Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 50

 

2017 оны 01 сарын 19 өдөр     Дугаар 156/ШШ2017/00050    Хэнтий аймаг

                       
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2016/00710/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Төв аймгийн Мааньтын хорих ангид ял эдлэж байгаа гэх Жамбалнямбуугийн Даваахүүд холбогдох, 
Хэнтий аймгийн, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлтэй,  "эрэн сурвалжлах ажиллагааны зардал 3 353 465 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Жамбалнямбуугийн Даваахүү нь ял эдлэж байх хугацаандаа ангийн хадлангийн хэсэгт ажиллаж байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр оргож 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр баригдсан юм. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд учруулсан эрэн сурвалжлах ажиллагааны зардал 3 353 465 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.(хх-ийн 1 тал)
Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ж.Даваахүү нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ялын дэглэм дээшилж Төв аймгийн Мааньтын чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. (хх-ийн 28 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хариуцагч Ж.Даваахүүд холбогдуулан "эрэн сурвалжлах ажиллагааны зардал 3 353 465 төгрөгийг гаргуулах" -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь "эрэн сурвалжлах ажиллагааны зардал 3 353 465 төгрөгийг Ж.Даваахүүгээс гаргуулах"-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 
C:\Users\duuriikaa\Desktop\50-Ш-И.docx
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь "эрэн сурвалжлах ажиллагааны зардал 3 353 465 төгрөгийг Ж.Даваахүүгээс гаргуулах"-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар  нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ