Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2016/01133

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би, *******д холбогдох "өмгөөллийн хөлс 500000 төгрөг гаргуулах тухай" *******гийн нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг, дүгээр байрны тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь өмгөөллийн үйлчилгээний хөлс 500000 төгрөгийг надад төлөх ёстой юм. Гэтэл одоо болтол төлөхгүй, утсаа ч авахгүй байгаа тул түүнээс 500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн сумын 2 дугаар багт оршин суух ******* регистрийн дугаартай ******* овогт ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би өмгөөлөгч *******д өмгөөллийн үйлчилгээний хөлс 500000 төгрөг төлөх ёстой юм. Энэ мөнгийг 2016 ондоо багтаан гурав хувааж бүрэн төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “500000 төгрөг гаргуулэх тухай" нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа хийхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн нэхэмжилсэн 500000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч ******* овогт ******* "500000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэгч ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийн тал хувь 7825 төгрөгийг төсвийн орлогод оруулж, үлдэх 7825 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 7825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Б.ТҮМЭНЦЭЦЭГ