Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 4

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би            

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* хорооллын *******-р байр 1-р орцны ******* тоотод оршин суух овогт гийн д холбогдох 1,550,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянавал: 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний захирал Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М. нь 2013 оны 12 сарын 1*******-нд манай компанид 10 хоногийн хугацаатай 1 тн дизель зээлээр авсан юм. Машины бичиг баримтаа барьцаанд тавьж авсан. 2,050,000 төгрөгийн шатахуун зээлээр авсан одоо үлдэгдэл 1,550,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул гаргуулан өгнө үү гэжээ.                    

     Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний захирал Д. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Иргэн М. нь ******* ******* ХХК-ний нэхэмжилсэн 1,550,000 төгрөгийг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч М. нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний нэхэмжилсэн 1,550,000 төгрөгийг бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний захирал Д. шүүхэд ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлтээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 1,550,000 төгрөгийг хариуцагч М. биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,800 төгрөгийн 19,900 төгрөгийг улсын орлогоос, 19,900 төгрөгийг хариуцагч М.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Б.МАРИНА