| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01203/И |
| Дугаар | 138/ШШ2016/01226 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2016/01226
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би
Нэхэмжлэгч Дорнод аймгийн багт байрлах, *******-******* сууц өмчлөгчдийн холбоо /цаашид ******* гэх/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
"143240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч *******-******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлүүдэд заасныг тус тус зөрчиж 2012 оны 12240 төгрөг, 2013 оны 1-12 сарын 48000 төгрөг, 2014 оны 11, 12 сарын 8300 төгрөг, 2015 оны 2-12 сарын 41500 төгрөг, 2016 оны 1-8 сарын 33200 төгрөг буюу нийт 143240 төгрөгийг төлөөгүй учир *******аас уг дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ******* нар 2016 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч *******-******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагын 43240 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь 100000 төгрөгийг 2016 оны 11 сард багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *******-******* ******* нь хариуцагч *******аас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хөлс 143240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад нэхэмжлэгч *******-******* *******-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч ******* нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Үүнд: Нэхэмжлэгч байгууллага нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хөлс 143240 төгрөг нэхэмжилснээс 43240 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч ******* 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг 2016 оны 11 сард багтаан төлөхөөр харилцан тохиролцжээ.
Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч *******-******* ******* нь хариуцагч *******аас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хөлс 143240 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын 43240 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* 100000 төгрөгийг 2016 оны 11 сард багтаан төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4947 төгрөгийн тал хувь 2473,5 төгрөгийг төсвийн орлого болгож, үлдэх 2473 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2473 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-******* *******-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ