Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 66

 

2017 оны 01 сарын 25 өдөр     Дугаар 156/ШШ2017/00066    Хэнтий аймаг

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00730/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хороо 60 дугаар байрны 1-9 тоотод оршин суух, Батчулууны Баасандашид (РД: СА 80061618) холбогдох, 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
"халаалт, цэвэр, бохир усны төлбөр, алданги, нийт 945 763 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Б.Баасандаш нь 2014 оны 04 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд халаалтын 363 550 төгрөг, цэвэр, бохир усны 378 086 төгрөг, подвал засварын 30 000 төгрөг, суурь хураамжийн 16 500 төгрөг, алданги 157 627 төгрөг, нийт 945 763 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Хариуцагч Б.Баасандаш нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хэнтий-Ус”       ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч компанийн нэхэмжилсэн 945 763 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 20 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь хариуцагч Б.Баасандашаас " халаалт, цэвэр, бохир усны төлбөр, алданги, нийт 945 763 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Б.Баасандаш нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч “Хэнтий-Ус” ХХК-ийн халаалт, цэвэр, бохир усны төлбөр, алданги, нийт 945 763 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Б.Баасандашид холбогдох, Хэнтий-Ус ХХК-ийн нэхэмжлэлтэй, “халаалт, цэвэр, бохир усны төлбөр, алданги, нийт 945 763 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  “Хэнтий-Ус” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27 248 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 13 624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13 624 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч компанид, хариуцагч Б.Баасандашаас 13 624 төгрөгийг гаргуулж  “Хэнтий-Ус” ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2017 оны 08 дугаар сарйн 01-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ