Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 77

 

                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

         Ч.Бд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ш.Алтанзул,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Бд холбогдох эрүүгийн 201625020659 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Балги овогт Чулууны Ч.Б, 1962 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 00 тоотод оршин суудаг,

            - Ардын армийн Зүүн баян гарнизоны тусгай шүүхийн 1986 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн Б, 200 дугаар зүйлийн В-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 544 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

          - Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 267 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 3 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан, /РД: 000214/,

           

            Ч.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдардаг орон байранд нэвтэрч:

            - 2016 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 407 тоот хашаанд байрлах Нийтийн байрны 1 тоот өрөөнд нэвтрэн орж иргэн С.Рэгмаагийн өмчлөлийн “Тошиба” загварын 32 инчийн хэмжээтэй зурагтыг хулгайлсны улмаас 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7 дугаар гудамжны 52 тоот хашаан дотор байрлах Монгол гэрт нэвтрэн орж иргэн Ц.Мэнд-Амарын өмчлөлийн “Шарп” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, “Нөүт Ай пад” загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 325.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны 8 тоот хашаанд байрлах иргэн Ж.Бямбасүрэнгийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Могул” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт, “Ди Ди Иш” загварын хүлээн авагч антенн зэргийг хулгайлсны улмаас 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 816 тоот хашаан дотор байрлах иргэн Л.Баярцэцэгийн гэрт нэвтрэн орж “Ти Си Эл” загварын 39 инчийн хэмжээтэй зурагт, “Галакси Нөүт 1” загварын гар утас зэргийг хулгайлсны улмаас 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны 504а тоот хашаан дотор байрлах иргэн Д.Оюунтунгалагийн гэрт нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 14 дүгээр гудамжны 459 тоот хашаанд байрлах иргэн Д.Уламбаярын өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Сони” загварын 42 инчийн хэмжээтэй зурагтыг хулгайлсны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 11 тоот хашаанд байрлах иргэн Б.Алдарбатын өмчлөлийн гэрт нэвтрэн орж “Панасоник” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт, зурагтны удирдлага, үсний машин зэргийг хулгайлсны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 2-29 тоот хашаан дотор байрлах иргэн С.Бадамхандын гэрт нэвтрэн орж “Монел” загварын 42 инчийн хэмжээтэй зурагт, орны бүтээлэг зэргийг хулгайлсны улмаас 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 31 дүгээр гудамжны 366/б тоот хашаан дотор байрлах иргэн Г.Хүдэрмөнхийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт хулгайлсны улмаас 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 138 тоот хашаан дотор байрлах иргэн Б.Алтанбаганын өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Фунай” загварын зурагт хулгайлсны улмаас 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжны 202 тоот хашаан дотор байрлах иргэн Н.Батжаргалын өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” загварын 42 инчийн хэмжээтэй зурагтыг хулгайлсны улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжны 19 тоот хашаан дотор байрлах иргэн Н.Нарантуяагийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт, “Самсунг” загварын гар утас зэргийг хулгайлсны улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2017 оны 3 дугаар сарын 5-наас 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 13 тоот хашаан дотор байрлах иргэн Б.Ёндонгийн өмчлөлийн гэрт нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тагш 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 32 дугаар гудамжны 394 тоот хашаан дотор байрлах иргэн С.Чулуунцэцэгийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Эл Ди” нэртэй тамхи 9 блок, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Ундрам хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 331.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 2 дугаар гудамжны 201 тоот хашаан дотор байрлах иргэн Д.Долгорсүрэнгийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлсны улмаас 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 16 дугаар гудамжны 790 тоот хашаан дотор байрлах иргэн У.Ганбатын өмчлөлийн гэрт нэвтрэн орж “Панасоник” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт хулгайлсны улмаас 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 433 тоот хашаан дотор байрлах иргэн Ж.Баяраагийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” загварын 40 инчийн хэмжээтэй зурагт, эрэгтэй бугуйн цаг, эмэгтэй бугуйн цаг, “Сваровский” шигтгээтэй ээмэг, хүзүүний гинж, кулон зэргийг хулгайлсны улмаас 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 30 дугаар гудамжны 110 тоот хашаан дотор байрлах иргэн Х.Анхмаагийн байшинд нэвтрэн орж “Ленова” загварын зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, “Асер” загварын компьютерын дэлгэц 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 1.675.000 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ч.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Ч.Бг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Баатархүүг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б энэ хэрэгтээ 119 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бээс нийт 8.641.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Х.Анхмаад 1.675.000 төгрөг, Ж.Баяраад 1.220.000 төгрөг, У.Ганбатад 300.000 төгрөг, Д.Долгорсүрэнд 290.000 төгрөг, С.Чулуунцэцэгт 331.000 төгрөг, Б.Ёндонд 650.000 төгрөг, Д.Дэлгэрмөрөнд 350.000 төгрөг, Б.Алтанбаганад 300.000 төгрөг, Г.Хүдэрмөнхөд 300.000 төгрөг, С.Батхандад 460.000 төгрөг, Ц.Мэнд-Амарт 735.000 төгрөг, Б.Алдарбатад 360.000 төгрөг, Д.Оюунтунгалагт 370.000 төгрөг, Л.Баярцэцэгт 460.000 төгрөг, Ж.Бямбасүрэнд 390.000 төгрөг, С.Рэгмаад 450.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь хохирогч Д.Уламбаярт төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, ...давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

           

            Шүүгдэгч Ч.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж буйг хүлээн авна уу.

            1. Энэ хэрэгт хяналтын прокурор Ч.Мөнх-Эрдэнэ яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхдээ мөрдөгчийн дутуу бүрдүүлсэн материалыг үндэслэн биеийн байцаалт хэсгийн ял эдэлсэн байдлыг дутуу бүрдүүлсэн ба анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлан боловч засаж залруулах ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж хуулийг ноцтой зөрчсөн. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж буй учир үүний баримт болгон Чингэлтэй дүүгийн хяналтын прокурор Н.Булганчимэгийн үйлдсэн яллах дүгнэлтийн “биеийн байцаалт” гэсэн зөв хэсгийг өргөдөлд хавсаргасан болно.

            2. ...Мөн шүүхээс миний цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцохдоо 2 хоногийн алдагдалтай тооцсон байна.

            3. Шүүх миний бусдад төлөх хохирлын хэмжээг тооцохдоо иргэн Д.Уламбаярт төлөх төлбөргүй. Нийт 8.461.000 төгрөгийн хохирлыг нэр бүхий хохирогч нарт төлж барагдуулна гэжээ. Дээрх 1 сая 461 мянган төгрөгийн хохирол дотор 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүрэгт үйлдсэн, хэргийн хохирогч Н.Нарантуяагийн “Самсунг” загварын 32 инчийн зурагтын хохирол болох 350.000 төгрөг орсон байна. Дээрх “Самсунг” загварын зурагтыг ломбарднаас хураан хохирогч Н.Нарантуяад хүлээлгэн өгсөн байгааг анхааран үзэж хохирлыг бодитоор тогтоож өгөхийг хүсч байна.

            4. Миний сая шийтгэгдсэн гэмт хэргүүд бүгд 2017 оны 3 дугаар сарын 10-наас өмнө үйлдэгдсэн хэргүүд байсан. Энэ хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-нд таслан шийдвэрлэхдээ хууль буцаан хэрэглэх журмыг зөрчин миний эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн гэж үзэж байна. Миний яллагдсан зүйл анги хуучин Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 байхдаа одоогийн хуулийг бодвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах эсхүл 2-оос 5 жил хүртэлх хугацаагаар хорих буюу өөрөөр хэлбэл хөнгөн заалттай байсан. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “хүндэвтэр” гэмт хэрэгт хамаарч байсан. Тэгэхээр хорих ялын доод хэмжээ нь адил ч гэсэн хуулийн хүнд зүйл хэсэгт хамруулан 3 жилийн хорих ял шийтгэсэн нь нэгэнт зүйлчлэл нь хуулийн “хүнд” зүйл хэсэгт шилжсэн, “хүндэвтэр” зүйл анги нь ач холбогдлоо нэгэнт алдсан байхад миний эрх зүйн байдлыг дордуулсан өмнөх хуулийн хорих ялын доод хэмжээнээс дээгүүр ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж буйг анхаарч үзнэ үү.

            5. ...Би 2017 оны 7 дугаар сарын 26-нд батлан даалтад гарснаасаа хойш Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дахин 2 удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж эдгээр нь намайг 2017 оны 11 дүгээр сарын 20-нд шүүхээр таслагдахаасаа өмнө харьяа дүүргүүдийн Прокурорын газарт шилжсэн ба одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт гардан аваад байна. Саяны шүүх хуралдаан дээр хяналтын прокурор Ч.Мөнх-Эрдэнэ үүнийг мэдэж манай өмгөөлөгч Д.Дашдоржид хэлж байсан мөртлөө хэргийг нэгтгэн нэг мөр шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна. Үүний уршгаар миний эрх зүйн байдал бүр дордож дахин 2 удаа ял нэмүүлэх байдалд хүрээд байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг нэгтгэн шийдвэрлэж болохоор заалт байгааг анхааран үзэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна.

            6. Бусад: ...Хуулийн өөрчлөлтөөр “дахин давтан” гэсэн заалт үгүй болсноор миний адил зүйлчлэлээр ял эдэлж байсан ялтнууд хуулийн доод хэмжээтэй ял нь нийцэгдэн хасагдаж 2 жилийн ял эдэлчихсэн л бол бүх хорих ангиудаас хэдэн зуун ялтан суллагдсан. Гэтэл тухайн үед Хан-Уул дүүргийн Ерөнхий шүүгч байсан Б.Баатар хуулийг буруу ойлгон миний зүйл ангийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 145.2 болгосон мөртлөө эдлэх ялыг ялын дээд хэсэг болох 5 жилтэй нийцүүлэн хасч, энэ 5 жил дээрээ аль хэдийн дуусчихсан 2003 оны тэнсэн суллагдсан 11 сарын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 5 сараар тогтоосон. Тэгэхэд Эрүүгийн хуулийн 145.2-ын дээд ял 5 жил байсан. Ингэж хууль зөрчсөн. Миний гомдлын дагуу Нийслэлийн шүүх хэлэлцээд 4 жил 11 сарын ял болгосон боловч бусад хот, хөдөө орорн нутгийн шүүхүүд хуулийг зөв хэрэглэн олон зуун ялтан суллагдаж харин би 1 жил 11 сарын хорих ял илүү эдлэн 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байдаг. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй, би хууль бус 1 жил 11 сарын ял эдлээд л хохирч үлдсэн.

            Үүний хор уршиг ч үүгээр дуусаагүй. Хэрэв тухайн үед хуулийг зөв хэрэглэн 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр намайг сулласан бол миний ялтай байдал 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр дуусгавар болох байсан. 2014 оны 12 дугаар сард бусдад учруулсан хохирлоо нөхөн төлчихсөн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-оор ялтай байдал арилаагүй гэсэн үндэслэлээр 5 жил /чанга/ хорих ялаар шийтгэгдэн хохирч байсан. ...Ингэж л хууль солигдоход хохирч байсан том жишээ энэ. Хуучин хуулийн заалтаар хугацаагаар хязгаарлаагүй болохоор энэ хэрэгт цагдан хоригдож байхдаа 2017 оны 5 дугаар сард хуульд заасан үндэслэлээр “шинэ нөхцөл байдал” үүсгэн шалгуулахаар хяналтын прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Г.Бат-Очир нарт 3-н удаа өргөдөл өгсөн боловч ямар ч хариу өгөөгүй. Хууль шүүхийн байгууллага өөрчлөн шинэчлэгдсэн гэгддэг энэ үед ч хууль зөрчсөн нэгнээ өмгөөлөн хамгаалдаг байдал одоо хүртэл арилаагүй байгаад харамсаад л хоцорч байна даа...” гэжээ.

 

            Шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч Ш.Алтанзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдан хоригдсон хугацааны хувьд Ч.Б нь анх  2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр цагдан хоригдсон байдаг. Тэгээд 2017 оны  7 дугаар сарын 27-ны өдөр суллагдаж, энэ өдрөө баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нийт хоногийг нь тооцохоор 120 хоног цагдан хоригдсон. Ч.Б өөрөө 7 дугаар сарын 28-ны өдөр суллагдсан гэж хэлдэг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 7 дугаар сарын 27-ны өдөр суллагдсан. Ингээд нийт 120 хоног цагдан хоригдсон. Шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт 119 хоног цагдан хоригдсон гэж бичсэнийг залруулж өгнө үү. Ч.Б 7 дугаар сарын 27-ны өдөр суллагдсанаасаа хойш анхан шатны шүүх шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу Чингэлтэй дүүрэгт 1 гэмт хэрэг, Сүхбаатар дүүрэгт 2 хэрэгт шалгагдаж байгаа. Чингэлтэй дүүргийн шүүх хуралдаан нь 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр болоод шүүгчийн захирамжаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээе гэж хойшлуулсан. Сүхбаатар дүүрэгт байгаа хэрэг нь прокурорын шатанд шилжсэн гэж мөрдөгч Билгүүн хэлсэн. Энэ нь 2017 оны 9 дүгээр сарын 29, 10 дугаар сарын 9-ний өдөр хэрэг үйлдсэн. Эдгээр 3 хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгвөл нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулахад Ч.Бгийн эрх зүйн байдал дээрдэх учраас энэ талаар гаргасан Ч.Бгийн давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

 

            Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.Б нь 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 3 сар хүртэл хугацаанд нийт 18 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Энэ үйлдэлдээ прокурорын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Ч.Бгийн зүгээс шинэ хуулийг хэрэглэсэн, хуучин хуулийг хэрэглээгүй нь эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн. Ч Ч.Бгийн хувьд  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр орон байранд нэвтэрч гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр яллагдахаар байсан. 2015 оны Эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэг гэх үйлдэл байхгүй болсон. Тэгэхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасныг хэрэглэх нь 2015 оны Эрүүгийн хуулиар хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь үгүйсгэгдэж байгаа хэсгээр яллагдах, энэ байдлаар түүний эрх зүйн байдал дордоно гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татсан. Анхан шатны шүүхээс мөн энэ зүйл хэсгээр түүнд ял шийтгэл оногдуулсан. Тэгэхээр хууль хэрэглээний хувьд прокуророос үндэслэлтэй гэж үзэж байна. Цагдан хорих хоногийг дутуу тоолсон гэж яриад байна. Ч.Бг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар татаж, цагдан хориод 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр сулласан. Ингээд хугацааг нь тоолохоор яг 119 хоног болсон. Яаж тоолоод 120 хоног гаргасан нь ойлгомжгүй байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад 119 хоног цагдан хоригдсон гэдэг нь үндэслэлтэй. Шийтгэх тогтоол гарах үед Ч.Б Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт, мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт  2 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгай хийсэн талаар мэдүүлдэг. Гэвч энэ талаар мэдүүлэг болон холбогдох хүсэлтийг прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх үед гаргаагүй. Шүүх шийтгэх тогтоол гаргах өдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээний дотор хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэж шийдвэрлэсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй учраас түүний үйлдлийг нэгтгэх талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй, ийм үндэслэл баримтаар тогтоогдоогүй учраас нотлогдсон хэмжээнд, хавтаст хэргийн хүрээнд анхан шатны шүүхээс түүний нотлогдсон 18 удаагийн үйлдэлд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

           

            Ч.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдардаг орон байранд нэвтэрч:

            - 2016 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 407 тоот хашаанд байрлах Нийтийн байрны 1 тоот өрөөнд нэвтрэн орж иргэн С.Рэгмаагийн өмчлөлийн “Тошиба” загварын 32 инчийн хэмжээтэй зурагтыг хулгайлсны улмаас 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7 дугаар гудамжны 52 тоот хашаан дотор байрлах Монгол гэрт нэвтрэн орж иргэн Ц.Мэнд-Амарын өмчлөлийн “Шарп” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, “Нөүт Ай пад” загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 735.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны 8 тоот хашаанд байрлах иргэн Ж.Бямбасүрэнгийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Могул” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт, “Ди Ди Иш” загварын хүлээн авагч антенн зэргийг хулгайлсны улмаас 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 816 тоот хашаан дотор байрлах иргэн Л.Баярцэцэгийн гэрт нэвтрэн орж “Ти Си Эл” загварын 39 инчийн хэмжээтэй зурагт, “Галакси Нөүт-1” загварын гар утас зэргийг хулгайлсны улмаас 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны 504а тоот хашаан дотор байрлах иргэн Д.Оюунтунгалагийн гэрт нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 14 дүгээр гудамжны 459 тоот хашаанд байрлах иргэн Д.Уламбаярын өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Сони” загварын 42 инчийн хэмжээтэй зурагтыг хулгайлсны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 11 тоот хашаанд байрлах иргэн Б.Алдарбатын өмчлөлийн гэрт нэвтрэн орж “Панасоник” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт, зурагтны удирдлага, үсний машин зэргийг хулгайлсны улмаас 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 2-29 тоот хашаан дотор байрлах иргэн С.Бадамхандын гэрт нэвтрэн орж “Монел” загварын 42 инчийн хэмжээтэй зурагт, орны бүтээлэг зэргийг хулгайлсны улмаас 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 31 дүгээр гудамжны 366/б тоот хашаан дотор байрлах иргэн Г.Хүдэрмөнхийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт хулгайлсны улмаас 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 138 тоот хашаан дотор байрлах иргэн Б.Алтанбаганын өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Фунай” загварын зурагт хулгайлсны улмаас 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжны 202 тоот хашаан дотор байрлах иргэн О.Дэлгэрмөрөнгийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” загварын 42 инчийн хэмжээтэй зурагтыг хулгайлсны улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжны 19 тоот хашаан дотор байрлах иргэн Н.Нарантуяагийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт, “Самсунг” загварын гар утас зэргийг хулгайлсны улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

             - 2017 оны 3 дугаар сарын 5-наас 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 13 тоот хашаан дотор байрлах иргэн Б.Ёндонгийн өмчлөлийн гэрт нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тагш 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 32 дугаар гудамжны 394 тоот хашаан дотор байрлах иргэн С.Чулуунцэцэгийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Эл Ди” нэртэй тамхи 9 блок, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Ундрам хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 331.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 2 дугаар гудамжны 201 тоот хашаан дотор байрлах иргэн Д.Долгорсүрэнгийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлсны улмаас 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 16 дугаар гудамжны 790 тоот хашаан дотор байрлах иргэн У.Ганбатын өмчлөлийн гэрт нэвтрэн орж “Панасоник” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт хулгайлсны улмаас 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 433 тоот хашаан дотор байрлах иргэн Ж.Баяраагийн өмчлөлийн байшинд нэвтрэн орж “Самсунг” загварын 40 инчийн хэмжээтэй зурагт, эрэгтэй бугуйн цаг, эмэгтэй бугуйн цаг, “Сваровский” шигтгээтэй ээмэг, хүзүүний гинж, кулон зэргийг хулгайлсны улмаас 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 30 дугаар гудамжны 110 тоот хашаан дотор байрлах иргэн Х.Анхмаагийн байшинд нэвтрэн орж “Ленова” загварын зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, “Асер” загварын компьютерын дэлгэц 1 ширхэг зэргийг хулгайлсны улмаас 1.675.000 хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Рэгмаагийн “...Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 407 тоотод байрлалтай нийтийн байрны 1 тоот өрөөг 2015 оны 8 дугаар сараас эхлэн одоог хүртэл түрээслэн хүү Удаанжаргалын хамт амьдарч байгаа. 2016 оны 2 дугаар сарын сүүлээр би эмнэлэгт дүүгээ сахиж хэд хоносон. Хүү маань урд өдөр нь шинэ замын ойролцоо байдаг манай дүүгийнд очиж хоночихоод 22-ны орой 21 цагийн үед гэртээ очиход гэрт хулгай орсон байсан гэж над руу утасдаж хэлсэн. Би гэртээ ирсэн чинь чемоданууд онгорхой, доторх эд зүйлсийг онгичсон, гэрээс зурагт хулгайд алдагдсан байна. Тухайн үед кабелийн хүлээн авагч төхөөрөмж бас алдагдсан байсан чинь хэд хоногийн дараа хашаан дотор модон жорлонгийн дээд талд хаячихсан байсныг олсон...” /хх-18-19-I/,

Хохирогч Ц.Мэнд-Амарын “...Би 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 08 цагт ажилдаа яваад орой 18 цагт өнгөрөөж гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж гэрийн хойморт байсан 32 инчийн “Шарп” маркийн LCD зурагт хулгайд алдагдсан байсан...” /хх-59-60-I, хх-53-54-II/,

Хохирогч Ж.Бямбасүрэнгийн “...Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед гэрийнхээ хаалгыг цүүтэй, зүүдэг цоожоор цоожлоод гарч яваад 18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд гэрийн хаалганы зүүдэг цоож нь байхгүй онгорхой байсан. Тэгэхээр нь гэртээ ороод гэрлээ асаагаад үзтэл том өрөөний шургуулгатай шүүгээн дээр байсан 32 инчийн “Могул” брэндийн LCD зурагт, зурагтны “Ди Ди Иш” антенийн хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байcан. Тэгээд цагдаа дуудаад гадаа байж байхдаа манай хажуугийн айлын Мягмар гэдэг эмэгтэйг ирэхээр нь хулгай орсон тухайгаа хэлэхэд тэр эмэгтэй “таныг гараад явсны дараахан хар өнгийн куртиктэй, намхан эрэгтэй хүн танайд орсон уу, танай наадах айл руу орсон уу, ямарч байсан танай чигтэй явж байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ч.Б байна гэж бодсон. Намайг гэрээс гараад “Отгонтэнгэр” дэлгүүрийн хажуугаар явахад Ч.Б хажуудаа шилтэй пиво тавьчихсан эвхрээд сууж байсан юм...” /хх-93-94-I/,

Хохирогч Л.Баярцэцэгийн “...Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 816 тоотод хүү Тэмүүжингийн хамт амьдардаг. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө манай хүү хичээлдээ явж, би 15 цаг 30 минутын үед ажилдаа явсан. Орой 23 цагийн үед ажлаа тараад хүүгээ аваад гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орж эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” /хх-117-118-I/,

Хохирогч Д.Оюунтунгалагийн “...2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр бид хоёр гэрээсээ 14 цагийн үед айлд очихоор гарсан. Орой 20 цагийн үед гэртээ орж ирэхэд цонхны салхивч онгойсон, хашааг гэмтээсэн байсан. Хувцасны шкафны хаалга нээлтэй доторх эд зүйлсийг онгичсон байдалтай байсан. Эхлээд анзаараагүй, нөхөр цонхоо хаасан, зурагтны өмнө очоод гал тогооны тек рүү харахад шилэн шүүгээн доторх 1 ширхэг мөнгөн аяга алга болсныг мэдсэн...” /хх-131-132-I/,

Хохирогч Д.Уламбаярын “...Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай найз Чука над руу 88252929 дугаарын утаснаас залгаад “танай арын айлын Алтанхуяг над руу залгаад танай гэрт хулгай ороод зурагтыг чинь хашааны хаалганы үүдэнд чинь бариад зогсож байна” гэж хэлсэн. Би шууд гэр рүүгээ ирэхэд манай гэрт цагдаа нар ирсэн байсан. Би гэррүүгээ орж үзэхэд том өрөөний хойморт байрлуулсан байсан авдар доторх эд зүйлийг нь гаргаад эмх цэгцгүй болгосон, дотор нь байсан улаан 1 ширхэг дарсыг гал тогооны өрөөний ширээний урд унагаад хагалсан байсан. Тэгээд би гэрийнхээ өөр бусад эд зүйлийг үзэхэд алдагдсан эд зүйл байгаагүй...” /хх-152-153-I/,

Хохирогч Б.Алдарбатын “...2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр бид хоёр “Борнуур” сум руу эмээ нас барсан тул явчихаад 9 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ ирэхэд манайд хулгайч ороод эд зүйлс алдагдсан байсан. Бид нарыг эзгүй байсан учир хадам эгч Отгончимэг цагдаад дуудлага өгч, өргөдөл өгч, тайлбар өгсөн байна. Яг гэрийн эзэн нь бол би өөрөө юм. Тийм учираас би хохирогчоор байцаалт өгнө. ...Манайхаас 32 инчийн “Панасоник” маркийн зурагт, антенийн удирдлага, үсний машин зэрэг эд зүйлс алдагдсан...” /хх-23-24-II/,

Хохирогч С.Бадамхандын “...2017 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 15 цаг өнгөрөөгөөд бид нар гэрээсээ гарч яваад шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, цоожгүй байсан. Дотогшоо орж үзэхэд гэрийн хойморт байсан зурагт, орны бүтээлэг хулгайд алдагдсан байна…” /хх-86-87-II/,

Хохирогч Г.Хүдэрмөнхийн “...2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр манай гэрийнхэн гэрээсээ өглөө 10 цагийн үед гарцгаасан. Манай дүү 14 цаг хагасын үед хичээлээ тараад ирэхэд манай гэрийн хаалга онгорхой гэр дотор байсан 32 инчийн “Самсунг” маркийн зурагт алга болсон байсан…” /хх-112-113-II/,

Хохирогч Б.Алтанбаганын “...2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явчихаад гэртээ 21 цаг өнгөрч байхад ирэхэд манай байшингийн хойд талын цонх хагарч манай зурагт алдагдсан байсан. Манай байшингийн том өрөөнд хананд тогтоосон байсан 32 инчийн дэлгэцтэй “Фунай” нэртэй зурагт алдагдсан. Уг зурагтыг “Фунай” төвөөс 2012 онд 500.000 төгрөгөөр авсан...” /хх-140-141-II/,

Хохирогч О.Дэлгэрмөрөнгийн /Н.Батжаргалын эхнэр/ “...Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21-201 тоот гэртээ байж байгаад өглөө 08 цагийн үед гэрээ түгжээд ажилдаа явсан юм. Би ажил хөөцөлдөөд гадуур явж байтал 12 цагийн үед манай хажуу айлын хөрш Түвшинжаргал гэх хүн миний утас руу залгаад “танай гэрт чинь хулгайч орчихсон байна” гэж хэлэхээр нь би нөхөр Батжаргалд утасдаж хэлсэн. Би 20 цагийн үед гэртээ очиход зочны өрөөнд байсан 42 инчийн шар хүрээтэй “Самсунг” маркийн “Эл Си Ди” зурагт алга болсон байсан...” /хх-203-204-II/,

Хохирогч Н.Нарантуяагийн “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1-19 тоотод өөрийн охин Алтанзулын хамт амьдардаг. Манайх хашаандаа 2 талаасаа ордог амины орон сууцтай. Нэг талдаа би охинтойгоо хамт, нөгөө талд манай хүү Золжаргал нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр би өглөө 09 цаг 30 минутанд хүүгийндээ орсон. Ач хүү маань унтах гээд байхаар нь эгчийг нь иртэл унтуулж байя гэж бодоод цонхных нь хөшгийг хаагаад хүүгийнхээ хажуугаар нь ороод унтчихсан байсан. Тэр үед л хулгайч хүн байхгүй байна гэж бодоод манай гэрт орж зурагтыг минь хулгайлан авч явсан. Миний орон дээр байсан гар цүнхэн доторх эд зүйлсийг гаргаж тавьсан байсан. Би байшингийнхаа хаалгыг цоожлоогүй, онгорхой хаагаад орхисон байсан...” /хх-244-245-II/,

Хохирогч Б.Ёндонгийн “...Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16 дугаар гудамжны 13 тоотод манай хүргэнийх байдаг. Манай хашаанд бурхан тахилын гэр байдаг. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тахилын гэртээ ороод авдар доторх эд зүйлсээ үзэхэд мөнгөн аяга, мөнгөн тагш хулгайд алдагдсан байсан. Тэгээд хяналтын камераа шүүж үзэхэд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 10 минутын үед байх ямар ч хүнгүй үед манай хөрш айлын Ч.Б нь манай гэрийн хатавчинд далд байсан түлхүүрийг аваад онгойлгон орсон бичлэг байсан. Манай гэрийнхэн түлхүүрийг гэрийн хатавчинд хийчихдэг юм...” /хх-98-99-III/,

Хохирогч С.Чулуунцэцэгийн “...2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 14 цагаас 16 цагийн хооронд гэрээсээ нөхөртэйгөө гараад явж байгаад ирэхэд гэрийн маань хаалга онгойхгүй байсан. Бүргэд хаалга онгойлгодог хүмүүсийг дуудахад “дотроосоо түгжчихсэн байна” гэсэн. Тэгээд манайд хулгайч орсон байна гэж мэдсэн. Хаалгаа онгойлгоод ортол баруун талын цонх хагарчихсан байсан. Гэррүүгээ ороод хартал хамаг юмыг маань ухаж төнхсөн байсан...” /хх-149-150-III/,

Хохирогч Д.Долгорсүрэнгийн “...Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2-201 тоотод охин Э.Алтантүрүү, хүргэн О.Энхболд, зээ охин Э.Төгс-Уянга нарын хамт амьдардаг. 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед гарч яваад орой 18 цагийн үед гэрт ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Гэртээ ороод хартал байшингийн том өрөөний зүүн талын салхивч онгорхой, хулгайч орж сервантан дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан...” /хх-183-184-III/,

Хохирогч У.Ганбатын “...Би өрмийн мастерын ажил хийдэг. Намар хөдөө ажлаар явж байхад эхнэр над руу утасдаад 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед гэрээс гараад орой 16 цагийн үед гэртээ ирэхэд үүдний амбаарын хаалганы цоожийг эвдээд хулгайч орсон байна. Тэр үед гэрээс 32 инчийн “Панасоник” брэндийн “Эл Си Ди” зурагт хулгайд алдагдсан...” /хх-213-214-III/,

Хохирогч Ж.Баяраагийн “...Би 2017 оны 2 дугаар сарын 10-ны орой 18 цагт ажлаа тараад явж байтал манай банди Төгөлдөр над руу утасдаад “гэрт хулгай орчихсон байна” гэсэн. Тэгээд би гэртээ очоод цагдаад дуудлага өгсөн. Намайг очиход манай байшингийн баруун талын том вакум цонхны салхивч нь онгорхой байсан. Гэртээ ороод үзэхэд том жижиг өрөөний шкаф, сав, шүүгээ шургуулгыг бүгдийг нь онгиччихсон байсан. Эд зүйлсээ бүртгээд үзэхэд том өрөөний хойд талын тавилга дээр байсан зурагт хулгайд алдагдсан байсан...” /хх-243-244-III/,

Хохирогч Х.Анхмаагийн “...2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр би хоёр хүүхдийн хамт өдрийн 11 цагт гэрээсээ гарсан. Гарахдаа байшингийн модон хаалгыг цоожлоод, үүдний амбаарын хаалгыг хаагаад, дараа нь хашааныхаа хаалгыг цоожлоод гарсан. Буцаад 15 цаг өнгөрч байхад гэртээ иртэл хашааны хаалганы цоож онгорхой мөртлөө хаалгыг нь хаачихсан байсан. Дотогшоо ороход байшингийн үүдний таамбарын хаалгыг нээгээд хаячихсан дотор хаалганы цүүг мултлаад эвдэлчихсэн байсан. Байшин руугаа яваад ортол хөлдөөгчинд байсан 2 тортой буузыг гаргаад тавьчихсан заримыг нь газраар асгачихсан байсан. Том өрөө рүү ороод үүднээс нь хартал том өрөөны зурагтны хажууд байсан хар өнгөтэй “Ленова” маркийн зөөврийн компьютер байхгүй болчихсон байсан. Бас том өрөөний шүүгээн дээр байсан даалингаас 2 ширхэг хөөргийг аваад дайланг нь дэлгээд хаячихсан байсан. Алдагдсан зөөврийн компьютерийн ард байсан “Асер” маркийн 17 инчийн компьютерийн дэлгэц байхгүй болчихсон байсан. Манай том өрөөний орыг цэгцлээд тавьчихсан байсан чинь хулгайч сөхөж үзсэн бололтой хөнжил гудас нь эмх замбараагүй болчихсон байсан, өөр алдагдсан зүйл байгаагүй...” /хх-24-25-IV/,

Мөрдөн байцаалтын шатанд Ч.Бгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2016 оны 2 дугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлалтай цэнхэр өнгийн халцарсан будагтай гүйдэг төмөр хаалгатай, блокон хашаатай нийтийн байрны 1 айлын хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн “Тошиба” маркийн зурагт хулгайлсан. Саяхан мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаагаар явахдаа тэр айлыг заахад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Рашааны 7 дугаар гудамжны 407 тоот хашаанд байдаг нийтийн байрны айл байсан...” /хх-37-38-I/,

“... Би 2016 оны 11 дүгээр сарын эхээр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн гудамжинд байрлалтай зүүн урд хэсэгтээ хаалгатай, хүрэн өнгийн үүдний амбаартай Монгол гэртэй айлын хаалганд цоож зүүчихсэн хүнгүй харагдсан. Тэгэхээр нь очоод цоожийг нь жижиг төмрөөр мулт татаад гэрт нь орж гэрийн хойморт цагаан өнгөтэй мөлхөө тавилганы гол хэсэгт байрлуулан тавьсан байсан 32 инчийн “Шарп” маркийн зурагтыг хулгайлаад аваад гарсан. Хулгайлсан зурагтаа авч гараад 17-ийн автобусны буудал дээр явуулын хоёр хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь идэж уух зүйл, архи аваад дууссан...” /хх-70-71-I/,

“... Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн байрны 8 тоотод оршин суудаг найз Загдхорлоогийн Наранбаатарынд очиход гэрт нь хүн байгаагүй, хаалгаа зүүдэг цоожоор цоожилсон байсан. Тэгэхлээр нь цоожийг нь мулт татаад гэрт нь орж 32 инчийн “Могул” зурагт, зурагтын “Ди Ди Иш” антенийн хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг нь хулгайлаад аваад гарсан. Хулгайлсан эд зүйлсээ 17-гийн автобусны буудал дээр явуулын хүнд 50.000 төрөгөөр зарсан. Мөнгөөр нь архи уугаад дууссан...” /хх-102-I/,

 “...2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн найз Лувсангончигийн Батцэнгэл гэх найзынхаа гэрт очих зорилгоор Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Завсарын буудлын харалдаа зүүн дээш өгсөөд явж байгаад, урагшаа харсан хаалгатай Батцэнгэлийн ээжтэй нь уулзахад “гадагшаа явсан ирээгүй байна” гэж хэлсэн юм. Тэгээд би гудамжны үзүүрт байх сандал дээр сууж байгаад 0.33 литрийн “Хараа” архийг уучихаад тэндээ бага зэрэг унтсан. Би сэрээд хойшоо харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашааны хаалга нь онгорхой байхаар нь дотогш нэвтэрч орсон. Байшин нь цоожтой байхаар нь уг байшингийн голын цонхыг чулуугаар хагалж дотогш ороод том өрөөнөөс хар өнгийн “Эл Си Ди” зурагт байхаар нь хаалгаар нь авч гарсан. Тэгээд хашаагаар нь гарах гэж явахад хажуу талын айлаас хүн орилхоор нь би зурагтыг хашаан дотор орхичихоод зугтаагаад автобусны буудал руу гүйгээд автобусанд сууж 17 руу чиглэж яваад /хаана бууснаа санахгүй байна/ хотын төв рүү явсан…” /хх-170-171-I/,

 “...Би 2016 оны 9 дүгээр сарын дундуур байх Сэлбийн далангийн хажуугийн Монгол гэртэй айлын хаалганы цоожийг гараараа мушгиж татан эвдэж онгойлгон ороод гэрийн хойд хэсэгт шилэн тавиур дээр байсан маркийг нь санахгүй байна 32 инчийн “Эл Си Ди” зурагт, удирдлага байхаар нь хулгайлсан. Зурагтаа аваад урагшаа чигээрээ яваад хүүхдийн 2 дугаар эмнэлгийн автобусны буудлын орчим очоод нэг эмэгтэй хүнд үнэ тохиролцоод 60.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгөөр нь бааранд орж архи уугаад дуусгасан...” /хх-37-38-II/,

 “...Би 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7 дугаар гудамжны хаалгагүй онгорхой хашаатай, хашаан дотроо хойд талд нэг байшинтай. Байшингийнхаа урд талд байсан Монгол гэртэй нэг айлын үүдний амбаарыг болон гэрийн хаалганы цоожийг хөшиг эвдэж орж, цоожийг нь дотор нь орхиод дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэгийг, жижиг нөүтбүүк хулгайлсан. Тэр айлын модон авдар, чемодан, хөргөгч зэргийг онгойлгож үзсэн. Дотроос нь юм аваагүй. Мэдүүлгийг шалгах ажиллагаагаар тэр айлыг заасан. Үүдэндээ хүрэн өнгийн амбаартай айл байсан. Тэр айлд өмнөх өдөр нь орж зурагт хулгайлсан...” /хх-67-68-II/,

 “...Би 2017 оны 2 дугаар сарын эхээр, гадуураа банзан хашаатай, хашааны хаалганы гадна талд нь 29 дугаартай хашаан дотор орж, үүдэндээ хар өнгийн амбаартай Монгол гэртэй айл байхаар нь орсон. Үүдний амбаар нь цоожгүй байсан бөгөөд гэрийн хаалга нь гадна талаасаа зүүдэг цоожтой байсан. Би цоожийг нь мулт татаж эвдээд дотогш орж гэрийн хойморт байсан зурагтыг нь хулгайлж авсан. Том л зурагт байсан. Зурагтыг нь аваад Тоосгоны эцсийн тойргийн зам дээрээс такси бариад таксины жолоочид 50.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь архи дарс уугаад дуусгасан...” /хх-93-94-II/,

 “...Би 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 31-366/Б тоотод Эрдэнэчимэг гэх миний хуучин эхнэртэйгээ уулзах гэж очсон юм. Уг тоотод хүн байхгүй байсан болохоор хулгай хийх зорилготой хашааных нь гүйдэг хаалгыг онгойлгож ороод хашаан дотор хураалттай байсан түлээн дээр байсан сүхийг авч гэрийнх нь цоожыг эвдэж ороод “Самсунг” маркийн 32 инчийн зурагтыг нь аваад гарсан. Тэгээд таксинд суугаад жолоочид 50.000 төгрөгөөр зарчихсан юм...” /хх-119-120-II/,

 “...Би 2016 оны 2 дугаар сарын 20 гаргаад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлалтай цэнхэр өнгийн халцарсан будагтай гүйдэг төмөр хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн “Тошиба” маркийн зурагт хулгайлсан, саяхан мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаагаар явж тэр айлыг заахад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Рашааны 7 дугаар гудамжны 407 тоот хашаанд байдаг нийтийн байрны айл байсан...” /хх-153-II/,

 “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өглөөгүүр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, “Хан-Эрдэнэ” дэлгүүрээс баруун урагш халцарсан цэнхэр өнгийн будагтай хашаатай айл руу орсон. Хашаан дотор урд талдаа Монгол гэртэй байшин байсан. Тэр байшингийн амбаарын цоожийг мулт татаж ороод байшингийн том өрөөны урд талын цонхны харалдаа мөлхөө тавилга дээр байсан 42 инчийн “Самсунг” маркийн зурагтыг нь аваад гарсан. Зурагтыг 7 буудал явах замдаа гол дагаад явж байсан эмэгтэй, эрэгтэй хүнд үнэ тохироод 100.000 төгрөгөөр зарчихсан...” /хх-218-219-II/,

 “...Би 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр манай нагац ах Болд эмнэлэгт хэвтсэн байсан учираас би түүнийг эргэж хоол цай аваачиж өгөхөөр Яармагийн урд талын нэгдсэн эмнэлэг дээр очсон. Тэгээд түүнтэй уулзаж хоол цай өгчихөөд буцаад явсан. Би 1988 онд автобус баазад 3 сар жолоочоор ажилласан. Тэр үед Яармагт амьдардаг Эрдэнээ гэх автобусны жолоочтой найз байсан. Тэднийд би тухайн үед очдог байсан. Хамгийн сүүлд 10-аад жилийн өмнө очсон. Тэрнээс хойш түүнээс холбоо тасарсан учраас гэрийг нь хайж олох санаатай Яармагийн гудамжуудаар явсан. Яармагийн эмнэлгээс чанх хойш замын хойд талд байдаг Яармагийн хороололд Эрдэнээгийнх байдаг байсан юм. Тэгээд хайгаад хашаануудаар хараад явж байтал нэг улбар шар өнгийн төмөр хаалгатай, модон хашааны хаалга нь онгорхой цоожгүй байсан. Хашаагаар нь шагайтал хашааны хойд хэсэгт 1 давхар цагаан өнгийн байшин байсан. Хашаанд нь нохой байхгүй байсан учираас би дотогш орж “Эрдэнээ гэх айлынх хаана байдаг юм бэ” гэж асуухаар дотогш орсон. Байшингийн хаалгыг таттал хаалга нь онгорхой байсан. Хаалгаар дотогш ороход байшин дотор нь хэн ч байгаагүй. Том өрөөний баруун гар талын орон дээр хар өнгийн эмэгтэй хүний гар цүнх байсан. Би тэр гар цүнхийг онгойлгож доторх эд зүйлсийг нь гаргасан. Тэр цүнхэнд хэтэвч байсан. Би тэр хэтэвчээс 5.000 орчим төгрөг, 2 ширхэг 1 доллар байсныг авсан. Мөн хойморын тавиур дээр байсан “Самсунг” маркийн хавтгай дэлгэцтэй зурагтыг нь орны бүтээлгээр боож аваад гарсан. Гараад урд талын засмал зам дээрээс такси бариад Үйлдвэр комбинатын буудал дээр бууж үлдсэн. Тэр автобусны буудлын урдхан талд байсан ломбарданд орж зурагтыг нь 50.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгөө аваад шууд гэррүүгээ явсан ...” /хх-11-13-III/,

“...Би 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед байх өөрийн амьдардаг гэрийнхээ урд талд байдаг Ёндон гээд айлын хашаанд ороод бөөгийн гэрийнх нь хатавчинд байсан түлхүүрийг нь аваад гэрийг нь онгойлгоод орсон. Дотор нь ороод гэрийнх нь хойморт байсан эрээн авдарыг нь онгойлгоод дотроос нь дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн тагш 1 ширхэг байсныг аваад Долоон буудалд явуулын хүнд 120.000 төгрөгөөр зарчихсан юм...” /хх-101-102-III/ гэх мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8-I/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-47-51-I, 81-85-I, 111-114-I, 142-147-I, 14-II, 46-50-II, 75-78-II, 103-106-II, 128-131-II, 195-199-II, 223-225-II, 92-95-III, 135-138-III, 203-208-III, 231-234-III, хх-14-18-IV/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-176-180-II/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтууд /хх-12-I, 62-I, 81-I, 129-I, 151-I, 21-II, 51-II, 84-II, 110-II, 142-II, 201-II, 4-III, 96-III, 144-III, 210-III, 240-241-III, 22-IV, 60-IV, 62-IV/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ч.Бгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчлэн хэргийн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгон цагаатгах, шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Нарантуяа нь “...алдсан эд зүйлсээ буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ...хуучин гар утсаа нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлсэн /хх-246-247-II/ байх ба шүүхээс шүүгдэгч Ч.Бг хохирогч Н.Нарантуяад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн ч энэ талаар дурдаж өгөлгүй орхигдуулжээ. Харин шүүгдэгч Ч.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан нийт хохирлоос Н.Нарантуяад учруулсан хохирол болох 350.000 төгрөг хасагдах үндэслэлгүй юм. 

Шүүгдэгч Ч.Бгийн давж заалдах гомдолд болон түүний өмгөөлөгч Ш.Алтанзулын тайлбарт “...цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсон, түүний Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт үйлдсэн гэмт хэргийг энэхүү хэрэгт нэгтгэн шийдвэрлэх...” талаар дурдагджээ. Гэтэл хэрэгт авагдсан таслан сэргийлэх арга хэмжээний талаарх баримтуудаас үзэхэд Ч.Б нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 119 хоног цагдан хоригдсон байх ба энэ талаар анхан шатны шүүх зөв тооцсон байна.

Мөн шүүгдэгч Ч.Б нь Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан хохирлын талаарх нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ц.Мэнд-Амарт 735.000 төгрөгийн хохирол учирсан байхад “325.000 төгрөгийн хохирол учирсан” гэж, хохирогч Б.Алдарбатад 360.000 төгрөгийн хохирол учирсан байхад “400.000 төгрөгийн хохирол учирсан” гэж, мөрдөн байцаагч иргэн О.Дэлгэрмөрөнг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байхад түүний нөхөр Н.Батжаргалд хохирол учруулсан мэтээр прокурорын яллах дүгнэлтэд бичсэн байх ба үүнийг анхан шатны шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэж, хохирогч нарт төлбөр гаргуулахдаа үндэслэлтэй дүгнэлт хийж, дээрх алдааг залруулсан болохыг дурдах нь зүйтэй. Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Бгийн үйлдсэн гэмт хэргийн талаар дүгнэлт хийхдээ хохирлын асуудлыг прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар бичсэн нь зөрчилтэй болсон учир давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.Бгийн үйлдсэн гэмт хэргийг нотлох баримтад үндэслэн өөрчлөн дүгнэсэн болно.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохирлын талаарх 5, 6 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баатархүүгээс нийт 8.641.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Х.Анхмаад 1.675.000 төгрөг, Ж.Баяраад 1.220.000 төгрөг, У.Ганбатад 300.000 төгрөг, Д.Долгорсүрэнд 290.000 төгрөг, С.Чулуунцэцэгт 331.000 төгрөг, Б.Ёндонд 650.000 төгрөг, Д.Дэлгэрмөрөнд 350.000 төгрөг, Б.Алтанбаганад 300.000 төгрөг, Г.Хүдэрмөнхөд 300.000 төгрөг, С.Батхандад 460.000 төгрөг, Ц.Мэнд-Амарт 735.000 төгрөг, Б.Алдарбатад 360.000 төгрөг, Д.Оюунтунгалагт 370.000 төгрөг, Л.Баярцэцэгт 460.000 төгрөг, Ж.Бямбасүрэнд 390.000 төгрөг, С.Рэгмаад 450.000 төгрөгийг тус тус олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баатархүүгээс нийт 8.641.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Х.Анхмаад 1.675.000 төгрөг, Ж.Баяраад 1.220.000 төгрөг, У.Ганбатад 300.000 төгрөг, Д.Долгорсүрэнд 290.000 төгрөг, С.Чулуунцэцэгт 331.000 төгрөг, Б.Ёндонд 650.000 төгрөг, О.Дэлгэрмөрөнд 350.000 төгрөг, Б.Алтанбаганад 300.000 төгрөг, Г.Хүдэрмөнхөд 300.000 төгрөг, С.Бадамхандад 460.000 төгрөг, Ц.Мэнд-Амарт 735.000 төгрөг, Б.Алдарбатад 360.000 төгрөг, Д.Оюунтунгалагт 370.000 төгрөг, Л.Баярцэцэгт 460.000 төгрөг, Ж.Бямбасүрэнд 390.000 төгрөг, С.Рэгмаад 450.000 төгрөгийг тус тус олгосугай.” гэж,

6 дахь заалтын “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Баатархүү нь хохирогч Д.Уламбаярт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.” гэснийг “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Баатархүү нь хохирогч Д.Уламбаяр, Н.Нарантуяа нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.” гэж тус тус өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУНЧУЛУУН

 

                                      ШҮҮГЧИД                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                        

                                                                            Д.МЯГМАРЖАВ