Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 31

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух /иргэний үнэмлэх дээрх хаяг/, одоо Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нь охин М.*******ийн эцэг Д. мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Д.той 2011 онд танилцаж, 2014 оноос хойш хамтарч амьдарсан. Улмаар 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бидний охин М.******* мэндэлсэн. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд Д. нь охин М.*******ээ төрөхөөс 3 сарын өмнө ослын улмаас нас барсан. Охин М.*******ийг Иргэний бүртгэлд бүртгүүлэх үед эцэг болох Д. нь нас барсан учраас ээж Б.******* надаар овоглосон. Улмаар охин М.*******ийг хагас өнчний тэтгэлэгт хамруулах гэсэн боловч эцэг Д.оор овоглоогүй учраас хохироход хүрээд байна. Иймд Д.ыг охин М.*******ийн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь охин М.*******ийн эцэг Д. мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.******* нь Д.той хамтын амьдралтай байсан нь Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2016/00626 дугаартай шийдвэрээр тогтоогдсон байх ба хамт амьдрах хугацаандаа 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр охин М.*******ийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, охин М.*******ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, гэрч И.Бямбаагийн мэдүүлэг, Р.Доржсүрэн, Н.Шархүү нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Д.ын нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Д. нь Б.*******тэй хамт амьдарч байсан бөгөөд Д. нь охин М.*******ийн эцэг мөн болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин М.*******ийн эцэг нь Эмчийнхэн овогт Доржсүрэнгийн мөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МАРИНА