| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00556/И |
| Дугаар | 2 |
| Огноо | 2016-12-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын багийн айлын орон сууцны тоотод оршин суух, овогт д холбогдох 256,319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага Д.тэй 2015 оны 5 сарын 8-ны өдөр “******* эрчим хүчээр хангах гэрээ” байгуулсан бөгөөд халаалтын улирал буюу 2015 оны 10 сараас 2016 оны 4 сарыг дуусах хүртэл халаалтын төлбөрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. ******* эрчим хүчээр хангах гэрээний 4.5-д зааснаар төлөөгүй үнийн дүн 157,546 төгрөгөөс өдрийн 0,5 хувиар тооцон алданги 78,773 төгрөг нийт 256,319 төгрөг болно. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 256,319 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д. нь 2015 оны 5 сарын 8-ны өдөр Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******тай “******* эрчим хүчээр хангах гэрээ” байгуулсан бөгөөд халаалтын улирал буюу 2015 оны 10 сараас 2016 оны 4 сарыг дуусах хүртэл халаалтын төлбөрийг өгөөгүй байна. ******* эрчим хүчээр хангах гэрээний 4.5-д зааснаар төлөөгүй үнийн дүн 157,546 төгрөгөөс өдрийн 0,5 хувиар тооцон алданги 78,773 төгрөг нийт 256,319 төгрөг болно. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 256,319 төгрөгийг гаргуулан өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* ******* нь 2015 оны 10 дугаар сараас халаалтыг ор нэр төдий өгсөн. Тухайлбал айлын орон сууцны тоот байр, 45 тоот байруудад халаалтын хугацаанд халаалт ирээгүй байгааг удаа дараа *******ын удирдлага, ялангуяа ерөнхий инженер Дарамбазар болон айлын орон сууцны урд талд барьсан под*******ад ажиллаж буй хүмүүст очиж хэлж байсан. Ерөнхий инженерт маш олон удаа гомдлоо гаргаж, халахгүй байгаа талаар мэдэгдсэн боловч хүн явуулж үзүүлнэ, арга хэмжээ авна гэдэг боловч ямар ч арга хэмжээ авалгүй өвлийг дуусгасан. Удаа дараа под*******ад жижүүрлэж буй хүмүүст хэлэхээр үл тоомсорлож жижүүрт гарч буй хүмүүс нь байнгын шахуу согтуу байдаг байсан. Би халаалт ирэхгүй байгаа талаар удаа дараа гомдлоо гаргаж байсан бөгөөд ямар ч арга хэмжээ авч өгөөгүй тул халаалтын мөнгө өгөхгүй гэдгийг бүх хүмүүст нь хэлсэн. Иймд би халаалтын 157,546 төгрөгийг өгөөгүй. Үүнд алданги тооцох ямар ч шаардлага байхгүй.
Халаалт ирэхгүй байсан болохоор манайх захаас 7 хоногт 1 уут аргал, 1 уут мод авч гал түлдэг байлаа. Халаалт муу ирдэг байсан учир байрны өрөөнүүдийн тааз, хажуу булан хана цантаж, ус тогтох, шавардлага хуурч унасан. Энэ байдал үргэлжилж өвлийг дуусгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Д.д холбогдуулан 256,319 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Д.д холбогдуулан 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны халаалтын төлбөр 157,546 төгрөг, алданги 78,773 төгрөг, нийт 256,319 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Д.тэй 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “******* эрчим хүчээр хангах гэрээ” байгуулсан байх бөгөөд талууд уг гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй болно.
Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, ******* сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг хэлнэ гэжээ.
Иймд нэхэмжлэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан стандартыншаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй тул хариуцагч мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах эрхтэй байна.
Хариуцагч Д.ийн Ховд аймгийн ******* сумын багийн айлын орон сууцны тоотод байр нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд халаагүй, стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчийг аваагүй гэдгээ нотолж хэрэгт тааз, хажуу булан хана цантаж, ус тогтох, шавардлага хуурч унасан байдлыг харуулсан гэх гэрэл зургууд болон
гэрч Я.ын “...өнгөрсөн жил ******* 2-р *******тай холбогдоход халаалт сайн байсан. ******* хүмүүс манай байрны халаалт сайн ирж байна гээд шайв тавьсан. Түүнээс хойш огт халахаа больсон. Ерөнхий инженер, дарга нартай нь уулзаж, учир байдлаа хэлсэн. Өнгөрсөн жил огт халаагүй, энэ жилийн 12 сарын 15-наас хойш л сайн халж байна... гэх мэдүүлэг,
гэрч Ж.гийн “...өнгөрсөн жил бид байрандаа гал түлж амьдарсан. Манай байрны тааз цантаад их хүйтэн байдаг. Гэрт ороход амнаас уур гардаг байсан. Хариуцаж байсан СӨХ, болон Дулаан *******ын хүмүүст тухайн үед нь хэлж байсан...” гэх мэдүүлэг, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Дээрх гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн гэрийн хүйтнээс болж байрны тааз, хажуу булан хана цантаж, ус тогтох, шавардлага хуурч унасан байдлыг харуулсан гэх гэрэл зургууд болон хариуцагчийн “...дулааны эрчим хүчний газарт олон удаа дуудлага өгдөг байсан, сүүлдээ тоохоо больсон...” гэх тайлбарыг нэхэмжлэгч тал няцаасан баримтаа ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хэдий хэмжээгээр хариуцагчийн орон сууцыг дулаанаар хангасан болохоо, ийнхүү хангасан байдал нь стандартын шаардлагад нийцсэн байсан гэх байдлыг тус тус нотлоогүй ба дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг нэхэмжлэгч тал няцаагаагүй тул түүнд шаардах эрх үүсээгүй байна.
Хариуцагчийн хэрэгт хавсаргасан Ховд аймгийн ******* сумын багийн айлын орон сууцны тоотод байрны тааз, хажуу булан хана цантаж, ус тогтох, шавардлага хуурч унасан байдлыг харуулсан гэх гэрэл зургуудыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, түүнийг няцаасан баримтаа ирүүлээгүй тул уг гэрэл зургуудыг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 254 дүгээр зүйлийн 254.4-д зааснаар Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******ны нэхэмжлэлтэй хариуцагч Д.д холбогдох 256,319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 8,340 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА