлаа хэлэхгүй, найдвартай орой эргэж ирнэ гэж гуйж байгаад гарч яваад 2 тийшээ салж зугатсан. Тэгээд би Өргөөгийн хажуугийн авто угаалгын газарт ажилд орж ажилчдын байранд амьдарсан. Үүнээс хойш дахиж биеэ үнэлээгүй. ... А-, Ч- нар зоддог байсан. А- нь дарамталдаг байсан. Ө- нь Б- бид хоёрыг зодож, загнаж, айлгаж сүрдүүлж байгаагүй, мөрөөрөө тэд нарыг дагаад явдаг байсан. Х- гэх залуу цөөхөн хоног А-т машинаар үйлчилж байгаад явсан. Тэр зодож, гар хүрч байгаагүй. А-, Ч- нар гар хөлийн үзүүрт байнга л толгой тархи руу цохиж байдаг. Нэг удаа хорооллын нийтийн байранд байхад А- намайг зодоод чамайг хутгалаад алчихъя гээд хутга аваад дайрах үед Ө-, С- /хоч нэр нь С-/ 2 болиулж байсан. ... А- нь машины ял болчихлоо, маргааш гэхэд 500.000 төгрөг олж өг, ална тална, булшилна, та нарыг алчихсан байхад хэн ч хайж олохгүй, эцэг эх чинь алга боллоо гээд 7 хоног л уйлна биз гэж гэх мэтчилэн айлгаж дарамталдаг байсан. ... Би толгой тархи руугаа байнга зодуулсаар байгаад мартамхай болсон, хүний үгийг төвлөрч сайн сонсож чадахаа больсон. Заримдаа нэг юм руу гөлрөөд толгойд янз бүрийн юм бодогдож, өөр зүйлийг А-рч чадахаа больчихсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 40-45 дугаар хуудас/,

 

Хохирогч А.М-ын “... Ч- гэх том биетэй өндөр бадриун залуу “гичийнүүд минь утсаа гаргаад ир, та нар хэний доор явдаг юм, янхан минь, өнөөдөр хэд хөдөлсөн, чамд хэдэн төгрөг байна” гэж хэлэхээр нь Н- эгч бид хоёр бид 2 хүний доор явдаггүй, урьд нь мессеж зараар биеэ үнэлдэг байсан хэмээн хэлсэн. Гэтэл Ч- гар утаснуудаа гаргаад ир гэж хэлээд Н- эгч бид гар утаснуудыг аваад түрийвчнүүдийг гаргаж ирээд дотор нь байсан миний 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг авсан. ... Ч- ах одоо миний доор ажиллаж биеэ үнэл, би та нарыг мөнгө гэж л хардаг, чи биеэ үнэлээд олсон мөнгөнийхөө тавин хувийг ав гэж хэлсэн. ... Ч- буюу Ч- зүгээр сууж байснаа гэнэт сонсоод байсан чинь ямар олон юм ярьдаг янхА-уд бэ гэж уурлаж босож ирээд намайг толгойноос барьж хананд саваад, гараа атгаж байгаад миний уруулан тус газарт цохисон. ... Ч- эрхтнээ гаргаж ирээд намайг хөх гэж хэлсэн. ... Ч- намайг хойшоо харуулж зогсоож байгаад миний эрхтэн рүү өөрийнхөө эрхтэнг чихэж байгаад хийсэн. ... Ч- дараа нь гараад явсан ба би доогуураа цус алдсан. ... Н- эгч надад эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл авч ирж өгсөн. ... Ч- Н- эгчийг байрны хажуу талын өрөөнд оруулж, хүч хэрэглэж хурьцал үйлдсэн. ... Тэгээд байж байтал гаднаас А- гэдэг ах ирсэн, А- гэх залуу нь “өнөөдөр би амарлаа Х- чи өнөөдөр охидуудаа аваад явчих, болгоомжтой байгаарай, цагдаа байвал өөрсдөө аргалаад гарч ирнэ шүү гэж хэлсэн. ... бид нар 10 дугаар хорооллын Нийслэл гэдэг зочид буудал руу явсан. ... А- нь өөрөө хувцсаа тайлаад бэлгэвч хэрэглэхгүйгээр надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон. ... мессеж зар дээр санхүү авна, хоёр охин байна гэсэн зар байршуулсан. ... орос ах нь та хоёр 2-3  цаг байчих дунд чинь 100 доллар өгье гэж хэлээд О-бид хоёртой группен секс хийсэн. ... А-тай унтахыг хүсээгүй боловч А- хүслээрээ надтай бэлгийн харьцаанд орсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 153-158 дугаар хуудас/,

“Надтай хамт явсан С-г Н- гэж дууддаг юм. ... С- бид хоёрыг анх Саруул тэнгэр хотхоны байранд аваачсаны дараа Ч- гэгч нь зодсон. ... та нар биеэ үнэлэгч, янхан, та нар биеэ миний доор явж биеэ үнэлж өг гэж зодсон. ... Би I phone маркийн гар утас, 100.000 төгрөг байсныгаа гаргаж өгсөн. ... Х-, О-гэх охидуудын нэрийг мэдэхгүй, өөр бас 2 охин байсан ба эдгээр охидуудыг танихгүй. Энэ охидууд намайг зодоход оролцоогүй бас миний биеийг үнэлүүлэхэд оролцоогүй. Харин О-гэх охин нь надтай хамт гадаадын иргэнд нэг удаа биеэ үнэлсэн. ... Биеэ үнэлсэн мөнгийг хураалгахаар Х- хамт гаргасан. Х- нь мөнгийг аваад А- нартаа өгдөг. Түүнээс биш Х- өөрөө охидууд зардаг хүн биш. ... Би караокед сууж байхад нь цүнхнээсээ иргэний үнэмлэх, гэрийн түлхүүрээ нууцаар аваад гарч зугтаасан. Энэ үед куртка, гар цүнхээ үлдээсэн. Яагаад гэвэл баригдах айгаад 00 орчихоод ирье гэж хэлээд зугтсан. Би Ч-т зодуулсны улмаас биед хөнгөн гэмтэл учирсан. Мөн Ipone 6 маркийн гар утас, 100.000 төгрөг, куртка, гар цүнх буцааж авч чадаагүй алдсан. ... С- Ipone 6s маркийн гар утас, ОРРО маркийн гар утас, 60.000 төгрөгөө буцаан авч чадаагүй. ... Ч- нь С- бид хоёрыг зодож, айлгаж байх үедээ гар утсаараа бичлэг хийгээд та нар хэдийнээс хойш биеэ үнэлж байна, хэдэн төгрөгөөр биеэ үнэлдэг юм гэж асуугаад хийсэн бичлэгийг facebook дээр тавина гэж сүрдүүлж байсан. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хэргийн  4 дүгээр хавтас 201-203 дүгээр хуудас/,

 

..-.. УБЯ улсын дугаартай цагаан өнгийн Prius 30 маркийн автомашинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 38-44 дүгээр хуудас/,

 

..-.. УНЧ улсын дугаартай саарал өнгийн Hyundai Sonata маркийн автомашинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 48-52 дугаар хуудас/,

 

..-.. УБО улсын дугаартай хар өнгийн Toyota Alphard маркийн автомашинд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 69-71 дүгээр хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн “... Samsung galaxy J7 маркийн гар утасны кодыг яллагдагч Б.Ч-ын хэлж тэмдэглүүлсэн ...... дугаарыг хийж нээн үзлэгийн ажиллагааг эхлүүлэв. Үзлэгээр ... насанд хүрээгүй хохирогч Х.Б-2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 22:52 цаг хоёулаа авхуулсан. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 23:24 цагт ганцаараа авхуулсан. Мөн өдрийн 23:25 цагт хоёулаа авхуулсан зураг, мөн Ч-, Б.А-, Я.Ө-, И.А- нарын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23:43 цагт авхуулсан 2 зураг байсныг тэмдэглэн зургийг баримтжуулж үзлэгийг 10 цаг 00 минутанд дуусгав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хэргийн  1 дүгээр хавтас 136-140 дүгээр хуудас/,

 

Хохирогч Т.Н- нас тоолсон “... 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 нас 6 сар 20 хоног” гэсэн тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 169-170 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Э-ын нас тоолсон “2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 нас 10 сар 19 хоног” гэсэн тэмдэглэл, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 195-196 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Хохирогч Э.Э-аас А- нар нь мессеж зар өгчихөөд Сансарын колонк, КТМС-ийн автобусны буудал, Модны хоёрын Зүүн 4 зам руу чиглэлтэй явдаг автобусны буудал, бичил хорооллын зам дагуу Хаан экспресс банкны үүдэнд, Баянгол дүүрэгт очиж зогсоод залгаж ярьсан хүнд байгаа газраа зааж өгөөд ирэхээр нь өгч явуулдаг гэж яриад зогсдог байсан газруудаа зааж өгснийг гадна талаас нь гэрэл зурагаар баримтжуулж авав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 199-205 дугаар хуудас/,

 

Хохирогч Г. З-ын  нас тоолсон “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 16 нас 2 сар /А-тай танилцаж биеэ үнэлж эхэлсэн гэх/ гэсэн тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 224 дүгээр хуудас/,

 

Хохирогч Э. С-ийн нас тоолсон “... 2018 оны 09 дүгээр сар 16 нас 6 сар /биеийг үнэлүүлсэн гэх үед/ гэсэн тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 2-3 дугаар хуудас/,

 

Хохирогч Х. Б-гийн нас тоолсон “... 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 нас 8 сар 10 хоног /гэмт хэрэг үйлдэгдэх үеийн нас/ тэмдэглэл, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 23 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Хохирогч Х.Б-гаас А- нар анх баригдаж орсон Liberty hotel гэх газар болон мессеж зар өгчихөөд зогсдог газар Auto center-ын зогсоол болон түрээслэн амьдарч байсан байр, үйлчлүүлэгчээ авч ордог байсан гэх Ovootel hotel-ыг зааж өгснийг гадна талаас гэрэл зургаар баримтжуулж авав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 26-29 дүгээр хуудас/,

 

Хохирогч Х. Э-ы нас тоолсон “...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 14 нас 9 сар 18 хоногтой байна. /гэмт хэрэг үйлдэгдэх үед/ гэсэн тэмдэглэл,  төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 49 дүгээр хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Хохирогч Х.Э-аар ... Тэргэл буудалд хохирогч Х.Б-хамт 2018 оны 08 дугаар сарын 12-наас 15-ныг хүртэл 3 хоногийн хугацаанд байрлуулсан. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 53-55 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Б.А- нь насанд хүрээгүй хохирогч Э.Э-, насанд хүрээгүй хохирогч Х.Б- болон А.М- нарыг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд” орсон, насанд хүрээгүй хохирогч Э.С-ийг “согтуурсан байдлыг далимдуулж хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, хоёр түүнээс олон хүнийг хүчиндэж, урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдА-гаар  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох:

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Э-ын “... А-, Ч- нар “янхан, гичий, нохойгоор дуудаж байгаад татаж чангаадаг, бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй байхад хүчээр хийсэн. Ч- ах буудалд авчруулж хүчээр тамхи татуулж, архи уулгаж согтоогоод хүчээр бэлгийн харьцаанд орсон байсныг дараа нь сэрэхдээ мэдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 178-182 дугаар хуудас/,

... А- ахтай анх танилцахдаа насаа хэлсэн, 12 дугаар ангид сурдаг гэдгийг мэддэг байсан, сургуулийн гадаа ирж уулздаг байсан” /хэргийн 1 дүгээр хавтас 183-188 дугаар хуудас/

“А-, Ө- ах хоёр 2018 оны 05 дугаар сарын дундуур буюу 14, 15-ны үед намайг хичээл тарсны дараа сургууль дээрээс ирж цагаан өнгийн Prius маркийн машинтай аваад Дарь-Эхийн замаар хойшоогоо Сэлбэ голын баруун талд намайг аваачсан. Тэгээд Ө- ахыг А- ах өөр тийшээ явуулсан. Хоёулахнаа үлдсний дараа намайг А- ах машин дотор надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 190-192 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Э.С-ийн “... 3 дугаар сарын дундуур буюу энэ хүмүүстэй уулзсан өдрөөс эхлэн А- нь надтай бэлгийн харьцаанд орох болсон. ... Би А-тай унтахыг хүсээгүй байхад надтай анх бэлгийн харьцаанд орсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 243-246 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Х.Б-“ ... Мөн А-, Ө-, А- нар надад бэлгийн дарамт үзүүлж хүчинддэг байсан. ... Нийлж хүчиндэж байгаагүй. А- нэг удаа, Ө- нэг удаа, А- 3 удаа намайг хүчиндсэн“ гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 7-13 дугаар хуудас/,

“А- нь 2018 оны 04 дүгээр сард 3 дугаар хорооллын түрээсийн нийтийн байранд хамт амьдарч байхдаа намайг хүнтэй уулзуулна гэж худлаа хэлж дагуулж гараад ганцааранг гэмтлийн баруун талд засмал замын зүүн талд буюу гэмтлийн эмнэлэг талдаа нэрийг нь мэдэхгүй 2 давхар буудалд оруулж хүчиндсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн  2 дугаар хавтас 16-20 дугаар хуудас/,

 

Хохирогч А.М-ын “... Бид  нар баарнаас гараад үүрийн 4 цагийн үед Нийслэл гэх зочид буудалд орсон. ... А- надтай нэг буйдан дээр унтахаар хэвтсэн оронд орсоны дараа А- намайг хувцсаа тайл гэж чимээгүй хэлэхээр нь би зодуулна гэж айсан. Мөн би А-д энэ өрөөнд олон хүн байна би энэ өрөөнд хүнтэй унтаж чадахгүй гэхэд А- намайг усанд ор гэж хэлсэн. Би угаалгын өрөөнд ороод усанд орж байтал А- орж ирээд надтай бэлгийн харьцаанд орсон. Би А-тай унтахыг хүсээгүй боловч А- хүслээрээ надтай бэлгийн харьцаанд орсон. Хэрэв би А-г эсэргүүцэх юм бол зодуулна гэдгээ мэдэж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 153-158 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Э-ын нас тоолсон “2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 нас 10 сар 19 хоног” гэсэн тэмдэглэл, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 195-196 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.С-ийн нас тоолсон “... 2018 оны 09 дүгээр сар 16 нас 6 сар /биеийг үнэлүүлсэн гэх үед/ гэсэн тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 2-3 дугаар хуудас/,

 

Хохирогч Х. Б-гийн нас тоолсон “... 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 нас 8 сар 10 хоног /гэмт хэрэг үйлдэгдэх үеийн нас/ тэмдэглэл, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.А-ыг урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор “бусдад хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн шийдвэрийн хуулбар /хэргийн 7 дугаар хавтас, 55-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. Шүүгдэгч Б.А- нь Э.С-ийг 16 насанд хүрээгүй болохыг нь мэдсээр байж 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт түрээслэн амьдарч байсан байранд бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллаж байгаа боловч хохирогч Э.С-нь жирэмсэн болсон талаар хангалттай нотлох баримт байхгүй тул шүүгдэгч Б.А-ын энэ үйлдэл нь нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

4. Шүүгдэгч Б.А- нь хохирогч А.Н-2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, Samsung galaxy J7 маркийн гар утсыг дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч А.Н- “ ... 2018 оны 01 дүгээр 29-ний өдөр 20 цаг 40 минутын үед эмийн сан орохоор гарсан. ... Машин дотроос үл таних хоёр эрэгтэй бууж ирээд А- нь чи мөн биз дээ утсаар ярьсан эмэгтэй. Над дээр ирэх гэж ямар их  хүлээлгэдэг юм. Шууд хүрээд ирэхгүй яасан муу хар пизда чинь, ямар зэвүүн гичий вэ гээд намайг шууд гараа зангидаад миний нүүр биер үү цохиод, үсдэж чирээд машиндаа хүчээр суулгасан. Оруулангуутаа бие рүү гараа зангидаж байгаад цохиж зодож эхэлсэн. ... намайг хөлсөө гартал зодсон. Ч- гэх залуу нь машин бариад явж байсан ба харин А- нь эхлээд намайг нэгжээд, дараа нь бүх зүйлээ гаргаж ир гэсэн. Дараа нь намайг хувцсаа тайл, өмдөө шувтал гэсэн юм. Тэгээд намайг хувцсаа тайлж байхад цохиж зодож байсан. Миний биенээс миний Samsung J7 маркийн гар утаснаас өөр зүйл гарч ирээгүй. Тэгтэл А- миний утсыг булааж аваад утасны минь кодыг асуухад нь би мэдэхгүй мартчихсан байна гэсэн чинь хутга шиг зүйл гаргаж ирээд дүрчихэнэ шүү ямар зэвүүн пизда вэ ямар их хүнээр тоглодог юм. Дахиад зодуулмаар байгаа юм биз дээ гээд тэр гартаа барьсан зүйлээрээ намайг үргэлжлүүлэн зодсон юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 148-153 дугаар хуудас/,

 “... шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байгаа, ямар нэг хуучин гэмтэл байгаагүй. Надад тус гэмтлийг А- зодож учруулсан. Зүүн нүдний алим, зүүн доод зовхи, баруун шуу, зүүн бугалга, баруун, зүүн гуяа өвддөг, баруун шилбэнд цус хуралт гэмтлийг А- гараа зангидаж байгаад цохиж учруулсан, хутга гаргаж ирээд хутгална гээд бариулаар нь цохиод байсан. Утсаа гаргаад ир гэхэд нь би гаргаж өгөхгүй байхад цохиж зодоод байхаар нь гаргаж өгсөн. Утасны кодоо хэл гээд бас намайг зодоод байсан. Samsung J7 маркийн 2017 оны 08 сард лизингээр авсан үнийг нь яг хэлж мэдэхгүй байна. 800.000 төгрөг байсан шиг санаж байна. Хар өнгийн утас байсан. Дээрэмдүүлэхэд дотор нь .......... дугаар ашиглагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 153 дугаар хуудас/,

 

2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .... дугаартай:

1. А.Н- биед зүүн нүдний алим, зүүн доод зовхи, баруун шуу, зүүн бугалга, баруун, зүүн гуя өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 3 дугаар хавтас, 169 дүгээр хуудас/,

 

Дамно ХХК-ны Samsung Galaxy j7 маркийн хуучин хэрэглэж байсан гар утас 414 000 төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 3 дугаар хавтас 172-173 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

5. Шүүгдэгч Б.Ч-нь С.А-, Д.Г-, Э.С-, А.М- нарыг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд” орсон гэмт хэргийг “хоёр түүнээс олон хүнийг хүчиндэж, урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдА-гаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч Э.С-гийн “... Өөрийгөө Ч- гэх залуу “машинд суучих” гэж суулгаад. ... Тэгээд Цайз 16-ын шинээр баригдсан нэрийг нь санахгүй байна шинээр баригдсан 16 давхар улаан хүрэн байрны ямар орцыг нь санахгүй байна 9 давхарт нэг айлд орсон. Би тэр айлыг зааж өгч чадна. ... Тэгтэл бид хоёрыг номхон зогс гэснээ номхон зогсохоор нь суу гээд зодож цохиод газар унахад дээрээс дэвсэж зодсон. Босоод ирэхээр дахиж цохиж унаган улаан өнгийн эвхэгддэг хутга гаргаж ирээд зооно дүрнэ гэж айлган арьсан дээр гүйлгэж байсан. Тэгснээ Ч- М-ыг дуудаад 00-ын өрөө рүү аваад орсон. Тэгээд Б- түлхүүр хайж байгаад 00 өрөө онгойлгоод ортол М- нүцгэн ваннанд усанд орж байсан. Удалгүй арваад минутын дараа Ч- гарч ирсэний дараа М- намайг дуудахаар нь очиход яваад очиход бэлэг эрхтэнээс нь цус гарчихсан байсан. ... Тэр үед Ч- намайг дуудаж том өрөөнд оруулаад хувцсаа тайл гэж зандарч хувцсыг тайлуудаад намайг хүчиндсэн. Ч- бэлэг эрхтэндээ вазелин шахуулсан байсан болохоор орохгүй их өвдөж байсан. ... М-ыг А- гэж дууддаг, намайг Н- гэдэг ба С- С- гэж дууддаг” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 147-152 дугаар хуудас/,

 

Хохирогч С.А-ын “Би 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр найз Г-тай Сансарт уулзсан юм. ... Тэгээд бид хоёр буудлаас гараад дэлгүүр орчихоод гараад явж байтал 35 гаран насны .... гэсэн улсын дугаартай саарал өнгийн Prius 20 маркийн машинтай залуу хүрч ирээд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс явж байна та хоёроос асуух зүйл байна машинд суу гэж хэлээд машинд суулгаад цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүдэнд очиж зогсоод нэг эмэгтэйгийн зураг харуулаад уг эмэгтэй таних уу гэж асуухаар нь би танихгүй гэж хэлсэн. ... тэгээд 20 цагийн үед машинтайгаа хөдлөөд Нийслэлийн 3 дугаар сургуулийн ард байрлах Уянга буудал руу очоод нөгөө залуу намайг ганцааранг минь авч ........ тоот өрөөнд оруулаад уг залуу намайг хувцсаа тайл янхан бүх юмыг хийж сурсан байх ёстой гэж хэлээд хувцас тайлуулахаар нь би уйлаад сууж байтал намайг арагш нь түлхэж орны толгой руу мөргүүлээд миний бэлэг эрхтэн рүү уг залуу нь өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн ба нэг цаг орчим надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон. Тухайн үед уг залуугийн бэлэг эрхтэн нь маш том байсан учир миний бэлэг эрхтэн рүү орохгүй маш их өвдүүлж цус алдсан юм. ... Миний үснээс зулгаагаад орны толгой мөргүүлсэн. Мөн миний хувцсыг хүчээр өөрөө тайлсан. Тухайн үед би өрөөнд орилсон чинь дуугай бай гэж хэлээд ам дараад байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас  3-8 дугаар хуудас/,

“... Ресепшин эмэгтэй ....номер луу ор гэсэн. Тэгтэл Ч- намайг чирээд байхаар нь нөгөө эгчийн хажууд чи зүгээр бай яах гээд байгаа юм бэ гэхэд нилээн хүчтэй гарнаас татсаар байгаад орсон. ... Тэгээд би 00 өрөөнөөс гарахад Ч- хувцасаа тайлчихсан зогсож байсан ба намайг шууд ор луу түлхэж унагаахад би ор луу унахдаа орны толгой мод руу толгойныхоо баруун талаар цохигдож унасан. Тэр үед миний хувцасыг тайлаад бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед Ч- гэх хүний бэлэг эрхтэн маш том байсан учраас миний бэлэг эрхтэн рүү орохгүй байхаар нь одоо больё орохгүй байна ш дээ минийхээс цус гараад байна гэхэд Ч- нь зүгээр бай чи гээд улам илүү чихээд байсан. Миний санаж байгаагаар нэг цаг гаран болоход нилээн удаан бэлгийн харьцаанд орсон. Би уйлаад хөлөө тийчлээд байсан чинь Ч- нь сүүлдээ больсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас, 12-13 дугаар хуудас/,

 

Нийслэлийн 3 дугаар сургуулийн ард байрлах Уянга буудалд мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4 дүгээр хавтас, 14-19 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Г-ын “ ...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонор зочид буудалд хүргүүлсэн намайг дотогш авч орсон. 3 давхрын мухарын өрөөнд ороод өөрийнхөө утсан дээр хийсэн миний бичлэгийг үзүүлсэн бас өөр охидын бичлэгийг үзүүлээд байсан. Тэгээд намайг айлган сүрдүүлж хувцсыг маань тайлуулаад хүчээр бэлгийн харьцаанд орсон. ... Би хэсэг унтчихсан байсан. Сэртэл 10 цаг болж байсан Ч- гэгч миний шулуун гэдсээр бэлгийн ажил хийх гээд байсан. ... Миний шулуун гэдсээр хүчээр бэлгийн харьцаанд орсон. Шулуун гэдэснээс цус гарч орны цагаан хэрэглэл цус болсон чинь өө муу янхан чи намайг цусаараа будчихлаа гэсэн. Би уйлсан чинь Ч- инээгээд тавлаад байсан. ... тэр хүн та нарыг яаж хэмлэхээ мэднэ шарх сорви үлдээхгүй байж чадна гээд алгадаад байсан. Мөн шулуун гэдсээр бэлгийн ажил хийснээс хойш ахар сүүл орчимд хөндүүртэй байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 86-91 дүгээр хуудас/,

 

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонор зочид буудалд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4 дүгээр хавтас, 112-115 дугаар хуудас/

 

Хохирогч А.М-ын “... Ч- буюу Ч- зүгээр сууж байснаа гэнэт сонсоод байсан чинь ямар олон юм ярьдаг янхнууд вэ гэж уурлаж босч ирээд намайг толгойноос барьж хананд саваад гараа атгаж байгаад миний уруулан тус газар цохисон. ... Тэгээд зодож дууссаны дараа намайг угаалгын өрөө ороод усанд ороод байж бай гэж хэлсэн. Би Ч-гийн хэлснээр угаалгын өрөөнд ороод усанд орсон. Намайг усанд ороод нүцгэн байж байхад Ч- угаалгын өрөөнд орж ирээд хувцсаа тайлсан. Тэгээд эрхтэнээ гаргаж ирэхэд эрхтэн нь маш том хэмжээтэй байсан. Ч- эрхтэндээ вазелин шахуулсан юм шиг байна лээ. Ч- эрхтэнээ гаргаж ирээд намайг хөх гэж хэлсэн. Тухайн үед би Ч-д уруулан тус газраа цохиулсан байсан учир миний уруул маш том хавдсан байсан. Би ахаа миний уруул том хавдсан байна ангайхгүй байна шүү дээ гэхэд Ч- ах намайг хойшоо хараад зогсож бай гэсэн. Тухайн үед би Ч-гаас маш ихээр айж байсан. Хэрэв түүнтэй унтахгүй гэвэл дахиад хүч хэрэглэж зодно гэдгийг би мэдэж байсан. Би ахаа та ядаж бэлгэвч хэрэглэл дээ гэхэд Ч- угаасаа миний эрхтэнд бэлгэвч багтахгүй гэж хэлсэн. Үнэхээр ч Ч-гийн эрхтэнд бэлгэвч багтахааргүй тийм том байсан. Би өмнө нь Ч-д тийм аймар зодуулчихаад яаж өмнөөс нь үг хэлэх юм бэ. Тэгээд Ч- намайг хойшоо харуулж зогсоож байгаад миний эрхтэн рүү өөрийнхөө эрхтэнийг чихсээр байгаад хийсэн. Тэгээд Ч- миний араас  хурьцал үйлдэж нилээн удсаны дараа дур ханасан. Ч- дараа нь гараад явсан ба би доогуураа цус алдсан. Би уйлаад Н- эгчийг дуудаж доогуураа цус алдсан талаар хэлж нэг ариун цэврийн хэрэглэл аваад ирээч гэж  хэлсэн. Би цочролд орсон учир нэг өрөөнд ороод тамхи татаад байж байтал Ч- Н- эгчийг /С-/ байрны хажуу талын өрөөнд оруулж хүч хэрэглэж хурьцал үйлдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас, 154-158 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Ч-ыг 2016 оны 9 дүгээр сарын 08 өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 130 дугаар шийтгэх тогтоолоор “бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай“ гэсэн шийтгэх тогтоолын  хуулбар. /хэргийн 5 дугаар хавтас, 116-134 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

6. Шүүгдэгч Б.Ч-нь 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны зүүн талд Д.Г-д хүч хэрэглэхээр заналхийлж LG маркийн гар утсыг дээрэмдэж 70.000 төгрөгийг хохирол учруулсан, С.А-т хүч хэрэглэж Iphone 5 маркийн утас, 13.000 төгрөгийг дээрэмдсэн,

2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Комфорт хотхоны .... тоотод Э.М-хүч хэрэглэн Iphone 6 маркийн гар утсыг дээрэмдэн 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 2 дугаар сарын 04-ны өдөр Баянзүрх дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр ........... А.М-т хүч  хэрэглэж Iphone 6 маркийн гар утсыг дээрэмдэн 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 2 дугаар сарын 04-ны өдөр Баянзүрх дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул ......... Э.С-д хүч  хэрэглэж Iphone 6s plus  маркийн 700.000 төгрөгйн гар утсыг, Оро маркийн 360,000 төгрөгний гар утас, 60.000 төгрөгийг дээрэмдэн нийт 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч С.А-ын “ ... нөгөө залуу за за би та хоёрт худал хэлсэн юм, би та нар шиг хүмүүсийг дарж ухаанаараа мөнгө олдог хүн байна гэж хэлээд дахин машинтайгаа хөдлөөд хоёрдугаар хэлтсийн хойд чигт яваад харанхуй гудамжинд очоод бид хоёрыг алгадаад гар утсаараа бичлэг хийсэн. Миний хэлснээр ярихгүй бол ална шүү та хоёрыг гэж сүрдүүлээд би янхан, би энэ утсыг хулгайлсан, би олон жил биеэ үнэлж явж байгаа гэх зэргээр хүчээр хэлүүлж бичлэг хийлгэсэн. Тэгээд миний Iphone 5 маркийн гар утсыг, халаасанд байсан 13.000 төгрөгийг авсан. Мөн найз Г-ын LG маркийн гар утсыг аваад бид хоёрын хувцсыг тайлуулаад нэгжлэг хийсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас, 7 дугаар хуудас/, 

 

Хохирогч Д.Г-ын гэрчээр өгсөн “ ... Тэгээд тэр ах гар утаснуудаа гаргаж өгөхгүй бол хүний утас авсан, мөнгө авсан хэрэгт тохно шүү гэж айлгаж дарамталж байгаад А-ын I phone 5, маркийн гар утас, миний LG маркийн гар утас мөн бэлэн 13.000 төгрөгийг дээрэмдэж авсан. ... А- би яахаараа гар утсаа өгдөг юм энэ миний утас гээд жаахан хэл ам хийхэд тэр ах А-ын хацар луу 2-3 удаа алгадсан. Тэгээд тэр ах та хоёрыг мэргэжлийн янхан зардаг хүмүүст өгнө шүү зүгээр зүгээр байгаарай гэж дарамтлаад байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас, 21-22 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Г-ын “ ... “Би цагдаа биш ээ би та нар шиг хүмүүсийг дардаг хүн, та нар биеэ зовоож мөнгө олдог би харин ухаанаараа мөнгө олдог хүн гээд халаасандаа байгаа бүх юм аа гарга гээд А-ын Iphone 5 гар утас, 17.500 төгрөг, миний LG G class гар утас зэргийг аваад машины голын хайрцганд хийчихсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансар хотхоны орчим очиж зогссон. Тэнд А- бид хоёрыг нэгжсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас, 90 дүгээр хуудас/,

 

Гэрэгэ эстимэйт ХХК-ны 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04/03-09 дугаартай:

“2017 оны 02 дугаар сард Теди худалдааны төвөөс 320.000 төгрөгөөр худалдан авсан гэх Ipone 5 маркийн гар утас 2018 оны 02 сарын байдлаар 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөг,

LG маркийн хуучин гар утас 2018 оны 02 сарын байдлаар 70.000 /далан мянга/-н төгрөг гэж тус тус тооцоолов” гэсэн дүгнэлт /хэргийн 4 дүгээр хавтас 124 дүгээр хуудас/,

 

Хохирогч Э.С-гийн “... Ч- нь М- бид хоёрыг утаснууд, мөнгөө гарга, хувцсаа тайл хэлснээр байхгүй бол зодно, хутгална гэж айлган сүрдүүлэхэд би өөрийнхөө Iphone 6s plus  маркийн гар утас, Оро маркийн гар утас, 60.000 төгрөгөө өгсөн. Харин М- Iphone 6s маркийн гар утас, 90.000 төгрөгөө Ч-өгсөн. Тэгээд бид хоёрыг номхон зогс гэснээ номхон зогсохоор суу гээд зодож цохиод газар унахад дээрээс дэвсэж зодсон.

... Би Iphone s plus 6 маркийн гар утсаа 2017 оны 12 дугаар сард Теди төвөөс 780.000 төгрөгөөр худалдан авч байсан ба Орро маркийн гар утсыг 2017 оны 11 сард таньдаг хүнээс 400.000 төгрөгөөр авч байсан. М-ыг А- гэж дууддаг, намайг Н-  гэдэг” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас, 151-152 дугаар хуудас/,

 

Хохирогч А.М-ын “ ... Ч- буюу Ч- гэх том биетэй өндөр бадриун залуу гичийнүүд минь утсаа гаргаад ир, та нар хэний доор явдаг юм, янхан минь өнөөдөр хэд хөдөлсөн, чамд хэдэн төгрөг байна гэж хэлэхээр нь Н- эгч бид хоёр бид хоёр хүний доор явдаггүй урьд нь мессэж зараар биеэ үнэлдэг байсан гэж хэлсэн. Ч- гар утаснуудаа гаргаад ир гэж хэлээд Н- эгч бид хоёрын гар утаснуудыг аваад түрийвчнүүдийг гаргаж ирээд дотор нь байсан миний 100.000 төгрөгийг авсан. ... Ч- надаас авсан 100.000 төгрөг болон гар утсыг надад эргүүлж өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 155-157 дугаар хуудас/,

 

Гэрэгэ эстимэйт ХХК-ны 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04/02-09 дугаартай:

“2017 онд 350.000 төгрөгөөр худалдан авсан Iphone 6 маркийн гар утас 2018 оны 02 сарын байдлаар 300.000 /гурван зуун мянга/-н төгрөг гэж тооцоолов” гэсэн дүгнэлт /хэргийн 4 дүгээр хавтас 206 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.М-“ ... Тэгтэл гэнэт нөгөө залуу над дээр ирээд надаас мөнгө нэхээд байхаар нь би мөнгө байхгүй юун мөнгө гээд нөгөө залуутай маргалдсан. Тэгтэл удалгүй 3-4 залуу нэмэгдэж ирээд над руу дайрч намайг газар унагааж дээрээс хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгэхээр нь би мөнгө өгье гэр лүү оръё гээд дагуулаад М-ын ахын гэр лүү ортол нэг залуу нь М- ахыг цохиж унагахаар нь би утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд цагдаад өглөө гэсэн чинь нөгөө залуу намайг цохиод миний гар утсыг булааж аваад гараад явсан. ... Iphone 6 маркийн ар тал нь саарал өнгөтэй нүүр нь хар өнгөтэй, тунгалаг резинэн гэртэй утас байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас, 83-84 дүгээр хуудас/,

“ ... Хэрэг гарсан өдөр өглөө үүрээр Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн нэрийг нь санахгүй нэг мөрдөгчөөс гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 86 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.М- “ ... бусдаасаа өндөр нуруутай М-ыг зодож байсан залуу М- цохиж унагаагаад гар утсыг нь булааж аваад зугтаад гараад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 88 дугаар хуудас/,

 

Гэрч А.М-ын “ ... эхэлж орж ирсэн 180 см орчим өндөр нуруутай махлагдуу залуу хоёр удаа цохихлоор нь би яаж байгаа юм гэхэд ... манай дүү болох М-утсаар бичлэг хийтэл намайг цохисон өндөр залуу нь М-нүүр лүү цохиод Iphone 6 гар утсыг нь булаагаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 90 дүгээр хуудас/,

 

Дамно ХХК-ний “Iphone 6 маркийн гар утсыг 590.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /хэргийн 5 дугаар хавтас, 101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

7. Шүүгдэгч Б.Ч-нь О.Д- 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт комфорт хотхоны ..... тоотод зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ч.Н- 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чка зочид буудалд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

С.А-ыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уянга зочид буудалд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Д.Г-ыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

А.М-ыг 2018 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саруул тэнгэр .......зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч О.Д-“... Машины цонх цохиод байхаар нь хөөе ахаа ингэж болохгүй ш дээ гэсэн чинь над руу чамайг Баянзүрхийн товчооноос гаргахгүй шүү машингүй болмоор байна уу дугаараар чинь маргааш шүүлгээд барьж олж чадна шүү гээд дарамтлаад байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад 102 дугаарын утас руу дуудлага өгсөн. Тэгсэн чинь тэр ах машинаас бууж ирээд машины хаалга руу өшиглөөд байсан. Тэгэхээр нь ах та зүгээр суучих ингэж болохгүй ш дээ гэсэн чинь намайг хөөгөөд унагаад дээрээс нилээд цохисон. Тэгсэн манай найз товчооны пост ороод цагдаа дагуулаад ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн /4 дүгээр хавтас 222-223 дугаар хуудас/,

 

Гэрч О.Т-“ ... Д- хөөж байгаад Д- бариад доороо оруулчихсан. Тэгсэн тэр эмэгтэй бид хоёр Д- тэр ахыг салгаж байгаад би буцаж гүйгээд пост ороод цагдаа дагуулаад буцаад ирсэн чинь Дөлгөөнбатын нүүр ам нь битүү цус болчихсон зодуулчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 227 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ...... дугаартай:

“...1.О.Д-биед шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, нүдний алимны салст, уруулын дотор салстад цус хуралт, хүзүү, эгэм, өвдөг зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 4 дүгээр хавтас 234 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ч.Н-“... Тэгсэн Ч- гээд ах намайг буудалд хүргээд өг гэж хэлсэн. Би буудал руу цуг явсан бөгөөд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй нэг буудалд орсон. Тэгээд буудалд ороод юм ярьж суусан ба жолоочоо Ч- ах архинд яваад ир гээд явуулсан. Юм ярьж байгаад намайг хувцсаа тайл гэсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ би таньтай унтахгүй би нөхөртэй гэж хэлэхэд танай нөхөр чинь миний дүүг хүчиндсэн гэж  хэлсэн. Тэгээд миний хоолойг боогоод чамайг дуугарвал ална гэж хэлсэн. Би авраарай гэхэд миний хамар луу цохисон. Тэгсэн буудлын үйлчлэгч хаалга онгойлгоод орж ирсэн. Тэгээд гүйж гараад цагдаа дуудсан. ... Миний хамар хавдаж хоолой улайсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хуудас 24-25 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн .... дугаартай:

1. Ч.Н- биед дагзны хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарын нуруу, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх, нэг шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 5 дугаар хавтас 32 дугаар хуудас/,

 

Хохирогч С.А-ын “ ... тэгээд 20 цагийн үед машинтайгаа хөдлөөд Нийслэлийн 3 дугаар сургуулийн ард байрлах Уянга буудал руу очоод нөгөө залуу намайг ганцааранг минь авч .... өрөөнд оруулаад уг залуу намайг хувцсаа тайл янхан бүх юмыг хийж сурсан байх ёстой гэж хэлээд хувцас тайлуулахаар нь би уйлаад сууж байтал намайг арагш нь түлхэж орны толгой руу мөргүүлээд миний бэлэг эрхтэн рүү уг залуу нь өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн ба нэг цаг орчим надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон. Тухайн үед уг залуугийн бэлэг эрхтэн нь маш том байсан учир миний бэлэг эрхтэн рүү орохгүй маш их өвдүүлж цус алдсан юм. ... Миний үснээс зулгаагаад орны толгой мөргүүлсэн. Мөн миний хувцсыг хүчээр өөрөө тайлсан. Тухайн үед би өрөөнд орилсон чинь дуугай бай гэж хэлээд ам дараад байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас  3-8 дугаар хуудас/,

“... Ресепшин эмэгтэй ... номер луу ор гэсэн. Тэгтэл Ч- намайг чирээд байхаар нь нөгөө эгчийн хажууд чи зүгээр бай яах гээд байгаа юм бэ гэхэд нилээн хүчтэй гарнаас татсаар байгаад орсон. ... Тэгээд би 00 өрөөнөөс гарахад Ч- хувцасаа тайлчихсан зогсож байсан ба намайг шууд ор луу түлхэж унагаахад би ор луу унахдаа орны толгой мод руу толгойныхоо баруун талаар цохигдож унасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 12-13 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн шинжээчийн .... дугаартай:

“... 1. С.А-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хэргийн 4 дүгээр хавтас 33 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Г-ын “ ... Толгой руу гараараа цохиод байсан. Тэр хүн та нарыг яаж хэмлэхээ мэднэ шарх сорви үлдээхгүй байж чадна гээд алгадаад байсан. ... Ч- удалгүй машинд орж суугаад чи муу юу гэдэг янхан юм бэ гээд гараа атгаж байгаад миний дух руу нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 94 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжчээчийн  .... дугаартай:

“...1. Д.Г-ын биед тархи доргилт, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 4 дүгээр хавтас 103 дугаар хуудас/,

 

Хохирогч А.М-ын “ ... Ч- буюу Ч- зүгээр сууж байснаа гэнэт сонсоод байсан чинь ямар олон юм ярьдаг янхнууд вэ гэж уурлаж босч ирээд намайг толгойноос барьж хананд саваад гараа атгаж байгаад миний уруулан тус газар цохисон. Мөн гараа атгаж байгаад миний гар гэдсэн тус газар цохисон. Би тийм том биетэй хүнд цохиулаад газарт савж унаад л байсан. Тэгээд Ч- Н- эгч бид хоёрыг ээлж ээлжээр цохиод л байсан. Гэхдээ Ч- бид хоёрын нүүрэнд цохиогүй. Би та нарыг мөнгө гэж  хардаг учраас нүүрэнд чинь цохихгүй гэж хэлсэн. ... Тэгээд зодож дууссаны дараа намайг угаалгын өрөө ороод усанд ороод байж бай гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 155-157 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн .....дугаартай:

  “А.М-ын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 4 дүгээр хавтас 186 дугаар  хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

8. Шүүгдэгч И.А- нь эхнэр Ц.Э-2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хэрлэн дэлгүүрийн урд талд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч Ц.Э-“... А- пүүзтэй хөлөөрөө намайг өшиглөх гэхэд нь би зүүн гараараа хаасан. Тэр үед миний зүүн гар сонин болоод бадайраад байсан, би буцаж А-ыг дуудаад хамт гэмтлийн эмнэлэг явж үзүүлээд зүүн гар хугарсанаа мэдсэн. ...Би 2018 оны 06 сарын 27-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт хэвтээд 06 сарын 28-нд хагалгаанд ороод зүүн гарын шууны ясандаа 5-н ширхэг хадаас тавиулсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 3 дугаар хавтас 12 дугаар хуудас/,

“Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр одоо хамт амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 133 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн .... дугаартай:

“Ц.Э- биед шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 3 дугаар хавтас 25 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч И.А-ын “... би эхнэрийнхээ зүүн гарын шуу ясыг хугалсанаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үедээ гарыг нь хугалъя гэж бодоогүй айлгах санаатай хөлөө савахад эхнэр зүүүн гараараа миний хөлийг хаасан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас, 40 дүгээр хуудас/ гэсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

9. Шүүгдэгч И.А- нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Нийслэл зочид буудалд хохирогч А.М-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

2018 оны 09 дүгээр сард  Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ovootel зочид буудалд насанд хүрээгүй Х.Б- хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч А.М-ын “ ... 10 дугаар хорооллын Нийслэл зочид буудал руу явсан. ... Тэгээд А- гэдэг залуу нь намайг 3 давхарт ... тоот руу ороод байж бай гэхээр нь би тэр өрөөнд орсон. Тэгээд миний араас А- ганцаараа орж ирээд би нөгөө хэдэд битгий орж ирээрэй гэж хэлье ах нь чамтай ганц секс хийчихээд эхнэр дээрээ очлоо гэхээр нь би ахаа би өнөөдөр Ч- ахтай унтсан чинь цус алдсан би таньтай унтмааргүй байна, аймаар хөндүүрлээд өвдөөд байна гэхэд А- ялгаварлаад байна уу гэж хэлээд миний зүүн талын хацран тус газар алгадаж аятайхан харьцаад байхад давраад байгаарай янхан минь гэж хэлээд их л зандрангуй гэхээр нь би айгаад хувцсаа тайлсан. Дараа  нь А- өөрөө хувцсаа тайлаад бэлгэвч хэрэглэлгүйгээр надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон. Би А-д хандаж бэлгэвч хэрэглээч гэж маш олон удаа гуйсан боловч огт тоогоогүй. Тэгээд А- бэлгийн харьцаанд орчихоод л яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 4 дүгээр  хавтас 153 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Х.Б-“...А-, Ч-, С-, З-, А- нар 1 давхрын караокед орсон хойгуур А- нь намайг хүчиндсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 17-20 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Хохирогч Х.Б-гаас А- нар анх баригдаж орсон Liberty hotel гэх газар болон мессеж зар өгчихөөд зогсдог газар Auto center-ын зогсоол болон түрээслэн амьдарч байсан байр, үйлчлүүлэгчээ авч ордог байсан гэх Ovootel hotel-ыг зааж өгснийг гадна талаас гэрэл зургаар баримтжуулж авав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт.  /хэргийн 2 дугаар хавтас 26-29 дүгээр хуудас/,

 

Хохирогч Х. Б-гийн нас тоолсон “... 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 нас 8 сар 10 хоног /гэмт хэрэг үйлдэгдэх үеийн нас/ тэмдэглэл, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 23 дугаар хуудас/ гэсэн баримтуудаар тогтоогдсон байна.

 

10. Шүүгдэгч Я.Ө-нь 2018 оны 03 дугаар сард Баянгол дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт байрлах Либерти зочид буудалд насанд хүрээгүй хохирогч Х.Б-хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч Х.Б-“ ... Ө- нь 2018 оны 3 дугаар сард 3 дугаар хорооллын “Liberty” буудалд хүчиндсэн. Энэ үед хажууд Э- байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 17-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаар А-, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан “Хүн худалдаалах” гэмт хэргийн тухайд:

Хүн худалдаалах гэдэг нь  хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, хууран мэхлэх, залилах, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл бусдын хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуун далдлах буюу хүлээж авах үйлдлийг хэлнэ.

Өөрөөр хэлбэл, хүнийг мөлжих гэдэгт биеийг үнэлүүлэх үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.А-, И.А-, Б.Ч-, И.А-, Я.Ө-нарын хохирогч нарыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор бусдад худалдаалсан нь хохирогч нар өөрсдийг нь биеийг үнэлүүлэх гэж байгааг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Нөгөө талаар мөлжих зорилгоор хүүхдийг элсүүлэх, тээвэрлэх, дамжуулсан шүүгдэгч нарын үйлдэл нь хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, эмзэг байдлыг далимдуулах зэрэг аргаар үйлдсэн байхыг шаардахгүй хүн худалдаалах гэмт хэрэгт тооцогдоно.

Мөн хүн худалдаалсан хэлцэл нь өнгөц харахад ердийн худалдааны гэрээнээс ялгарахгүй зүйлгүй, хэлцлийн зүйл нь хүн байдаг онцлогтой боловч энэ хэлцэл нь ямагт хууль бус байдаг болно.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлэг болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Тодруулбал, шүүгдэгч нар нь насанд хүрээгүй хохирогч нарыг харж хандах, хүнгүй, орон гэрээсээ дайжсан, хойд эх, эцгийн эгч нартай таарамжгүй харьцааны улмаас гэрээсээ явсан, заримыг нь мөнгө олохын тулд биеэ үнэлдэг байсан байдал зэрэг эмзэг байдлыг нь далимдуулж бусдад худалдаалж, өөрсдөдөө ашиг олох зорилгоор шунахай сэдэлтээр хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн дүгнэв.

 

Прокуророос “Хүн худалдаалах” гэмт хэргийг шүүгдэгч Б.А-ыг зохион байгуулж бусадтай бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Б.Ч-ыг өөрөө болон бусадтай бүлэглэн үйлдэж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон, шүүгдэгч И.А-, Я.Ө-нарыг бусадтай бүлэглэн үйлдэж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон, шүүгдэгч И.А-г бусадтай бүлэглэн, хамжигчаар оролцсон гэж дүгнэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүүхэд гэдгийг мэдсээр байж”, 2.2 дахь заалтад заасан хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж, 3.1 дэх заалтад заасан “байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж”, 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс дээш олон хүнийг хүчиндэж”, 2.7 дахь заалтад заасан “урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн” гэсэн гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдА-гаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүүхэд гэдгийг мэдсээр байж”, 2.2 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж үйлдсэн” гэмт  хэрэг үйлдсэн,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс дээш олон хүнийг хүчиндэж”, 2.7 дахь заалтад заасан “урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн” гэсэн гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдА-гаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч И.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүүхэд гэдгийг мэдсээр байж”, 2.2 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж”,  3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан байнга тогтвортой үйлдсэн” гэмт  хэрэг үйлдсэн,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж”, 2.6 дахь заалтад заасан  “хоёр, түүнээс дээш олон хүнийг хүчиндэж үйлдсэн” гэсэн гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдА-гаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч И.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүүхэд гэдгийг мэдсээр байж”, 2.2 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж”, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга тогтвортой үйлдсэн” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүүхэд гэдгийг мэдсээр байж”, 2.2 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж”, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга тогтвортой үйлдсэн” гэмт  хэрэг үйлдсэн,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн” гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Ч-ын үйлдсэн О.Д- 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт комфорт хотхоны .... тоотод зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Ч.Н- 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чка зочид буудалд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, С.А-ыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уянга зочид буудалд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Д.Г-ыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, А.М-ыг 2018 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саруул тэнгэр .......зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь,

Шүүгдэгч Б.А-ын үйлдсэн хохирогч А.Н-2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь /2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр оруулсан өөрчлөлт/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно”, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт  хэрэг тус бүрд нь шинээр тоолно” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.А-, Б.Ч-нарын хувьд дээрх гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.А-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдА-гаар үйлдсэн гэмт хэрэг, шүүгдэгч Б.Ч-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдА-гаар үйлдсэн гэмт хэргүүдэд нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч нар нь дээрхи гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол  хор уршгийн тухайд:

Шүүгдэгч Б.Ч-ын дээрэмдэх гэмт хэргийн улмаас эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон гар утасны төлбөр болох 70.000 төгрөг гаргуулж Д.Г-д, 213.000 төгрөг гаргуулж С.А-т, 1.120.000 төгрөг гаргуулж Э.С-д, 400.000 төгрөг гаргуулж А.М-т  тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар эрүүл мэндэд нь хохирол учирсан хохирогч Ч.Н-120.000 төгрөгийн, О.Д-239.020 төгрөгийн хохирол тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ч-аас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин насанд хүрээгүй хохирогч Т.Н- түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б-, Г.З- түүний хууль ёсны төлөөлөгч Т.Д-, Э.С-түүний хууль ёсны төлөөлөгч Э.А-, Х.Б- түүний хууль ёсны төлөөлөгч Э.О-, Х.Э- түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Х-, хохирогч Д.Г-, С.А-, Э.С-, А.М-, Ч.Н-, А.Н-, О.Д-нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг талаархи баримтууд хэрэгт авагдаагүй учир тэдгээрт учирсан хохирлыг тооцох боломжгүй байна.

Гэхдээ хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь худалдаалах охид, эмэгтэйчүүдийг тээвэрлэж байхдаа ашигласан Toyota Alphard маркийн .... УБО улсын дугаартай автомашиныг, Hyundai Sonota 7 маркийн .... УНЧ улсын дугаартай автомашиныг тус тус хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А-, Б.Ч-, И.А-, Я.Ө-И.А- нарын бүлэглэн гүйцэтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан “Хүн худалдаалах” гэмт хэргийн гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ ялгамжтай оногдуулав.

Шүүх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.А-,  Б.Ч-, И.А-, Я. Ө- нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдлыг харгалзан, хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Я.Ө-ыг урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 сарын 02-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91  дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, БагА-ур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 12 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагджээ.

Тэрээр оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө буюу хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

             

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийг нотлогдон тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Жалайр овогт Б. А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүүхэд гэдгийг мэдсээр байж”, 2.2 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж”, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга тогтвортой үйлдсэн” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж”, 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс дээш олон хүнийг хүчиндэж”, 2.7 дахь заалтад заасан “урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн” гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдА-гаар үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч ....... овогт Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүүхэд гэдгийг мэдсээр байж”, 2.2 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж үйлдсэн” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.6  дахь заалтад  заасан “хоёр, түүнээс дээш олон хүнийг хүчиндэж”, 2.7 дахь заалтад заасан “урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн” гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдА-гаар үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч ... овогт И.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүүхэд гэдгийг мэдсээр байж”, 2.2 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж”, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга тогтвортой үйлдсэн” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж”, 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс дээш олон хүнийг хүчиндэж үйлдсэн” гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдА-гаар үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч .... овогт И.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүүхэд гэдгийг мэдсээр байж”, 2.2 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж”, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга тогтвортой үйлдсэн” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

 

Шүүгдэгч ....овогт Я.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан” гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүүхэд гэдгийг мэдсээр байж”, 2.2 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж”,  3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга тогтвортой үйлдсэн” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.А-, Б.Ч-нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдА-гаар үйлдсэн гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр оруулсан өөрчлөлт/ үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Б.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

   Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2 дахь заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

   И.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

  

   И.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

   Я.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялд,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар,

  

Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногуулдсан 10 жилийн хугацаагаар хорих ялд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 17 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

   И.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 17 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг,

Сонгинохайрхан шүүхийн 2012 оны 11 сарын 02-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91  дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 17 жил 8 сар 14 хоног хорих ялаар тус тус тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар И.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Б.А-, И.А-, Б.Ч-, Я.Ө-нарт оногдуулсан хорих ялуудыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.А-ын баривчлагдсан цагдан хоригдсон 513 хоногийг, И.А-ын баривчлагдсан цагдан хоригдсон 422 хоногийг, Б.Ч-ын баривчлагдсан цагдан хоригдсон 634 хоногийг,  И.А-, Я.Ө-нарын тус бүр баривчлагдсан, цагдан хоригдсон 200 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А-, И.А-, Б.Ч-нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, И.А-, Я.Ө-нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Б.Ч-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 70.000 төгрөг гаргуулж Д.Г-д, 213.000 төгрөг гаргуулж С.А-т, 1.120.000 төгрөг гаргуулж Э.С-д, 400.000 төгрөг гаргуулж А.М-т,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 120.000 төгрөг гаргуулж Ч.Н-т, 239.020 төгрөг гаргуулж О.Д-тус тус олгосугай.

 

10. Насанд хүрээгүй хохирогч Т.Н- түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б-, Г.З- түүний хууль ёсны төлөөлөгч Т.Д-, Э.С-түүний хууль ёсны төлөөлөгч Э.А-, Х.Б- түүний хууль ёсны төлөөлөгч Э.О-, Х.Э- түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Х-, 

Хохирогч Д.Г-, С.А-, Э.С-, А.М-, Ч.Н-, А.Н-, О.Д-нар нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 339.130 төгрөгийг улсын орлого болгож, LG маркийн гар утас 1 ширхэг /нүүрний шил хагарсан, хар өнгийн утас/ хохирогч Д.Г-д буцаан  олгосугай.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Toyota Alphard маркийн .... УБО улсын дугаартай автомашиныг, Hyundai Sonota 7 маркийн .... УНЧ улсын дугаартай автомашиныг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-, И.А-, Б.Ч-, И.А-, Я.Ө-нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

 

 

 

   

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ

 

              

                                 ШҮҮГЧИД                               С.БОЛОРТУЯА

 

                                                                                      

                                                                                      Ч.ОТГОНБАЯР

                                                                                      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

  

          Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногуулдсан 10 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 17 жилийн хугацаагаар хорих ялаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

          И.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 17 жилийн хугацаагаар хорих ялаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, Сонгинохайрхан шүүхийн 2012 оны 11 сарын 02-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91  дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 17 жил 8 сар 14 хоног хорих ялаар тус тус тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.