| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00639/И |
| Дугаар | 35 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 35
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.*******, нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд 1981-1989 оныг дуустал аавын хамт газар тариалан эрхэлж, үтрэмд 9 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1981-1989 оныг дуустал ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд миний 1981-1989 он дуустал ******* аймгийн ******* сумын 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.******* нь 1981-1989 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-А.*******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1815 дугаар албан бичиг,
-******* аймгийн ******* сумын 4 дүгээр бригадын 1981-1982 оны Х.******* нэр дээрх 70-р дансны хуулбар, 1983, 1985-1987 оны А.*******ийн нэр дээрх, 1988-1989 оны Молдаханы нэр дээрх 70 дугаар дансны хуулбарууд,
-Гэрч К.*******гийн “К.******* миний бие ******* аймгийн ******* сумын ******* багт амьдардаг. Намайг ******* сумын 4 дүгээр бригадын үтрэмд ажиллаж байхад А.******* хамт ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Гэрч М.*******ын “М.******* миний бие ******* аймгийн ******* сумын ******* багт амьдардаг. Би ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн үтрэмд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. А.******* нь 1981-1989 он дуустал аавын хамт ******* сумын 4 дүгээр бригадад тариалан эрхэлж, үтрэмд ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлж байна” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч А.*******ийг 1981-1989 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1981-1989 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Тариалан нэгдлийн 4 дүгээр бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА