Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/92

 

2020 оны 06 дугаар сарын 08 өдөр                         Дугаар 2020/ШЦТ/92                                                   Ханбогд сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгч: Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөр овгийн Эрдэнэбаярын Тт холбогдох эрүүгийн 2029000000082 дугаартай  хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3 дугаар баг, Хөөврийн 320 тоот дахь гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар гараараа зодож, эрүүд мэндэд дух, хамрын уг, зүүн хацар, шанаа, хавдаж, хөхөрсөн, зүүн нүдний салст улаан, зүүн гуянд хөхрөлт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т нь мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 20-ны орой 17 цагийн орчимд би гэртээ байж байсан. Эхнэр хүүхэд алга байсан. Би утсаар залгаад дуудахад эхнэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэрт ирсэн. Яагаад архи уугаад хүүхдээ харахгүй байгаад байгаан бэ? гэж асуухад өөдөөс уурлаад дайрч давшлаад байсан. Хүүхдийн хажууд муудаад яахав гээд нойлын өрөө рүү ороод дух хацар шанаа хэсэг рүү нь 2 алгадаад гараад явсан ” гэв.

Хохирогч Б.Мөнхжаргалын өгсөн: “..2020 оны 05 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед найзуудын хамт пиво уучихаад гэртээ ороход гэрт нөхөр Т нь хоёр хүүхдийн хамт байсан. Тухайн үед Т надад хандаж “гадуур тэнээд байна” гээд уурласан тэгээд бид хоёр маргалдаж эхлэхэд гараараа миний нүүр хэсэгт 2-3 удаа цохьсон тэгээд салсан тэгэхээр нь би гар утсаа аваад утсаар ярихад гараад явчихсан одоо хүртэл ирээгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

Э.Тийн гэрчээр өгсөн: “...Мөнхжаргал нь агсан тавиад уур хүргээд байхаар нь хүүхдийн хажууд маргалдахгүй гээд жорлонгийн өрөөрүү оруулаад тэнд маргалдсан тэгээд болохгүй байхаар нь хацар хэсэгрүү нь хоёр алгадсан тэгээд гэрээс гараад явсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 325 дугаартай: “Б.Мөнхжаргалын биед дух, хамрын уг, зүүн хацар, шанаа, хавдаж, хөхөрсөн, зүүн нүдний салст улаан, зүүн гуянд хөхрөлт үүссэн гэмтлүүдтэй байна. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.Мөнхжаргалын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/,

 Шүүгдэгч Э.Тийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Э.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/,

            Шүүгдэгч Э.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний гэрлэлтийн лавлагаа, улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 33-37-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Э.Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Б.Мөнхжаргалын “...Одоогоор бид хоёр харилцан ярилцаж ойлголцон нэг нэгэндээ гомдол саналгүй болсон.” гэх хүсэлт /хх-ийн 64-р хуудас/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1 000 000 төгрөгөөр торгох саналыг  гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Э.Т нь тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын саналыг  харгалзан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   1 000 000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.