| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0019/Э |
| Дугаар | 1007 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 1007
2020 05 28 2020/ШЦТ/1007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Г.Хулан,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Иргэдийн төлөөлөгч Х.Бямбадорж,
Шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд Л.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00000 2486 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.А нь ганцаараа болон бусадтай бүлэглэн:
1. 2014 оны 12 дугаар сарын 17 -ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4-р хэсэг 267 тоот хашааны хажууд иргэн О.Дулмаагийн толгой руу цохиж амь биед аюултайгаар хүч хэрэглэн цүнхийг дээрэмдэн авч 67.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 зааснаар,
2. Б.Чинбаттай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорро Жаргалантын 13а-149 тоотод оршин суух Д.Жаргалмаагийн гэрийн хаалганы цоожииг эвдэн орж 32 инчийн Тошиба маркийн зурагт, шаазан эвтэй 4 амьтан 1 ширхэг, хос морь 2 ширхэг, түрийвч зэргийг хулгайлж 1.249.000 төгрөгийн,
3. Б.Чинбаттай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19-427 тоотод оршин суух иргэн Ч.Ёндоншаравын өвлийн сууцны цонхыг түлхэн орж бурхан, мөнгөн бүс зэргийг хулгайлж 510.000 төгрөгийн Монелын 19-4276 тоотод оршин суух Д.Отгонсүрэнгийн гэрийн цоожыг эвдэн орж зурагт, гар утас, ээмэг бөгж, мөнгө зэргийг хулгайлж 695.000 төгрөгийн, нийт 1.205.000 төгрөгийн,
4. Б.Чинбаттай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 44-р гудамж 795 тоотод байрлах Ч.Чинзоригийн гэрийн хаалгыг эвдэж "Самсунг" маркийн 32 инчийн зурагт, шарп маркийн индукцин плитка, корсет 1 ширхэг, түрийвч 1 ширхэг болон бусад эд зүйлс хулгайлж 300.000 төгрөгийн,
5. Ганцаараа 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн гүүрний баруун талд юни газын харалдаа задгайд оршин суух иргэн Б.Баярсайханы гэрээс 43 инчийн зурагт, гитар, акумлятор, антень зэргийг хулгайлж 820.000 төгрөгийн,
6. Ганцаараа 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28-364 тоотод оршин суух иргэн А.Рэгзэдмаагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагт, 2 ширхэг хөөрөг, гуулин бурхан зэргийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,
7. Ганцаараа 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр бага Дарь Эхийн 1499 тоотод оршин суух иргэн Р.Жадамбаагийн гэрт хууль бусаар орж 21 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, сиди тоглуулагч зэргийг хулгайлж 290.000 төгрөгийн,
8. Ганцаараа 2016 оны 04 дүгээр сарын 08-ны 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 7-176 тоотод оршин суух иргэн Цолмонгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн зурагт, Могул брендын нөүтбүүк зэргийг хулгайлж 620.000 төгрөгийн,
9. Ганцаараа 2016 оны 12 сарын 29-ний өдөр Баярнзүрх дүүргийн 22-р хороо Баруун Алтан Өлгийн 30-20 тоот иргэн Р.Амармөрөнгийн байшинд хууль бусаар нэвтэрч 42 инчийн Скайворт зурагт хулгайлж 420.000 төгрөгийн,
10. Ганцаараа 2016 оны 12-р сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16-р хороо Монгол хотхон 66с байрны 04 тоотод оршин суух иргэн Х.Алтанхуягийн байрны цонхоор орж мөнгөн аяга 1ширхэг, бага гарын мөнгөн аяга, Асер маркийн нөөтбүүк, алтан нуухтай шүрэн толгойтой гартааман хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 6.640.000 төгрөгийн,
11. Б.Чинбаттай бүлэглэн 2017-оны 01-р сарын 09-нөөс 11-ний хооронд Баянзүрх дүүрэг 22-р хороо Алтан өлгий 29-4896 тоотод оршин суух иргэн М.Дэлгэрмаагийн гэрийн хаалганы цоожийг звдэн орж Самсунг маркийн 32 инчийн зурагт, мөнгөн бүс, мөнгөн зүүлт, кулон, эрэгтэй савхин куртка хулгайлж 675,000 төгрөгийн,
12. Ганцаараа 2017 оны 01 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо Баруун Алтан Өлгий 17-215 тоот А.Давхарбаярын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 760.000 төгрөгийн,
13. Б.Чинбаттай бүлэглэн 2017 оны 01-р сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг 22-р хороо Зүүн алтан өлгийн 1-26 тоотод суух иргэн Э.Өнөрсайханы байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт, нөөтбүүк, пүүз зэргийг хулгайлж 980.000 төгрөгийн,
14. Ганцаараа 2017 оны 01-р сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг 24-р хороо Хоршоолол 1-23 тоотод суух иргэн П.Нямсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн инчийн зурагт, мөнгөн ээмэг, ЛЖ гар утас зэрэг хулгайлж 560.000 төгрөгийн,
15. Ганцаараа 2016 оны 12 сарын 30-ны едер Баярнзүрх дүүргийн 24-р хороо 11-р гудамж 10 тоот иргэн Ц.Ариунсайханы байшинд хууль бусаар нэвтэрч мөнгөн бүс, халтар манан хөөрөг, мөнгөн аяга 2 ширхэг, сүнгийн мөнгөн аяга хулгайлж 630.000 төгрөгийн,
16. Ганцаараа 2017 оны 01 -р сарын 20-ний өдөр Баянзүрх дүүрэг 24-р хороо Хоршоолол 24-9 тоотод суух иргэн Т.Мөнхтунгалагийн гэрт хууль бусаар нэвтэрч Тошиба маркийн зурагт хулгайлж 580.000 төгрөгийн,
17. Ганцаараа 2017 оны 07 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо, Зүүн Алтан өлгийн 6-1126 тоот, иргэн Х.Шагайхүүгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч угаалгын машин, мөнгөн бөгж зэргийг хулгайлж, 233.000 төгрөгийн,
18. Ганцаараа нь 2018 оны 10 сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо Зүүн Алтан өлгийн 1-14 тоот иргэн М.Баттулгын монгол гэрт хууль бусаар нэвтэрч ЛЖТ маркийн 40 инчийн зурагт хулгайлж 244.400 төгрөгийн,
19. Ганцаараа 2017 оны 08 сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13-р хороо Дүүргийн 10-514 тоот иргэн Б.Пүрэвдуламын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч шинэ цагийн хөөрөг, гар утас, зургийн аппарад зэргийг хулгайлж 330.000 төгрөгийн.
20. Ганцаараа 2018 оны 11 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо, Баруун Алтан өлгийн задгай тоот иргэн Т.Байгалмаагийн байшинд хууль бусаар нэвтэрч Тошиба маркийн 32 инчийн зурагт хулгайлж 128.000 төгрөгийн,
21. Ганцаараа 2018 оны 11 сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо, Зүүн Алтан өлгийн 7-143 тоот иргэн Б.Болорчулууны байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 49 инчийн зурагт хулгайлж 1.399.920 төгрөгийн,
22. Ганцаараа 2019 оны 08 сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо, Зүүн Алтан өлгийн 6-136 тоот иргэн М.Хосцэцэгийн байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 372.000 төгрөгийн,
23. Ганцаараа 2019 оны 06 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайзын 10а гудамж 329 тоот иргэн Д.Чимэддоржийн байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 312.800 төгрөгийн,
24. Ганцаараа 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 2 дугаар гудамж 19а тоот иргэн Б.Энхжаргалын эзэмшлийн байшинд хаалганы цоожыг эвдэн хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Шарп брэндийн зурагт, Сансар дижитал төхөөрөмжийг хулгайлж 441.790 төгрөгийн,
25. Ганцаараа 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан Өлгийн 22 дугаар гудамж 333 тоот иргэн С.Болормаагийн эзэмшлийн байшингийн цонхоор, хууль бусаар нэвтэрч 32 инчийн Могул брэндийн зурагтыг хулгайлж 342.000 төгрөгийн,
26. Ганцаараа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Гэгээ хотхоны 168-1 тоот иргэн Л.Атарцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, сувдан эдлэл зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.711.900 төгрөгийн,
27. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн алтан Өлгийн 5 дугаар гудамж 109 тоот иргэн Ж.Отгонбатын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Хайсанс брэндийн зурагтыг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 26 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 23.750.490 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Л.А нь ганцаараа болон бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үлэмж хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж нийт 26 удаагийн үйлдлээр бусдад хохирол учруулсан,
Ганцаараа 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдэх гэмт гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
1. Хохирогч О.Дулмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед хичээлээ тараад Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, манай гэрийн урд баруун талын нарийн гудамжаар явж байсан. Миний хажуугаар хүн өнгөрлөө гэж бодтол толгойн зүүн хэсэгт гараараа цохисон. Ингээд миний зүүн гарт байсан гар цүнхийг авч баруун гарт байсан самсунг маркийн гар утсыг мушгиж байгаад аваад зугтсан юм. Би араас нь гүйсэн. Нарийн гудамжаар гараад нэг хашаа руу яваад орчихсон юм. Намайг тосож байсан нөхөр Пүрэвжавыг ирэхээр би нөгөө айлыг зааж өгсөн юм. Ингээд нөхөр маань уг хашаа руу ороод гарч ирэхдээ миний цүнхийг бариад гараад ирсэн. Гар утас, виза карт маань байхгүй байсан. Намайг цохисон залуу урьд нь манай тэнд ус аваад явж харагддаг юм гэх мэдүүлэг /1хх 31/,
Ш.Сэржлхүмбийн мөрдөн байцаалтад өгсөн тайлбартаа:
... гаднаас Л.А орж ирээд намайг дуудаж ягаан өнгийн мэдрэгчтэй гар утас харуулаад энэ гар утсыг тавих уу гэхээр нь би үгүй гэсэн. Ингээд байж байхад гаднаас 2 цагдаатай нэг залуу орж ирээд танайд нэг залуу орж ирсэн байна гэхээр нь би хар гээд гэрээ харуулсан. Хашаан доторхыг харж манай байшингийн хажуу талд хэвтүүлсэн хаалганы доороос хар өнгийн цүнх олоод намайг хамт авч яваад эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /1хх 26/,
Б.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн тайлбартаа:
... Сэржлхүмбэ, А ах, бас юмаа алдсан гээд хоёр эрэгтэй хүнтэй яриад зогсож байсан. Цагдаа дуудна гээд энэ хооронд А алга болчихсон байсан. Удалгүй цагдаа нар ирээд гэр орон болон хашааны дотор хэсгийг хараад Сэржлхүмбийг аваад явсан. Орой нь 21 цагийн үед А гаднаас орж ирсэн гэх мэдүүлэг /1хх 27/,
Гэрч Б.Пүрэвжавын мөрдөн байцаалтад өгсөн:
2014 оны 12 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед манай эхнэр Дулмаа хичээлээ тарлаа тосож аваарай гээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, хангамжийн баазын 4 дүгээр хэсэг, 267 тоот хашааны хажуугийн нарийн гудамж руу баруун талаас явж байхад манай эхнэр Дулмаагийн хөөе зогс гээд дуу гарч нарийн гудамжны хойноос үл таних залуу эмэгтэй хүний цүнх баруун гартаа бариад гүйгээд хангамжийн баазын 4 дүгээр хэсэг 267 тоот хашаа руу орсон. Би шууд нөгөө 267 тоот хашаа руу явж ороод хашаанд байрлах шавар байшин руу орсон. Үл таних залуу зуухны хажууд гадуур хувцастай зогсож байсан. Үл таних 3 хүүхний нэг нь зуухны дэргэд нөгөө хоёр нь баруун талд байх модон орон дээр сууж байсан. ...
... Зуухны дэргэд байсан залуу сандарч байхыг хараад цагдаад мэдэгдэнэ гээд гарсан. Хашаанаас гараад Дулмаатай уулзаж, Дулмаа уйлчихсан, сандраад миний гар цүнх, гар утас аваад явсан. Намайг толгойд цохиж, гар мушгиад гар утас, цүнх аваад явлаа гэж хэлсэн юм гэх мэдүүлэг /1хх 34/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 19/,
-Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн хэв журмын офицер ахмад н.Эрдэнэсүхийн бичсэн илтгэх хуудас /1хх 28/,
-самсунг маркийн жижиг товчлууртай гар утас 40.000 төгрөг, оюутны виза карт 5000, гар цүнх 20.000 төгрөг, 2 ширхэг дэвтэр 2000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 67.000 төгрөгийн эд зүйлийн үнэлгээ /1хх 32/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, хангамжийн нарийн гудамжинд явж байсан 25-30 орчим насны эмэгтэй хүний гар цүнх болон мэдрэгчтэй гар утсыг 2014 оны 12 дугаар сарын сүүлээр булаан авч яваад өөрийн гэрийн урд байх хадам аав Батхүүгийн эгчийн хашаанд булаасан цүнхээ орхиод явсан гэх мэдүүлэг /1хх 24/,
2. Хохирогч Д.Жаргалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2015 оны 7 дугаар сарын 08-ны 08 цаг өнгөрөөгөөд манай нөхөр бид хоёр ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Гэрт бага хүү Энх-Амгалан түүний найз 2 унтаад үлдсэн. Манай хашаанд тусдаа гэрт байдаг манай ээж Гүнсмаа, манай том хүү Нямдорж нар үлдсэн. 16 цагийн үед манай нөхөр над руу залгаад “гэрт хулгай орчихсон байна гэж ээж ярьлаа, би цагдаад дуудлага өгчихсөн, чи хурдан гэр рүү яваад оч” гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад гэр рүүгээ явж байхад цагдаагаас над руу залгаад “юмандаа битгий хүрээрэй, гарын хээ авна шүү” гэж хэлсэн. Намайг очих үед цагдаа нар ирээгүй байсан. Тэгээд ирээд үзлэг хийж дууссаны дараа гэрээс чинь юу алдагдсан байна бүртгэ гэж хэлэхээр нь бүртгэхэд авдранд байсан эд зүйлийг бүгдийг нь онгичоод тараагаад хаячихсан байсан. 32 инчийн зурагт, халуун хүйтнээ барьдаг аяны цүнх, шаазан эвтэй 4 амьтан, хүрэн морь, улаан өнгийн арьсан, лакан түрийвч, хар өнгийн түрийвч, мөнгөн аяга зэрэг зүйлс алдагдсан гэх мэдүүлэг /1хх 55/,
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 44/,
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 45-49/,
-нийт 1.249.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 56/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өдрөө сайн санаж байна Чинбат Батжаргал бид нар Цайз захаас бүр хойшоо гудманд 1 шил архи уучаад гудмаар өгсөөд явж байхад хашаанд байшин гэртэй эзэнгүй байхаар нь Батжаргал бид 2 хашааруу ороод Чинбат гадаа хүн хараад үлдсэн тэгээд гэрийн хаалганы цоожийг эвдэн ороод 32 инчийн байх хятад зурагт, шаазан хос морь, эвтэй 4 амьдан байсан бах ийм юм аваад Цайз зах дээр түүхий эд авдаг ианихгүй хүнд зурагтыг 150,000 төгрөгөөр байх зараад шаазан эдлэлийг би аваад сүүлд нь зах дээр 25000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг / 3 хх-н 10/,
3. Хохирогч Ч.Ёндоншаравын мөрдөн байцаалтад өгсөн:
2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би аав, ээж хоёртой хоол идэх гээд 16 цаг 10 минутын үед гэрээсээ гарсан. Тэгээд бид 3 гарч хоол идчихээд буцаад 19 цагийн үед ирэхэд манай гэрийн урд 2 цонхны баруун талын вакум цонх нь онгойчихсон байхаар ороод харсан чинь хулгай орж бурхан тахил хамаг юм оролдсон байсан гэх мэдүүлэг /1хх 61/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 59-60/,
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 62-65/,
-нийт 330.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 79/,
Хохирогч Д.Отгонтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын 19-ийн 427 тоотод хаягтай гэртээ ирсэн юм. Тэгээд хашааныхаа хаалгыг онгойлгоод хашаандаа машинаа оруулаад хартал байшингийн цонх болон хаалга онгорхой, цонхны хөшиг нь хаалттай, гэрт хүн байгаа юм шиг харагдсан. Би охиноо гэрт ирсэн юм байна гэж ойлгосон. Тэгээд гэртээ яваад ортол хүн байхгүй, гэрийн зүүн талын буланд тавиур дээр байсан зурагт байхгүй байхаар нь би гэрт хулгай орсон байна гэж бодоод юмнуудаа шалгаж үзсэн. Тэгсэн зурагтны тавиур дээр тавьсан байсан охин бид хоёрын 2 ширхэг түрийвчийг онгойлгоод хаячихсан, доторхи мөнгө нь байхгүй байсан. Мөн охины орон дээр тавьсан байсан гар утас нь цэнэглэгчтэйгээ алдагдсан байсан. Мөн телевизийн тавиур дээр байсан цагаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй дунд зэргийн ээмэг бөгжний саван дотор байсан ээмэг, гинж, кулон бөгж цаг зэрэг зүйлүүд байхгүй, савыг нь доош харуулаад хаячихсан байсан. Тэгээд би цагдаагийн 102 дугаарын утсаар залгаж дуудлага өгсөн гэх мэдүүлэг /1хх 81-82/,
Гэрч Б.Баатарын мөрдөн байцаалтад өгсөн:
... тэгтэл тэр газраас надад хэдэн ширхэг хуучин нокиа маркийн гар утаснууд үзүүлсэн. Тэгээд би таалагдахгүй байхаар нь гарах гэтэл дахин ийм гар утас байна гээд Самсунг бичигтэй жижиг хар өнгийн хагас мэдрэгчтэй гар утас үзүүлсэн. Тэгэхээр нь уг гар утасны үнийг асуухад 25.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би 20.000 төгрөгөөр зарах уу гэхэд наадам болж байгаа юм ав гэхээр нь би уг гар утсыг 20.000 төгрөгөөр худалдаж худалдаж аваад барьж байсан юм гэх мэдүүлэг /1хх 86/,
Гэрч Б.Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2015 оны 7 дугаар сарын эхээр ямар хүн ирж надад гар утас зарсаныг санахгүй байна. Би ямар ч байсан нэг хүнээс Самсунг маркийн дэлгэц нь мэдрэгчтэй гэхдээ дэлгэц нь гэмтэлтэй утсыг 5000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би нөгөө утсыг нь засаж янзлаад нэг залууд зарсан байна лээ. Би өдөр болгон хүмүүстэй харьцаж хүнээс юм авч өгдөг болохоор одоо санахгүй байгаа юм гэх мэдүүлэг /1хх 87/,
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 66/,
-хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /1хх 67, 69-70/,
-нийт 695.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 84-85/,
4. Хохирогч Ч.Чинзоригийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Би орой 19 цагийн үед гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой, гэрийн хаалга онгорхой байхаар нь би гайхаад ээж рүү ярьсан чинь ээж “би хаалга үүдээ цоожлоод явсан, цагдаа руу ярь” гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Хулгайч манай гэрээс “Samsung” маркийн 32 инчийн телевиз, “SHARP” брэндийн индукцэн плетка, урт улаан хүрэн өнгийн косет, эрэгтэй хүний түрийвч, түрүүвч дотор бэлэн 5000 төгрөг, Хас банкны вика карт, шар алаг өнгийн эрэгтэй хүний 41.3 размерийн Technika пүүз, саарал алаг Adidas кет, улаан өнгийн bang bang куртик, даавуун өмд, шинэ биеийн тамирын өмд, сорочкин шинэвтэр цамц, хуучин цэнхэр цамц, цагаан өнгийн подволька, майк, цэцгэн хээтэй цайвар шаргал өнгийн бүтээлэг зэргийг авсан гэх мэдүүлэг /1хх 117/
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 100/,
-хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 101, 108-112/,
-цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /1хх 104-106/,
- нийт 300.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 118/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2015 оны 07-р сарын эхээр өдрөө санахгүй байна Чинбат, Батжаргал нар надтай ирж уулзаад Цайз захын хойно дэнжийн гудманд худаггай гудманд 2 шил архи уугаад Монелийн гудманд яюж байхад хашаандаа байшинтай айл байсан хүнгүй юм шиг байхаар нь Батжаргал бид 2 хашааруу нь ороод Чинбат хашааны Тадна хүн хараад тэгээд Батжаргал тэр байшингын вакум цонхыг нь түлхэн ороод 42 инчийн байх их том LCD зурагт цонхоор нь авч гараад бид нар такси бариад Цайз зах орчим зарсан ямар хүнд зарсаныг санахгүй байна би тухайн үед нилээн согтсон байсан гэх мэдүүлэг /3 хх-н 10/,
5. Хохирогч Б.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн:
Би ээжтэйгээ хамт 2015 оны 5 дугаар сарын 20-ны үеэр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байх газарт гэр бариад буусан. Тэгээд наадам өнгөрөөд буцаад нүүх санаатай 7 дугаар сарын 09-ний өдөр зурагтаа хайрцаганд нь хийгээд нүүхэд бэлдэж тавиад өглөө 9 цагт гэрээс гараад гадуур явж байтал 13 цагийн үед манай урд айлын залуу над руу залгаад гэрт чинь хулгай орсон байна гэхээр нь иртэл хаалга цөмлөөд дотор нь байсан зурагт, гитар аккумлятор зэрэг алдагдсан байсан тул цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /1хх 131/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 122/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 123/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 124-127/,
-цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /1хх 129/,
-нийт 820.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 132/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2015 оны 07-р cap эхээр нь ганцаараа Улиастайн гүүрэн дээр явж байгаад ганцаараа голын захад 0,33 граммийн Ерөөл архи уугаад гэрлүүгээ явах гэж байсан. Хашаандаа гэртэй хашаа нь их том эзэнгүй харагдахаар нь гэрийн хаалгыг нь эвдэн ороод TCL байх хар өнгийн 32 инчийн байх сайн санахгүй байна зурагт удирдлагын хамт аваад такси бариад Нарантуул зах ороод гэр ахийн бараан дотор ороход зарах гэж байгаа юмуу гээд эрэггэй хүн асуухаар нь 150,000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /2 хх-н 250, 3 хх-н 10-11/,
6. Хохирогч Н.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28-364 тоотод байрлах манай байшингаас TCL маркийн 42 инчийн зурагт, алдагдсан. Бас хоёр ширхэг хөөрөг, гуулин бурхан, пүүз зэрэг эд зүйл алдагдсан. Манай гэрт эхнэр Рэгзэдмаа гэрт байж байгаад ажилдаа явсан хойгуур манай гэрт хулгай орсон байсан. Тэгээд манай эхнэр орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь хулгай орсон байсан. Тухайн үед би Эрээн хотод байсан гэх мэдүүлэг /1хх 156/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 143/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1хх 144/,
-хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /1хх 145-151/,
-цагдаагий албан хаагчийн илтгэх хуудас /1хх 153/,
-нийт 4.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 158/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2015 оны 08-р сарын 05-ны өдөр архи уусан согтуу явж. байгаад ганцаараа Баянбүрдийн тойргийн замын ард хашаандаа гэртэй, байшинтай айлруу модон цонх байхаар нь цонхны шилийг нь хагалж ороод 32 инчийн зурагт, 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж аваад баруун 4-н замын тэнд нэрийг нь мэдэхгүй согтуу байсан болохоор одоо сайн санахгүй байна ломбарданд 2 ширхэг мөнгөн аягийг 100,000 төгрөгөөр тавиад зурагтын удирдлага байхгүй дэлгэц нь цуурсан байна гээд авахгүй болохоор нь хаясан юм гэх мэдүүлэг / 3 хх-н 10-11/,
7. Хохирогч Р.Жадамбаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
... миний бие тухайн өдрөө тэмцээндээ орчихоод Толгойтод байдаг ах Гантөмөрийн гэрт очиж хоночихоод байж байтал маргааш нь буюу 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед манай Мөнхбат ахын эхнэр нь манай гэрт ирсэн чинь манай гэрт хулгай орсон байсан гэсэн. Тэгээд би өдөр 17 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн цонх хагарчихсан байсан ба гэрийнхээ цонхоор харсан чинь манай гэрийн эд зүйлийг эмх замбараагүй болгоод хаячихсан байсан. Ингээд миний бие цагдаагийн байгууллагад хандсан юм гэх мэдүүлэг /1хх 182/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 171/,
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 174-178/,
-нийт 290.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 182/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний 2258 дугаартай:
Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 3, 4 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын гарын мөр сангаас Лхамын Аын зүүн гарын эрхийн хуруугаар үүсгэгдсэн байна. Лхамын Аын санд 2655464, MN005210009596, MN000310009969, MN003320004459, дугаараар Лхамын А нэрээр, MN000310022594 дугаараар Лхамын Атарсайхан нэрээр 5 удаа бүртгэгдсэн байна. Шинжилгээнд тэнцэж буй 2 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын дардсууд болон эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй гэх шинчээжийн дүгнэлт /1хх 184/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2016 оны 03-р сарын сүүлээр өдрөө санахгүй байна өглөө 07 цагийн үед Дарь эхийн Шинэ буудалд автобусанд суух гээд явж байгаад хашааны хаалга нь онгорхой нийтийн байр байхаар нь хамгийн эхний вакум цонхыг түлхэн ороод жижиг өнгөт дэлгэцтэй хавтгай улаан өнгийн зурагт, DVD тоглуулагч аваад гарсан өөр авахаар юм байгаагүй энэ зурагт, DVD тоглуулагчыг Цайз зах дээр нүүрс зардаг хүнд 40,000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг / 3 хх-н 10-11/,
8. Хохирогч Т.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 7-176 тоотод байх гэрээсээ 11 цагийн үед гараад гэрт манай эгч Уянга ганцаараа гэртээ үлдээд 14 цагийн үед гараад орой 18 цаг өнгөрөөгөөд ирсэн чинь гэрийн хаалганы цүүц эвдэж хулгай орж TCL маркын 32 инчийн хар өнгийн зурагт Могул брэндийн 12 инчийн нөүтбүүк, манай нөхрийн бор өнгийн өвлийн гутал, гадаа байсан усны тэрэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсаныг мэдээд цагдаагийн байгууллагад хандан болсон гэх мэдүүлэг /1хх 201/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 192/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 194/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 193/,
-цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /1хх 196/,
-нийт 620.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 182/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2016 оны 04 билүү 05 дугаар сард байх өдрөө санахгүй байна ганцаараа Нарантуул орох гээд автобусны мөнгө байхгүй алхаж яваад Кино үйлдвэрээс доошоо уруудаад Нарантуул захруу алхаж явахад хашаандаа 2 гэртэй айл эзэнгүй харагдахаар нь гэрийн хаалганы цоожийг эвдэн ороод 42 инчийн хар хөх өнгийн байх бүрзгэрдүү өнгийн нэрийг нь санахгүй байна зурагт удирдлагын хамт аваад зах дээр очоод 200,000 төгрөгөөр танихгүй эрэгтэй хүнд зарсан гэх мэдүүлэг /3 хх-н 10/,
9. Хохирогч А.Алтанбаганын мөрдөн байцаалтад өгсөн:
Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун алтан өлгийн 37-20 тоотод гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр намайг гэртээ байхгүй байхад манай байшингийн цонхоор хулгайч орж том өрөөний хананд байсан 42 инчийн Скайворт маркийн зурагтыг хулгайлж авч явсан байсан. Тухайн үед хулгай орсныг манай аав болох Рэгзэнгийн Амармөрөн мэдээд цагдаад дуудлага өгөөд, миний өмнөөс манай гэрт хулгай орсон гэж мэдүүлэг өгсөн байсан гэх мэдүүлэг /2хх 37/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2хх 23/,
-хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 24-30/,
-нийт 420.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 39/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2016 оны 12 дугаар сарын 29 ны өдөр 12 цагаас 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан өлгийн оршуулагын баруун талд хашаандаа гэр байхгүй ганц палкан байшинтай өвлийн сууцны вакум цонхыг түлхэн дотгош орж том өрөөний хананд өлгөөтэй байсан 42 инчийн Скайворт маркийн зурагтыг аваад буцаад цонхоор гарах гэсэн чинь зурагт нь гарахгүй байсан. Тэгэхээр нь байшингийн хаалгийг дотор талаас нь хөлөөрөө жийгээд хаалгийг онгойлгож гараад зурагтыг үүдэнд нь тавиад зам дээрээс такси бариад иргэж ирээд Нарантуул захруу очоод хойд талын хаалгаар нь орсон чинь өөдөөс нэг ах наад зурагтаа зарах гэж байгаа юм уу гэж асуухаар нь зарна гэж хэлээд 250.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөреө гадуур явж архи авч уусан. Хулгай хийхдээ ганцаараа явсан гэх мэдүүлэг /2 хх-н 166-167/,
10. Хохирогч Х.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Өгөөмөр зах ороод тээврийн хэрэгслийн эд анги аваад банк ороод дүү Шаарийхүүгийнхээс хүүхдээ аваад оройн 18 цаг 40 минутын орчимд гэртээ ороход балконы цонх онгорхой гадна цонх хагарсан 2 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, нөөтбүүк, хүүхдийн шинэ жилийн модон дээр байсан 70.000 төгрөг эхнэрийн мөнгөн ээмэг бөгжнүүд савтайгаа алга болсон байсан гэх мэдүүлэг /2хх 77/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 59-60/,
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 61-66/,
-цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /2хх 68-69/,
-нийт 6.640.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 78/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоноос байрыг нь санахгүй байна. Нэг айлд орж 2 ширхэг мөнгөн аяга, хар өнгийн нөөтбүүк, шинэ жилийн модон дээрээс нь 70.000 төгрөг, алтан нуухтай шүрэн толгойтой мөнгөн халбагатай дунд гарын цагаан өнгийн хөөрөг зэргийг хулгайлж авсан. Нөөтбүүкийг нь мөнгөн аяганы хамтаар 450.000 төгрөгөөр компьютер ланд дээр зарсан гэх мэдүүлэг /2 хх-н 166-167/,
11. Хохирогч М.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би ажил явах гээд гэрээсээ 06 цаг 50 минутын үед гэрээсээ гараад ажилдаа яваад 2017 оны 01 дүгээр сарын 11-ний 03 цагийн үед ажлаасаа оройтож тараад гэртээ ганцаараа ирэхэд манай амбаар, гэрийн хаалга эвдэрсэн байдалтай байхаар нь би гэртээ ороход манай гэрийн хамаг эд зүйлийг тараагаад хаясан байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа ирээд үзлэг хийгээд эд зүйлээ шалгаж үзэхэд манай 32 инчийн шаарп брэндийн зурагт, мөнгөн бүс, мөнгөн, ээмэг, мөнгөн бөгж 2 ширхэг, урт савхин эмэгтэй дээл нэг ширхэг, богино савхин эрэгтэй куртик 1 ширхэг, нөүтбүүк цүнх, орны бүтээлэг, зурагтын удирдлага, дүүгийн оюутны үнэмлэх, иргэний үнэмлэх гэх зэрэг эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг /2хх 95/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 84/,
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг /2хх 85-90/,
-нийт 675.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 96-97/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 01-р сарын дундуур Баянзүрх дүүрэг 22-р хороо Алтан өлгий 29-489б тоотод байх айлын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Самсунг маркийн 32 инчийн зурагт, мөнгөн бүс, мөнгөн зүүлт, кулон, эрэгтэй савхин куртка хулгайлж 675,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хохиролыг төлж барагдуулна гэх мэдүүлэг /3 хх-н 31/,
12. Хохирогч А.Давхарбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эхнэртэйгээ 07 цаг 30 минутын үед гэрээсээ гараад ажил дээрээ байж байгаад орой 19 цаг 30 минутын үед гэртээ 2-лаа ирэхэд манай гэрийн гал тогооны цонх онгойсон байдалтай байсан. Тэгээд гэртээ ороход хамаг эд зүйл эмх замбараагүй байдалтай, хаалга онгойсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /2хх 124/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 108-109/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 110-117/,
-цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /2хх 120-121/,
-нийт 1.545.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 125/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 01-р сарын 11-ны өдөр Баянзүрх дүүрэг 22-р хороо Баруун алтан өлгий 17-215 тоотод байх айлын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж нөөтбүүк, бугуйн цаг, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж, мөнгөн зүүлт хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /3 хх-н 31-32/,
13. Хохирогч Э.Өнөрсайханы мөрдөн байцаалтад өгсөн:
... тэгээд би 16 цаг 40 минутын үед дүүрүүгээ залгаад “манайд ороод нүүрс хийчих” гэж хэлсэн. Тэгээд дүү надруу удалгүй залгаад “аниа танай байшингийн цонх онгорхой зурагт чинь байхгүй, хамаг хувцасыг чинь гаргаад хаясан байна” гэхээр нь би ажилтай байсан болохоор шууд цагдаад мэдэгдсэн. Ингээд манай дүү Мөнхсайхан ажлаасаа ирж таараад хэргийн газарт цуг байж байгаад намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өг гээд би ирж мэдүүлэг өгсөн байгаа гэх мэдүүлэг /2хх 143/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 132/,
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг /2хх 134-139/,
-нийт 980.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 144-145/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 01-р сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэгийн 22-р хороо Зүүн алтан өлгийн 1-26 тоотод байх байшингын вакум цонхыг түлхэн орж самсунг маркийн 32 инчийн зурагт, нөөтбүүк, пүүз хулгайлж авсан гэх үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Би ганцаараа энэ айл руу орж хулгай хийсэн. Хохиролыг төлж барагдуулна гэх мэдүүлэг /3 хх-н 31-32/,
14. Хохирогч П.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би нөхөр хүүхдийн хамт 12 цаг 30 минутын үед гараад Гачуурт тосгон орж салхинд гарчихаад орой 18 цаг өнгөрөөгөөд ирэхэд үүдний таамбарны гэр талын хэсгийг хуулж эвдээд, гэрийн вакум хаалгыг эвдээд, гэрийн вакум хаалгыг эвдээд хулгай орж 46 инчийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Самсунг брэндийн Шар өнгийн хүрээтэй зурагт болон манай хүүгийн ЛС маркийн цагийн өнгийн гар утас мөн миний ээмэг зүүлтний хослолууд зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /2хх 170/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 154/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг /2хх 156-163/,
-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 165/,
-нийт 560.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 172/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо хоршоололын 1-23 тоотод байх айлын таамбарын гэртэй залгаа хэсгийг сөхөж орсон. Вакум гэрийн хаалгыг түлхэж онгойлоод гэрт орж 46 инчийн зурагт, гар утас хулгайлж авсан. Цагдаад хулгайлсан зүйлээ хураалгаж эзэнд нь буцааж өгсөн гэх мэдүүлэг / хх- н 171/,
15. Хохирогч Ц.Ариунсайханы мөрдөн байцаалтад өгсөн:
Манай Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршоололын 11-10 тоот хашаанд байдаг бөгөөд уг хашаа байшиндаа 2016 оны 10 дугаар сараас хойш байхгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 25-нд очиж аяга таваг авч байсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хоршоололын 11-10 тоот хашаа байшиндаа ирэхэд 2 давхарын мансардны ертөнцийн зүгээр урд зүг харсан вакум цонхны шил нь хагараад дотор талаас нь бариулаар нь хаалга онгойлгосон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /2хх 199/
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 185/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 188-193/,
-нийт 630.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 197/,
-мэдүүлгийг газар дээр нь шалгасан “явсаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хоршоолол 11 дүгээр гудамж 10 гэсэн хаягтай айлын гадна очиж зогсоод энэ айлаас мөнгөн бүс, 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг жижиг сүнгийн мөнгөн аяга хулгайлан авсан гэж мэдүүлж байлаа. Айлын эзэдтэй уулзах гээд хашаан дотор орход уг айл нь эзэнгүй байсан тул Хоршоолол 11 дүгээр гудамж 10 тоот хашааны гадна талаас сэжигтэн Л.Ааар заалган 2 удаа зураг дарж бэхжүүлэн авч тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /2хх 202/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2016 оны 12 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хоршоолол 11 дүгээр гудамж 10 тоот хашаанд байх 2 давхар улаан өнгийн тоосгон байна уу модон байна уу байшингийн 2 давхарын татгтны шилийг хагалж байшинд орсон. Тэгээд 1 давхарт нь байсан шилэн шүүгээн дотороос мөнгөн бүс, 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг жижиг сүнгийн мөнгөн аяга хулгайлсан. Маргааш нь хулгайлсан зүйлээ Нарантуул зах дээр очиж танихгүй хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Тэр айлаас хөөрөг бол аваагүй. Хулгай хийхдээ ганцаараа явсан гэх мэдүүлэг /2 хх-н 201/,
16. Хохирогч Т.Мөнхтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Тухайн үед манай гэрт ямар нэгэн хүн үлдээгүй. Тэгээд орой 21 цаг болж байхад гэртээ ирсэн юм. Тэгээд гэртээ ороод хувцасаа солиод зурагтаа асаах гэсэн чинь том өрөөнд байсан 42 инчийн Тошиба брэндийн ЛСД зурагт хулгайд алдагдсан байхаар нь 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Мөн тухайн үед гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй, харин жижиг өрөөний вакум цонх салхивчаараа онгойсон байсан. Тэгээд цагдаа нар манай гэрт үзлэг хийж байгаад явсан гэх мэдүүлэг /2хх 217/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 207/,
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 208-214/,
-нийт 580.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 218/,
-мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хоршоолол 24 дүгээр гудамж 9 тоотын гадна ирээд 42 инчийн Тошиба маркын лсд зурагт хулгайлан авсан гэж мэдүүлж байлаа айлын эзэдтэй уулзах гээд хашаан дотор орход уг айл нь эзэнгүй байсан тул Хоршоолол 24 дүгээр гудамж 9 тоот хашааны гадна талаас сэжигтэн Л.Ааар заалган 2 удаа зураг дарж бэхжүүлэн авч тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /2хх 202/,
Шүүгдэгч Л.Аы мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 01 дүгээр сарын 20-ны орой 17-18 цагын хороонд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хоршоолол 24 дүгээр гудамж 9 тоот хашаанд байх өвлийн сууцны ертөнцийн зүгээр баруун талын вакум цонхны салхивчыг түлхэж байшин дотор орход том өрөөнд нь 42 инчийн Тошиба маркын лсд зурагт байхаар нь жижиг өрөөнд байсан орны бүтээлгээр ороогоод хаалгаар нь гараад уг хулгайлсан зурагтаа барьж яваад Газарчин дээд сургуулийн ертөнцийн зүгээр урд талын зам дээрээс улсын дугаарыг нь мэдэхгүй Приус-11 маркын автомашинд суугаад Сансар орж нэрийг нь мэдэхгүй барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээний газарт 250.000 төгрөгөөр тавих гэтэл авахгүй байсан юм. Тэгээд тэндээсээ хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажуу талд байрлах нэрийг нь мэдэхгүй барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээний газарт мөн 250.000 төгрөгөөр тавих гэтэл мөн авахгүй байсан юм. Тэгсэн чинь таксины жолооч залуу чи надад наад зурагтаа зарчих гэхээр нь та хэдэн төгрөгөө авах юм бэ гэж асуухад таксины мөнгө чинь 20.000 төгрөг болсон байна. Таксины мөнгөө хасаад 180.000 төгрөг өгье гэж хэлхээр нь за гэж хэлээд уг таксины жолоочид 180.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би уг жолоочоор Сансарт хүргүүлээд Клонкын автобусны буудал дээр буусан гэх мэдүүлэг /2 хх-н 224/,
17. Хохирогч Х.Шагайхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд явж байхад хажуу айлын ах Хангай надруу залгаад гэрт чинь хулгай орсон байна. Намайг өглөө 8 цаг гээд ажилдаа явах үед зүгээр байсан гэсэн. Эхнэр Байгалмаа нь өглөө 12 цагийн үед манайхыг харахад байшингийн хаалга онгорхой, хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаад дуудлага өгсөн гэсэн.
... ингээд хөдөө явж байгаад 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэртээ ирээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд байшингийн хаалганы хажуу талд байсан хагас автомат цагаан өнгийн улаан хүрэн канттай шилэн тагтай угаалгын машин шинээрээ 1 ширхэг, цонх таглаад тавьсан байсан шар өнгийн шкафны том хаалганы дээд талын тавиур дээр төмөр хайрцаганд байсан очиртой мөнгөн бөгж, голдоо хар өнгийн шигтгээтэй, би өөрөө хүнээр хийлгэж байсан, битүү цоорхой хээтэй гольцоо хэлбэрийн мөнгөн бөгж, талийгаач хадам аавийн зурагны ар талд байсан 5000 төгрөг зэрэг эд зүйл алга болсон байсан гэх мэдүүлэг /4хх 144-145/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /4хх 131/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 132-137/,
-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх 139/,
-“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №БЗ1-190 дугаар:
6 кг багтаамжтай хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин, эрэгтэй хүний очиртой мөнгөн хар өнгийн шигтгээтэй грамм тодорхойгүй мөнгөн бөгж нь нийт 233.000 төгрөгөөр үлэгдэв гэх тайлан /4хх 147-149/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 07 сарын 11-ний өдөр 09-10 цагийн хооронд дүү Хосцэцэгийн гэрт халамцуухан орсон. Намайг гэрт ороход Цогжавхлан, Одбаяр, Хосцэцэг нар сууж байсан. Хосцэцэг Одбаярыг өнөөдөр баярын өдөр гадагшаа гарах тул хойд айлаас угаалгын машиныг нь аваад ир гээд Одбаярыг явуулахад Одбаяр гарчихаад эргэж ирээд өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахдаа ганц шил архины мөнгө өгчих ах нь Маам ахынхаас угаалгын машиныг нь аваад өгье гэж хэлээд Цогжавхлангийн машинтай Одбаярыг дагуулаад бид 3 явж байгаад дүү Хосцэцэгийн гэрийн урд галын гудамжны үзүүр дээр байх цагаан өнгийн жижиг шавар байшинтай айлын хашааны хаалгаар нь ороод байшингийн цоожийг нь эвдэж ороод үүдэн хэсэгт нь байсан угаалын машиныг, хойморт нь сервантан дээр байсан хайрцагт байсан мөнгөн бөгж зэргийг нь аваад ганцаараа угаалыг машиныг нь өргөж гаргаад хашааны үүдэн дээр очоод энийг дамжлаад автомашины багажинд хийчихье гэж хэлээд бид 2 өргөж автомашины багажинд хийх гэсэн боловч багтаагүй тул Одбаяр бид 2 өргөөд дүү Хосцэцэгийнд аваачсан гэх мэдүүлэг /4 хх-н 153/,
18. Хохирогч М.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн:
Өнөөдөр өглөө 06:50 цагт гэрээсээ гарсан гэрт эхнэр Оюунцэцэг үлдсэн бөгөөд 11 цагийн орчим ажилдаа явсан. Тэгээд орой 17 цагийн орчим ээж надруу яриад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд 16:20 цагаас 17:00 цагийн хооронд гэрийн тооноор хулгай орж гарахдаа хаалганы самбарыг дотроос нь цөмөлж хулгайч орж 40 инчийн LTG маркийн ЛЕД загварын зурагт алдагдсан байсан гэх мэдүүлэг /4хх 169/,
Гэрч Э.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
...тэдэнтэй зэрэгцээд манай нөхрийн найз Мандах бас нэрийг нь мэдэхгүй залуу хоёр ирээд манай нөхөр Н.Ганбаярыг дуудаад тэр 3 гарч Алтан-Өлгийн оршуулгын газрын хашааны тэнд суусан. ...
... 16:30 цагаас 17:30 цагийн хооронд юм уу цагийг нь сайн санахгүй байна, миний нэрийг нь мэдэхгүй залуу манай гэрт хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт тэврээд ганцаараа орж ирээд “май энэ зурагт” гээд гэрийн баруун хойд хөшигний араар нууж хийснээ гараад гадаа Мандахтай архи уумаар байна гээд хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд тэр хоёр гэрт орж ирээд манай нөхөр Ганбаяртай зарах уу, ломбарданд тавих уу гэж ярилцаж байсан гэх мэдүүлэг /4хх 174-175/,
Гэрч Н.Ганбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
Миний бие 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ эгч Давхарбаяр, хүргэн Амарболд нарын хамт байж байсан чинь бүрэнхий болж байхад буюу 18 цагийн үед манай гэрт гаднаас манай ойролцоо амьдардаг байсан багын найз болож Жаамкаа хочтой А нилээн халамцуу байдалтай хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт барьчихсан орж ирсэн гэх мэдүүлэг /4хх 176/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 160/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /4хх 161-166/,
-эрүүгий мөрдөгчийн тэмдэглэл /4хх 171/,
-“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №БЗ1-18-1294 дугаар:
2015 онд BSB төвөөс 890.000 төгрөгөөр худалдаж авч байсан түүнээс хойш ашиглаж байгаа LG загварын 40 инчийн LED зурагт нь 244.400 төгрөгөөр үлэгдэв гэх тайлан /4хх 182/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах Цайзаас нилээн хойшоо буюу оршуулганаас хойшоо байрлах уул орчимд найз Мандахтай 750 граммын шилтэй 2 шил архи хувааж уугаад дуусгасан ба Мандах бид хоёр Цайзын орчим руу буюу урд зүг рүү явахаар болсон. Тэр үед миний бие бага зэрэг халамцуу байсан. Ингээд цайзаас урд зүгрүү явж байгаад багын найз болох Боогийтой таарсан ба Боогий эхнэр Золоотой явж байсан. Миний бие Боогийгийн албан ёсны нэрийг нь мэдэхгүй. Тэгээд Боогий болон эхнэр Золоо, Мандах бид дөрөв Боогийгийн гэрлүү орсон. Тэр үед 17 цаг болж байх шиг байсан. Тэгээд миний бие Боогийд хандан "танайх зурагтгүй юм байна, хямд үнээр зурагт худалдаж авах уу, миний бие өөрийнхөө зурагтыг зарах гэж байгаа юм" гэж хэлсзн. Тэр үед Боогийгийн гэрт Боогийгийн төрсөн эгч Давхарбаяр байсан. Мөн Боогийгийн гэрийн хойд талд байрлах тоосгоор хийсэн байшинд ээж нь болох Бүдээ эгч байх шиг байсан. Тэгсэн чинь Боогийгийн эгч Давхарбаяр надад хандан "ямар зурагт зарах гэж байгаа юм бэ, үзэж сонирхоё" гэж хэлэхэд нь би "би яваад зарах зурагтаа аваад ирье" гэж хэлээд явсан. Ингээд миний бие Боогийгийн гэрээс гараад хойд зүгрүү алхсан ба замд таарсан айлруу орж зурагт авахаар шийдсэн. Ингээд миний бие хойд зүгрүү алхаад явж байх замд буюу Зүүн алтан өлгийгийн гудамжаар явж байсан чинь хашаан дотроо эзэнгүй бололтой улбар шар өнгийн хаалга бүхий нэг монгол гэртэй айл байхаар нь миний бие Хашааг нь даваад дотогшоо орсон.: Тэгээд миний бие хашаан дотор байх монгол гэрийн тооноор гэрлүү орсон ба гэрийн хойд хэсэгт байрлах жижиг тавиур дээр хар өнгийн зурагт байсан. Ингээд миний бие уг зурагтыг аваад гэрээс гарсан. Миний бие гэрээс гарахдаа гэрийн хаалгыг дотроос нь өшиглөж эвдэж онгойлгоод гадагшаа гарсан, Тэгээд миний бие зурагт авсан айлаас урд зүгрүү Боогийгийн гэр лүү явсан. Ингээд миний бие Боогийгийн гэрт ирээд айлаас авсан зурагтаа Боогийгийн эгч Давхарбаярт үзүүлсэн чинь Давхарбаяр нөхөр лүүгээ зурагт худалдаж авах талаар яриад байх шиг байсан. Тэгсэн чинь төд удалгүй Давхарбаярын нөхөр гэх миний танихгүй залуу ирээд дээрх зурагтыг надад 20000 төгрөг өгөөд надаас авсан. Тэгээд Боогийгийн хүргэн ах дэлгүүрээс 750 граммын шилтэй 1 шил архи худалдаж аваад Боогий, Мандах, Боогийгийн хүргэн ах бид дөрөв уг архийг хувааж уусан. Тэгээд миний бие Шар хадруу найзынхаа гэрлүү явсан ба зурагт зарсан 20000 төгрөгөөр 750 граммын шилтэй 1 шил архи худалдаж аваад найзтайгаа хувааж уусан. Миний хувьд дээрх айл буюу Зүүн алтан өлгийд байрлах монгол эстий гэртэй айлаас хар өнгийн хавтгай зурагт хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /4 хх-н 177/,
19. Хохирогч Б.Пүрэвдуламын мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2017 оны 8 дугаар сарын 25-ны 09:05 цагийн үед байшингаа цоожилж гараад орой 16:30 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн урд цонхны салхивч дотогш онгойсон байдалтай байхаар нь цагдаагийн газар дуудлага өгсөн. Цагдаа нарын хамт гэртээ орж эд зүйлээ орж бүртгэхэд ширээн дээр байсан сим ордоггүй самсунг гар утас, галакси гэсэн бичигтэй симгүй гар утас, хувцасны шүүгээний тавиур дээр байсан шинэ цагийн чулуун хөөрөг, самсунг нэртэй хар өнгийн зургийн аппарат зэрэг эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг /4хх 217-218/,
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 210/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 211-215/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны 5921 дугаартай:
Шинжилгээнд ирүүлсэн №1, 3 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №2, 4 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн №3 дугаарын 1 ширхэг гарын мөр санд MN00031000549, MN003320004459, MN000310009969, 2655464, MN000310022594, MN005210011778, MN005210009695 дугааруудад Лхамын А нэрээр 7 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна. Шинжилгээнд тэнцсэн №4 дугаарын гарын мөр санд байхгүй эзэнгүй хэргийн гарын мөрүүд болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /4хх 225/,
-“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №БЗ1-18-1256 дугаар:
хөөрөг 150.000 төгрөг, зургийн аппарат 132.000 төгрөг, гар утас 48.000 төгрөг нийт 330.000 төгрөгөөр үлэгдэв гэх тайлан /4хх 233/,
Шүүгдэгч Л.Аринбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 10-514 тоот, Б.Пүрэвдуламын өвлийн сууцны салхивчийг хөшин орж халтар манан хөөрөг, 2 ширхэг гар утас хулгайлсан хэргийг хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг /4 хх-н 239/,
20. Хохирогч Т.Байгальмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 09 цагийн үед ажилдаа гарсан юм. Тэгээд орой 21 цагийн үед гэртээ ирээд хашаа руугаа орох гэтэл хашааны хаалга онгорхой байсан. Хашаандаа ороод байшингийн цонх онгорхой байхаар нь цонхоороо харсан. Тэгтэл манай зурагт байхгүй болохоор нь дуудлага өгсөн юм. 32 инчийн LED тошиба брэндийн зурагт алга болсон байсан гэх мэдүүлэг /5хх 4/,
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 244/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /4хх 245-250, 5хх 1/,
-“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №БЗ1-18-1469 дугаар:
Toshiba брэндийн 32 инчийн LED дэлгэцтэй 2015 онд 270000 төгрөгөөр худалдаж авч байсан ба түүнээс хойш ашиглаж байгаа зурагт 128000 төгрөгөөр үлэгдэв гэх тайлан /5хх 9/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шиг санаж байна, миний бие цайз захад байрлах модны захын хүмүүстэй архи уугаад байж байсан чинь цайз захаас нүүрс худалдаж авч байсан нэг танихгүй ах надад хандан "20 шуудай нүүрс манай гэрлүү буюу баруун алтан өлгийрүү хүргээд өгчих, хөлсөнд нь 5000 төгрөг өгье" гэж хэлээд би зөвшөөрсөн. Нүүрсийг гэрлүү нь буюу баруун алтан өлгийгөөс нилээн хойшоо хүргэж өгсөн. Тэр ах надад нүүрс буулгаж өгсөний хөлс болох 5000 төгрөг өгсөн. Тэгээд миний бие тэдний гэрээс гараад цайзруу чиглээд алхсан. Тэр үед 13 цаг болж байх шиг байсан. Миний хувьд цайз руу явж байх замдаа эзэнгүй айл таарвал хулгай хийхээр шийдсэн. Тэгсэн чинь замд буюу баруун алтан өлгийн орчимд хашааных нь хаалга нь нээлттэй хашаан дотроо эзэнгүй бололтой улаан өнгийн байшин байсан ба уг байшин нь гурвалжин дээвэртэй, вакум цонхтой байшинтай айл байсан. Тэгээд миний бие хашаан дотор орсон. Ингээд миний бие уг байшингийн вакум цонхыг нь түлхээд онгойлгосон ба байшин дотор орсон чинь хар өнгийн тошиба маркийн 32 инчийн зурагт байхаар нь миний бие уг зурагтыг аваад байшингийн цонхоор нь гарсан. Тэгээд миний бие дээрх айлаас авсан зурагтаа хашаан дотор нь үлдээгээд урд зүгрүү явж такси аваад, буцаж зурагт хулгайлсан айлын хашааруу очоод хулгайлсан зурагтаа авсан. Ингээд хөлсөлсөн такситайгаа Нарантуул захруу явсан ба Нарантуул захын хойд талын хаалга орчим таксигаа зогсоогоод Нарантуул захын дотогшоо буюу цахилгаан барааны хэсэг рүү орсон. Тэгээд цахилгаан барааны орчим явж байсан чинь зурагт худалдаж авах гэж байгаа бололтой, зурагтны үнэ сонирхоод явж байсан нэг залуу нэг хүүхэн хоёр явж байсан ба миний бие залууд нь хандан "зурагт худалдаж авах уу" гэж хэлсэн чинь "хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ" гэж нөгөө залуу надад хэлсэн. Миний бие тэр залууд "300000 төгрөгөөр зарна" гэж хлсэн чинь нөгөө залуу надад хандан "надад байгаа нь 200000 төгрөг байна" гэж хэлэхэд нь миний бие тэр залууд баруун алтан өлгийд байрлах байшинтай айлаас хулгайлсан зурагтаа 200000 төгрөгөөр зарсан. Тэгээд миний бие Нарантуул захаас цайз зах руу явсан ба хулгайлсан зурагтыг зарсан 200000 төгрөгөөрөө цайз захын орчим байдаг "Алтан цайз" нэртэй зочид буудалд өрөе хөлсөлж аваад архи уугаад дуусгасан. Миний хувьд дээрх айл буюу баруун алтан өлгийд байрлах байшинтай айлаас тошиба маркийн 32 инчийн зурагт хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /5 хх-н 5/,
21. Хохирогч Б.Болорчулууны мөрдөн байцаалтад өгсөн:
Би өнөөдөр өглөө хүүхэдтэйгээ өглөө 7 цагт яваад өдөр 17 цагт ирэхэд гэрт хулгай орсон байсан. 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр номин дэлгүүрээс Самсунг брэндийн 45 инчийн LED зурагт 1.750.000 төгрөгөөр худалдаж авсан зурагт алдагдсан байна гэх мэдүүлэг /5хх 27/,
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх 19/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 21-25/,
-“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн №БЗ1-18-1627 дугаар:
Самсунг брэндийн 49 инч, номин дэлгүүрээс 2018 оны 8 сард лизингээр 1.650.000 төгрөгөөр авсан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажиллаж байсан зурагт 1.399.920 төгрөгөөр үлэгдэв гэх тайлан /5хх 32/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 рны 11 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах Цайзын Зүүн алтан өлгийгөөс нилээн хойшоо байрлах дүүгийнхээ гэрээс цайз чиглэл рүү урагшаа алхаж байсан чинь урьд нь таньдаг байсан Маам гэдэг ахтай таарсан. Тэгээд Маам ахтай 330 граммын нэг шил архи, 750 граммын нэг шил архи хувааж уугаад салсан. Тэгээд миний бие цайз чиглэл рүү алхаж байсан ба замд таарсан айлруу орж эд зүйл хулагйлахаар шийдсэн. Зүүн алтан өлгийн гудамжаар явж байсан чинь хашаан дотроо эзэнгүй бололтой улаан өнгийн тоосгоор барьсан байшин байсан ба хашаан дотроос нь нэг нохой хуцаад байхаар нь миний бие ойролцоох дэлгүүрлүү ороод жижиглэнгээр зардаг гэдэс 600 төгрөгөөр худалдаж аваад дээрх айл буюу улаан өнгийн тоосгоор барьсан байшинтай хашааруу очсон. Тэгсэн чинь хашаан дотроос нохой нь хуцаад байхаар нь дэлгүүрээс худалдаж авсан жижиглэнгээр зардаг гэдсийг нохойд өгсөн ба уг нохой нь миний өгсөн жижиглэнгийн гэдсийг идэж байх явцад миний бие улаан өнгийн тоосгоор барьсан байшин руу ойртсон. Уг байшин нь нилээн хэдэн тооны том вакум цонхтой байсан. Нэг вакум цонхыг нь түлхээд онгойлгож байшинруу дотогшоо орсон. Байшингийн дотор хэсэгт байрлах шүүгэйнүүдийг онгойлгож үзсэн чинь үнэд хүрэх зүйл гарч ирэхгүй болохоор нь зурагтыг нь авахаар шийдсэн. Том өрөө нь бололтой өрөөний дунд хэсэгт жижиг цагаан өнгийн шургуулга бүхий тавиур байсан. Онгойлгож үзэхэд үнэд хүрэх зүйл гарч ирэхгүй байсан бөгөөд уг цагаан өнгийн шургуулга бүхий тавиурны дээд хэсэгт байрлуулсан байсан самсунг маркийн миний харсанаар нилээн том инчийн зурагтыг аваад байшингийн цонхоор нь гарсан. Хулгайлсан зурагтаа хашааны хаалганы орчим дотор хэсэгт нь үлдээгээд зам руу гараад такси авсан. Тэгээд такситай буцаж зурагт хулгайлсан айлын хашааруу очоод хулгайлсан зурагтаа авсан. Ингээд таксины жолоочид "Нарантуул захруу явья" гэж хэлээд явж байх замд таксины жолооч "наадах зурагтаа зарах гэж байгаа юмуу" гэж хэлэхэд нь "тийм" гэж хэлсэн чинь таксины жолооч миний хулгайлсан зурагтыг сонирхоод байхаар нь миний бие "эхнэртэйгээ муудалцаад гэрийнхээ зурагтыг зарах гэж байгаа юм" гэж хэлсэн чинь таксины жолооч 400000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Ингээд нөгөө таксины жолооч ах Чулуун овооны банкны ATM явж мөнгө авья гэж хэлээд хамт явсан. Тэгээд таксины жолооч ATM дээр ирээд картнаасаа 400000 төгрөг аваад надад өгсөн. Багшийн дээдээс 150.000 төгрөгөөр 1 эмэгтэйг аваад 100 айл орчим буудалд хоносон. Маргааш нь Зүүн салаанд очиж үлдсэн мөнгөөрөө архи уугаад дууссан гэх мэдүүлэг /5 хх-н 29-30/,
22. Хохирогч М.Хосцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өглөө 06:30 цагт гэрээсээ гарсан ба гарахдаа хүүхдээ ээжинд үлдээгээд гэрээ цоожлоод явсан. Тэгтэл миний ээж болох Мөнхтуяа нь тус өдрийн 20-21 цагийн үед ажил дээр байх үед надруу залгаж, гэрт чинь хулгай орсон байна, зурагт байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би ээжийг дуудлага өгчих гээд цагдаад дуудлага өгүүлсэн гэх мэдүүлэг /5хх 75/,
Гэрч Н.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 8 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн үед ажилдаа явсан. Орой 19 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай охин М.Хосцэцэгийн гэрийн хаалга нь онгорхой байсан. Гэрт нь орсон чинь гэрийн хойморт байсан зурагт, удирдлага зэрэг нь алга болсон байсан. Тэгээд би М.Хосцэцэг рүү залгаад цагдаагий 102-т дуудлага өгсөн. Удалгүй Баянзүрх дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтсээс хүмүүс ирж үзлэг шалгалт хийгээд явсан. Манай гэрийн ар талд дүүгийнх байдаг. Дүүгийнд ороод М.Хосцэцэгийн гэрт байсан зурагт алга болчихсон байна гэсэн чинь Лхамын Аыг өдөр ирээд явсан. Мөн охин нь нарийн төмөр аваад явсан гэж хэлсэн. Тэгээд л Л.Аыг хулгай хийсэн гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /5хх 80/,
Гэрч Г.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн:
Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунхны 1-01 тоотод хувиараа түүхий эд /төмөр/ авдаг бөгөөд 2019 оны 8 дугаар сард зүс мэдэх А гэх хүн ирээд ломбарданд зурагт тавих гэсэн чинь бичиг баримт байдаггүй, тэ энэ зурагтийг авчихаач гээд бор шаргал өнгийн хүрээтэй Самсунг гэсэн бичиг бүхий том зурагтыг бариад явж байсан. Тэгэхээр нь би юун зурагт юм гэхэд манай найзын зурагт байгаа юм нь гэхээр нь би 200.000 төгрөгөөр авахаар болсон.
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх 65/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл /5хх 66-70/,
-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх 82/,
-“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №НЦГ-19-240 дугаар:
42 инчийн Самсунг брэндийн зурагт 372.000 төгрөгөөр үлэгдэв гэх тайлан /7хх 8-9/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгийн 06 дугаар гудамж 136 тоот хашаанд байх 5 ханатай эсгий гэр байсан тухайн гэр нь урдаа амбаартай байсан бөгөөд ямар нэгэн хүнгүй амбаарын хаалга нь онгорхой гэрийн хаалгаа цагаан өнгийн цоожоор цоожилсон байхаар нь лоомоор хөшин цоожийг нь эвдэж дотогш орсон. Гэрийн хойморьт цагаан өнгөтэй мөлхөө тавилга байсан бөгөөд тавилганы гол хэсэгт 42 инчийн Лед брэндийн зурагтны хүрээ хэсэг нь бор шаргал өнгөтэй зурагт, зурагтны удирдлагын хамтаар хулгай хийж авсан. Зурагтаа аваад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудлын замын эсрэг талын буюу замын хойд талын нэрийг нь мэдэхгүй байна нэг давхарын ломбарданд 300,000 төгрөгөөр тавьсан. Мөнгөөр нь хувийн хэрэщээнд зарцуулж дуусгасан гэх мэдүүлэг /6 хх-н 35/,
23. Хохирогч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчим 2 хүүхэдтэйгээ хамт найзынхруугаа 13 дугаар хороолол явсан юм. Өглөө найзындаа унтаж байтал хадам аав 10 цагийн орчим залгаад танайд ирсэн чинь хашааны хаалга болон гэрийн хаалга онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би найзынхаасаа гараад гэртээ ирээд зурагт алдагдсаныг мэдсэн юм. Тэгээд гэртээ ирээд эд зүйлээ үзчихээд цагдаагийн байгууллагад хандсан юм гэх мэдүүлэг /5хх 136-137/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх 127/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 128-133/,
-“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №БЗ1-19-357 дугаар:
42 инчийн sharp брэндийн зурагт 399.970, сансар дижитал төхөөрөмж, цагаан өнгөтэй 42.000 төгрөг, нийт 441970 төгрөгөөр үлэгдэв гэх тайлан /5хх 141/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 07 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах Цайз буюу Өлгийн гудамжны орчим дэлгүүрээс 750 граммын шилтэй Стандарт нэртэй архи худалдаж аваад дэлгүүрийн ойрлцоох гудамжинд явж байсан залуутай танилцаад уг гудамжинд худалдаж авсан архиа хувааж уусан. Тэгээд надтай архи хувааж уусан залуу надаас салаад явсан ба миний хувьд бага зэрэг согтсон. Ингээд миний бие хулгай хийж мөнгөтэй болохоор шийдээд өлгийн гудамжаар явсан. Тэгээд Цайзаас офицеруудын ордон руу явдаг төв замын баруун талд байх 2 давхар орчим хэмжээтэй Авто угаалгын хойд талын гудамжаар баруун тийшээ ойролцоогоор 50 орчим метр явахад ертөнцийн зүгээр хойшоо харсан хүрэн өнгийн даамантай цагаан блокоор хийсэн хашаа байсан ба уг хашааны дааманг нь тогшсон чинь хүн гарч ирэхгүй болохоор нь миний бие уг хашаа руу давж орсон бөгөөд хашаан дотор миний харсанаар хучлагаар хучсан машин харагдаж байсан. Мөн уг хашаанд цагаан өнгийн нэг давхар урдаа тамбаар бүхий шавар байшин байсан ба уг байшингийн таамбарны хаалга нь цоожтой байсан. Цоожийг эвдлэх гээд чадаагүй. Ингээд миний бие уг байшингийн таамбарны хаалганы доод хэсгийг хөлөөрөө жийж байгаад хаалгыг татахад хаалганы хажуу, рам мод нь давхар сугараад гарч ирсэн. Хаалгыг эвдэж онгойлгосон ба уг байшингийн таамбараар дотогш ороход дахин нэг хаалга байсан бөгөөд уг хаалга нь онгорхой байсан. Ингээд миний бие уг байшингийн дотор байх зочины бололтой өрөөнд байсан миний харсанаар нилээн том ойролцоогоор 47-49 инчийн Шарп маркийн зурагтыг авсан. Мөн ханын тавилга дотор байсан 40000 төгрөгийг авсан. Ингээд миний бие байшингаас гараад хулгайлсан зурагтыг уг хашаанд үлдээгээд төв замруу буюу Цайзаас офицеруудын ордон руу явдаг төв замаас такси бариад буцаж зурагт хулгайлсан айлын хашааруу очоод хулгайлсан зурагтаа авсан. Ингээд таксины жолоочид "Нарантуул захруу явья" гэж хэлсэн. Ингээд Нарантуул захын жижиглэнгийн бараа зардаг хэсэг буюу хүмүүсийн хэллэгээр хог зардаг хэсэг дээр ирээд хулгайлсан зурагтыг 350000 төгрөгөөр зарсан ба ут мөнгөөр хувцас авч өмссөн бөгөөд үлдсэн мөнгөөрөө идэж уугаад дуусгасан. Миний хувьд дээрх айл буюу өлгийн гудамжинд байрлах хашаанд цагаан өнгийн нэг давхар урдаа тамбаар бүхий шавар байшинтай айлаас ойролцоогоор 47-49 инчийн Шарп маркийн зурагт хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /5 хх-н 124, 139/,
24. Хохирогч С.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би өнөөдөр өглөө 08.40 цагийн үед ажилдаа яваад орой 18.00 цагт дүү Уугандалай, Баттунгалаг нарын хамт гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, байшингийн цонхны салхивч дотогш онгойсон байдалтай байсныг хараад цонхоор харахад зурагт байхгүй байсан тул дуудлага өгсөн. Өдөр манай хүргэн Уугандалай 13.30 цагийн үед гэрээс гарсан гэсэн ба 13.30-18.00 цагийн хооронд хулгай орсон байна. манай гэрээс 32 инчийн хар өнгийн хүрээтэй Могул брэндийн зурагт, ямар нэгэн хээ, бичиг байхгүй, амар хэсэг нь цохигдож хонхойсон дунд гарын мөнгөн аяга, шүүгээн дотор байсан цүнхнээс бэлнээр 30.000 төгрөг алдагдсан байна гэх мэдүүлэг /5хх 170/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх 163/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 164-167/,
-“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №БЗ1-18-16 дугаар:
2014 онд худалдан авсан 32 инчийн Могул брэндийн зурагт 192.000 төгрөгөөр үлэгдэв гэх тайлан /5хх 182/,
-“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №НЦГ-19-239 дүгээр:
Хуучин хэрэглэж байсан хээ бичиг байхгүй, амсар цохигдож хонхойсон дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөгөөр үлэгдэв гэх тайлан /7хх 12-13/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 08 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүрэгт байх Зүүн алтан өлгийд байрлах хамаатныхаа айлд байж байгаад хулгай хийж мөнгөтэй болохоор шийдээд Цайз руу явж такси бариад Баруун алтан өлгийрүү явсан. Баруун алтан өлгийд байдаг 432-р худагны баруун талын гудамжаар баруун тийшээ явж байтал ертөнцийн зүгээр урагшаа харсан миний санаж байгаагаар цайвар өнгийн даамантай хүрэн өнгийн модон хашаатай айл байсан ба уг хашаан дотор монгол гэр байсан бөгөөд цайвар өнгийн шавар байшин байсан. Ингээд миний бие таксины жолоочид хандан "би айл руу орчихоод ирье, хүлээж байгаарай" гэж хэлээд таксинаас буугаад уг хашааны дааманг нь тогшсон чинь хүн гарч ирэхгүй болохоор нь миний бие уг хашаа руу давж орсон ба цайвар өнгийн шавар байшингийн гал тогооны өрөөний цонхыг нь түлхэж онгойлгоод миний бие байшингийн дотогшоо орсон бөгөөд байшингийн хоймор хэсэгт буюу авдар дээр байсан 32 инчийн Могул маркийн LCD зурагтыг аваад уг байшингийн хаалгаар гараад явсан. Ингээд миний бие намайг хүлээж байсан таксинд суугаад таксины жолоочид "ойрхон ломбард явья" гэж хэлээд Сансар орчим руу чиглээд явсан ба Сансар орчимд ирээд ломбардыы хүнтэй уулзахад "LCD зурагт барьцаанд авахгүй, LED болон SMART зурагт барьцаанд авна" гэж хэлэхэд нь миний бие хөлсөлж явсан таксинд суугаад хаачихаа мэдэхгүй байж байсан чинь таксины жолооч надад хандан "наадах зурагтаа ломбарданд барьцаанд тавих гэж байгаа юмуу, ломбард барьцаанд авахгүй байгаа бол би өөрийнхөө дүүд худалдаад аваад өгчихөе, би чамаас таксины мөнгө авахгүйгээр 200000 төгрөгөөр наадах зурагтыг чинь худалдаж авья" гэж хэлэхэд нь миний бие зөвшөөрч уг таксины жолоочид хулгайлсан зурагтаа зарсан. Зурагт зарсан 200000 төгрөгөөр караоке болон пабад ороод архи уугаад дуусгасан. Миний хувьд дээрх айл буюу Баруун алтан өлгийрүү чиглээд явсан ба Баруун алтан өлгийд байдаг 432-р худагны баруун талын гудамжаар баруун тийшээ байрлах ертөнцийн зүгээр урагшаа харсан миний санаж байгаагаар цайвар өнгийн даамантай цагаан хүрэн өнгийн модон хашаатай айл айлаас ойролцоогоор 32 инчийн Могул маркийн LCD маркийн зурагт хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /5 хх-н 174/,
25. Хохирогч Д.Чимэддоржийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр цагийг сайн санахгүй байна гэрээ цоожлоод гарсан. Гадуур явж байгаад ойролцоогоор 15 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь гэрийн урд талын ертөнцийн зүгээр зүүн талын вакум цонхны жижиг порчиг нь онгойсон байдалтай хулгай орсон шинжтэй байхаар нь Баягзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дуудлага өгсөн. Цагдаа нарыг иртэл гэртээ ороогүй. Удалгүй цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Том өрөөний баруун урд талын буланд байсан бор өнгийн шилэн хаалгатай стикэний дээд талын тавиур дээр байсан эд зүйлийг эмх замбараагүй байдалтай болгосон байсан. Мөн манай эхнэрийн шаргал өнгөтэй бөөрөнхий дотроо шигтгээтэй хос ээмэг, хүзүүний зүүлт 2 ширхэг кулонтой шигтгээтэй бөгж, гарын бугуйвч нь мөнгөн шигтгээтэй нилээн дээр үед авсан. Ийм л эд зүйлс алдагдсан байсан гэх мэдүүлэг /5хх 204/,
Гэрч М.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Өнөөдөр 16 цагийн орчимд нөхөр хүүхдийн хамт гэрээ цоожлоод явсан ба 18 цаг 40 минутын орчимд гэртээ иртэл гадна хаалганд эвдрэлгүй байсан ба гэрийн зүүн урд цонх эвдрэлтэй, онгорхой байсан. Мөн жижиг өрөөний шкаф дээр байсан Чингэлтэй дүүрэгт байдаг газрын гэрчилгээ болон гоёлын ээмэг, зүүлт, бугуйвч зэрэг эд зүйлс байхгүй, шкаф доторх эд зүйлс эмх замбараагүй гаргасан байсан. Тэгээд цагдаад хандсан юм гэх мэдүүлэг /5хх 206/,
-гэмт хэргийн талаарх гаргасан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх 196/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 197-200/,
-“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №БЗ1-19-469 дугаар:
Шаргал өнгөтэй бөөрөнхий дотроо шигтгээтэй монетон ээмэг 206.400 төгрөг, эмэгтэй хүний хүзүүний 2 ширхэг шармал төмөр зүүлт 5400 төгрөг, кулонтой шигтгээтэй бөгж шармал төмөр хослол 21.000 төгрөг, мөнгөн шигтгээтэй бугуйвч 80.000 төгрөг, нийт 312.800 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /5хх 182/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шиг санагдаж байна. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 10а гудамжны 329 тоот хашаанд байх ягаан өнгийн өвлийн сууцны вакум цонхоор нь орж шилэн сирвантанд байсан эмэгтэй хүний хос ээмэг, зүүлт, бөгж, бугуйвч, зурагт зэргийг хулгай хийж авсан. Би хар өнгөтэй 5 хурууны бээлий өмсөж орсон. Эдгээр зүйлийг нь цайзын орчим явуулын хүнд бүгдийг нь зарчихсан гэх мэдүүлэг /6 хх-н 35/,
26. Хохирогч Л.Атарцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
... 2017 оны 8 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай байрны манаач өвгөн хүрч ирээд танайд хулгай орсон байгаа, битгий гэр рүүгээ ороорой гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтэст дуудлага өгсөн юм. Цагдаад дуудлага өгчихөөд гэрийн хаалгаа онгойлгоод гэрт ороход гал тогооны өрөөний хойшоо харсан вакум цонхны порчик нь дотор тал руугаа онгорхой байдалтай байсан. Гал тогооны өрөөний хананд байрлах тавилганы шилэн хаалга нь онгорхой байдалтай дээд талын шилэн тавиур дээр байсан их гарын нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэх мэдүүлэг /5 хх-н 225, 6хх 2-3/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх 240/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, тайлбар /5хх 241, 242/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 243-247/,
-“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №БЗ1-19-004H дугаар:
Их гарын мөнгөн аяга 250.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөг, Япон улсад үйлдвэрлэсэн цагаан сувдан, эмэгтэй хүний бугуйндаа зүүдэг зүүлт 45.000, Улаан өнгөтэй, нийт хэмжээ нь хүрээ нь 2.1 см хүрээтэй ба 1.7 см хэмжээтэй хөөрөгний толгой хийх боломжтой өв дамжсан шүр 900.000 төгрөг, 585 сорьцтой 17 размерын цагаан сувдан бөгж 170.100 төгрөг, 585 сорьцтой цагаан сувдан ээмэг 151.200 төгрөг, 750 сорьцтой 18 кратын монетон, нэг талаасаа толь шиг цулгуй байсан ба нэг талдаа цэцгэн хээтэй кулон 75.600 төгрөг, нийт 1.711.900 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /6хх 11-12/,
-цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /6хх 14/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2017 оны 08 дугаар сарын 10-ны орчим Цайз модны зах дээр хүмүүстэй архи уусан. Тэгээд Сансар руу алхаж байгаад хулгай хийж мөнгөтэй болоё гэж шийдээд Гэгээ хотхон руу орж нилээд алхасан. Ингээд хамгийн зүүн урд талын байрны барууун талын хаалгыг тогшсон. Хаалга онголгохгүй байхаар нь хаалганы баруун талын цонхны жижиг цонхыг нь түлхэж онгойлгоод орсон. Ороод гал тогооны өрөөний ханын тавилга дотор байсан их гарын, дунд гарын 2 мөнгөн аяга авсан. Тэгээд 1 давхарт нь юм хайж байгаад 2 давхарт нь гарч хувцасны шүүгээ байхаар нь онгичиж үзэхэд эд зүйл гарч ирээгүй. Буйдантай өрөөнд нь орж шүүгээнд байсан хар өнгөтэй хайрцагийг онгойлгож үзэхэд эмэгтэй хүний гоёлын зүүлтүүд байхаар нь авсан. Ингээд орж ирсэн цонхоороо буцаж гарсан. Шууд Нарантуул зах руу очиж цахилгаан бараа зардаг хэсгийн урд байсан алт мөнгө авна гэсэн хүнд бүгдийг нь 400.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөрөө 3 хоног зочид буудалд архи уугаад дуусгасан. Энэ үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /6 хх-н 7/,
27. Хохирогч Ж.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 22-23 цагийн үед ажилруугаа гарсан ба Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 5-109 тоот гэрт аав, ээж үлдсэн. Би 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд хаалганы цоож хөшөөд мурийлгачихсан байхаар нь би түлхүүрээрээ хаалга онгойлгоод нэрт орж ирэхэд зурагт байхгүй байхаар нь цагдаад дуудсан гэх мэдүүлэг /6хх 32/,
Гэрч О.Цэрэнболдын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр цагийг нь мэдэхгүй байна, хулгай ордог айлын зүүн талын айлд байж байгаад гэртээ ороод ирсэн чинь хар өнгөтэй хавтгай дэлгэцтэй урт зурагт тавьчихсан байсан. Ямар учиртай юун зурагт юм бол гэж бодоод байж байсан чинь Л.А нэг залуутай орж ирээд зурагтаа аваад явсан гэх мэдүүлэг /6хх 37/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6хх 24/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх 25-28/,
-“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №БЗ1-19-504 дугаар:
Hisense 42 инчийн LCD зурагт 480.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /6хх 39-40/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн орчим шиг санагдаж байна Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Зүүн алтан өлгийн 05 дугаар гудамжны 109 тоот хашаанд байх 5 ханатай монгол эсгийн гэрийн цоожийг нь эвдзх гэж оролдоод бараагүй. Ингээд гэрийн баруун хойд талын ханыг нь гараараа хуга татаж ханыг нь эвдэж хойморьт байсан хар өнгөтэй 42 инчийн ЛСД зурагт, удирдлагатай нь хамт авсан. Мөн гэрийн зүүн талд сирватанд байсан хутга, зандан модон эрх зэргийг хулгай хийж авсан. Зурапгаа аваад хохирогчийн урд талын Цэрэнболд ахынд аваачиж тавьчихаад доошоо бууж такси бариад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололын автобусны буудлын замын хойд талын нэг давхарын ломбарданд тавьсан яг хэдэн төгрөгөөр гэдгээ санахгүй байна. Энэ зурагтыг таксины жолооч ахын нэрээр тавьсан таксины жолооч ахын нэрийг нь мэдэхгүй байна. Хутга болон эрх хоёрыг Нарантуул зах дээр явуулын хүнд хутгыг нь 5,000 төгрөг, эрхийг нь 10,000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /6 хх-н 34/,
Би 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 231 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолтой танилцсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө хийсэн хэргүүдийн талаар хэрэг бүр дээр мэдүүлэг өгсөн нь үнэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоолууд, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан тогтоол болон мэдүүлгүүд, Л.Аын хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохиролын хэмжээ хамаардаггүй, гэмт этгээдийн хохирогчийн эд зүйлийг авахаар довтолгоон эхлэж эд зүйлийг авснаар үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой. Шүүгдэгч нь дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн нь түүний хохирогчийн бие махбодид халдсан, хохирогчийн эсэргүүцлийг няцаан унагах, цохих зэргээр хохирогчийн амь, биед аюултай нөхцөл бий болгосноор илэрхийлэгдэж байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.
Шүүгдэгч нь өөрийн хийж байгаа үйлдэлийн хууль бус шинжийг ойлгож ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсч үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг орон байранд хүчээр нэвтэрч хулгайлан хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн хувийн хэрэгцээг өөрөө шударгаар орлого олж хангаж чадахгүй байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг цааш худалдан борлуулах, барьцаалж зээл авах, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зэргээр амьдралдаа хэрэглэж байгаагаар илэрхийлэгддэг.
Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үйлдэж хууль бус аргаар олж авсан эд хөрөнгөөрөө амьжиргаагаа залгуулж, өөрөөр амьдрах боломж нөхцлийг бий болгоогүй бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас бусдад учирч буй хохирол, хор уршгийн хэр хэмжээ байнга өсөн нэмэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Л.А нь хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Л.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан.
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хохирогч, гэрч нар бодит байдлаар, нэмж хассан зүйлгүйгээр мэдүүлдэг ба өөрт ашигтай байдлыг үүсгэхийг эрмэлздэггүй. Харин гэмт этгээд нь гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар бүрдүүлж эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс мултарч өнгөрөх, хөнгөн ял шийтгэлээр шийтгүүлхийг хүсч байдаг учир мэдүүлэг нь тогтворгүй байх нь их байдаг. Иймд хохирогч, гэрчийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлийг үнэн зөвд тооцох эрх зүйн нөхцөл үүсдэг.
Шүүгдэгч Л.А нь удаа дараагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ гэмт хэргийн талаар өөр өөр байдлаар мэдүүлэг өгсөн байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолыг танилцуулж авсан мэдүүлэгт “... зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө хийсэн хэргүүдийн талаар урьд нь хэрэг тус бүр дээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь ярьсан” гэж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хулгайн 26 үйлдэлээс Ариунсайханы гэрээс эд зүйл хулгайлсан үйлдэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. мөн мөрдөгч нар мэдүүлгийг газар дээр нь шалгах гэж явахдаа прокурорыг буусан хойгуур энэ айл гэж заагаарай гэхээр нь би тэрийг нь заасан гэж, энэ шүүх хуралдаанд хулгайн үйлдэлүүдээс Атарцэцэг, Чимэддорж, Энхжаргал, Болорчулуун, Байгалмаа, Энхцэцэг, Амармөрөн гэх хохирогч нарын эд зүйлийг хулгайлсан гэх үйлдлийг зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн.
Хэрэгт авагдсан шүүгдэгч Л.Аын үйлдэл тус бүрийн талаар гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч дэлгэрэнгүйгээр өгсөн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэгтэй илэрхийлэх утгын хувьд тохирох ба шүүгдэгч Л.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад өөрийн зааж тайлбарласан тэмдэглэлтэй зөрүүгүй байх тул үнэн зөвд тооцох үндэслэлтэй. Мөн шүүгдэгчийн үйлдэл тус бүрт өгсөн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт байхгүй болно.
Мөрдөгч нар нь энэ хэргийг ав гэж хүч хэрэглэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөнө, ар гэртэй нь уулзуулна гэж амлах зэргээр шүүгдэгчтэй тохиролцсон гэдгийг нотлох баримт байхгүй бөгөөд хэрэв шүүгдэгч нь ийм байдал гарсан бол өмгөөлөгч болон хяналт тавьж байгаа прокурорт тухай бүрт нь мэдэгдэх боломжтой байсан байна. Гэвч шүүгдэгч энэ талаар урьд нь ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байна.
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд прокурор өөрийн биеэр оролцсон байхад шүүгдэгч хажууд нь мөрдөгч нарын зааснаар тайлбар гаргасан гэдэг нь одоогийн түүний тайлбартай утгын хувьд зөрчилдөж байна.
Шүүгдэгчийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдлөшгүйгээгр нотлогдон тогтоогдсон хэргийн талаар өөр өөрөөр гаргаж байгаа тайлбарыг өөрийн төлөх хохирол төлбөрийг багасгах, хүлээх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн санаа зорилготойгоор удаа дараалан хийж байгаа үйлдэл гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Аыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдэлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Шүүх шүүгдэгч Л.Ат ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохиролыг одоогоор нөхөн төлөх боломжгүй, хорих ялыг эдлэх хугацаандаа ажил хийж төлнө гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлөөгүй байдал, гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, хялбар аргаар өөрийн хэрэгцээ болон амин зуулгыг залгуулах гэсэн санаатай үйлдэл зэргийг харгалзан гэмт хэрэг тус бүрт хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.А нь оногдуулж байгаа хорих ялыг ажил хийх боломжтой хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасныг олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг байнга үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлоос огт төлж барагдуулаагүй байдлыг харгалзаж хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Х.Алтанхуяг нь хөөрөгний толгой, жижиг болон дунд хэмжээний мөнгөн аяга зэрэг 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хүлээж авсан. Хохирогч П.Нямсүрэн нь зурагт болон гар утсаа бүрэн хүлээж авсан. Хохирогч Х.Шагайхүү, М.Баттулга, М.Хосцэцэг нарын хохиролыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн барагдуулсан байна.
Шүүгдэгч нь бусад хохирогч нарт хохирол төлөөгүй байх учир хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнэлгээгээр хохиролыг тооцон шүүгдэгч Л.Ааас гаргуулж хохирогч О.Дулмаад 67.000 төгрөг, Д.Жаргалмаад 624.500 төгрөг, Ч.Ёндоншаравт 255.000 төгрөг, Д.Отгонтөгст 347.500 төгрөг, Ч.Чинзоригт 150.000 төгрөг, Б.Баярсайханд 820.000 төгрөг, Н.Лхагвасүрэнд 4.500.000 төгрөг, Р.Жадамбаад 290.000 төгрөг, Т.Цолмонд 620.000 төгрөг, А.Алтанбаганад 420.000 төгрөг, Х.Алтанхуягт 6.370.000 төгрөг, М.Дэлгэрмаад 337.500 төгрөг, А.Давхарбаярт 760.000 төгрөг, Э.Өнөрсайханд 490.000 төгрөг, П.Нямсүрэнд 40.000 төгрөг, Ц.Ариунсайханд 630.000 төгрөг, Т.Мөнхтунгалагт 580.000 төгрөг, Б.Пүрэвдуламд 330.000 төгрөг, Т.Байгалмаад 128.000 төгрөг, Б.Болорчулуунд 1.399.920 төгрөг, Д.Чимэддоржид 312.800 төгрөг, Б.Энхжаргалд 441.790 төгрөг, С.Болормаад 342.000 төгрөг, Л.Атарцэцэгт 1.711.900 төгрөг, Ш.Отгонбатад 480.000 төгрөг олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.А нь бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг гэмт хэрэг хамт үйлдсэн яллагдагч, шүүгдэгч бүрт тэнцүү хувааж гаргуулах нь шудрага ёсны зарчимд нийцэнэ. Ийм учир шүүгдэгчийн бусадтай бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн хохиролын хуваан гаргуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 57 хоног, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 119 хоног, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 88 хоног, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 52 хоног, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл 66 хоног, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 310 хоног, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 200 хоног, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 77 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 140 хоног тус тус цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Лн Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,
бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Л.Аыг тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аын цагдан хоригдсон 1.109 /нэг мянга нэг зуун ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Дулмаад 67.000 төгрөг, Д.Жаргалмаад 624.500 төгрөг, Ч.Ёндоншаравт 255.000 төгрөг, Д.Отгонтөгст 347.500 төгрөг, Ч.Чинзоригт 150.000 төгрөг, Б.Баярсайханд 820.000 төгрөг, Н.Лхагвасүрэнд 4.500.000 төгрөг, Р.Жадамбаад 290.000 төгрөг, Т.Цолмонд 620.000 төгрөг, Р.Амармөрөнд 420.000 төгрөг, Х.Алтанхуягт 6.370.000 төгрөг, М.Дэлгэрмаад 337.500 төгрөг, А.Давхарбаярт 760.000 төгрөг, Э.Өнөрсайханд 490.000 төгрөг, П.Нямсүрэнд 40.000 төгрөг, Ц.Ариунсайханд 630.000 төгрөг, Т.Мөнхтунгалагт 580.000 төгрөг, Б.Пүрэвдуламд 330.000 төгрөг, Т.Байгалмаад 128.000 төгрөг, Б.Болорчулуунд 1.399.920 төгрөг, Д.Чимэддоржид 312.800 төгрөг, Б.Энхжаргалд 441.790 төгрөг, С.Болормаад 342.000 төгрөг, Л.Атарцэцэгт 1.711.900 төгрөг, Ш.Отгонбатад 480.000 төгрөгийг шүүгдэгч Л.Ааас гаргуулан тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ат хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 05 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч нар, шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР