Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 36

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.*******, нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Хүсэлт гаргагч Х.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд 1979-1990 оныг дуустал багийн суурь малчин, саальчин зэрэг ажлыг хийж улсад нийт 12 жил ажиллаж сүүлд төрөөс 10 жил нэмэгдэж орсноор нийт 22 жил ажилласан. Би ээж, эгч нарын хамт мал малладаг байсан. Иймд миний 1979-1990 он дуустал ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Хүсэлт гаргагч Х.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализмийн зам нэгдэлд 1979-1990 оныг дуустал малчин, саальчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

         -Х.*******гийн 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

         -Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1855 дугаартай лавлагаа,

         -Ховд аймгийн ******* сумын 1 дүгээр бригадын 1981-1990 онуудын 70-р дансны хуулбар,

         -Гэрч Т.*******гийн “Х.******* нь 1979-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд Шивэр багт саальчин, малчнаар ажилласан. Х.*******гийн аав бүр дээр үед нас барсан. Х.******* ээж Б.Хорхой, эгч Х.Хартолгой нарын хамт мал маллаж байсан” гэх мэдүүлэг,

         -Гэрч Д.ы “Х.******* нь 1979-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд Шивэр бригагад мал малласан. Х.*******гийн аав нь эрт нас барсан. Х.******* ээж Б.Хорхой, эгч Х.Хартолгой нарын хамт мал маллаж байсан. Улмаар эгч нь хүнтэй суугаад ээжтэйгээ хоёул мал малладаг байсан” гэх мэдүүлэг,

         -Гэрч С.гийн “Х.******* нь 1979-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд Шивэр бригагад саальчин, малчнаар ажиллаж байсан. Би аавыг нь мэдэхгүй, Х.******* ээж Б.Хорхой, эгч Х.Хартолгой нарын хамт мал маллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.

         Хүсэлт гаргагч Х.******* нь 1979-1990 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

         Иймд Х.*******г 1979-1990 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1979-1990 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА