| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00114/И |
| Дугаар | 125 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 125
2017 оны 02 сарын 23 өдөр Дугаар 156/ШШ2017/00125 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00114/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 2 дугаар хэсэг 14-832 тоотод оршин суух Боржигон овогт Мөнхцогтын Мөнхбаяр /РД:СЭ89020118/-ын нэхэмжлэлтэй
“Өөрийн төрсөн эх Б.Нэргүйн ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М. Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Мөнхбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний эх Баарангийн Нэргүй нь 2017 оны 02 дугаар сарын 05-нд 50 настайдаа нас барсан бөгөөд оршуулгын тэтгэмж авах гэхэд хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй, оёдолчноор ажилд томилох, чөлөөлөх тушаал нь архивт байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Б.Нэргүй нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний ТМС-ийг оёдолчноор сурч төгссөн. 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Нийтийн ахуйн үйлчилгээний газарт оёдолчноор, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Өндөрхаан хотын 7 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар тус тус ажилласан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/
Нэхэмжлэгч М.Мөнхбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний ээж Б.Нэргүй нь Хэнтий аймгийн Өндөрхааны Ахуйн үйлчилгээний газарт 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд оёдолчноор, Өндөрхаан хотын 7 дугаар цэцэрлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд хүмүүжүүлэгчийн туслахаар тус тус ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М. Мөнхбаяр нь өөрийн төрсөн эх Боржигон овогт Баарангийн Нэргүйн Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын харъяа Өндөрхааны Ахуйн үйлчилгээний газарт 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд оёдолчноор, Өндөрхаан хотын 7 дугаар цэцэрлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд хүмүүжүүлэгчийн туслахаар тус тус ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч М.Мөнхбаярын “төрсөн эх Б.Нэргүйн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Боржигон овогт Баарангийн Нэргүй агсан нь Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын харъяа Өндөрхааны Ахуйн үйлчилгээний газарт 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд оёдолчноор, Өндөрхаан хотын 7 дугаар цэцэрлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд хүмүүжүүлэгчийн туслахаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэл, тайлбар /хх-ийн 1, 20х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 19х/, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 42 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 10х/, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 361 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 11х/, Өндөрхаан хотын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 12х/, Өндөрхаан хотын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 13х/, №165343 дугаартай Баарангийн Нэргүйн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 15-16х/, гэрч Я.Хишигнямын мэдүүлэг /хх-ийн 24х/, гэрч Г.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 25х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Баарангийн Нэргүй /РД:СЭ67080504/ агсныг Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын харъяа Өндөрхааны Ахуйн үйлчилгээний газарт 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд оёдолчноор, Өндөрхаан хотын 7 дугаар цэцэрлэгт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд хүмүүжүүлэгчийн туслахаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Мөнхбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР