Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 3

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч С.*******ад холбогдох хамтын  амьдралтай байсныг тогтоолгох, охин Х.*******ын эцгээр С.*******ыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтын амьдралын явцад бий болсон хашааны газар, хувийн орон сууц зэрэг эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.*******, Х.******* нарыг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.*******, нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие Солмаагийн *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******- тоот хашааны газар, 2 өрөө хувийн орон сууцыг С.*******, Б.*******, Х.******* нарын дундын эд хөрөнгө байх тул хамтран өмчлөгчөөр тогтоолгож, өөрт болон охиндоо ногдох хэсгийг гаргуулах, Охин Х.*******ыг тэжээн тэтгүүлэх, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Одоо бид харилцан ярилцаад дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд:

            Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас Б.******* С.******* нар нь хамтын амьдралтай байсан, охин Х.*******ын эцэг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрлөө.

            Хамтран  хариуцагч Б.******* нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн ******* сумын ******* багийн 0*******-0 тоот хашааны газар, 2 өрөө хувийн орон сууцыг Б.*******тай 2016 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.*******ын өмчлөлд болон эзэмшилд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлнэ. Худалдах, худалдан авах гэрээ байгуулахтай холбогдсон татвар, нотариат, гэрчилгээний төлбөрүүдийг хариуцагч С.******* төлнө.

            Нэхэмжлэгч Б.******* нь охин Х.*******ын тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн ******* сумын ******* багийн 0*******-0 тоот хашааны газар, 2 өрөө орон сууцыг С.******* Б.******* нар нь хооронд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Газар бэлэглэх гэрээ”, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр С.*******, Б.******* нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ гэр бүлийн гишүүндээ бэлэглэх бэлэглэлийн гэрээ” зэргийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, хамтын амьдралын явцад бий болсон хашааны газар, хувийн орон сууц зэрэг эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.*******, Х.******* нарыг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд энэхүү эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

            Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас Б.******* С.******* нар нь хамтын амьдралтай байсан, охин Х.*******ын эцэг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бусад асуудлаар нэхэмжлэгч Б.******* бид эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

            Гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* багийн 0*******-0 тоот хашааны газар, 2 өрөө хувийн орон сууцыг Б.*******тай 2016 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.*******ын өмчлөлд болон эзэмшилд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлнэ. Худалдах, худалдан авах гэрээ байгуулахтай холбогдсон татвар, нотариат, гэрчилгээний төлбөрүүдийг хариуцагч С.******* төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******ад холбогдуулан хамтын  амьдралтай байсныг тогтоолгох, охин Х.*******ын эцгээр С.*******ыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтын амьдралын явцад бий болсон хашааны газар, хувийн орон сууц зэрэг эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.*******, Х.******* нарыг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.*******, хариуцагч С.*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.******* нар хоорондоо ярилцан дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ. Тус эвлэрлийн гэрээнд:

            Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас Б.******* С.******* нар нь хамтын амьдралтай байсан, охин Х.*******ын эцэг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.******* нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн ******* сумын ******* багийн 0*******-0 тоот хашааны газар, 2 өрөө хувийн орон сууцыг Б.*******тай 2016 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.*******ын өмчлөлд болон эзэмшилд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлнэ. Худалдах, худалдан авах гэрээ байгуулахтай холбогдсон татвар, нотариат, гэрчилгээний төлбөрүүдийг хариуцагч С.******* төлөхөөр, мөн нэхэмжлэгч Б.******* нь охин Х.*******ын тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн ******* сумын ******* багийн 0*******-0 тоот хашааны газар, 2 өрөө орон сууцыг С.******* Б.******* нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Газар бэлэглэх гэрээ”, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр С.*******, Б.******* нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ гэр бүлийн гишүүндээ бэлэглэх бэлэглэлийн гэрээ” зэргийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, хамтын амьдралын явцад бий болсон хашааны газар, хувийн орон сууц зэрэг эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.*******, Х.******* нарыг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Иймд зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бат-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Харин нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагчаас 70,200 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч болон хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******5,100 төгрөг, улсын орлогоос *******5,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1.14-д зааснаар Баяныхан овогт Солмаагийн *******, Харганай овогт Бүрнээбаатарын ******* нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д зааснаар 2014 оны 0 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Х.*******ын төрсөн эцэг нь Баяныхан овогт Солмаагийн ******* мөн болохыг тогтоосугай.

            *******.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

            4.Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас Б.******* С.******* нар нь хамтын амьдралтай байсан, охин Х.*******ын эцэг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.******* нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн ******* сумын ******* багийн 0*******-0 тоот хашааны газар, 2 өрөө хувийн орон сууцыг Б.*******тай 2016 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.*******ын өмчлөлд болон эзэмшилд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлнэ. Худалдах, худалдан авах гэрээ байгуулахтай холбогдсон татвар, нотариат, гэрчилгээний төлбөрүүдийг хариуцагч С.******* төлөхөөр, мөн нэхэмжлэгч Б.******* нь охин Х.*******ын тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн ******* сумын ******* багийн 0*******-0 тоот хашааны газар, 2 өрөө орон сууцыг С.******* Б.******* нарын хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн  “Газар бэлэглэх гэрээ”, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр С.*******, Б.******* нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ гэр бүлийн гишүүндээ бэлэглэх бэлэглэлийн гэрээ” зэргийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, хамтын амьдралын явцад бий болсон хашааны газар, хувийн орон сууц зэрэг эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.*******, Х.******* нарыг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгуулсан эвлэрлийн гэрээг баталсугай.

            5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бат-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 105,*******00 төгрөг, улсын орлогоос *******5,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай. 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МАРИНА