| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00584/И |
| Дугаар | 20 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 20
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлттэй ******* овогт *******ийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан хүсэлтдээ: Дүүргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3114 дүгээр шийдвэрээр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо 32 дугаар байрны 8 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан ******* дүүрэг ******* дугаар хороо ******* дугаар байрны тоотод оршин суух, овогт гийн д олгох гүйцэтгэх хуудаст шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Тэтгэлэг төлөгч Ц.******* нь оршин суугаа газраа байнга өөрчлөн тогтоосон хаягтаа оршин суухгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байх тул тэтгэлэг авагч Д.ын хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай алба нь Дүүргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3114 дүгээр шийдвэрээр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо 32 дугаар байрны 8 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан ******* дүүрэг ******* дугаар хороо ******* дугаар байрны тоотод оршин суух, овогт Дашцэрэнгийн д олгох гүйцэтгэх хуудаст шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан. Гэтэл тэтгэлэг төлөгч Ц.******* нь Ховд аймаг руу шилжин, оршин суугаа газраа байнга өөрчлөн очсон хаягтаа оршин суухгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Энэ үндэслэлээр тэтгэлэг авагч Д. манай албанд түүнийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн дагуу би шүүхэд хандсан. Ц.*******ын оршин суугаа хаягийг тодруулахаар Иргэний бүртгэлийн хэлтэст хандахад түүний хаяг нь Ховд аймгийн Булган сум гэж гарч ирдэг. Иймд Ц.******* нь хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээсээ зайлсхийж, оршин суугаа хаягаа өөрчлөөд байгаа тул ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ц.******* нь Ховд аймгийн Булган суманд төрсөн, байнга оршин суугаа хаяг нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9-р хороо, Шар хадны 44-р байр, 6*******4-2 тоот гэх бөгөөд хаягтаа байхгүй байгаа нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэн Д.ын өргөдөл зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд 1980 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1980 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь улсын тэмдэгтийн хураамж *******0,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА