| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00569/И |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 19
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй Г.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.*******, нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Г.*******тэй 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр танилцаж, 2002 оны 05 сарын *******-ний өдрөөс эхлэн хамтарч амьдарч эхэлсэн. 2003 оны 03 сарын 20-ны өдөр хүү Д. төрсөн юм. Г.*******тэй бид хоёр таарч тохирохгүйн улмаас 2004 оноос тусдаа амьдарсан. Г.******* нь амьдралын шаардлагаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын зам дагуу цайны газар ажиллуулж байгаад 2016 оны 01 сарын 29-нд нас барсан. Гэрлэлтийн баталгаа байхгүйн улмаас тэжээгчээ алдсаны тэтгэмжээ тогтоолгож чадахгүй байна. Иймд биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь Г.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн ******* сумын Буянт багийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай Засаг даргын тодорхойлолт,
-Ховд аймгийн ******* сумын Хайрхан багийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай Засаг даргын тодорхойлолт,
-Алаг адуун овогт Гаанжуурын *******ийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-*******ын ын төрсний бүртгэлийн лавлагаа,
- Алаг адуун овогт Гаанжуурын *******, ******* овогт *******ийн ******* нарын хамт авахуулсан гэх гэрэл зургууд,
-Гэрч Н.гийн “би Г.*******ийн ахынх нь эхнэр. Н.*******, Г.******* нар 2002 онд танилцаад 2003 оны намар хуримаа хийж байсан. Хүү Д. 2003 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Хуримаа хийгээд 1 жил хагасын дараа салсан. Энэ хугацаанд тэд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хүү Д. нь Г.*******, Н.******* нарыг хамт амьдарч байх хугацаанд гарсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Г.ы “Г.******* нь миний хамгийн бага дүү юм. Н.*******, Г.******* нар 2003 оны намар хуримаа хийж байсан. Хүү Д. 2003 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Хүү нь тэд нарыг хуримаа хийхээс өмнө төрсөн. Тэд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хүү Д. нь Г.*******, Н.******* нарыг хамт амьдарч байх хугацаанд гарсан, одоо 8-р ангид сурдаг” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн ******* овогт *******ийн *******ыг Алаг адуун овогт Гаанжуурын *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-д зааснаар ******* овогт *******ийн *******ыг Алаг адуун овогт Гаанжуурын *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА