| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0081/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/89 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/89
2020 оны 05 дугаар сарын 28 өдөр Дугаар 2020/ШЦТ/89 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн,
Улсын яллагч: Б.Амармөрөн,
Хохирогч: Э.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч: Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ач Хариад овгийн Ган-Очирын Бд холбогдох эрүүгийн 2029001040078 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр баг Уурхайчин хорооллын 3-45 тоотод Э.Бат-Эрдэнэтэй машины түлхүүр өгсөнгүй гэж маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч Э.Бат-Эрдэнийн өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 17 цаг өнгөрч байхад Цогтцэций сумын төвийн Уурхайчин хорооллын 3-45 тоот хашаанд байх гэртээ ажлаа тараад ирсэн байсан. Тухайн үед би хадам аав Ганчир гэж хүний эзэмшлийн суудлын машиныг жолоодож гэртээ ирсэн байсан. Тэгээд би буцаад гадагшаа гарах ажилтай байсан чинь гадаа миний хадам дүү буюу Б ганцаараа орж ирээд машины түлхүүр өг гэж надаас нэхсэн. Би машины түлхүүр өгөхгүй танай аав хэлэхдээ жолооны үнэмлэхгүй хүнд машины түлхүүр өгч болохгүй гэж хэлээд явсан болохоор машины түлхүүр өгөхгүй явах гэж байгаа бол том эгчээсээ асуугаад ав гэж хэлсэн тэгээд Б өөрөө том эгч Батгэрэлрүү залгаж асуугаад машины түлхүүр өгөхгүй байна гэж хэлсэн чинь эгч Батгэрэл нь түлхүүр авахыг зөвшөөрөөгүй тэгээд түүнээс үүдээд хэрүүл маргаан болж эхэлсэн тэгээд улмаар Б миний нүүрэн тус газарт атгасан гараараа 4-5 удаа цохиж миний биед халдсан. Тухайн үед цохиулсан дараагаар чамайг цагдаад өгнө шүү гэж хэлэхэд миний ярьсаныг тоогоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Гэрч Б.Өнөрбаярын өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хамт ажилдаг Э.Бат-Эрдэнэ хадам дүүдээ зодуулчихлаа гэж ирж үзүүлсэн тэгээд Бат-Эрдэнийн биед үзлэг хийхэд зүүн нүд хөхөрсөн, хүзүүний урд хэсэгт зулгарч улайсан гэмтлүүд үүссэн байсан. Өөр харагдах шарх гэмтэл байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Гэрч Э.Солонгын өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 17 цаг өнгөрч байхад Бтай хамт машины түлхүүр авах гэж орсон Бат-Эрдэнэ ах гэртээ ганцаараа байсан. Тэгээд гэрт ороод Б машиныхаа түлхүүрийг авъя бид хоёр гарах ажилтай байна гэж хэлсэн. Бат-Эрдэнэ би одоо гарах гэж байна гэж жаахан уцаартай хэлээд гэрээс гараад хашааны үүдэнд шар савтай ус байсныг өргөөд гэрлүүгээ оруулах гэж байх үед нь Б Бат-Эрдэнэ дээр очоод гарнаас нь бариад машиныхаа түлхүүрийг авъя гэсэн чинь Бат-Эрдэнэ Быг цаашаа гараараа түлхсэн чинь Б гараараа Бат-Эрдэнийг алгадаад дараа нь хувцаснаас нь гараараа заамдаж авсан энэ үед Б дахин алгадаад нүднийх нь орчимд гараа атгаж байгаад нэг удаа цохиж авсан түүнээс хойш тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Б баруун гараараа Бат-Эрдэнийн зүүн шанаа хацар орчимд 2 удаа алгадаж нэг удаа гараа зангидаж байгаад цохисон өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Гэрч Х.Энхбаярын өгсөн: “...Намайг харахад Б-Бат-Эрдэнийн цамцных нь энгэр хэсгээс гараараа барьчихсан Бат-Эрдэнэ нь Бы гарын бугуй хэсгээс барьчихсан байж байсан. Тэгээд хоорондоо маргалдаад машины түлхүүр гээд маргалдаад байсан. Тэгээд удаагүй хэрүүл маргаан намжсан. Намайг харж байхад Б нь Бат-Эрдэнийн хацар луу гараараа нэг удаа алгадаж байх шиг харагдсан тэгээд Бат-Эрдэнэ нь Быг чи цохичихлоо миний буруу даа гээд л маргалдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №289 дугаартай дүгнэлтээр:
Яллагдагч Г.Бы өгсөн:”...Гэрт ороод Бат-Эрдэнээс машины түлхүүрээ гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ ах би гадагшаа гарах ажилтай гэж хэлээд гэрээс гарсан. Тэгэхээр нь би араас нь дагаж гараад Бат-Эрдэнэ ах хашааны үүдний дотор талд савтай ус байсан түүнийг өргөөд гэрлүүгээ оруулах гээд явж байхад нь би гарнаас нь барьж аваад машины түлхүүр өгөөдөх гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ миний гарыг өөрөө тавиулсан. Тэгээд би түлхүүр өгөхгүй гэхээр нь хувцаснаас нь заамдаж авсан. Бат-Эрдэнэ ах намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд гараараа алгадсан дараа нь намайг түлхэхээр нь би зөрүүлээд гараараа зүүн нүд орчимд нь нэг удаа цохиж авсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,
Шүүгдэгч Г.Бы хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Г.Бы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/,
Шүүгдэгч Г.Бы иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, цалингийн жагсаалт, /хх-ийн 38-42-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Э.Бат-Эрдэнэ нь мэдүүлэхдээ: “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/ байх тул шүүгдэгч Г.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Г.Быг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох саналыг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Г.Б нь тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.