Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 7

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* , т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П., хариуцагчийн өмгөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1997 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст хүн ам зүй, эмэгтэйчүүдийн бодлого хариуцсан ажилтнаар ажилд орсноос хойш төрийн захиргааны байгууллагад тасралтгүй 19 жил, үүнээс 15 жил тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ажилласан. Би ажиллах хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн. ******* ийн Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5/21 тоот тушаалаар *******ийн хэлтэс, Нийгмийн ийн хэлтэстэй нэгдэн ******* ийн болон зохион байгуулагдсантай холбоотойгоор тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Би энэ тушаалыг хүчин төгөлдөр бус, үндэслэлгүй гарсан тушаал гэж үзэж байна. Учир нь миний хийж байсан ажил албан тушаалын нэр өөрчлөгдсөн ч чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж байна. Иймд намайг үндэслэлгүйгээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа тул Ховд аймгийн ******* газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан өгч, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:Миний бие тус асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Ховд аймгийн ******* , т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Х.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Ховд аймгийн ******* , т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАРИНА