| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0491/Э |
| Дугаар | 472 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 472
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,
Улсын яллагч: Г.Эсэн /томилолтоор/
Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010005800266 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, эмээгийн хамт ....
Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1035 дугаар байрны авто зогсоол дээр байсан иргэн П.Г-ийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы жижиг цонхыг учрах саадыг арилгах зорилгоор отверка ашиглан хагалж, тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгон хууль бусаар нэвтэрч 1 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг гар тасдагч, 1 ширхэг уртасгагчийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 364.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1035 дугаар байрны авто зогсоол дээр байсан иргэн Ё.Б-эзэмшлийн 2115 УНД улсын дугаартай ТОЁОТО ПРИУС 20 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын хаалганы жижиг цонхыг учрах саадыг арилгах зорилгоор отверка ашиглан хагалж, тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгон хууль бусаар нэвтэрч, дотроос нь 5 хайрцаг Эссэ тамхи, 1 ширхэг газан плитка, 1 ширхэг мах шарагч зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 76.400 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1035 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан иргэн Г.Б-ы эзэмшлийн 9336 УНЧ улсын дугаартай Тоёота аксио маркийн автомашины хойд талын хоёр хаалганы жижиг цонхыг учрах саадыг арилгах зорилгоор отверка буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хагалж онгойлгон хууль бусаар нэвтэрч автомашинд байсан бэлэн 65.000 төгрөг, МФ5 загварын хөгжим, хайрцагтай багаж хэрэгсэл, түлхүүр багаж зэргийг хулгайлан 176.900 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1035 дугаар байрны авто зогсоол дээр байсан иргэн Г.Э-ын эзэмшлийн 99-45 УНГ улсын дугаартай Hyundai Avante загварын тээврийн хэрэгслийн хаалганы цонхыг хагалж, автомашинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан,
2019 оны 12 дугаар сарын 29-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна талд байрлуулсан С.Т-ын эзэмшлийн 39-14 УНА улсын дугаартай автомашины цонхыг хагалан нэвтрэн орж 1 ширхэг цүнх, Контиэнтал загварын пүүз, Газзелла загварын пүүз, Рибүүк загварын пүүз, Акт загварын цүнх 1 ширхэг, Форест гров загварын пүүз, 3 ширхэг платье, 1 ширхэг өмд зэргийг нууцаар, хууль бусаар авч 495.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй ” гэв.
Хохирогч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 10-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх Маршал таун хотхонд байх ажлаасаа өөрийн эзэмшлийн Тоёота Акуа маркийн 7736УНҮ улсын дугаартай автомашинаа жолоодож 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1035 дугаар байрны гадна ирээд тээврийн хэрэгслээ байрны урд талын зогсоол дээр байрлуулсан. Өнөөдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 07 цагт ажилдаа явах гээд тээврийн хэрэгслээ асаагаад цас орсон байсан болохоор тээврийн хэрэгслийн цасыг унагааж байгаад баруун хойд талын хаалган жижиг цонх хагарсан байгааг харсан. Тэгээд цагдаа дуудаад арын суудал дээр байсан 1 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг уртасгагч залгуур, 1 ширхэг тасдагч багаж байгаа эсэхийг үзэхэд хулгайд алдагдсан байсан. Машины цонхыг хагалсан байсан ба цонхыг засуулахад 60.000 төгөрг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/,
Хохирогч Ё.Б-мөдрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 21-15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гадуур явж байгаад 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1035 дугаар байрны гадна зогсоол дээр ирээд тээврийн хэрэгслээ байрлуулаад 1038 дугаар байрны 46 тоотод байрлах гэр рүүгээ орсон. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед хотын төв рүү явахаар зогсоол дээр байрлуулсан тээврийн хэрэгсэл дээрээ очиход миний тээврийн хэрэгслийн зүүн урд талын жижиг шил нь хагарсан байсан ба ...Тээврийн хэрэгсэл дотор эд зүйлбүрэн байгаа эсэхийг шалгахад урд талын хайрцганд байсан 5 хайрцаг Эссэ тамхи арын багажинд байсан 1 ширхэг мах шарагч, 1 ширхэг газан плитка алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 74-76/,
Хохирогч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн Тоёота Аксио маркийн 9336 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гадуур явж байгаад 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1035 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талын зам дээр ирээд тээврийн хэрэгслээ байрлуулаад гэр рүүгээ орж амарсан. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед цагдаагийн байгууллагаас залгаад Тээврийн хэрэгслийн чинь цонх хагарсан байна, гараад ир гэхээр нь гараад үзэхэд миний тээврийн хэрэгслийн хойд талын хоёр хаалганы жижиг шил нь хагарсан байсан. Цагдаа нар тээврийн хэрэгсэлд үзлэг хийж дууссаны дараа алдагдсан эд зүйл байгаа эсэхийг шалгахад голын толинд байрлуулсан байсан 1 ширхэ МФ5 загварын зурагт, арын багажинд байсан хар үүргэвчтэй түлхүүр багажнууд алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 106-108/,
Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нөхрийнхөө huyndai avante маркийн 9945 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож гадуур явж байгаад орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1035 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах автомашины зогсоол дээр ирээд тээврийн хэрэгслээ байрлуулаад гэр лүүгээ орсон. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед гэрээс гараад тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж үзэхэд зүүн урд талын хаалганы жижиг шил нь хагарсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Машин дотроос эд зүйл алдагдаагүй байсан. Хагарсан цонхыг 40.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 50-52/,
Хохирогч С.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн хажууд байрлах онлайн бараа зардаг дэлгүүрээс 10 хаяг руу хүргэлт хийхээр бараа аваад гарсан ба цаг орой болсон учраас би 4 хаяганд хүргэлт хийгээд 6 барааг машиндаа хийгээд Баянгол дүүргийн 12 дугаар хороо 14 дүгээр байрны хойд талын зогсоол дээр машинаа орхисон. Маргааш өглөө нь 10 цагийн үед гарч ирээд машинаа үзтэл жолооч талын урд жижиг гурвалжин цонх хагарсан дотор нь байсан бараа алга болсон байсан. Нийт 661.000 төгрөгийн бараа байсан бүгд байхгүй алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 189/,
Яллагдагчаар Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлахаар эмээгийн гэрээс гараад алхаад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хорооллын 1035 дугаар байрны ойролцоо ирэхэд ямар нэгэн гэрэлтүүлэг хяналтын камер байхгүй байсан. Тэгээд 1035 дугаар байрны авто зогсоол дээр байсан Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы жижиг шилийг отвёркоор хөшиж хагалаад гараа оруулж хаалгыг нь онгойлгож ороод хойд талын суудал дээр байсан 1 ширхэг цэнхэр өнгийн гагнуурын аппарат, 1 ширхэг улаан өнгийн тасдагч, хойд талын багажинд байсан улаан өнгийн уртасгагчийг аваад Яармагийн эцсийн буудал дээр танихгүй хүнд 90.000 төгрөгөөр зарсан. ...2020 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлахаар эмээгийн гэрээс гараад алхаад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа 2 хорооллын 1035 дугаар байрны урд талын авто зогсоол дээр байсан саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын жижиг цонхыг отвёркоор хөшиж онгойлгоод урд талын голын хайрцаганд байсан 5 хайрцаг Эссэ тамхи, хойд талын багажинд байсан 1 ширхэг цэнхэр өнгийн Солонгос газан плитка, 1 ширхэг мах шарагчийг аваад буцаж алхаад гэрэтэ харьж амарсан. ...2020 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлахаар эмээгийн гэрээс гарч алхаад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа 2 хорооллын 1035 дугаар байрны урд талын авто зогсоол дээр байсан Тоёота Аксио маркийн тээврийн хэрэгслийн урд хойд талын жижиг шил цонхыг отвёркоор хөшиж онгойлгоод бэлэн 65.000 төгрөг, МФ-5 хөгжим, багаж зэргийг авсан. ...huyndai avante маркийн машины цонхыг хагалсан боловч дотор нь авах юм байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 38, 65, 94-95, 125-126/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 5-8, 46-49, 70-73, 101-104, 186/, Эд зүйл хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-н 9-10/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 55, 82-83, 114-115, 193-195/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1035 дугаар байрны авто зогсоол дээр байсан иргэн П.Г-ийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы жижиг цонхыг учрах саадыг арилгах зорилгоор отверка ашиглан хагалж, тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгон хууль бусаар нэвтэрч 1 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг гар тасдагч, 1 ширхэг уртасгагчийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 364.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1035 дугаар байрны авто зогсоол дээр байсан иргэн Ё.Б-эзэмшлийн 2115 УНД улсын дугаартай ТОЁОТО ПРИУС 20 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын хаалганы жижиг цонхыг учрах саадыг арилгах зорилгоор отверка ашиглан хагалж, тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгон хууль бусаар нэвтэрч, дотроос нь 5 хайрцаг Эссэ тамхи, 1 ширхэг газан плитка, 1 ширхэг мах шарагч зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 76.400 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1035 дугаар байрны автомашины зогсоол дээр байсан иргэн Г.Б-ы эзэмшлийн 9336 УНЧ улсын дугаартай Тоёота аксио маркийн автомашины хойд талын хоёр хаалганы жижиг цонхыг учрах саадыг арилгах зорилгоор отверка буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хагалж онгойлгон хууль бусаар нэвтэрч автомашинд байсан бэлэн 65.000 төгрөг, МФ5 загварын хөгжим, хайрцагтай багаж хэрэгсэл, түлхүүр багаж зэргийг хулгайлан 176.900 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1035 дугаар байрны авто зогсоол дээр байсан иргэн Г.Э-ын эзэмшлийн 99-45 УНГ улсын дугаартай Hyundai Avante загварын тээврийн хэрэгслийн хаалганы цонхыг хагалж, автомашинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан,
2019 оны 12 дугаар сарын 29-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна талд байрлуулсан С.Т-ын эзэмшлийн 39-14 УНА улсын дугаартай автомашины цонхыг хагалан нэвтрэн орж 1 ширхэг цүнх, Контиэнтал загварын пүүз, Газзелла загварын пүүз, Рибүүк загварын пүүз, Акт загварын цүнх 1 ширхэг, Форест гров загварын пүүз, 3 ширхэг платье, 1 ширхэг өмд зэргийг нууцаар, хууль бусаар авч 495.750 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч П.Г-ийн: “2020 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 07 цагт ажилдаа явах гээд тээврийн хэрэгслээ асаагаад цас орсон байсан болохоор тээврийн хэрэгслийн цасыг унагааж байгаад баруун хойд талын хаалган жижиг цонх хагарсан байгааг харсан. Тэгээд цагдаа дуудаад арын суудал дээр байсан 1 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг уртасгагч залгуур, 1 ширхэг тасдагч багаж байгаа эсэхийг үзэхэд хулгайд алдагдсан байсан. Машины цонхыг хагалсан байсан ба цонхыг засуулахад 60.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/, хохирогч Ё.Баттулгын: “...2020 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед хотын төв рүү явахаар зогсоол дээр байрлуулсан тээврийн хэрэгсэл дээрээ очиход миний тээврийн хэрэгслийн зүүн урд талын жижиг шил нь хагарсан байсан ба ...Тээврийн хэрэгсэл дотор эд зүйлбүрэн байгаа эсэхийг шалгахад урд талын хайрцганд байсан 5 хайрцаг Эссэ тамхи арын багажинд байсан 1 ширхэг мах шарагч, 1 ширхэг газан плитка алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 74-76/, хохирогч Г.Б-ы: “...2020 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед цагдаагийн байгууллагаас залгаад Тээврийн хэрэгслийн чинь цонх хагарсан байна, гараад ир гэхээр нь гараад үзэхэд миний тээврийн хэрэгслийн хойд талын хоёр хаалганы жижиг шил нь хагарсан байсан. Цагдаа нар тээврийн хэрэгсэлд үзлэг хийж дууссаны дараа алдагдсан эд зүйл байгаа эсэхийг шалгахад голын толинд байрлуулсан байсан 1 ширхэг МФ5 загварын зурагт, арын багажинд байсан хар үүргэвчтэй түлхүүр багажнууд алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 106-108/, хохирогч Г.Э-ын: “...2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед гэрээс гараад тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж үзэхэд зүүн урд талын хаалганы жижиг шил нь хагарсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Машин дотроос эд зүйл алдагдаагүй байсан. Хагарсан цонхыг 40.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 50-52/, хохирогч С.Т-ын: “...Баянгол дүүргийн 12 дугаар хороо 14 дүгээр байрны хойд талын зогсоол дээр машинаа орхисон. Маргааш өглөө нь 10 цагийн үед гарч ирээд машинаа үзтэл жолооч талын урд жижиг гурвалжин цонх хагарсан дотор нь байсан бараа алга болсон байсан. Нийт 661.000 төгрөгийн бараа байсан бүгд байхгүй алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 189/, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, үйлдэхийг завдсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б- нь 5 удаагийн үйлдлээр хохирогч нарын автомашины шилийг хагалж, нэвтрэн орж эд зүйл хулгайлж хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгчийг гэм буруутай гэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Б.Б-ээс нийт 1.113.050 төгрөг гаргуулж хохирогч П.Г-т 364.000 төгрөг, хохирогч Ё.Баттулгад 76.400 төгрөг, хохирогч Г.Б-д 176.900 төгрөг, хохирогч С.Т-т 495.750 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Г.Э- нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэнийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б-ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 5 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч 3 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй, хувийн байдал буюу урьд тухайн төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлин 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил, 6 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн урьд цагдан хоригдсон 49 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг овтерка, хос бээлий зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ийн 2020 оны 5 дугаар сарын 20-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Г.Э-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн отверка 1 ширхэг, хос бээлий зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 364.000 төгрөг гаргуулж хохирогч П.Г-т, 76.400 төгрөг гаргуулж хохирогч Ё.Баттулгад, 176.900 төгрөг гаргуулж хохирогч Г.Б-д, 495.750 төгрөг гаргуулж хохирогч С.Т-т тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН