Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1298

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

 

    2020        07         16                                   2020/ШЦТ/1298

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,   

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

Шүүгдэгч Н.Х,

Шүүгдэгч Н.С,

Шүүгдэгч М.Ө, тэдний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Х, Н.С, М.Ө нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01876 1424 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

Шүүгдэгч Б.М, Н.Х, М.Өсөхэцэцэг, Н.С нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эра”  зочид буудалд үйлчлүүлж байхдаа иргэн Э.Эрхбаярын эзэмшлийн Ай фон 11 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3.653.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                           

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Х, Н.С, М.Ө нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 2006 01876 1424 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.М, Н.Х, М.Өсөхэцэцэг, Н.С нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Э.Эрхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2020 оны 03 дугаар сарын 27-ны ойрой хамаатны залуу Баагийтай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” зочид буудлын урд байрлах “Эра” зочид буудалд орж үйлчлүүлсэн. Бид 2 архи уусан ба 23 цагийн орчимд зүс таних Түвшээ гэх залуу надруу залгаад ах хаана байгаа юм бэ? ууж байгаа юмуу би яваад очъё гэхээр нь байгаа газраа зааж өгөхөд гаднаас үл таних 2 эмэгтэйтэй орж ирээд бид нар үргэлжпүүлээд архи уусан. Баагийн тэд нарын ирээд удаагүй байхад харьлаа гзэд явсан буудалд Түвшөө үл таних 2 охин нэгийг нь С гздэг бид 4 үлдсэн. Би ер нь согтоод унтсан байсан ба куртикны энгэрийн халаасанд байсан айфон-11 про макс маркийн гар утсаа өмдний баруун талын халаасанд хийгээд унтсан. Би шөнө 4 цагт сэрэхэд Түвшөө нөгөө үл таних 2 эмэгтэйтээгээ байхгүй байсан ба миний өмдний халаасанд байсан Айфон-11 про макс маркийн гар утсыг хулгайлаад аваад явсан байсан. Би Түвшөөгийн 99359013 гзсэн дугаарруу залгасан боловч гар утсаа авахгүй таслаад байсан. Одоо хүртэл гар утас нь дуудаж байгаа боловч утсаа авахгүй байгаа. Би өерийнхеө 88113953 дугаарруугаа залгахад холбогдох боломжгүй байгаа. Уг зочид буудлын хяналтын камерыг шүүж үзэхэд 2020 оны 03 дугаар сарын 28-ны шөнө 03 цаг 01 минутанд хар богино куртик, хар өмд, хар гуталтай эмэгтэй нь миний rap утсыг авч гараад лифтны хажууд зогсож байгаад буцаж өрөөрүү ороод удалгүй тэр гурав гараад явган хүний шатаар уруудаж байснаа нөгөө 2 эмзгтэйг шатаар буулгаад Төвшөө өөрөө лифтэнд суугаад бууж байсан бичлэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Гэрч С.Базаррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2020 оны 04 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Үл таних залуу намайг Тэди худалдааны төвийн гадаа утас аваад зогсож байтал ногоон өнгийн Ай фонь про макс нэртэй rap утас барьж ирээд авах уу гэхээр нь би үзээд ямар үнээр зарах вэ гэтэл 1.500.000 төгрөг гэхээр нь би кодыг нь гаргаад өгчих гэтэл тухайн залуу манай ахын утас би өрөндөө авсан юм гэхээр нь би сайтар лавлаж байгаад тухайн гар утсыг Шонхоо гэх залууд утасны дэлгэц хэрэгтэй байгаа болохоор нь дуудаад хэлтэл авна гэхээр нь 700.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БЗД2-20-451 дугаартай:

Ай фонь 11 про макс загварын гар утас 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3.653.100 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан  /хх-ийн 33-34/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...нээж үзэхэд 02 минут 51 секунтын бичлэг байх ба тус бичлэгний он, cap, өдөр, цаг нь 03/27/2020 fre 23:53:26-гэсэн бичиглэлтэй байна Бичлэг эхлэхэд холбогдогч Н С нь цагаан өнгийн урт гадуур хувцастай гадуур хувцасны энгэр нь задгай мөн үсээ задгай тависан 2 гараа энгэртэй зөрүүлсэн байдалтай бор саарал өнгийн өмдтэй, түрүүтэй хар өнгийн гуталтай пефтнээс бууж ирж байх ба түүний араас холбогдогч М.Ө нь богино хар үстэй савхи мэт хар өнгийн дээгүүр өмсдөг гадуур хувцастай энгэр нь задгай дотор талд нь хар ангийн цамц, хар өнгийн өмд, богино түрүүтэй хар өнгийн гуталтай пефтнээс бууж ирж байна. Түүний араас холбогдогч Н.Х цайвар өнгийн урт гадуур хувцастай энгэр нь задгай зүүн мөрөндөө цүнх мэт жижиг оврын хар өнгийн зүйл үүрсэн дотор талаараа шар өнгийн цамцтай өмд гутал нь сайн харагдахгүй байна туүний араас нь хохирогч Э.Эрхбаяр нь хар өнгийн саравчтай малгайтай хүзүүнтэй гинж мэт цайвар өнгийн зүүлт зүүсэн хар өнгийн гадуур хувцастай энгэр нь задгай дотор талаар нь энгэр хэсэгтээ цагаан өнгийн зурагтай хар цамц мэт зүйл өмсөн бараан өнгийн өмдтэй лефтнээс бууж ирж байна. Түүний араас холбогдогч Б.М нь нүүрээрээ хар өнгийн масктай цайвар өнгийн хоолоотой цамц өмссөн гадна талаар нь хар өнгийн куртик өмссөн энгэртээ 2 гараа тэвэрээд бууж ирж байна 2020 оны 03 дугаар сарын 27-ны 23 цаг 53 минут 42 секунтыг зааж байхад бүгд лефтнээс буугаад лефтний өөдөөс харсан камерын доор байрлах өрөөний хаалгийг хохирогч Э.Эрхбаяр нь эхлэж онгойлгоод өрөөнд орж дуусав Түүнээс хойш өрөөнөөс нэг ч гарахгүй байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 28-ны шөнийн 03 цаг 01 минут 37 секунтэнд тэдний орсон өрөөний хаалга онгойж дотор талаас нь М.Ө нь гарч ирээд лефтний урд очиж зогсоод доошоо явах товчлуурыг дараад өмднийхөө урд талын зүүн гар талын халааснаасаа хар өнгийн утас гаргаж ирж байгаа нь бичлэгт бичигдсэнийг ойртуулан татаж хархад тус утасны дэлгэц нь яагаан өнгийн гэрэлтэй дэлгэцний гэрэл харагдаж байна 03 цаг 03 минут 12 секунтэнд лефт онгойход дотор талд нь улаан хантаазтай цайруу цамцтай улаан өнгийн цүнх мэт зүйл барьсан залуу байна М.Ө нь лефтэнд суулгүй лефтийг явуулан 03 цаг 03 минут 18 секунтэнд буцаж өрөөрүүгээ оров орохдоо өрөөний хаалгийг хагс хаагаад оров. Буцаад 1 минутын дараа Н.Х, М Ө Б.М нар нь яарч сандарсан байдалтай гүйж гарч ирээд Н.Х лефтний урд очоод лефтний товчлуур дарчихаад М.Өтэй явган шатаар буусны дараа Б.М нь өрөөний хаалгий зөөлөн хаагаад М.Ө, Н.Х хоёрын араас явган шатаар буув. 03 цаг 04 минут 40 секунтэнд Б.М нь буцаж явган шатны тэндээс гарч ирээд лефтний урд зогсож байгаад 03 цаг 04 минут 53 секунтэнд лефтэнд суугаад лефтний хаалга хаагдсан.” гэх тэмдэглэл /хх-ийн 124/,

 

-гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

-ногоон саарал өнгийн ай фонь 11 про макс загварын гар утсыг С.Базаррагчаагаас хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 119/,

-ногоон саарал өнгийн ай фонь 11 про макс загварын гар утсыг Э.Эрхбаярт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 120/,

-С.Базаррагчаад 475.000 төгрөгийг М.Ө, Н.Х, Н.С нараас гаргуулж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 121/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 125/,

 

Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2020 оны 03 дугаар сарын 27-ны цагийг нь сайн санахгүй байнаа Эрхбаяр гэдэг нэртэй манай зүс таних ах надруу 8811-тэй өөрийнхөө дугаараас залгаад хоёр охин олоод “Эра” зочид буудал дээр хүрээд ир гэж хэлсэн. Би “Фэйсбүүкийн хайлтаас” санхүү өгнө авна гэж хайхад 2 хөөрхөн охин байна 19 настай санхүү авна гэсэн утгатай пост байсантай холбогдсон. Тус оройн 22 цагийн үед нөгөө охидууд Сансарын Емартын ойролцоо ирээд намайг дуудаад би машинд нь суугаад танилцаад шууд “Эра” зочид буудалруу явсан.

... Х аа надаас тооцоо мөнгөө яахын гэж асуухаар нь Эрхбаяр ах тооцоо мөнгөн дээрээ гонжироод байгаа юм чинь ахын утсыг нь та хоёр аваад тооцоогоо хийчих гэж хэлсэн. Буудалруу Хтай бид хоёр ороод С гадаа хүлээгээд үлдсэн. Бид хоёрыг өрөөрүү орход Эрхбаяр ах Өтэй бэлгийн харилцаанд орчихсон нэг орон дээр хамт хэвтэж байсан. Хаа Өийг дагуулаад нойл ороод гарч ирсэн. Эрхбаяр ах Хаа, Ө энэ гурав үлдсэн архийг хувааж уугаад Эрхбаяр ах унтаад өгсөн. Бид гурав нөгөө тасалгааруу ороод Өт би “чи Эрхбаяр ахад, ойр байгаагаараа гар утсыг нь авчих гэж хэлээд Ө Эрхбаяр ахын үнтаж байсан тасалгааруу орсон. Хэсэг хугацааны дараа Хаа бид хоёр босоод явцагаах гээд би гадуур хувцасаа хайж байхад Хаа нөгөө тасалгааруу ороод Өийг сэрээхэд Ө өрөөнөөс гараад явсан. Би гадуур хувцасаа олоод Хаа бид хоёр өрөөнөөс гарах гэж байхад Ө өөдөөс ороод ирсэн. Тэгээд бид 3 өрөөнөөс гараад Ө Хаа тэр хоёр явган шатаар буугаад явсан. Би араас нь явган шатаар буугаад буцаж лефтээр доошоо буугаад буудлаас гархад гадаа тэр 3 хүлээж байсан. Тэгээд пасс кодыг нь гаргахаар миний нэг таньдаг ахынх руу очихоор КТМС-рүу явсан очиход тэр ах маань байхгүй болохоор буцаад ТЕДИ орж ченжид 700.000 төгрөгөөр зараад нэг хүний 175.000 төгрөгөөр хувааж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 97/,  

 

Шүүгдэгч М.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... гар утасны эзэн гэх Эрхбаяр С эгчийг таалагдахгүй байна явуулчих гээд байсан. Тэгээд С эгч явлаа гээд гархад М хамт гараад явсан. Удалгүй М буцаад орж ирсэн. ...Хаа, М хоёр дэлгүүр орхоор гарсан. Тэр хоёрыг дэлгүүр орхоор гарсан хойгуур нь би Эрхбаяртай нэг удаа бэлгийн харилцаанд орсон. М, Хаа эгч хоёр дэлгүүр явчихаад ирээд Хаа эгч надад Эрхбаярын гар утсыг авах талаар хэлсэн. Мгөөс тооцоогоо авья гэхэд Эрхбаяр ахын гар утсыг нь хэдүүлээ нийлж байгаад авчихья гэж М хэлсэн гэж надад хэлсэн. Тэгээд үлдсэн архиа бид нар ууж дуусгаад М, С, Х эгч бид 3 гэрлээ унтраагаад нөгөө тасалгааруу нь орсон. Эрхбаяр үлдээд унтаад өгсөн байсан. М надад чи ахын утсыг нь авчих чи хажууд нь хэвтэж байгаа юм чинь авхад амархан гэхээр нь за гэж хэлээд Эрхбаярын хажууд хэвтэж байгаад би унтаад өгсөн байсан. Тэгсэн чинь Хаа эгч намайг сэрээгээд бид гурав өрөөнөөс гарсан. Гадаа С эгч хүлээж байсан. Бид 4 Эрхбаярын гар утасны пасс кодыг нь гаргах гээд Мгийн ахынх гэсэн нэг айлруу очиход хаалгаа тайлж өгөхгүй байна гээд буцаж байхад Эрхбаяр гэдэг залуу Мрүү залгаад миний утсыг аваад ир, миний гар утас байхгүй байна. Нөгөө хоёр охин чинь утас аваад явчихсан юм шиг байна гээд Мг дуудсан. Бид нар буудалруу очоод М ганцаараа орсон. Орж ахыг аргалчихаад ирье гээд нилээн удаж байгаад гарч ирээд бид нар ТЭДИ орж утас зарах ченж хайсан. Тэгээд нэг машинтай ченжид 700.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 101/,  

 

Шүүгдэгч Н.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Мтэй С хамт явлаа гээд гарсан. М удалгүй буцаад ороод ирсэн. Эрхбаяр архи олоод ирээч тэр хооронд Өтэй бэлгийн харилцаанд орчихье гэж хэлээд 60.000 төгрөг өгнө гэхээр нь Сарангэрэрлийн дансыг өгөөд мөнгийг нь шилжүүлээд Сийг буцааж дуусан. С ирчихлээ гэхээр нь би Мтэй хамт дэлгүүр явсан. Дэлгүүр хаалттай архи олдохгүй байхаар нь ТҮЦ-нээс тамхи, ундаа, идэж уух зүйл аваад буцаад явж байхдаа би Мд тооцоогоо авья гэж хэлхэд очоод ахын гар утсыг авчихья би ID кодыг нь мэдэж байгаа би өмнө нь бас охин дуудаж архи уулгаж байгаад Эрхбаяр ахын утсыг нь авж байсан. Дараа нь ямар ч асуудал гаргахгүй ээ гэж байсан. Тэгээд С, М бид 3 утсыг нь авах санаагаа тохироод Сарангэрлийг “Эра” зочид буудлын гадаа хүлээлгээд М бид хоёр буудалруу орход Эрхбаяр, Ө хоёр орон дээр хувцастайгаа хамт хэвтэж байсан. Би Өт утсыг нь авах санаагаа хэлэх гээд нойлруу Өсөхцэцгийг дагуулаад орсон. Би Өт тооцооныхоо оронд Эрхбаярын гар утсыг нь авчих гэж М хэлж байна. Үлдсэн архиараа шахья гэж хэлсэн. Үлдсэн архийг Эрхбаярт уулгаад бид нар өөртөө ус хийгээд ууж байгаад дуусгаад гэрлийг нь унтраад М бид хоёр нөгөө тасалгааруу нь ороод Ө, Эрхбаяр хоёр орон дээр хэвтээд үлдсэн. Би Мтэй бэлгийн харилцаанд орж дуусчихаад одоо утсыг нь очоод авчих тэгээд явья гэж хэлэхэд М ах арай унтаагүй байгаа гэж хэлж байсан. Тэгээд би унтаад өгсөн байсан. М намайг сэрээгээд би утсыг нь авчихлаа явья гэж хэлээд би Өийг сэрээгээд бид 3 буудлаас 2020 оны 03 сарын 28-ний 03 цагт гарсан байх. Гадаа С хүлээж байсан. Бид 4 утасных нь пас кодыг нь гаргах гэж Мгийн ахынхруу очсон чинь хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь буцаад явж байсан чинь Эрхбаяр гэдэг залуу нь Мрүү залгаад нөгөө охидуудынхаа дугаарыг өг миний утас алга болчихсон байна чи хүрээд ир гээд дуудсан. Бид 4 буцаж “Эра” зочид буудалруу очоод М би орж ахыг аргалчихаад гараад ирье та гурав хүлээж байгаараа гээд ороод удаж байгаад гарч ирэхдээ ахыг аргалчихлаа гэж хэлээд гарч ирсэн. Тэгээд бид 4 тэндээсээ ТЭДИ орж 700.000 төгрөгөөр зарсан.

Эрхбаярын гар утсыг авах санааг Мөнхтүшин дэлгүүр явахдаа С бид хоёрт гар утсыг нь авчихья гэж байсан. Гар утсыг нь анх хэн авсаныг нь бол би хараагүй ээ намайг унтаж байхад М сэрээгээд утасыг нь авчихлаа гэж байсан. Тэгээд би Өсөхцэцгийг Эрхбаярын хажуунаас унтаж байхад нь сэрээгээд бид 3 буудлаас гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/,  

 

Шүүгдэгч Н.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Хаа, Ө хоёрыг авч үлдье гэж хэлсэн байсан. Тэгээд би явхаар болоод гархад М намайг гаргаж машинд суулгаж өгөөд юм ярьж байгаад М буцаад зочид буудалруу орсон. Би гэрлүүгээ явж байхад 10 минутын дараа Х аа надруу залгаад чиний дансруу 60.000 төгрөг хийсэн, ойр зуурын юм авах хэрэгтэй байна, буцаад ир гээд би буцаж “Эра” зочид буудлын үүдэнд очиход Мөнхтүшин, Хаа 2 гарч ирээд бид 3 явсан. Дэлгүүр хаалттай болохоор түц орж ундаа, тамхи, идэж уух зүйл аваад буцаад явсан. Явах замдаа Хаа тооцоогоо авч өг гэж Мөнхтүшинд хэлэхэд Мөнхтүшин за зүгээрээ ахын утсыг авчихна. Би өмнө Эрхбаярын утсыг өөр охидууд дуудаж ингэж ууж байгаад авч байсан. Дараа нь асуудал байхгүй гээд байсан. Тооцоогоо өгөхгүй бол утсыг нь авчихья гээд бид нар тохироод Мөнхтүшин, Х 2 орохдоо намайг хүлээж байгаарай гээд орсон. Би нилээн удаан гадаа нь хүлээсэн. Мөнхтүшин, Х, Ө нар буудлаас гарч ирсэн. Гарч ирэхдээ Мөнхтүшин нь утсыг нь авчихсан гээд халааснаасаа гаргаж ирж байсан. Мөнхтүшин би Эрхбаярыг унтаж байхад нь Өсөхцэцгийг гуяыг нь илж байгаа юм шиг болж байгаад утсыг нь авчихсан гэж ярьж байсан. Тэгээд Мөнхтүшин, Ө, Х бид 4 гар утасных нь пасс кодыг тайлах гээд КТМС-ийн тэр хавьд Мгийн нэг таньдаг ах нь байдаг гээд очсон чинь хаалгаа тавьж өгөхгүй байна гээд тэндээсээ ТЭДИ төвийн тэнд очиж өглөө болтол ченж хүлээж байгаад нэг машинтай ченжид Мөнхтүшин утсыг нь 700.000 төгрөгөөр зарж нэг хүний 175.000 төгрөгөөр хувааж авцагаасан.  Эрхбаярын гар утсыг авах санааг М дэлгүүр явахдаа Хаа бид хоёрт “гар утсыг нь авчихья” гэж байсан. Гар утсыг нь анх хэн авсаныг нь бол би хараагүй. Би гадаа байсан. М буудлаас гарч ирэхдээ би утсыг нь авчихсан, Өтэй хамт хэвтэж байхад нь Өийг гэж бодогдуулаад гуяыг нь илж байгаад авчихлаа гэж өөрөө хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 108-109/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хорооны тодорхойлолт /хх-ийн 39-60, 65-66/, Б.Мгийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн барит зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.М, Н.Х, М.Өсөхэцэцэг, Н.С нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эра”  зочид буудалд үйлчлүүлж байхдаа иргэн Э.Эрхбаярын эзэмшлийн Ай фон 11 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3.653.100 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх бөгөөд тэд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Б.М, Н.Х, М.Өсөхэцэцэг, Н.С нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тодорхой зүйлүүдийг удирдлага болгож журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Б.М, Н.Х, М.Өсөхэцэцэг, Н.С нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Б.М, Н.Х, Н.С нарын тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн байдал зэрэг хуульд тусгайлан заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Хохирогчийн алдсан ай фонь 11 про макс загварын ногоон өнгийн гар утсыг гэрчээс хураан авч хохирогчид буцаан олгож, шүүгдэгч нараас төлбөрийг гаргуулж гэрчид олгон гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохирол төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялгамжтайгаар оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Ө нь өмнө насанд хүрээгүй байхдаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Дээрх тэнссэн хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дуусах байсан бөгөөд шүүгдэгч М.Ө нь бусадтай бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлджээ.

Тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолын өсвөр насны шүүгдэгч М.Өт ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хэсгийг хүчингүй болгож, тухайн гэм буруутайл тооцсон үндэслэлээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэмж нэгтгэн шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Мгийн хэргийн учир цагдан хоригдсон хоногийг түүнд оногдуулсан ялд шилжүүлэн хасч нийт эдлэх ялыг тогтоосон болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Х, Н.С, М.Ө нар нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Нын Х, Б овогт Нийн С, Бн овогт Мын Ө, Бн овогт Бийн М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг зургаан зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Х, Н.С, М.Ө нарыг гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугцаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өийг гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн цагдан хоригдсон 30 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүнд оногдуулсан ялаас хасч нийт эдлэх ялыг дөрвөн зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч Н.Х, Н.С, М.Ө нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулхаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ