Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 46

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох 400,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 11 дүгээр сард өөрийн эзэмшлийн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Верна маркийн суудлын авто машинаа иргэн П.д зарсан. Машинаа 4,700,000 төгрөгөд үнэлэн бэлнээр 3,200,000 төгрөг авсан. Үлдсэн 1,500,000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцсон. Үлдэгдэл 1,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2015 оны хавар өгсөн. Сүүлд мөнгөө нэхэхэд 4 ширхэг шинэ дугуй авч өг гэж хэлээд өгөхгүй байгаа. Би 4 ширхэг шинэ дугуйтай зарсан учраас дугуй авч өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа. Сүүлд 100,000 төгрөг өгсөн. П.ы эхнэр болох Энэрэл нь 2015 оны 2 дугаар сарын 24-нд үлдэгдэл 400,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулна гэж миний эхнэр Оюунбулгантай гэрээ хийсэн. Иймд машины үнийн үлдэгдэл 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2014 оны 11 дүгээр сард Б.*******оос машин худалдаж авсан. Уг машиныг 4,700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, Б.******* машиндаа 4 ширхэг өвлийн шинэ дугуй дагуулж өгөхөөр болсон. Машины үнээс 4,300,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин Б.******* өвлийн 4 шинэ дугуйгаа өгөөгүй. Бид тухайн үед үнэтэй машин авсан байсан. Машиныг аваад би олон сэлбэг авч тавьсан. Б.******* 4 ширхэг өвлийн дугуй өгнө гэж байсан боловч, сүүлдээ дугуй өгнө гэж хэлээгүй мэтээр гүтгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Б.******* нь П.аас 400,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Б.******* нь 400,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 300,000 төгрөгийг П. төлөхөөр эвлэрсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.аас 400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжилсэн 400,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг хариуцагч П. төлөхөөр, нэхэмжлэгч Б.******* нь үлдэгдэл 100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж харилцан тохиролцож, эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нар шүүх хуралдааны явцад эвлэрч нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 100,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч П. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 6,250 төгрөгийг хариуцагч П.аас, 6,250 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.МАРИНА