| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00630/И |
| Дугаар | 44 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 44
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох 5,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 4, 5 дугаар сарын үед ноолуур гарах үеэр бүх ноолуураа Ц. гэдэг хүнд зарсан. Тухайн үед ноолуурын ханш хэлбэлзэж байсан учраас 77,8 кг ноолуурын үнийг аваагүй, 60,000 төгрөгөөр бодож дараа өгөөрэй гэж өгсөн. Мөн тусдаа 3,000,000 төгрөгийг дараа авъя гээд явуулсан. Би арга буюу хүнээс мөнгө зээлж авсан бөгөөд зээлийн хүү 282,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Иргэн Ц.*******ийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн. Одоо үлдсэн 4,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдсэн 250,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Хариуцагч Ц.гийн гаргасан тайлбартай танилцлаа. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг авсан нь үнэн. Үлдэгдэл 4,750,000 төгрөгөөс 4,500,000 төгрөг авахыг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдсэн 250,000 төгрөгийг гаргуулахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөгөөс хариуцагч Ц. нь 250,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн, үлдсэн 4,500,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин үлдсэн 250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Ц.******* нь татгалзсан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөгөөс хариуцагч Ц. нь 250,000 төгрөгийг төлсөн, үлдсэн 4,500,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэгч Ц.******* нь үлдсэн 250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг тус тус баталсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА