| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00599/И |
| Дугаар | 18 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 18
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Я.Жигжилмаа, нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Я.Жигжилмаа нь 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон *******ын Жавзан гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгох, 1986-1991 оны дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагч Я.Жигжилмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад нэгдлийн хонь, ямаа маллаж 1986-1991 оныг дуустал тасралтгүй 5 жил ажилласан боловч миний ажилласан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байна. Би 3-р ангиасаа сургуулиас гарч мал дээр гарсан. 1987 онд хүнтэй сууж, гэр бүл болсон. Би шүүхэд гаргасан хүсэлтдээ 1987 оноос эхлэн тогтоолгоно гэж бичсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 1986 оноос эхлэн тогтоолгох хүсэлтэй байна. Иймд намайг Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986-1991 оныг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү. Мөн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Жавзан гэдэг нэрийг Я.******* болгон өөрчилж, баталгаажуулж өгнө үү. Учир нь намайг бага байхад Жавзан гэж дууддаг байсан. Тэр нэрээр л хөдөлмөрийн дэвтэр болон гэрлэлтийн гэрчилгээн дээр бичсэн байна лээ. Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул бичиг баримтын зөрчилтэй болоод байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Я.Жигжилмаа нь 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон *******ын Жавзан гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгох, 1986-1991 оны дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1688 тоот лавлагаа,
-1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон *******ын Жавзан гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1801 тоот лавлагаа,
-Ховд аймгийн ******* бригадын 1988-1990 онуудын 70-р дансны хуулбарууд,
-Ажиллаж байхдаа хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг,
-Ажиллаж байхдаа шагнагдсан гэх баярын бичиг,
-Я.*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Я.*******гийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Ч.*******ын “Я.******* нь 1986-1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* багт мал маллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байсан. Тэр үед бид нар Я.*******г Жийгээ гэж дууддаг байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.*******гийн “Я.******* нь 1986-1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* багт мал маллаж байсан. Тэрээр сайн ажилладаг байсан ба 1988 онд сумын 6 байгууллагын шагналаар шагнагдаж байсан. Мөн залуу малчдын чуулга уулзалтад оролцож, дурсгалын зураг авахуулж байсан. Би тухайн үед Ховд аймгийн ******* сумын ******* бригадын дарга, сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Тэр үед бид нар Я.*******г Жавзан гэж дууддаг байсан, энэ нэрээр нь хөдөлмөрийн дэвтэр дээр бичсэн байх” гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Я.*******гийн 1986-1991 оны дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* багт малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1688 тоот лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1801 тоот лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Я.*******гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Я.******* нь 1987-1991 оны дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* багт малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна. Харин 1986 онд хүсэлт гаргагч Я.******* нь 15 настай байсан бөгөөд 15 насандаа тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд гэрч нар Я.*******г 1986 оноос эхлэн нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж мэдүүлдэг боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдохгүй байна.
Иймд хүсэлт гаргагчийн 1986 онд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчид 1986 онд ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хүсэлт гаргагч Я.Жигжилмаагийн 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр дээр *******ын Жавзан гэж бичигдсэн байх бөгөөд Я.Жигжилмааг Жавзан гэж дууддаг байсан, түүний нэрийг хүмүүсийн дуудаж заншсан нэр болох Жавзан гэдэг нэрээр бичигдсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ажиллаж байхдаа шагнагдсан гэх баярын бичиг, Я.*******гийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон *******ын Жавзан гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр ******* овогт *******ын *******г тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон *******ын Жавзан гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь ******* дугаар регистртэй, ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******г 1987-1991 оны дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* багт малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1986 онд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА