| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01109/И |
| Дугаар | 138/ШШ2016/01116 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2016/01116
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би, *******д холбогдох "өмгөөллийн хөлс 1678000 төгрөг гаргуулах тухай" *******гийн нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дугээр баг, ******* байрны 3 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******д холбогдолтой 3 удаагийн шүүх хуралдаанд хэд хэдэн удаа оролцсон боловч өмгөөллийн хөлсөө одоо болтол төлөөгүй. Өмгөөллийн хөлс нийтдээ 1500000 төгрөг, 178000 төгрөгийг нь надаас буцааж өгнө гээд зээлж авсан мөнгө юм. Иймд *******гаас нийтдээ 1678000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 32 дугаар байрны 42 тоотод оршин суух регистрийн дугаартай овогт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би өмгөөлөгч *******тай тохиролцон хэд хэдэн удаа шүүх хуралдаанд оролцуулсан нь үнэн. Миний бие тэтгэвэрт байдаг, ам бүл 4, өөрийн 3 хүүхдийн хамт амьдардаг, 2 хүүхэд оюутан болохоор тэтгэврийн зээл авчихсан тул орлого байхгүй хүндрэлтэй байснаас түүний өмгөөллийн хөлс 1678000 төгрөгийг одоо болтол өгч чадаагүй юм. Миний 2 дахь хүү энэ жил сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ажилд орсон учраас түүний 1678000 төгрөгийг энэ ондоо багтааж бүрэн төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “1678000 төгрөг гаргуулэх тухай" нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа хийхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн нэхэмжилсэн 1678000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч овогт "1678000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэгч ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41798 төгрөгийн тал хувь 20899 төгрөгийг төсвийн орлогод оруулж, үлдэх 20899 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 20899 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ