Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 124

 

2017 оны 02 сарын 20 өдөр           Дугаар 156/ШШ2017/00124    Хэнтий аймаг

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Хэргийн индекс:156/2017/00024/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
           Нэхэмжлэгч: Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, 
            Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Жаргалант Дэрвэн 8-2 тоотод оршин суух, иргэн Нямхүүгийн Батхүү (РД:СП92022818)-д холбогдох

           “Ярианы төлбөр 304 817 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн  гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
    Н.Батхүү нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 96889247 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Н.Батхүү нь гэрээний үүргээ үл биелүүлж 96889247 дугаарын 2016 оны 02 дугаар сарын байдлаарх төлбөр 330 817 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Н.Батхүү-д төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Н.Батхүүгээс төлбөрийн үлдэгдэл болох 330817 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 30000 төгрөгийг хасч үлдэгдэл 300817 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 304817 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/  
    Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Олзвой нь шүүх ирүүлсэн тайлбартаа: 
    Манай компаниас нэхэмжилсэн 304 817 төгрөгийг хариуцагч Н.Батхүү нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлж барагдуулсан нь үнэн болно гэжээ. /хх-ийн 15-16х/
Хариуцагч Н.Батхүү нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие 96889247 дугаарын ярианы төлбөр 304 820 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлж барагдуулсан болно гэжээ. /хх-ийн 14х/ 


Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               
                                                                                                      
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Скайтел ХХК-нь хариуцагч Н.Батхүүд холбогдуулан ярианы төлбөр 304 817 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Н.Батхүү нь төлбөрийн 304 817 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Олзвойн шүүхэд гаргасан тайлбар, төлбөр төлсөн баримт /хх-ийн 15-16х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 14х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Батхүү нь биелүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
         
            Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь биелүүлсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Батхүүд холбогдох ярианы төлбөр 304 817 /гурван зуун дөрвөн мянга найман зуун арван долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Н.Батхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9 795 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4 897 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 4 897 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д, хариуцагч Н. Батхүүгээс 4 897 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д тус тус олгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


             
ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР