| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00616/И |
| Дугаар | 1 |
| Огноо | 2016-12-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 1
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж т******* шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* овогт ******* *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч К.*******, нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч К.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1971 оны 06 дугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд 1974-1977 оны хооронд хугацаат цэргийн алба хааж үргэлжлүүлэн 1990 онд хүртэл нэгдлийн үйлдвэр бригадад худагны моторчин, тууварчин зэрэг ажлыг хийж улсад 19 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний 1971-1990 он хүртэл ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичсэн учраас хохироход хүрээд байна. Би шүүхэд 1971 оноос эхлэн ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд би 1971 онд 15 настай байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 1972 оноос 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг ду*******тал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд худагны моторчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч К.******* нь 1972 оноос 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг ду*******тал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд худагны моторчин, тууварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 1826 дугаартай лавлагаа,
-******* аймгийн ******* сумын 5-р бригадын 1973, 1977-1989 онуудын 70-р дансны хуулбарууд,
-К.*******ын Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-К.Авсадынхын 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-К.Авсадынхын 1981 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-К.Авсадынхын 1973-1980 онд ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Т.гийн “К.Авсадынх нь 1971-1990 оныг ду*******тал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн үйлдвэр бригадад хашаа барих, худаг гаргах, туувар туух зэрэг ажилуудыг хийдэг байсан. Тухайн үед бригадын нормын ажилчин байсан ба шаардлагатай үед ажил гарсан газарт очиж ажилладаг байсан. Би т******* нэгдлийн үйлдвэр бригадад худаг *******ны засварын группын дарга, үйлдвэр бригадын даргаар ажиллдаг байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Е.ын “К.Авсадынх нь 1971-1990 оныг ду*******тал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн үйлдвэр бригадад хашаа барих, худаг гаргах, туувар туух зэрэг ажилуудыг хийдэг байсан. Би т******* нэгдлийн үйлдвэр бригадад тоо бүртгэгчээр ажиллдаг байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч К.*******ыг 1972 оноос 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг ду*******тал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд худагны моторчин, тууварчнаар т******* т******* ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* ******* овогт ******* *******ыг 1972 оноос 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг ду*******тал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд худагны моторчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА