Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 17

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* хороо, ******* ******* ******* байрны ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт ийн ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, багийн тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт ын д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М., хариуцагч Н., нарийн бичгийн дарга А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Н.тэй гэр бүл болсон. 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүү Ш.ыг төрүүлсэн бөгөөд 2007 онд төрсөн хүү Ч.ийн хамтаар дөрвүүлээ амьдарч байсан. Гэвч Н. бид 2 хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2009 оноос тусдаа амьдарсан бөгөөд одоо 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Бид нар тусдаа амьдрахдаа Н. нь хүү Ш.ыг, би Ч.ийг авсан бөгөөд бидэнд хүүхдийн асрамжийн талаар болон эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид тус тусдаа амьдралтай болсон бөгөөд эвлэрэх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б. нь тусдаа амьдралтай болсон бөгөөд одоо өөр нөхөртэй болсон. Тэрээр дахин 2 хүүхэд төрүүлсэн бөгөөд нэг нь 4 настай, нөгөө нь ой хүрч байгаа. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хоёулаа тус тусдаа амьдралтай болсон. Бид нарын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хүү Ш.ыг, Б. хүү Ч.ийг асрамждаа авахаар болсон. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Н.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан, хариуцагчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б., хариуцагч Н. нар нь 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан байна. Тэдний дундаас 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүү Ш. төрсөн бөгөөд тэдгээр нь 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Ч.ийн хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь тусдаа амьдраад 7 жил болсон, гэрлэлт цуцлах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргасан, гэрлэгчид нь тус тусдаа өөр гэр бүлтэй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид нь хоорондоо ярилцаад хүү Ш.ыг эцэг Н., хүү Ч.ийг эх Б. нар асрамждаа авахаар тохиролцсон байх бөгөөд  гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Ш.ыг эцэг Н., хүү Ч.ийг эх Б. нарын асрамжид үлдсэн ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогт ын , ******* ******* овогт ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Зохигчид нь хүү Ш.ыг эцэг Н.гийн, хүү Ч.ийг эх Б.ын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсоныг баталж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

            3.Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгосугай.

5.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МАРИНА