| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0079/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/87 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/87
2020 оны 05 дугаар сарын 26 өдөр Дугаар 2020/ШЦТ/87 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Б.Г, Б.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Батмөнхийн Ө, Харчин овгийн Батболдын Г нарт холбогдох эрүүгийн 2029000000063 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өмнөговь аймгиЙн Цогтцэций сумын Цагаан-Овоо баг, Уурхайчин хорооллын 5-144 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Мөнхжинтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь доод уруулын няцрал, 2 хэсэг газар няцарсан шарх, зүүн нүдний ухархай болон доод эрүүний зүүн доод хэсгийн хөхрөлт, дээд голын 1 үүдэн шүд хөдөлсөн, тархины доргилт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өмнөговь аймгиЙн Цогтцэций сумын Цагаан-Овоо баг, Уурхайчин хорооллын 5-144 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Өтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар гараараа зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний дээд зовхины зулгаралт, дээд болон доод зовхины цус хуралт, зүүн шанаа, хүзүү, баруун сарвуу, цээжний ар хэсэг зүүн бөөрний харалдаа зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө нь нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч О.Мөнхжингийн өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 06-07-ны шөнө 01 цагийн үед гэрлүүгээ найзаараа хүргүүлээд очсон тэгээд би гэрлүүгээ ортол манай нөхрийн ах болох Ө манай гэрт 2 эмэгтэй хүнтэй байж байсан тэгсэн Ө ах намайг “чи хашааны гадаа машинтай хүнтэй ирж дрипт эргэлээ гэж хэлээд намайг зодсон. Намайг зодож байхад Өтай хамт байсан хоёр эмэгтэй хүн байсан тэгээд намайг Ө гэр дотор шалан дээр унагаад нүүр толгой хэсэгрүү цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Хохирогч Б.Өийн өгсөн: “Би Мөнхжингийн гэрт байдаг юм. Тэгээд би Мөнхжинг байхгүй байхад нь гэртээ 2 эмэгтэйтэй цуг пиво уугаад сууж байсан. Тэгэхэд Мөнхжин гаднаас орж ирээд намайг загнаад байсан, “дураараа гэрт пиво уулаа” гэж хэлээд тэгэхээр нь би “байгаа гэртээ уухгүй бол хаана уухав дээ” гэж хэлээд намайг “орох гэргүй, оочих хаяггүй юм байж” гэж хэлээд миний мөрлүү цохихоор нь би Мөнхжинг түлхээд хананд ойгоод урагшаа унахад нь би нүүрлүү нь өшиглөчихсөн. Тэгсэн Мөнхжин нэг хүнтэй утсаар яриад дуудсан. Тэгээд удалгүй Г ирсэн. Тэгээд “манай найзыг чи яахаараа зоддог юм” гэж хэлээд намайг буланд шахаж унагаагаад нүүрлүү өшиглөсөн, дээр суугаад намайг хэд хэд цохьсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Б.Өийн гэрчээр өгсөн: “Би Мөнхжингийн гэрт нь түр амьдарч байсан юм. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Мөнхжингийн гэрт нь 01 цагийн үед хоёр эмэгтэй найзтайгаа пиво уугаад суугаад байхад Мөнхжин гаднаас орж ирээд “чи манай гэрт пиво ууж муугаад дураараа юм” гэж хэлэхээр нь “би түр танай гэрт амьдарч байгаа биз дээ өөр хаана уух юм” гэхэд Мөнхжин намайг “орон гэр очих хаяггүй юм байж хашаагаа явдагын” гэхээр нь миний уур хүрээд Мөнхжинг газар сууж байхад нь нүүрлүү нь өшиглөсөн тэгэхэд Мөнхжингийн амнаас цус гарсан тэгсэн Мөнхжингийн найз гэж нэг залуу орж ирээд намайг цохьсон тэгээд би Г гэх тэр залуутай муудалцаж зодолдож байгаад салсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Б.Гантулгын гэрчээр өгсөн: “Мөнхжин бид нар Алтанжаргалын гэрт нь хөзөр тоглоод байж байсан юм. Тэгсэн Мөнхжин харьлаа гэж хэлээд харьсан тэгсэн удалгүй Мөнхжин надруу залгаад уйлаад “Ө намайг зодчихлоо” гэсэн тэгэхээр нь би Мөнхжингийн гэрт нь очоод хартал Мөнхжин зодуулчихсан амнаас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Өтай зодолдсон. Тэгээд зодолдохоо болиод би Өийг “чи яагаад Мөнхжинг зодож байгаа юм” гэхэд миний урдаас салаавч гаргаад өдөөд байсан юм тэгэхээр нь хэрүүл хийхээ больё гэж бодоод Мөнхжинг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 229 дугаартай:
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 235 дугаартай:
Яллагдагч Б.Өийн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,
Яллагдагч Б.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,
Шүүгдэгч Б.Өийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Өийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/,
Шүүгдэгч Б.Өийн жолоодох эрхийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 64-68-р хуудас/,
Шүүгдэгч Б.Гантулгын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Гантулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/,
Шүүгдэгч Б.Гантулгын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 59-61-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ө, Б.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч О.Мөнхжин нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, Хохирогч Б.Ө нь мэдүүлэхдээ: “...надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/ байх тул шүүгдэгч Б.Ө, Б.Г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Б.Ө, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, тус бүр 1 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 100 000 төгрөгөөр торгох саналыг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Б.Ө, Б.Г нар нь тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 100 000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.