Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2016/00723

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би ******* *******ны Дорнод ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй, *******ид холбогдох "2190624,12 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 10ы өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод ******* тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* 2013 оны 8 сарын 05-ны өдөр ЗГ4710003241 дугаар бүхий цалингийн зээлийн гэрээ байгуулан манай *******наас 7500000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлсэн. Зээлдэгч нь зээл авснаасаа хойш цалингийн зээлийн төлбөрт 5440553,69 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2664398,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11339,35 төгрөг тус тус төлсөн бөгөөд одоогоор дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрөө төлж барагдуулахгүй, зээлийн эргэн төлөгдөх графикийг зөрчиж байгаа, зээл эргэн төлөгдөхгүй удаашрах нөхцөл байдал үүсээд байгаа зэргийг үндэслэн зээлдэгч *******ид холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.    Зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 2059446,31 төгрөг

2.    Зээлийн үндсэн хүүгийн төлбөр 123194,97 төгрөг

3. Зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7982,84 төгрөг, нийт 2190624,12 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* сумын 4-р баг ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2013 оны 8 сарын 05-ны өдөр ЗГ4710003241 дугаар бүхий цалингийн зээлийн гэрээ байгуулж *******наас 7500000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэг хүлээн зээл авсан нь үнэн. Би зээл авснаасаа хойш цалингийн зээлийн төлбөрт 5440553,69 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2664398,98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11339,35 төгрөг тус тус төлсөн. Зээл эргэн төлөгдөхгүй удаашрах нөхцөл байдал үүсээд байгаа нь үнэн учир нэхэмжлэлийн шаардлага 2190624,12 төгрөгийг 2016 оны 10 сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хариуцагч ******* нь ******* *******ны Дорнод ******* тооцооны төвөөс 2013 оны 8 сарын 05-ны өдөр ЗГ4710003241 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 7500000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэг хүлээж зээл аваад зээлийн төлбөрт 5440553,69 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2664398,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11339,35 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчийн нэхэмжлэл, тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 2059446,31 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 123194,97 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7982,84 төгрөг, нийт 2190624,12 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч регистрийн дугаартай ******* овогт ******* ******* зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 2059446,31 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 123194,97 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7982,84 төгрөг, нийт 2190624,12 төгрөгийг нэхэмжлэгч ******* *******ны Дорнод ******* тооцооны төвд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49999,99 төгрөгийн тал хувь 25000 төгрөгийг төсвийн орлого болгож, үлдэх 24999 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 25000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******ны Дорнод ******* тооцооны төвд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ