| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00551/И |
| Дугаар | 6 |
| Огноо | 2017-01-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 6
| 2017 оны 01 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2017/00006 | Ховд аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* айлын ******* тоотод оршин суух, ПЮ78*******24******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт ын д холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
“... Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-нд нэхэмжлэгч Б.*******т төлөхийг хүлээн зөвшөөрөв.
Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.ын зөвшөөрсөн 1,500,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-нд авахаар харилцан эвлэрлээ.
Зохигчид энэ талаар дахин нэхэмжлэл, гомдол гаргахгүй. Хэрэв дээрх хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шийдвэрлүүлнэ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрэн хэлэлцэж “...хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-нд нэхэмжлэгч Б.*******т төлөхийг хүлээн зөвшөөрөв.
Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.ын зөвшөөрсөн 1,500,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-нд авахаар...” эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.д холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид:
“хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-нд нэхэмжлэгч Б.*******т төлөхийг хүлээн зөвшөөрөв. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.ын зөвшөөрсөн 1,500,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-нд авахаар харилцан эвлэрлээ. Зохигчид энэ талаар дахин нэхэмжлэл, гомдол гаргахгүй. Хэрэв дээрх хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шийдвэрлүүлнэ” гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банк төрийн сан 1*******000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 27,475 төгрөгийг С.аас гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА