Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2022/0063

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Доржготовын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

 

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

 

Нэхэмжлэгч Т.Д

 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга

 

Гуравдагч этгээд Ч.П

 

Гуравдагч этгээд Ч.О

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18*******ны өдрийн 222 дугаар захирамж илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05*******ны өдрийн А/490 дүгээр захирамжаар Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг нийслэлийн Засаг даргад даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05*******ны өдрийн 640 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 128/2016/0584/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Д*******оос нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18*******ны өдрийн 222 дугаар захирамж илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, нийслэлийн засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05*******ны өдрийн А/490 дүгээр захирамжаар Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг нийслэлийн Засаг даргад даалгах”*******аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05*******ны өдрийн 640 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2*******т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт байхгүй баримтыг байгаа мэтээр үндэслэл болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоож Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 337 дугаар тогтоол гарсан. Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн талаар дүгнэж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлгүй. Шүүх татгалзал, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эсэхийг тогтоогоогүй атлаа магадлалыг гүйцэтгэх хүрээнд хийгдэж буй ажиллагааг нэхэмжлэгч Т.Д*******ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй гэх дүгнэлтийг хийсэн нь буруу юм. Хорооллын хүн амын тооцоот нягтрал 450 хүн/га*******гаас ихгүй байх ёстой гэж заасныг зөрчсөн, газар эзэмшигч Ч.О нь газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хугацааг хэтрүүлж дуусгавар болгох үндэслэл бүрдсэн. Анхан шатны шүүх хорооллын хүн амын тооцоот нягтрал 450 хүн/га*******гаас ихгүй байх ёстой гэж заасныг зөрчсөн эсэх талаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 337 дугаар тогтоолыг биелүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд буюу нэхэмжлэгчийн хүсэлт болон хариуцагчийн татгалзалд хууль зүйн үндэслэл огт хийгээгүй.

3.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 243 дугаар магадлал хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3*******т заасны дагуу газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн тодорхойлолт өгөөгүй болох нь тогтоогдсон. Ч.О*******ын газар эзэмших эрхийн хугацаа 2017 оны 07 дугаар сарын 05*******ны өдөр дуусгавар болсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд хугацааг сунгах хууль зүйн үндэслэл байхгүй. Шүүх барилгын норм, дүрэмд заасан иргэдийн эрх зөрчигдөж байгаа байдалд огт дүгнэлт хийгээгүй ба ямар үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэсэн байна гэж заасныг зөрчсөн.

3.3. Нэхэмжлэгч нар нь өмнө шийдвэрлэсэн хэргийн оролцогч биш, нарны тусгалын хэмжилтийг огт хийлгээгүй байхад орон сууцыг бүхэлд нь тооцсон дүгнэлт гаргасан. Бодит байдалд илт үндэслэлгүй дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, шинжээч томилуулахаар гаргасан удаа дараагийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах үүргээ ноцтой зөрчсөн, нэхэмжлэгчийн эрхээ хамгаалуулах боломжийг хязгаарласан үйлдэл болсон.

3.4. Ч.П*******т газар эзэмшүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, анхнаасаа уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл огт байгаагүй байхад үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж эхэлсэн. Тухайн газрыг Ч.П*******т дуудлага худалдаагаар олгох боломжтой байхад тухайн үеийн дүүргийн Засаг дарга үйлчилгээний зориулалтаар 1000 м.кв газар олгосон нь тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийн амьдарч буй бүс буюу сансарын туннель, цэцэг зочид буудал орчмын бүс хүн амын маш их нягтралтай байхад хорооллын хүн амын тооцоот нягтрал 450 хүн/га*******гаас ихгүй байх ёстой гэж заасныг Баянзүрх дүүргийн Засаг дарга зөрчсөн.

4. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05*******ны өдрийн 640 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Т.Д*******ын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18*******ны өдрийн 222 дугаар захирамж илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухайд:

2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18*******ны өдрийн А/222 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны Цэцэг зочид буудлын баруун талд байрлах нэгж талбарын 3009/5003 дугаартай 1000 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Ч.П*******т эзэмшүүлж, улмаар нийслэлийн Засаг даргын 2011 оны 115 дугаар захирамжаар баталгаажуулжээ.

2.2. Ч.П, Ч.О нар газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг байгуулж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 952 дугаар захирамжаар дээрх газрыг шилжүүлж, мөн Засаг даргын 2012 оны А/490 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Цэцэг зочид буудлын баруун талд байрлах 0,06 га газрын зориулалтыг Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албан хаагчдын орон сууцны зориулалтаар өөрчилж, барилга барих зөвшөөрлийг олгосон байна.

2.3. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 16 байрны 10 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү*******2204009026 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.Д*******ыг 2013 оны 10 дугаар сарын 04*******ний өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгожээ.

2.4. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэдэг.

2.5. Анхан шатны шүүх гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрээс хойш үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй болсон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны А/222 дугаар захирамжийн улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувьд тухайн орон сууцны оршин суугчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа гэж маргаж байгаа энэ тохиолдолд өмчлөгчөөс үл салгаж болох эрх бөгөөд өмнөх өмчлөгчөөс Т.Д*******т эрх шилжиж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх шууд үүссэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

2.6. Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1*******д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1*******д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.”, 11 дүгээр зүйлийн 11.9*******т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол ..... өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ.” гэж тус тус зааснаас үзвэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжиж буй тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлснээр өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж, шинэ өмчлөгчийн өмчлөх эрх шинээр үүсэхээр байх тул өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийг нэхэмжлэгч үргэлжлүүлэн эдлэх эрхтэй гэж үзэхгүй.

3. Т.Д*******ын хариуцагч нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05*******ны өдрийн А/490 дүгээр захирамжаар Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд анхан шатны шүүх захиргааны шүүхийн харьяаллын бус байхад нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн нь буруу юм.

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 162 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 243 дугаар магадлалаар нийслэлийн Засаг даргын 2011 оны 952 дугаар захирамжийн Ч.О*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагч нийслэлийн Засаг даргын 2017 оны А/625 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.2. Нэхэмжлэгчээс хариуцагч нийслэлийн Засаг даргад 2020 оны 04 дүгээр сарын 20*******ны өдөр “ ...Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргах, газар эзэмших эрхийг дуусгавар болгох...” тухай хүсэлт гаргасныг дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгчид 2020 оны 05 дугаар сарын 21*******ний өдрийн 07/2625 дугаар албан бичгээр “...захиргааны байгууллагаас иргэн Ч.О*******ын газар эзэмших эрхийг сунгахгүй байх шийдвэр гаргах боломжгүй” гэх хариуг өгчээ.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1*******д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна” 11.1.1*******д “захиргааны акт”, 37 дугаар зүйлийн 37.1*******д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.3*******д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг олгоно” гэж заасан.

3.4. Нэхэмжлэгч Т.Д*******оос эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллага шийдвэрлэж, дээрх 07/2625 дугаар албан бичгээр хариуг өгсөн, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй байх тул нийслэлийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3.5. Түүнчлэн хэргийн энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Ч.О*******ын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байх, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргуулахаар, гуравдагч этгээдээс газар эзэмших эрхээ сэргээлгэхээр хандсан, хариуцагч гуравдагч этгээд Ч.О*******ын газар эзэмших эрхийг сэргээх, хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлээгүй өөрөөр хэлбэл, эрх зүйн үр дагавар үүсгээгүй байхад захиргааны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч байгууллагын хуулиар олгосон эрхэд халдаж Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

3.6. Тодруулбал, нийслэлийн засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05*******ны өдрийн А/490 дүгээр захирамжаар Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг захиргааны байгууллагаас сунгах, эсхүл сунгахгүй байх шийдвэр гаргаагүй байхад шүүхээс захиргааны байгууллагын өмнөөс гуравдагч этгээд Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг нийслэлийн Засаг даргад даалгах агуулга бүхий шийдвэр гаргах боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1*******д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болно.

3.7. Нэгэнт тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тухайн шаардлагатай холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

3.7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05*******ны өдрийн 640 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05*******ны өдрийн А/490 дүгээр захирамжаар Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг нийслэлийн Засаг даргад даалгах” гэснийг хасч, 2, 3 дахь заалтын дугаарыг 3, 4 болгож, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2*******т заасныг баримтлан Т.Д*******ын нэхэмжлэлтэй хариуцагч нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан “нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05*******ны өдрийн А/490 дүгээр захирамжаар Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.О*******т барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмсэн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН