| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00745/И |
| Дугаар | 72 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 72
2017 оны 01 сарын 26 өдөр Дугаар 156/ШШ2017/00072 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00745/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Л.Хуяг
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул нар оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхаан механикжуулалт 1 дүгээр гудамжийн 01 тоотод оршин суух, Шарайд овогт Лувсандашийн Хуягийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 07-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Л.Хуяг нь шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техниккумыг төгсөж 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн “Чандганы” сангийн аж ахуйд тракторчноор, 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн албанд хааж, 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Чандганы” сангийн аж ахуйн 4 дүгээр бригадад тракторчноор, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Атар” ХХК-д, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өлзийт сумын найман жилийн сургуульд галчаар, 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Атар чандгана” ХХК-д, 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Буудайн цацал” ХХК-д, 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Мөнх хутаг” ХХК-д тус тус тракторчноор ажиллаж байсан.
Нийгмийн даатгалын байцаагч хөдөлмөрийн дэвтэр чинь зөрчилтэй байх тул ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. (хх-ийн 1, 16 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Шарайд овогт Лувсандашийн Хуяг нь 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн “Чандганы” сангийн аж ахуйд тракторчноор, 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Чандганы” сангийн аж ахуйн 4 дүгээр бригадад тракторчноор, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Атар” ХХК-д, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өлзийт сумын найман жилийн сургуульд галчаар, 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Атар чандгана” ХХК-д, 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Буудайн цацал” ХХК-д, 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Мөнх хутаг” ХХК-д тус тус тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.Хуягийн хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Хуяг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СШ-61122512 регистрийн дугаартай, Шарайд овогт Лувсандашийн Хуяг нь 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн “Чандганы” сангийн аж ахуйд тракторчноор, 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд “Атар чандгана” ХХК-д тракторчноор, 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өлзийт сумын найман жилийн сургуульд галчаар, 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 2002 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд “Буудайн цацал” ХХК-д тус тус тракторчноор ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Л.Дугаржавын: ... Би Хэнтий аймгийн Өлзийт тосгоны “Чандганы” сангийн аж ахуйд 1978 оноос 2005 оныг хүртэл тракторын жолоочооор ажиллаж байсан юм. ... Л.Хуяг нь сургуулиа төгсөж ирээд дадлага хийж байсан. Тэр цагаас би Л.Хуягийг танидаг болсон. ... Л.Хуяг нь 1979 онд сургуулиа төгсөөд Хэнтий аймгийн Өлзийт тосгоны “Чандганы” сангийн аж ахуйд тракторчнаар ажилд орж байсан ... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 20-21 тал)
2. Гэрч Ж.Алтантөгсийн: ... Би 1999 оноос 2004 оныг хүртэл Хэнтий аймгийн “Гурил тэжээлийн” үйлдвэрийн “Буудайн цацал” ХХК-д ажиллаж байсан. ... Л.Хуяг нь 2000 оноос 2004 оныг хүртэл Хэнтий аймгийн “гурил тэжээлийн” үйлдвэрийн “Буудайн цацал” ХХК-д тракторын жолооч, комбайнчаар ажиллаж байсан ... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 22-23 тал)
3. Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: ... Л.Хуягийг ... 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуустал, 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн “Чандганы” сангийн аж ахуйд тракторчноор ажлуулсугай ... гэжээ. (хх-ийн 3-4 тал)
4. Хэнтий аймгийн архивын тодорхойлолтод: ... Өлзийт сумын Чандганы сангийн аж ахуйн 1992 оны удирдлагын баримтанд Л.Хуягт холбогдох баримт гараагүй ба тус архивын сан хөмрөгт “Атар” ХХК-ийн удирдлагын баримт шилжиж ирээгүй болно гэжээ, (хх-ийн 6 тал)
5. Хэнтий аймгийн Чандганы сангийн аж ахуйн даргын 197 дугаар тушаалын хуулбарт: ... 1979 онд тусгай мэргэжлийн их дээд, техниккум, техник мэргэжлийн сургууль төгсөж манайд хуваарилагдан ирээд ажиллаж байгаа хүмүүст МАХН-ын төв хороо, сайд нарын зөвлөлийн 160/177-р тогтоолын дагуу буцалтгүй тэтгэмж олгосугай. ... хавсралтын 2 дугаарт ... Л.Хуягт... Дорнод техник мэргэжлийн сургууль ... 300 төгрөг гэжээ, (хх-ийн 7-8 тал)
6. Хэнтий аймгийн Чандганы сангийн аж ахуйн даргын 104 дугаар тушаалын хуулбарт: ... ардын цэргийн албанд явах нэр бүхий 19 хүмүүсийг хавсралтын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй ... хавсралтын 10 дугаарт Л.Хуяг гэжээ, (хх-ийн 9-10 тал)
7. Хэнтий аймгийн Чандгана сангийн аж ахуйн даргын 118 дугаар тушаалын хуулбарт: ... Ардын цэргээс 1987 онд халагдаж ирсэн Лувсандашийн Хуягийг үр тарианы 4 дүгээр бригадад тракторчноор ... томилсугай гэжээ, (хх-ийн 11 тал)
8. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Шарайд овогт Лувсандашийн Хуяг, 1961 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, СШ-61122512 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 12 тал)
9. №037962 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, (хх-ийн 32-35 тал)
10. Хүсэлт гаргагч Л.Хуягийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 16 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Л.Хуягийн 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн “Чандганы” сангийн аж ахуйд тракторчноор, 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд “Атар чандгана” ХХК-д тракторчноор, 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өлзийт сумын найман жилийн сургуульд галчаар, 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 2002 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд “Буудайн цацал” ХХК-д тус тус тракторчноор ажиллаж байсан болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон тул ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн заалтыг биелүүлээгүй байна.
Иймд 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл, 2000 оны 5,6,7,8,9 дүгээр сард, 2001 оны 7,8,9 дүгээр сард, 2002 оны 5,6,7,8,9,10,11 дүгээр сард, 2003 оны 6,7,8,9,10 дугаар сард, 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СШ-61122512 регистрийн дугаартай, Шарайд овогт Лувсандашийн Хуягийг 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн “Чандганы” сангийн аж ахуйд тракторчноор, 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд “Атар чандгана” ХХК-д тракторчноор, 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өлзийт сумын найман жилийн сургуульд галчаар, 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 2002 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд “Буудайн цацал” ХХК-д тракторчноор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Хуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч Л.Хуяг нь 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ