Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 395

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мичидмаа,  

улсын яллагч Б.Хурц,  

хохирогч Р.Р-, Л.А-, С.Г-

иргэний хариуцагч Ц.М-,

шүүгдэгч Н.О-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт Н.О-т холбогдох эрүүгийн 1910019790791 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... өдөр Булган аймагт төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний техникч мэргэжилтэй, ТЭЦ-3 оператор ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ....тоот регистртэй, Н.О-.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.О-нь албан болон дипломат паспорт гаргах эрх бүхий албан тушаалтан биш атлаа дээрх паспортыг гаргаж чадна гэж А.Б-, Б.Б-нарт ойлгуулж тэднээр дамжуулан иргэн Л.А-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Л.А-ийг төөрөгдөлд оруулж, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Б-гийн 500343720 дугаарын данс руу 4.300.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, нийт 4.800.000 төгрөгийг шилжүүлснээс Б.Б-, Б.Б-нараар дамжуулан 1.200.000 төгрөгийг,

Боловсролын байгууллагад ажилладаггүй, оюутан элсүүлэх эрхгүй атлаа ...-д оюутан элсүүлж чадна гэж Ц.М-т ойлгуулж түүнээр дамжуулан иргэн Р.Р-г төөрөгдөлд оруулж, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс мөн сарын 28-ны өдрийн хооронд 3.015.000 төгрөг шилжүүлснээс Ц.М-ээр дамжуулан 1.864.000 төгрөгийг,

Виз гаргах эрх бүхий албан тушаалтан биш атлаа Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж иргэн С.Г-хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр С.Г-ас 2.000.000 төгрөгийг тус тус авсан буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өөрт олгогдоогүй эрх, боломжгүй байдлыг болох мэтээр Л.А-, Р.Р-, С.Г- нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, Л.А-т 4.800.000 төгрөгийн, Р.Р-д 3.015.000 төгрөгийн, С.Г-д 2.000.000 төгрөгийн, нийт 9.815.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.О-нь албан болон дипломат паспорт гаргах эрх бүхий албан тушаалтан биш атлаа дээрх паспортыг гаргаж чадна гэж А.Б-, Б.Б-нарт ойлгуулж тэднээр дамжуулан иргэн Л.А-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Л.А-ийг төөрөгдөлд оруулж, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Б-гийн 500343720 дугаарын данс руу 4.300.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, нийт 4.800.000 төгрөгийг шилжүүлснээс Б.Б-, Б.Б-нараар дамжуулан 1.200.000 төгрөгийг,

Боловсролын байгууллагад ажилладаггүй, оюутан элсүүлэх эрхгүй атлаа ...-д оюутан элсүүлж чадна гэж Ц.М-т ойлгуулж түүнээр дамжуулан иргэн Р.Р-г төөрөгдөлд оруулж, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс мөн сарын 28-ны өдрийн хооронд 3.015.000 төгрөг шилжүүлснээс Ц.М-ээр дамжуулан 1.864.000 төгрөгийг,

Виз гаргах эрх бүхий албан тушаалтан биш атлаа Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж иргэн С.Г-хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр С.Г-ас 2.000.000 төгрөгийг тус тус авсан буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өөрт олгогдоогүй эрх, боломжгүй байдлыг болох мэтээр Л.А-, Р.Р-, С.Г- нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, Л.А-т 4.800.000 төгрөгийн, Р.Р-д 3.015.000 төгрөгийг, С.Г-д 2.000.000 төгрөгийн, нийт 9.815.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  1. Шүүгдэгч Н.О-шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

  1. Хохирогч Л.А- шүүхийн хэлэлцүүлэгт: Би шүүгдэгч О-

гэх хүнийг нэг ч удаа харж байгаагүй. 2017 оны 12 сард Б- гэх хүнтэй уулзахад тухайн үед Б- гэх хүн ногоон виз 14 хоногийн дотор гаргадаг гэсэн. Урьдчилгаа 4.300.000 төгрөг гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б-гийн дансанд 4.200.00 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б- гэх хүн над руу яриад бичиг баримт чинь бэлэн болсон, 500.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд 500.000 төгрөг нэмж авсан. Би тухайн үед 500.000 төгрөгийг Б- гэх хүний данс руу шилжүүлсэн. 2018 оны сүүлээр билүү 2019 оны эхээр Б- гэх хүн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар би Б-, О- гэх хүмүүст А-ээс мөнгө аваад өгсөн гэж өргөдөл бичсэн байсан. Би Б- гэх хүнтэй өмнө нь уулзсан. Харин О- гэх хүнтэй мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө уулзсан. Б-тэй байнгын холбоотой байсан. Намайг өргөдөл өгөх сургаар Б- өргөдөл өгсөн юм билээ. Тухайн үед зээл авч мөнгө төгрөгөө өгсөн. Виз гарна гэж худал юм байна. Мөнгөө авья гэж хэлсэн. Б- гэх хүн 2018 оноос хойш 1.930.000 төгрөг цувуулж өгсөн. О- 830.000 төгрөг өгсөн. Энэ гурван хүнийг мөнгө аваад яасныг нь би мэдэхгүй. Миний үлдэгдэл хохирол 2.050.000 төгрөг гэв.

 

  1. Хохирогч Р.Р- шүүхийн хэлэлцүүлэгт: Мөнхцэцэг эгч 2018

оны 08 дугаар сарын 09-нд манай хүүхдийн гэрчилгээг аваад ...-ийн Лицэй сургуульд оруулаад өгч болно, 3.500.000 төгрөгөөр оруулдаг гэсэн. 8 дугаар сарын 10-нд эхний ээлжинд 1.500.000 төгрөг өг гэхээр нь би үдээс хойш 1.300.000 төгрөг явуулсан. Мөн 2 хоногийн дараа 200.000 төгрөг шилжүүлсэн. 7 хоногийн дараа бүртгэлийн хураамж гэж 15.000 төгрөг өгсөн. 08 сарын 27-ны өдөр бэлнээр 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш таг чиг байсан. Хүүхдийн маань бичиг баримтыг хэрүүл уруул болж байж өгсөн. Аргаа бараад би хүүхдээ МСҮТөвд оруулсан. Одоогийн байдлаар надад 3.015.000 төгрөгөөс бага багаар өгөөд 805.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэв.

 

4. Хохирогч С.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн соёлын төвийн хажууд байрлах Хаан банкнаас эхнэрийн дансаар 1.000.000 төгрөгийг М- гэх хүний дансруу шилжүүлсэн. Мөн О- гэх хүний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. О- би Солонгос улсын консулын газарт таньдаг хүнтэй, визийг чинь гаргаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл виз гаргаж өгөөгүй. Миний мөнгөнөөс 100.000 төгрөг өгсөн. Одоо 1.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэв.

 

5. Иргэний хариуцагч Ц.М- шүүхийн хэлэлцүүлэгт: Хот хоорондын үйлчилгээний албанд О- бид 2 хамт ажиллаж байсан. 2001 онд цомотголд ороод О- бид 2 холбоогүй байсан. 2014 онд намайг ядарч явахад тусалсан сайхан сэтгэлтэй хүн. Тэр утгаараа би О-т хандсан. О-ийг ийм зүйл хийсэн гэхэд итгэхгүй байна. Би О-ийг цаана нь өөр хүн хуурсан юм болов уу гэж итгэсэн сэтгэлээр хүлээж байсан. Р-д учруулсан хохирлоос үлдсэн байсан 401.000 төгрөгийг би төлсөн. Буруу зүйл найзаасаа гуйж ийм байдалд хүргэсэндээ уучлалт гуйж байна. Р-гээс мөн уучлалт гуйж байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй. Энэ хүнийг ийм зүйл хийсэн гэхэд итгэхгүй байна гэв.

 

6. Шүүгдэгч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Р.Р-, Л.А-, С.Г- нарыг залилан мэхэлсэн хэрэгтээ харамсаж байгаа бөгөөд өөрийнхөө хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирогч нарын хохирлыг барагдуулах болно. Би Р.Р-гээс авсан 1.864.000 төгрөгнөөс 900.000 төгрөгийг төлсөн, С.Г-ас авсан 2.000.000 төгрөгнөөс 100.000 төгрөг төлсөн. Л.А-ийн үлдэгдэл 2.150.000 төгрөгийг би өөрөө барагдуулах болно. Б- бид хоёрын дунд 2.500.000 төгрөгийг зээлийн асуудал байсан юм. Үүнээс би Б-д 550.000 төгрөгийг төлсөн байсан. А-ээс авсан мөнгөнөөсөө 1.950.000 төгрөгийг нь би Б-гаас авсан мөнгөндөө суутгуулсан юм. Би ногоон паспорт гаргана гэж Б-, Б-, А- нарыг хуурсан нь үнэн. Миний насыг бодож надад бага ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /2хх-ийн 112-113/

 

7. Хохирогч Л.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С- аймагт гэртээ байж байхад А.Б- залгаад таньдаг хүнээр гадаад явах ногоон паспорт гаргуулах уу гэхээр нь итгээд эхлээд 4.300.000 төгрөг шилжүүлсэн... Б- гэдэг хүн дахиад 500.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь дахин Б-гийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн... 99209390 дугаарын утаснаас О- гэдэг хүн залгаад чиний паспортыг би ямар ч байсан гаргаж өгнө, би тэгж хүн хулхиддаг хүн биш гэж ярьж байсан... 4300.000 төгрөгийг зээлсэн гэж Б-тэй зээлийн гэрээ хийж нотариатаар орж баталгаажуулсан байгаа... 99209390 дугаараас залгаад би нөгөө паспорт гаргаж өгөх хүн байна, мөнгийг чинь буцааж өгнө мөнгө хөөцөлдөж байгаа гээд өдийг хүрсэн ба тэр О- гээд байгаа хүн нь О- болж таарсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 26-31,100-101/

 

8. Хохирогч Р.Р-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С-этэй хамт Мөнгөнцэцэгтэй уулзаад ...-ийн Лицей сургуульд хүүхдээ оруулах гэсэн юм туслаач гэхэд “болноо 3.500.000 төгрөгөөр оруулдаг. Би 500.000 төгрөгийг нь аваад үлдсэн мөнгийг нь цаашаа оруулж өгч байгаа хүндээ өгдөг гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл эхний ээлжинд 1.500.000 төгрөг шилжүүлээд хүүхдийнхээ бичиг баримтуудыг өгчих гэж хэлэхээр нь бичиг баримтуудыг нь уулзахдаа өгөөд үдээш хойш нь 1.300.000 төгрөгийг 5011153415 дугаарын данс руу гэртээ байхдаа мобайлаар шилжүүлсэн. Тэгээд хүүхдийнхээ бичиг баримтуудыг авч өөр ажил хөөцөлдөж байгаад буцаагаад 7 хоногийн дараа өгөхдөө бүртгэлийн хураамж 15.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр 500.000 төгрөгийг манай ажил дээр ирж аваад явсан...нийт 3.015.000 төгрөгийг өгсөн боловч манай хүүхдийг сургуульд оруулж өгч чадаагүй...манай хүүхдийг О- гэх хүнээр дамжуулж оруулж өгнө О- нь Механик инженерийн сургуульд ажилладаг гэж хэлээд утасны дугаар өгч байсан ба тэр хүнтэй нь утсаар ярихаар битгий санаа зов би хүний хүүхдийг сургуульгүй орхиж үзээгүй гэдэг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-47/

 

9. Хохирогч С.Г-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын төвийн хажууд байрлах Хаан банкнаас 1.000.000 төгрөгийг 5011153415 М- гэх хүний данс руу, 5028110290 дугаарын О- гэсэн данс руу 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн... О- надад хэлэхдээ БНСУ-ын консулын газарт таньдаг хүн байгаа ямар ч асуудалгүй визийг чинь гаргаж өгнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч виз гаргаж өгөөгүй байна. О-ээс 100.000 төгрөг буцаан авсан. Одоо үлдэгдэл 1.900.000 төгрөгийг авмаар байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 153-156/

 

10. Б.Б-гийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О- надад миний охин иргэний бүртгэл мэдээллийн төвд ажилладаг. Ногоон паспорт гаргадаг юм. Хэрэгтэй хүн байвал хэлээрэй гэхээр нь Б-тэй уулзах үедээ тэр талаар хэлж байсан. Б- цааш нь дүүдээ хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд надад 2.650.000 төгрөг өгсөн ба тэр мөнгийг нь би О-т өгсөн ба О- надад өртэй байсан тул 1.500.000 төгрөгийг нь надад өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 104-105/

 

            11. Б.Б-гийн иргэний хариуцагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Б-гээс нийт 3.150.000 төгрөг аваад О-т 1.200.000 төгрөг өгсөн. Зөрүү 1.950.000 төгрөгийг би өөртөө авч үлдсэн ба О- эгчийн надад өгөх ёстой байсан өрнөө хасч тооцсон юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 110-111/ 

 

            12. Ц.М-ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1.150.000 төгрөгийг О-т бэлнээр өгсөн боловч надад 300.000 төгрөг буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50/

 

13. А.Б-гийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б- гэдэг хүнд Солонгосын ногоон паспорт гаргадаг гэхээр нь А-т тус болох гээд түүнээс 4.300.000 төгрөг аваад Б-д 2.650.000 төгрөгийг өгсөн...дараа нь 500.000 төгрөгийг миний дансанд орж ирэхээр нь шууд надад өгсөн 5622091510 дугаарын данс руу шилжүүлсэн...би Б-гийн хэлсэн зүйлийг л дамжуулж хэлсэн...2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр над руу мөнгө шилжүүлээд авсан өгсөн талаараа гэрээ хийгээд нотариат ороод батлуулсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 32-39, 102-103/

 

14. Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр А- 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Драгон авто вокзалын 2 давхарт байх “Хаан” банкиар Б-гийн 5005343720 дугаарын данс руу 4.300.000 төгрөг шилжүүлсэн...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 46-47/

 

15. Гэрч Ж.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж тухайн үед надаас мөнгө орсон уу гэж асуухаар нь орсон гэж хэлсэн. Тухайн үед ямар учиртай мөнгө орсон талаар нь асуугаагүй. Тус орсон мөнгийг хэрхэн яаж зарцуулсаныг нь мэдэхгүй. Манай ээж л авсан байх гэж бодож байна... Миний картыг манай ээж бид хоёр ашигладаг. Ерөнхийдөө миний карт манай ээжид байдаг юм” гэх мэдүүлэг

 

16. Хаан банк нь дахь А.Б-гийн 5005343720 дугаарын дансны гүйлгээний хуулга /1хх-ийн 246/

 

17. Хаан банкны 2017 оны 12 дугаар сарын 01, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /2хх-ийн 4/

 

18. Л.А-, А.Б- нарын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 5/

 

19. Хаан банк дахь Р.Р-гийн 5174056210 дугаарын дансны гүйлгээний хуулга /1хх-ийн 17-19/

 

20. Хаан банк дахь Ж.М-ийн 5011153415 дугаарын дансны гүйлгээний хуулга /1хх-ийн 25-27/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 109/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 110/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.О-ийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

             Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Н.О-нь албан болон дипломат паспорт гаргах эрх бүхий албан тушаалтан биш атлаа дээрх паспортыг гаргаж чадна гэж А.Б-, Б.Б-нарт ойлгуулж тэднээр дамжуулан иргэн Л.А-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Л.А-ийг төөрөгдөлд оруулж, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Б-гийн 500343720 дугаарын данс руу 4.300.000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 500.000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг шилжүүлснээс Б.Б-, Б.Б-нараар дамжуулан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг,

Боловсролын байгууллагад ажилладаггүй, оюутан элсүүлэх эрхгүй атлаа ...-д оюутан элсүүлж чадна гэж Ц.М-т ойлгуулж түүнээр дамжуулан иргэн Р.Р-г төөрөгдөлд оруулж, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс мөн сарын 28-ны өдрийн хооронд 3.015.000 /гурван сая арван таван мянга/ төгрөг шилжүүлснээс Ц.М-ээр дамжуулан 1.864.000 /нэг сая найман зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг,

Виз гаргах эрх бүхий албан тушаалтан биш атлаа Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж иргэн С.Г-хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр С.Г-ас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг тус тус авсан буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өөрт олгогдоогүй эрх, боломжгүй байдлыг болох мэтээр Л.А-, Р.Р-, С.Г- нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, Л.А-т 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийн, Р.Р-д 3.015.000 /гурван сая арван таван мянга/ төгрөгийг, С.Г-д 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн, нийт 9.815.000 /есөн сая найман зуун арван таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч Н.О-нь хохирогч Л.А-, Р.Р-, С.Г- нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 9.815.000 /есөн сая найман зуун арван таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлтэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.О-ийг хуурч, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.А-т нийт 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгч нь дээрх 4.8000.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгнөөс 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг Б.Б-, Б.Б- нараар дамжуулан өөртөө авч хувийн хэрэглээндээ захиран зарцуулж, үлдэгдэл 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгнөөс гэрч Б.Б- 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг, иргэний хариуцагч Б.Б-1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг авсан байна. Хохирогч Л.А- шүүхийн хэлэлцүүлгийн үед гэрч Б.Б- нь 1.930.000 /нэг сая есөн зуун гучин мянга/ төгрөг, шүүгдэгч Н.О-нь 830.000 /есөн зуун гучин мянга/ төгрөгийг тус тус төлж барагдуулж одоо 2.050.000 төгрөг үлдсэн байгаа гэж мэдүүлсэн. Иймд үлдэгдэл 2.050.000 /хоёр сая тавин мянга/ төгрөгнөөс 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг иргэний хариуцагч Б.Б-, 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Н.О-нараар тус тус нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Р.Р-д энэ гэмт хэргийн улмаас 3.015.000 /гурван сая арван таван мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгч нь дээрх 3.015.000 /гурван сая арван таван мянга/ төгрөгнөөс 1.864.000 /нэг сая найман зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг иргэний хариуцагч Ц.М-ээр дамжуулан өөртөө авч хувийн хэрэглээндээ захиран зарцуулж, үлдэгдэл 1.151.000 /нэг сая нэг зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг иргэний хариуцагч Ц.М- авсан байна. Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч Ц.М- нь 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Н.О-нь 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг тус тус барагдуулсан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед иргэний хариуцагч Ц.М- нь 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Р.Р-д төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн. Хохирогч Р.Р- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Н.О-нь миний хохирлыг бага багаар төлсөөр байгаад одоо 805.000 /найман зуун таван мянга/ төгрөгийн хохирол үлдсэн байгаа гэв. Иймд 805.000 /найман зуун таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Н.О-, 151.000 /нэг зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг иргэний хариуцагч Ц.М- нараар тус тус нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Г-д энэ гэмт хэргийн улмаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Н.О-нь дээрх хохирлоос 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн. Мөн хохирогч С.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Н.О-нь надад 100.000 /нэг зуун мянга/ төгрөг өгсөн. Одоо 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийн үлдэгдэлтэй гэж мэдүүлсэн. Иймд үлдэгдэл 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Н.О-ээр нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул шүүгдэгч Н.О-ээс 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Л.А-т, 805.000 /найман зуун таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Р.Р-д, 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Г-д, иргэний хариуцагч Б.Б-гаас 1.950.000 / нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Л.А-т, иргэний хариуцагч Ц.М-ээс 151.000 /нэг зуун тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Р.Р-д олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.О-нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Н.Оюунчиммэг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.  

 

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Н.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгчийн хохирол төлбөр төлж барагдуулаагүй зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

 

Н.О-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Н.О-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ээс 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Л.А-т, 805.000 /найман зуун таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Р.Р-д, 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Г-д, иргэний хариуцагч Б.Б-гаас 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Л.А-т, иргэний хариуцагч Ц.М-ээс 151.000 /нэг зуун тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Р.Р-д тус тус олгосугай.

  1. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг

эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ДОРЖСҮРЭН