Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2016/01189

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би, *******, ******* нарт холбогдох "өмгөөллийн хөлс 700000 төгрөг гаргуулах тухай" *******гийн нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Дорнод аймгийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, ******* нар ******* бүлэглэн бусдыг хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгагдсан ба ах, дүү нар учир өмгөөллийн хөлсний тал хувийг нь хөнгөлж дундаа 700000 төгрөг төлөхөөр тохирсон юм. Хэргийн холбогдлыг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгосон. Отгончулуун ганцаараа үйлдсэн гэдгээр шийтгүүлсэн. Гэтэл , нар одоо болтол өмгөөллийн хөлсийг төлөөгүй. Ээж нь өвчтэй хүн асраад боломж муутай байна гэж 5 сарын өмнө тайлбарласан боловч утсаа ч авахгүй, мөнгөө хэсэгчлээд ч төлөхгүй байгаа тул *******, ******* нараас 700000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилснийг шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн  тоотод оршин суух регистрийн дугаартай овогт , ЖЯ95021519 регистрийн дугаартай овогт нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид өмгөөлөгч *******гийн нэхэмжлэлийг шүүхэд ирснээс хойш түүнд өмгөөллийн хөлс 350000 төгрөгийг төлсөн. Үлдэх 350000 төгрөгийг 2016 оны 12 сардаа багтаан төлж барагдуулна. нь Мардайн Улааны уурхайд ажилладаг, сарын цалин 450000 төгрөг, үүнээс хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэргээ төлөөд гар дээрээ 330000 төгрөг авдаг, ам бүл 10-уулаа, эцэг, эх, 3 дүү, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэрээсээ ганцаараа ажил эрхэлдэг юм. Иймд миний тайлбарыг хүлээн авна уу гэжээ.

Шүүх хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан “700000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа хийхэд хариуцагч *******, ******* нар нэхэмжлэгч *******гийн нэхэмжилсэн өмгөөллийн үйлчилгээний хөлс 700000 төгрөгийн 350000 төгрөгийг төлсөн, үлдэх 350000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч овогт , овогт нар "700000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэгч ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21350 төгрөгийн тал хувь 10675 төгрөгийг төсвийн орлогод оруулж, үлдэх 10675 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 10675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *******, ******* нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             Б.ТҮМЭНЦЭЦЭГ