| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00636/И |
| Дугаар | 32 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 32
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын ******* овогт Жайлау овогт ******* ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Х. нь 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар машин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, бидний ээж Д.Досмаагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэж, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн. Х. нь 1972 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 44 настай, регистрийн дугаартай, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын дүүрэг, 3-р хороо тоотод оршин суух хаягтай. Х. нь бидэнд учирсан гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй ба оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Х.ыг эрэн сурвалжилж, байгаа газрыг нь тогтоож өгнө үү. Х. нь Улаанбаатар хотын дүүрэг болон Ховд аймаг, Баян-Өлгий аймагт оршин сууж байх магадлалтай гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь Х.ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Х. нь Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, хүсэлт гаргагч Д.******* тус хэрэгт хохирогчоор оролцсон нь нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Д.******* нь Х.аас тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй боловч Х. нь оршин суугаа Улаанбаатар хотын дүүрэг, 3 дугаар хороо, тоотод хаягтаа байхгүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Улаанбаатар хотын дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагч Д.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд 1972 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, регистрийн дугаартай, ******* Жайлау овогт ******* ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1972 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, регистрийн дугаартай, ******* Жайлау овогт ******* ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Х.ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА